Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1317

 

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Х асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.Б нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5-д зааснаар охин Б.И эцэг Б.Б тогтмол уулзуулж байхыг эх Б.Х даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Х шаардсан 6 ширхэг мөнгөн аяга гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Б биелүүлснийг, мөн хариуцагч Б.Х шаардсан хүүхдийн сурч боловсрохтой холбоотой гарсан нэмэлт зардлын 50 хувь болох 2.105.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч Б.Билгүүний зөвшөөрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хандсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 128.430 төгрөг гаргуулж хариуцагч Б.Хандсүрэнд тус тус олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.С даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай