Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1384

 

      1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыгхүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7, 3.2, 3.3, дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б нараас 34.252.087 төгрөг гаргуулж хариуцагч “Ж ББСБ”ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.510.001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Б өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн *******дугаартай, *******,*******,******* тоотын  40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411.961 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж ББСБ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б нарт, нэхэмжлэгч Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 329.210 төгрөг гаргуулж хариуцагч “Ж”ХХК-д, улсын орлогоос улсын тэмдэгийн хураамжид илүү төлсөн 4800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай