Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/13

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд      

                                                     Прокурор Р.Машлай

                                                      Шүүгдэгч Ж.Г/цахим сүлжээгээр/

                                                     Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Г, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 1726001400066 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Цагаан-Овоо овогт Д.Г

Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Гэхтэр овогт Ж.Г

Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн

Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 23 дугаар гудамжны 5а тоот өөрийн
гэртээ иргэн Ж.Г-н баруун хацарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан,

Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн

Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 23 дугаар гудамжны 5а тоотод иргэн Д.Г-н толгойн тус газарт архины шилээр 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн
Прокурорын газрын хяналтын прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Цагаан овоо овогт Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Гэхтэр овогт Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цагаан овоо овогт Д.Г-г 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Гэхтэр овогт Ж.Г-г 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар Ж.Г-д оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 45 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 45 хоногийн хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 10 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 cap 25 хоногийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-д оногдуулсан 2 жил 9 cap 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдан, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-с 449.870 төгрөг гаргуулж хохирогч Ж.Г-д олгохоор, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г, Ж.Г нар нь гомдол, саналгүй, хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Г-н цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ж.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэт, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ж.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Г гаргасан давж заалдах гомдолдоо:  Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423-р хорих ангид ял эдэлж эхэлсэн бөгөөд тус ангийн мужаан цехэд мужаанаар ажиллаж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 18-нд Өвөрхангай аймгийн шүүхээс дуудлага ирж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан зүйл ангиар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 45 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялнаас биеэр эдэлсэн ялыг хасч үлдсэн хорих ял дээр 45 хоногийг нэмж нэгтгэж шийдвэрлэхдээ хорих 423-р ангид ажиллаж байхдаа авсан шагналын 59 хоногийг миний эдэлсэн ялд нэмж тооцоогүй хассан тул биеэр эдэлсэн ялд нэмж тооцож өгнө үү. Эсвэл 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан зүйл ангиар шийтгүүлсэн 45 хоногийн хугацаагаар хорих ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн ялтны шагналын хоногийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 256 дугаар зүйлд зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ж.Г-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар Ж.Г-д оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 45 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Хоёр ялыг нэмж нэгтгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хөнгөн ялыг хүндэд нь эдлүүлсэн учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүхээс Ж.Гантөмөрийг 423 дугаар хорих ангид хоригдож байх үед нь 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн захирамжаар авчирсан бөгөөд энэ хугацаанд 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд тооцсон байсан. Иймд Ж.Г 7 хоног цагдан хоригдсон байгаа тул үүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольсон 45 хоногоос цагдан хоригдсон 7 хоногийг хасч тооцох ёстой байсан гэв.

Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн

Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 23 дугаар гудамжны 5а тоот буюу өөрийн
гэртээ иргэн Ж.Г-н баруун хацарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан,

Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн
Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 23 дугаар гудамжны 5а тоотод иргэн Д.Г-н толгойн тус газарт архины шилээр 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г, Ж.Гнарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Г, Ж.Г/хх-ийн 23-24, 27-29 хуу/, гэрч И.У, Ж.Г /хх-ийн 10-11, 12-13 хуу/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 423, 424 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 42, 51-52 хуу/ зэрэг хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах, өмгөөлөх талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин Ж.Г-н өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг тооцохдоо Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоол гарсан өдрөөс уг тогтоол гаргасан өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл өмнөх шийтгэх тогтоолоор ял эдэлсэн гэж үзэн эдлээгүй үлдсэн ялыг 2 жил 8 сар 10 хоног гэж тооцсон хирнээ түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон гэж  7 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор давхардуулан шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 462 дугаартай “яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах” тухай захирамжийн 3 дугаар заалтанд Ж.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 423-р ангиас Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд  авч ирэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн боловч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Цагдаагийн газар авахгүй, Ж.Г нь 1826001400066 дугаартай эрүүгийн хэрэгт хэзээнээс, хаана цагдан хоригдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй түүнийг энэ хэрэгт цагдан хоригдсон гэж үзэх боломжгүй.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-т  хоригдлыг суллагдах үед эдэлсэн хорих ялын хугацааг тоолохдоо шагналын хоногийг оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ялтаны биечлэн эдэлсэн хорих ялыг хасч түүний хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх талаар заасан тул шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор ял эдэлж байхдаа авсан шагналын 59 хоногийг хасч тооцоогүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын 8 дугаар заалтанд Ж.Гантөмөрийн цагдан хоригдсон 7 хоногийг  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай гэснийг хасч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 8 дахь заалтыг бүхэлд нь хасч, 9, 10, 11 дүгээр заалтыг 8, 9, 10 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.