Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0005

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.Н*******гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Н*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н*******

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч

Гуравдагч этгээд Д.Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар иргэн Б.Д*******д тус аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 мкв газрыг эзэмшүүлэхээр, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжаар Д.Х*******т 749 мкв  газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр, мөн сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Д*******д уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгээс тус тус өөрийн 800 мкв  газрыг гүйцээн авч 137 мкв  газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/ШШ2024/0150 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н*******

Гуравдагч этгээд Д.Х*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 126/2023/0078/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Н*******гаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, мөн сумын Хатгал тосгоны захирагч нарт холбогдуулан “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар иргэн Б.Д*******д тус аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 мкв газрыг эзэмшүүлэхээр, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжаар Д.Х*******т 749 мкв  газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр, мөн сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Д*******д уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгээс тус тус өөрийн 800 мкв  газрыг гүйцээн авч 137 мкв  газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/ШШ2024/0150 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжаар иргэн Б.Д*******д тус аймгийн Хатгал тосгоны 1 дүгээр хороо, 01-03 тоот хаягт байрлах 400 мкв газрыг эзэмшүүлэхээр, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/42 тоот захирамжаар Д.Х*******т 749 мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр, мөн сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжаар П.Д*******д уг газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгээс тус тус өөрийн 800 мкв газрыг гүйцээн авч 137 мкв газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид холбогдуулан гаргасан “Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн хавсралтын 135 дахь хэсэг буюу Б.Н*******д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Н******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Миний нэхэмжлэлийн шаардлагад холбогдох газар нь миний газрын хөрш зэргэлдээ талийгаач Б.Д*******гийн эзэмшиж байсан газар бөгөөд 2011 онд Б.Д*******д газар олгохдоо миний өөрийн байшингийн доорх газрыг Б.Д*******д өгсөн, сүүлд 2021 онд Б.Д*******г нас барсны дараа хүү Д.Х*******т нь шилжүүлэхдээ газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, кадастрын зургийг буруу үйлдсэнээс болж би өөрийн байшин (үл хөдлөх эд хөрөнгө)-г эзэмшиж, *******глаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй болж, миний эрх *******г хөндөгдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Гэтэл шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар биш нэхэмжлэлийн шаардлагад ороогүй, хууль ёсоор эзэмшиж байгаа миний газартай холбоотой асуултуудыг надаас асууж, "та 400 мкв газар эзэмшиж байсан атлаа яагаад 800 мкв газар эзэмшдэг болсон юм бэ?", "гуравдагч этгээд биш таны газар л үндэслэлгүйгээр томорсон байна" гэх хэлэлцүүлгийг шүүх хуралдаан дээр өрнүүлсэн.

Мөн шүүхийн шийдвэрээ танилцуулсны дараа шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй миний өөрийн газрыг үндэслэлгүй нэмэгдсэн гэдэг зүйлийг ярьсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаар шийдвэрээр миний өмчлөгчөөр тогтоолгосон орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Г******* буюу энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгч хүчингүй болгож шийдвэрлэж байсан ба тэр хэргийг шийдвэрлэж байх үеийн дүгнэлт, авсан мэдээлэл, баримтыг шүүх хуралдаанд ярьж тайлбарлаад байсан. Гэвч тэр хэрэгт цугларсан баримтыг энэ хэрэгт нотлох баримтаар аваагүй тул манай өмгөөлөгч болон хэргийн бусад оролцогч нар мэдэхгүй байсан. Тийм байхад урьд шийдвэрлэсэн өөр хэргийнхээ баримт, мэдээлэл, шүүгчид төрсөн дотоод итгэл үнэмшлээрээ миний гаргасан энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би өөрийнхөө эзэмшиж байгаа газрыг 1998 оноос хойш эзэмшиж *******глаж байгаа. 1998 оны захирамжийн хавсралт нь архивт хадгалагдаагүй ч надад газар *******глах эрхийн гэрчилгээний хуулбар байдгийг хэрэгт гаргаж өгсөн. Мөн 2011 онд газар эзэмших эрх олгосон баримт хэрэгт байгаа. Харин нөгөө талаас Б.Д******* нь миний газрын зэргэлдээ газар *******глах эрхтэй байсан гэсэн ямар ч баримт байдаггүй. Б.Д******* бол миний байшингийн зүүн талын хэсэгт амьдардаг байсан бөгөөд 2011 онд л Хатгал тосгоны захирагчийн захирамжаар 400 мкв газар эзэмших эрхтэй болсон байдаг.

Тэгтэл шүүхээс надад “…олгосон 800 мкв газрыг ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй тодорхойгүй, надад олгосон газрын кадастрын зургийг 663 мкв болгож үйлдсэн нь зөв байна” гэж, “…Б.Д*******д олгосон 400 мкв газрын кадастрын зургийг 749 мкв болгосон нь бас зөв байна" гэж тайлбарлаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Энэ дүгнэлт, шийдвэрийг шударга ёсны зарчмаас гажсан гэж үзэж байна. Яагаад хууль ёсны бичиг баримттай, газар дээрээ баригдаад олон жил болж байгаа газартай миний эрхийг үл тоож, хууль ёсны баримтгүй, бас захирамжаар олгосон хэмжээнээсээ илүү газар эзэмшиж байгаа хүний эрхийг хамгаалж шийдвэрлэж байгааг гайхаж байна.

Б.Д*******г 2011 оны захирамжаас өмнө газар *******глах эрх авч байсныг гэрчлэх нэг ч баримт энэ хэрэгт байхгүй. Гэтэл энэ будлианыг эхлүүлсэн н.О******* гэж газрын даамлын үгийг давхар баримтгүйгээр үнэлж 1998 онд газар *******глах эрхтэй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. н.О******* даамал 1998 онд даамлаар ажиллаж байгаагүй хожим нь ирсэн хүн. Газрын кадастрын хэмжээг газрын даамал өөрчилж, сольж үйлдэх бүрэн боломжтой. Гэтэл өөрчлөх боломжгүй байдаг гэсэн газрын даамлын үгийг үнэлж, ядаж кадастрын зураг үйлдэж, мэдээллийг хадгалдаг файл, программд нь ч үзлэг хийлгүй н.О*******ийн ярьсан болгоныг үнэн гэж үнэлж болохгүй. н.О******* “2009 онд кадастрын зураг хийгдсэн, тухайн үед Б.Д*******гийн газар 749 мкв байсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Хэрэв анхнаасаа Б.Д******* газар *******глах эрхтэй, 749 мкв газар *******гладаг байсан бол 2011 онд газар эзэмших эрх олгоход түүнд 749 мкв газрыг нь олгох л байсан. Манай Хатгал тосгоны архивын баримт шатсан гэдгээр шалтаглан н.О******* даамлын үгээр газрын асуудлыг шийдвэрлэдэг болсон. Миний бичиг баримт байгаад байхад ямар ч баримтгүй хүний эрхийг хамгаалсан шийдвэр гаргалаа. Гэрчээр оролцсон н.О******* худал хэлж байгааг "2009 оноос хойш энэ хүмүүсийн кадастрын зурагт ямар ч өөрчлөлт, хөдөлгөөн хийгдээгүй" гэдэг тайлбараас харж болно.

Би нэхэмжлэлийн үндэслэл дээрээ миний кадастрын зураг жил ирэх тусам багасгагдаж үйлдэгддэг тухай тайлбарласан байдаг ба он оны кадастрын зураг хэрэгт авагдсан. Хэрэв үнэхээр хөдөлгөөн орж болдоггүй программтай юм бол миний газрыг яаж багасгасан байх вэ. Б.Д******* 1998 онд газар *******глах эрхтэй байгаагүй. Би олон жил нэг байшинд амьдарсан хүмүүсийн хувьд маш сайн мэдэж байна. Бидний маргаан ч 2017 оноос хойш үргэлжилж, захиргааны, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан. Эдгээр хэргүүдэд Б.Д******* 1998 оны захирамжаар газар *******глах эрхтэй байжээ гэдэг зүйл огт байдаггүй. Б.Д*******гийн талынхан ч 1998 онд манайх газар *******глах эрхтэй байсан гэж хэлж байгаагүй. 1998 оны захирамжийн хавсралт архивт байхгүй байгааг шүүх нөхөж байхгүй учраас *******глах эрхтэй байсан гэж дүгнэлт хийх нь маш буруу, хууль ёсны эсрэг үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.

            1.Цаг хугацааны хувьд Хатгал тосгоны захирагчийн 1998 оны 34 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Н*******д анх нэгж талбарын 210100271 дугаартай 400 мкв газар эзэмших эрх үүссэн болох нь түүнд олгосон 2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3818 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд харин дээрх захирамжийн хавсралт архивт байхгүй болохыг шүүхээс тогтоосон атлаа шийдвэрт “…уг захирамжаар Б.Д*******д ч мөн адил газар эзэмших эрх үүссэн, үүсэх үүсэхдээ 800 мкв газар эзэмших эрх үүссэн…” гэх дүгнэлтийг зөвхөн гэрч Ч.О*******ийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын тайлбарт үндэслэж хийсэн нь;

            -Хатгал тосгоны захирагчийн 2011 оны А-73 дугаар захирамжаар нэгж талбарын 210102635 дугаартай 800 мкв газрыг нэхэмжлэгч Б.Н*******д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлж, мөн оны 12 дугаар сарын 20, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, харин гуравдагч этгээд Б.Д*******д уг захирамжаар анх 400 мкв газрыг адил зориулалтаар эзэмшүүлэн, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байхад “…маргаан бүхий 2011 оны А-73 дугаар захирамжид заасан хэмжээгээр бус 2009 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн газрын кадастрын зургаар Б.Н*******гийн *******глаж байсан газрын бодит хэмжээ 677 мкв, Б.Д*******гийнх 749 мкв байсан болох нь гэрч Ч.О*******ийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон…”  гэж дүгнэсэн нь;

            -1-р хх-ийн 61 дүгээр талд авагдсан Б.Д***гийн эзэмшиж байсан гэх 749 мкв газрын байршлын кадастрын зурагт тусгагдсан байшингийн хэсгийг хамруулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 01 тоотод орших нийт 3 айлын зориулалттай 108 мкв талбайтай орон сууцны /1-р хх-ийн 87, 147-р талд/ өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Н*******г мөн болохыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад;

            -эсрэгээрээ Б.Д*******гийн өөрийн эзэмшлийн газар дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1239, 10 дугаар сарын 29-ний өдрийн 1557 дугаар шийдвэрээр тус тус хэрэгсэхгүй болгосон байхад;

            -мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 976 дугаар шийдвэрээр өөрийн өмчлөлийн 32 мкв талбай бүхий байрнаас Д.Х*******, Б.М нарыг албадан чөлөөлүүлэх тухай Б.Н*******гийн нэхэмжлэлийг хангасан байхад;

            -2023 оны 5 дугаар сарын 8, 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газрыг тусгаарласан хамар хашаа байхгүй байснаас гадна бодит байдалд маргаж буй Б.Д***ийн эзэмшлийн гэх газар 2-р хх-ийн 165-р талд авагдсан газрын байршлын кадастрын зурагт тусгагдсанаас ч илүү хэмжээгээр хашаалсан болох нь шүүхийн хэмжилтээр болон шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байхад шийдвэрт “…3 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосныг уг байшингийн доор газрын эзэмших эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэхгүй…, Б.Н*******гийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаар бүртгэлийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр байна…, 2009 онд хийлгэсэн кадастрын зурагт тусгагдсан 677.3 мкв газрын эргэлтийн цэг хэрхэн өөрчлөгдсөнийг одоо тогтоох боломжгүй…,  Б.Д******* агсаны 1998 оны захирамжаар газар *******глах эрхтэй байх үедээ хийлгэсэн кадастрын зурагт тусгагдсан эргэлтийн цэгүүдийг хөдөлгөж, Б.Н*******гийн эзэмшлийн хэмжээг нэмэгдүүлэн олгох үндэслэлгүй… гэх зэргээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” зарчимтай нийцсэнгүй.

            Тухайлбал захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт хэдийгээр маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосон ч “…Б.Д******* Хатгал тосгоны худалдаа бэлтгэлийн трестийн 3 айлын орон сууцны 1 айлын хэсгийг өмчилж авсан уу, эсхүл гуравдагч этгээд Б.Н******* уг 3 айлын орон сууцыг гурвууланг нь өмчилж авсан уу гэдгийг иргэний журмаар өмчлөх эрхээ тогтоолгох нь зүйтэй…” гэж дүгнэсэн, улмаар нэхэмжлэгч Б.Н******* 3 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон, мөн түүнд 800 мкв газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу үүссэн байхад Б.Д*******гийн 2011 оны А-73 дугаар захирамжаар 400 мкв газар эзэмших эрх үүсэхээс өмнө хийлгэсэн гэх “газрын кадастрын зураг”-ийг нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээс илүү хууль ёсны мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            2.Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 189 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2023 оны 177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, энэхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “…Б.Н*******, Б.Д******* нар нь 2011 оноос хойш Хөвсгөл аймгийн Хатгал сум, 1-1-3, 1-1-2 хаяг бүхий өөр нэгж талбарын дугаартай болох нь тогтоогдож байна…, гуравдагч этгээд Д.Х******* нь өв залгамжлалын журмаар шилжүүлэн авсан, улмаар П.Д*** уг газрыг шилжүүлэн авсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй…, …гуравдагч этгээдээс маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэн авахдаа тус газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай…” гэсэн байхад шийдвэрт энэхүү нөхцөл байдлыг дахин үнэлэхдээ цуглуулсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэнгүй.

            Учир нь Б.Д*******гийн эзэмшиж байсан 400 мкв газрын эрхийг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/42 дугаар захирамжаар түүний хүү Д.Х*******т шилжүүлэхдээ газрын хэмжээг чухам ямар үндэслэлээр 749 мкв болгож ихэсгэсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2/107 дугаар албан бичгээр Д.Х*******, П.Д*** нарт газар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийн хувийн хэргийг тус тус шаардсаны дагуу ирүүлсэн нотлох баримт болон давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны архивт хийсэн шүүхийн үзлэгээр цугларсан баримт болох Д.Х*******ын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд хандаж гаргасан “Миний ээж Б.Д******* 2019 оны 4 дүгээр сард өөд болсон бөгөөд түүний нэр дээр байгаа газрыг отгон хүү миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт, мөн өдрөөр огноолсон Д.Х*******т 000669205 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 210102634 дугаар бүхий газрыг өвлүүлсэн 01 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ зэргээс үзэхэд Б.Д*******гийн эзэмших эрхтэй байсан 400 мкв газрыг л өв залгамжлалын журмаар шилжүүлж авахыг хүссэнээс бус тухайн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэл зоригоо огт илэрхийлж байгаагүй, харин газрын хувийн хэрэгт авагдсан газрын даамал Ч.О*******ийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой “…Д.Х*******ыг 749 мкв хэмжээтэй 4 тал хашаатай болох” тухай тодорхойлолт нь  цаг хугацааны болон хууль зүйн хувьд 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн маргаан бүхий А/42 дугаар захирамжаар түүнд газрын хэмжээг нэмэгдүүлж шилжүүлэн эзэмшүүлсэнийг зөвтгөх үндэслэл болохгүй, иймд энэхүү захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 32, 38 дугаар зүйлийн 38.3.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

            Түүнчлэн газрын даамал Ч.О******* үүнээс өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Н*******г ч 800 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг болохыг тодорхойлсон нь мөн л хэрэгт авагдсан байна. 

            3.Нэхэмжлэгчийн тухайд анхнаасаа өөрийн өмчлөлийн залгаа орших 3 орон сууцыг хэсэгчлэн бус бүхэлд нь хамруулан түүний доорх газрыг эзэмшихийг хүсч байсан, иймд 2011 онд эзэмшүүлсэн 800 мкв газрын байршлыг ч дээрх үйл баримтуудаас нэгтгэн дүгнэхэд шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтийн 5 дахь асуултын хариулт болох “Б.Н******* болон Б.Д******* нарын газрын нэгж талбарын хувийн хэрэг дэх кадастрын зурагтай давхцуулсан зураг”-аар тогтоох бүрэн боломжтой, гэтэл мэдээллийн санд Б.Д*******д анх эзэмшүүлсэн 400 мкв, түүнээс Д.Х*******т, Д,Х*******аас П,Д*******д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн 749 мкв газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны хэсгийг давхацуулсан байх тул анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд маргаан бүхий захирамжуудын шинжээчийн дээрх дүгнэлтээр давхацсан 148.3 мкв газрын 137 мкв-т хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.  

Харин нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь эзэмшил газарт барьсан хашаагаа бодит байдалд урагш, хойш нь тодорхой хэмжээгээр томруулсан байгааг хуульд нийцүүлэн хэрхэн шийдвэрлэх эсэх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 150 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн Б.Д*******д, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/42 дугаар захирамжийн Д.Х*******т, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар захирамжийн П.Д*******д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцал бүхий 137 мкв газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай”,

“2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамжийн Б.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, харин гуравдагч этгээд Д.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч Б.Н*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

                              ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН