Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг,

        Улсын яллагч О.Эрхэмбаяр,

        Хохирогч *******,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн **************00000020******* дугаартай хэргийг 2023 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг Дунд улаан гэх газар нутаглах, урьд ******* удаагийн ял шийтгэлтэй, овогт /РД:ЗГ8606*******10/        

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар баг сумын соёлын төвийн гадаа 20******* оны 11 дүгээр сарын 17-ны орой *******-23 цагийн орчимд иргэн гар утасны гэрэл тусгаж хамар орчимд нь нэг удаа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

 

Шүүгдэгч Ж.Өлзийтүвшний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 20******* оны 11 дүгээр сарын 17-ны орой манай сумын соёлын төвд тоглолт болсон тул би тэр тоглолтыг эхнэрийн хамт үзсэн. Тухайн үед 20 цаг болж байсан байх. Би машинтайгаа соёлын төвийн гадна очоод зогстол эхнэр бие засна гэхээр нь би эхнэрийг дагуулан нойл яваад буцаад соёлын төв рүү орох гэж явтал соёлын төвийн хажуугийн харанхуй хэсэгт 1 хүн зогсож байсан. Тэгэхээр нь би гар утасныхаа гэрлийг тусгаад хэн гэдгийг нь харах гэтэл “лалар чинь чи яах гэж гэрэл тусгаад байгаа юм” гэж хэлэхээр нь би тэр хүнийг 1 удаа алгадсан. Тэгээд л би соёлын төв рүү орсон юм. Сугирдорж нь намайг “лалар” гэж хэлэхээр нь би уурлаж алгадсан юм. Тухайн үед би баруун гараараа нүүр хэсэгт 1 удаа алгадсан. Тухайн үед ямар гэмтэл учирсан гэдгийг мэдээгүй. Би яг тэр үедээ мэдээгүй. Сүүлд нь ******* ирээд “чи намайг зодлоо, яасан овоо хулгайч вэ?” гээд над руу дайраад байсан. Тэгэхэд түрүүн Сугирдорж байсан юм байна гэж мэдсэн. Тухайн үед *******ийн биед ил харагдах гэмтэл шарх мэдэгдээгүй. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин *******ийг ямар байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33-3*******/

 

            Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “20******* оны 11 сарын 17-ны өдөр тоглолт үзэх гэж суман дээр ирсэн. Соёлын төвийн урд талд зогсож байтал өөдөөс гэрэл тусгасан. Яах гэж гэрэл тусгаад байгаа юм бэ гэхэд цохисон уу, мөргөсөн үү мэдэхгүй. 2023 оны ******* сарын 10-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаанд ороход гарсан зардлуудын баримтууд гаргаж өгсөн. Баримтаар гаргаж өгсөн бүх мөнгөө нэхэмжилж байгаа. Өөр гомдол санал байхгүй” гэв.

 

Гэрч   “20******* оны 11 дүгээр сарын 17-ны орой сумын төв дээр тоглолт болох байсан юм. Би сумын соёлын төвийн гадаа ирээд Сугирдоржийг хүлээсэн. Орой ******* цаг өнгөрч байхад Сугирдорж ирээд бид 2 соёлын төв рүү орох гэж байтал Идэрсайхан ах бид 2 той таараад нутгийн дүү нар байна гээд явсан. Гэтэл араас нь соёлын төв дотроос гадагшаа гарч ирээд бие засахаар явсан.  Эргэж ирэхдээ Сугирдорж бид хоёр руу гар утасны гэрэл тусгасан юм. Тэр үед нь Сугирдорж наад гэрлээ холдуулаач гэсэн чинь ах цохиод авах шиг болсон. Тэр үед Сугирдорж эргэж хараад газарт суусан, хамраас нь цус гарч байсан. ах соёлын төв рүү орсон. Би хажууд хамрынх нь цусыг тогтоолцож өгсөн. ах бие засчхаад эргэж ирэхдээ Сугирдоржийг цохисон. тэй маргалдаж хэрэлдээгүй. Харин ах нэлээд согтуу байсан юм. хамар нь мурийсан мөн доод шүд нь эмтэрсэн байдалтай болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Гэрч “20******* оны 11 дүгээр сарын 17-ны орой сумын төв дээр соёлын төвд тоглолт болсон юм. Тэр тоглолтон дээр би нөхрийн хамтаар ирсэн байсан юм. Орой ******* цаг өнгөрч байхад би нөхрийн хамтаар гадагшаа бие засахаар гарсан. Соёлын төвийн булан эргээд явж байтал харанхуйд 2 хүн зогсож байсан. Би тэр үед “ёоо хэн бэ, их цочлоо ш дээ” гэж хэлээд цааш бие засаад эргээд ирж байтал манай нөхөр хэн бэ чи гэж хэлсэн. Тэгтэл хэн байгаа нь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэр үед нь гар утасныхаа гэрлийг тусгаад нэг удаа алгадах шиг дуу гарсан. Би яаж цохисон эсэхийг нь хараагүй. Тэгээд бид 2 соёлын төв рүү орж тоглолтоо үзсэн. Сүүлд нь гадаа гараад иртэл нөгөө хүн нь г наашаа хүрээд ир гээд байсан. Би тэр үед нөхрөө дагуулан явсан юм. архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20******* оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн “ *******ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн **************/

Хохирлын баримтууд /68-79/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд зэргийг  шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

          Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 17-ны орой *******-23 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар баг сумын соёлын төвийн гадаа бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал” бүхий гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

          Хохирогч *******ийн эрүүл мэндэд  учирсан “хамар ясны хугарал” бүхий гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 20******* оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 326 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

 

          Хохирогч *******ийн биед учирсан дээрх хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 17-ны орой *******-23 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын 5 дугаар баг сумын соёлын төвийн гадаа гараараа цохих байдлаар учруулсан болох нь хохирогч *******, гэрч Э.Жигжид нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч *******ий хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:  

          Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл  байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч ******* нь Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.*******-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

           Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2*******1 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ******* сарын хугацаагаар баривчлах ял,

          Сум дундын 11 дүгээр шүүхийн 2************** оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******6 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.152.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан  болох нь хавтаст хэргийн *******6-62 дугаарт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар нотлогдож байна.

          Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******ид 360,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

 

          Хохирогч ******* нь шүүгдэгчээс 1.9*******9.375 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч нь 360.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогчоос ирүүлсэн хохирлын баримтуудыг судалж үзэхэд уг баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас хойш, хохирогчийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардал  байна.

          Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул 1.589.375 төгрөгийг гаргуулан хохирогч *******ид олгохоор шийдвэрлэлээ.

                        

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, *******.1, *******.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

 

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******ид 360,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 1.589.375 төгрөгийг гаргуулан хохирогч *******ид олгосугай.

 

          7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ