Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000085 тай хэргийг 2023 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 0 сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дорнод аймгийн Милланж уурхайд харуул ажилтай, ам бүл 1, ******* аймгийн ******* тосгоны довны тоотод оршин суух хаягтай одоо Дорнод аймгийн сумын баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 03-ны өдрийн 159 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: ГК9501010/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг Арвин буудлын 203 тоот өрөөнд 2023 оны 02 сарын 02-03-д шилжих шөнийн 03 цагийн үед иргэн согтуурсан үедээ маргалдан зодож биед нь “дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирогчтой тохирсон хохирлын мөнгийг ажилдаа ороод цалин буухаар төлнө...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 сарын 02-ны орой 22 цагийн орчим бэлтгэлээ тараад найзаараа спорт хорооноос Чойбалсан буудал руу машинаар нь хүргүүлсэн. Намайг Чойбалсан буудалд ажилладаг найзтайгаа уулзаж байхад найз миний утас руу залгаад Арвин буудалд  байна, хүрээд ир гэж дуудсан. ...Тэгээд би ******* ахыг өрөөнд нь оруулаад хажуу талынх нь өрөөнд байсан найз руугаа орох гэхэд ах намайг дүү хальт хамт суучих жаахан юм яръя гээд байхаар нь би зөвшөөрч хамт суусан. Ингээд ууж байсан архинаасаа 3-4 удаа хийж өгөхөөр нь  уучихаад 02 цагийн орчим тухайн өрөөнөөс гарч 205 өрөөнд байсан найз руугаа орсон. Ингээд найзтайгаа юм ярьж байгаад өмсөж явсан хүрмээ нөгөө өрөөнд орхисон байсан тул авах гээд 203 тоот өрөө рүү орсон. Би өрөөнд ороод хүрмээ аваад гарах гэж байхад тэнд байсан танихгүй эмэгтэй надтай гар барих гээд гараа өгөхөөр нь гарыг нь барьсан чинь хажууд зогсож байсан намайг чи миний охинтой гар барьдаг хэн бэ гээд үгийн зөрүүгүй миний уруул хэсэгт цохихоор нь би хэсэг зуур манараад босож ирэхэд найз цагдаад дуудлага өгсөн байсан. Би урууландаа 4 оёдол тавиулсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 сарын 02-ны орой 21 цагийн орчим би танил ах хамт... Парис нэртэй бааранд орж пиво уугаад 23 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч Арвин гэх нэртэй буудалд ороод 203 тоот өрөөг авч гаднаас авч орсон 0.75 литрийн савлагаатай архиа ууж эхэлсэн. Тэгээд бид нарыг сууж байхад гаднаас танил дүү болох архи уусан байдалтай орж ирээд надтай гар бариад мэндлэхээр нь би дүү хамт сууя гээд архи хундгалж өгсөн. Хэсэг яриад сууж байхад манай найз охин орж ирэхээр нь би за дүү одоо хажуу талын өрөөнд байгаа найз руу ор гээд гаргасан. Удалгүй хаалга тогшоод хувцсаа авъя гээд манай өрөөнд үлдээсэн куртик, цамцаа аваад гарсан. Би найз охин болон танил ахын хамт юм яриад сууж байхад дахин хаалга тогшоод би фудболкоо мартсан байна авъя гээд орж ирээд гарахгүй суугаад байсан. Би хандаж бид нар амрах гээд байна, чи одоо гар гэж хэлэхэд би сууж байя гээд гарахгүй байхаар нь би уурлаад нүүр рүү нь цохиод байж байхад  цагдаагийн албан хаагч нар орж ирээд намайг саатуулах байр руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 102 тоот дүгнэлтэд:

1. биед  дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх, зүүн чамархайн шарх, зүүн хөмсөгний гадна дээд хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүүний зүүн доод хэсэг, баруун бугуйн үений цус хуралт, зүүн ташаан толгойн дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаан толгойн ар дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 02 сарын 02-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн чамархайн шарх, зүүн хөмсөгний гадна дээд хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүүний зүүн доод хэсэг, баруун бугуйн үений цус хуралт, зүүн ташаан толгойн дээд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаан толгойн ар дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

3. Дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 0/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-37/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/

- Шүүгдэгч *******, хохирогч нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 44-45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 сарын 02-ноос 03-д шилжих шөнийн 03 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг Арвин нэртэй буудлын 203 тоот өрөөнд хохирогч маргалдан улмаар зодож дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 102 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 болон . зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж тэмдэглүүлсэн байх тул хохирогчийн хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******ыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 3.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 3.3 зүйлийн 3, 3., 3.7, 3.8, 3.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Г.НАМУУНТУЯА