Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

        Улсын яллагч О.Эрхэмбаяр

        Шүүгд******* ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 222*******090010 дугаартай хэргийг 202******* оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгд*******: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хамгаалалтын ажилтай, ам бүл *******, ******* *******ийн хамт Дундговь аймгийн 9 дүгээр 5-12 тоотод оршин суух овогт /РД:ЗН0126**************5/.  

Шүүгд******* ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 05 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн 4 дүгээр ийн нутаг дэвсгэр “Хөрхийн хад” нэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Рашаантын ам” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүс таних хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

         Шүүгд******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

 

Шүүгд******* ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би хальт танина. Зүс мэднэ. 2022 оны 05 сарын 07 -ны өдөр , , , , , Ариука гэх найзуудын хамт аймгийн төвөөс зүүн урагш байх “Хөрхийн хад” гэх амралтын газарт орой 20 цагийн үед очоод гэр түрээслээд байрласан. 21 цаг өнгөрөөд , , бид дөрөв нойл орох гэж явж байгаад , Баттөр гэх найзуудтай таараад юм ярьж байгаад тэр хэдийн байрлаж байгаа гэрт бид гурав хамт орсон. Тэгээд татаж байсан тамхиа асаалттай гэрт нь орчихсон байсан болохоор ширээн дээр байсан аяганд хийгээд унтраасан. Тэгсэн чинь гэх залуу миний өөдөөс аяганд тамхи унтраачихлаа гээд уурлаад байхаар нь юм хэлэлгүй гараад бид гурав өөрсдийн байрлаж байсан гэртээ орсон. 22 цагийн үед гэрээс , хоёр тамхилах гээд гарсан. Тэгээд 20 орчим минут алга болчихоор нь гэрээс гарч харснаа намайг дуудаад нөгөө хоёр чинь гадаа зодолдож байна гэхээр нь бид хоёр гэрээс гараад очиход г , Баттөр нар газар унагаагаад доороо хийчихсэн байж байхаар нь бид хоёр салгасан. Тэр үед бас нь манай найз тэй зууралцсан байж байхаар нь би г хажуу талаас нь шанаа хэсэгт нь цохисон чинь зөрүүлээд миний нүүрэнд цохичхоод баруун урд зүгт зугтсан. Тэгсэн чинь н араас гүйж очоод хувцаснаас нь татаад зогсоосон. Тэгэхээр нь би араас нь гүйж очиход а зэрэг бөхийсөн байдалтай зогсож байхаар нь би баруун хөлөөрөө ц*******ин хэсэгт нь өшиглөсөн. Тэгсэн чинь гүйж ирээд бид хэдийг салгаад, бид хэд тэр хэдийн байрлаж байсан гэр лүү орсон. Гэрт нь ороод гэрийн зүүн урд талын орон дээр хэвтэж байхаар нь би гэдсэн дээр нь суугаад нүүрэн хэсэгт нь хоёр удаа алгадсан. Би тухайн үед а зэрэг халамцуу байсан,үйл явдлыг бол санаж байгаа. гэх залуу манай найз тэй зууралцаад маргаад байж байсан болохоор би найзыгаа өмөөрөөд уур хүрээд г зодож цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 101/

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.н “2022 оны 05 дугаар сарыг 07-ны өдөр Дундговь аймгийн сумаас зүүн урагш 4-5 кмт байх Хөрхийн хад гэх амралтын газар руу манай ахын найз бид хоёр, манай ах Баттөр, ахын найз , хоёр танихгүй эмэгтэйн хамт хүргэж өгөөд буцаад ирэх байсан. Тэгээд тэр газартаа очоод нэг гэр рүү ороод бид нар бөөнөөрөө хөзөр тоглож байсан чинь хажуу гэрээс Даагий гэх манай аавтай цуг 2021 онд ажил хийж байсан  хүн орж ирээд манай ах руу “Төрөө пизда минь наад хөзрөө өгчих, та нар тоглож яадаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь хөзрөө өгсөн. Тэгсэн араас нь Даагийгийн найз орж ирээд бид нарын ундаа ууж байсан аяганд тамхиа унтраасан. Би “та яаж байгаа юм бэ, хүний ундаа ууж байсан аяга руу тамхиа унтраачихлаа” гэсэн чинь “тэгээд яах гээд байгаа юм, би унтраачихлаа” гээд намайг гэрийн голд ширээний хажууд сууж байхад тулж ирсэн. Тэгэхээр нь би та цаашилчих гэж хэлээд түлхсэн чинь араас нь найз Даагий /Давгадорж/, , гэх найз нар нь ыг аваад гарсан. Түүнээс хойш 20 орчим минутын дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 08-ны 00 цаг өнгөрчихсөн байхад би гэрээс гараад гэрийн хажууд зогсож байсан чинь Даагий нь намайг дуудсан. Би очсон чинь Даагий “ахын дүү юунаас болоод муудав, яагаад ингэв” гэхээр нь би  “ундаа ууж байсан аяганд тамхи унтраачихсан” гэж хэлсэн. Тэгээд нь ирээд уучлалт гуйгаад надтай гар барьсан, бид нар буцаж тараад *******0 минутын дараа Даагий буцаад гэр рүү орж ирээд ахтай муудалцсан. ахыг “хөгшин кулказ, чиний үе өнгөрсөн” гэж хэлсэн. Тэгснээ ахыг Даагий хүзүү дээрээс нь базаад авсан. ах Даагийд “за хоёулаа гадаа гаръя, муудалцахаар юм биш” гэж хэлээд гадаа гарсан, араас нь бид нар гарсан. Тэгсэн чинь ахыг Даагий цохиод газарт унагаачихсан байсан. Тэгээд би дундуур нь ороод ахыг авах гэсэн чинь гэх хүн нь шууд миний нуруу хэсэгт цохисон. Тэгээд би зугтаасан, гэрээс баруун тийш гүйсэн чинь Даагий, Амгаа //, , нар миний ард хүрч ирээд нэг нь миний хүзүүн дээр дараад хөдөлгөхгүй байсан чинь миний хамар руу хөлөөрөө өвдөглөсөн чинь хамар хугарчих шиг болсон. Тэгээд тэр 4 нийлээд намайг зодсон, би нүүрээ хаагаад байж байхад миний гэдэс хэсэг рүү цохиод байсан. Тэгж байгаад нэг хөл гарт баригдахаар нь хөлийг нь татсан чинь гийн хөл байсан. Би гийн дээр нь давхралдаж унатал, миний араас нь татаад миний хар куртикийг урчихсан, дахиад нийлээд намайг цохиод байсан. Хэн яаж цохисон гэдгийг нь хараагүй, нүүрээ бол хамгаалчихсан байсан, тэгж байгаад намайг зодохоо болиод яваад өгсөн. Тэгээд би гэр рүү орох гэж байхад манай ах Баттөрийн нүд хэсэгт нь цохисон, би гэр рүү орсон чинь ах ухаангүй хэвтэж байсан. Би орон дээр хэвтээд аягаар нүдэн дээрээ хүйтэн жин тавиад хэвтэж байсан чинь , хоёр нь гэрт орж ирсэн, нь миний өөдөөс зодох гээд дайрсан, араас нь Даагий орж ирээд одоо болно оо жоохон хүүхэд гээд г болиулаад аваад гарсан. Тэгээд гэрт үлдээд миний гэдсэн дээр суугаад яагаад хараад байгаа пизда вэ гэж хэлээд миний зүүн хацар хэсэгт нэг удаа зүүн гараараа цохисон, ах надаас ыг холдуулсан чинь ахыг үсдэж байгаад ширээ ******* удаа мөргүүлсэн. нь над руу ирээд “энэ том пизда, аавыгаа дууд, танай аав чинь ******* үеэрээ архичид ш дээ” гэж хэлээд миний зүүн хацар руу 2 удаа цохисон. Тэгээд надаас холдож яваад Баттөр ах дээр очоод “чи миний ахыг өнгөрөхөд ирээгүй” гэж хэлсэн. Тэгээд ахыг цохих гэтэл нь яах юм гэж хэлсэн чинь д “найз л юм бол чи миний өмнөөс цохь” гэж хэлээд Баттөр ахыг нь баруун гараараа зүүн хацар руу нь цохисон. нь чи миний ахыг ийм газарт дурсахгүй шүү, хоёулаа аймагт очиж байгаад дахиад нэг уулзъя гэж хэлсэн. ахыг ухаангүй хэвтэж байсан чинь толгой дээр нь гишгээд “энэ ийм арчаагүй пиздаа байна ш дээ” гэж хэлээд 2 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд гаднаас тэд нартай хамт явж байгаа бололтой 2 эмэгтэй орж ирээд аваад гарсан. Би эмнэлэгт үзүүлсэн чинь миний хамрын 1 судас тасарсан, салст нь мурийсан, мөгөөрс мурийсан байна гэж хэлсэн. Тэгээд хамар тэгшилж өгсөн. Миний хамар гэмтсэн, уг гэмтлийг гэх хүн өшиглөөд учруулсан, нүд хацар хэсэгт гэх хүн нь цохисон. Нуруу гэдэс хэсэгт , , Дагвадорж нар цохисон. Өөр хэн нэгэн миний биед халдаагүй. Мөн миний хар өнгийн куртикийг татаад урчихсан” юм. Куртикээ Нарантуул захын хажууд байдаг “Sunday”-аас 2021 оны 11 сард 270,000 төгрөгөөр авч байсан, ******* сар өмссөн. Би куртикээ 150.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэх юм бол гарсан зардлаа нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.н 2022.10.26-ны өдөр дахин өгсөн “Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний зүүн нүд хөхөрсөн. Хамрын яс хугарсан гэмтэл тогтоогдсон. Намайг эхлээд гэрийн гадаа урд миний нүүр рүү цохисон. Мөн тонгойж байхад цохих шиг болсон. Гэр дотор орж ирээд хэвтэж байхад миний гэдсэн дээр суугаад миний нүүр хэсэгт гараа зангидаж байгаад 4-5 удаа цохисон. л гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

Гэрч “ Танил ах төрсөн өдрөөр чинь байхгүй байна гээд аймгийн төвөөс дэлгүүрээс 4 ширхэг 2.5 литртэй пиво авсан. Тэгээд найз , дүү , танил ах , ахын танил ******* эмэгтэйтэй хамт Хөрхийн хадны амралтын газарт гэр аваад гэр дотроо хөзөр тоглоод пивоо хувааж ууцгаасан. , хоёр уугаагүй ах болон хамт ирсэн ******* эмэгтэйн 1 нэг нь пиво уусан. бид хоёр нойл орох гээд гарсан, нойлын хаалгыг нь татаад  байсан. Тэгээд бие засчхаад гарсан чинь гадаа , , , Даагий гээд танил залуучууд байсан. Тэгээд тамхи татаад мэнд мэдээд ойр зуурын юм ярьсан. Тэд нарын нэг нь хөзөр байна уу гэхээр нь бид нар тоглож байна гэсэн чинь өгчих гээд байсан. Тэгэхээр нь тоглож дуусчхаад өгье гээд бид хоёр гэр рүүгээ явсан. Гэрт ороод хөзрөө тоглож байсан чинь Даагий орж ирээд хөзрөө өгчих гээд байсан, бид нар тоглож дуусчхаад өгнө гэж хэлсэн. Тэгээд Даагий гараад явсан, удалгүй Даагий ын хамт буцаж орж ирээд хөзрөө өгчих гэж хэлсэн. Бид нар хөзрөө тоглоод дуусчихсан байсан. Даагий бид хоёр баруун анын хажууд зогсож байсан. Тэгээд гэнэт ын өөдөөс босоод зогссон. Тэгэхээр нь яасан юм гэсэн чинь энэ чинь хүний ууж байсан аяга руу тамхины үнс хийчихлээ ш дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдах гээд байсан. Даагий ыг аваад гараад яваад өгсөн. Бид нар сууцгааж байгаад тамхилах гээд , , бид 4 гэрээс гараад гэрийн зүүн урд талд зогсож байсан чинь , хоёр ирсэн. Тэгээд тай гар бариад эвлэрсэн. Тэгээд зогсож байсан чинь намайг гэрийн арагшаа авч гараад “танай ах чинь хогийн лалар шүү манай ахтай найз байсан байж ажил явдал дээр нь ирээгүй шүү” гэхээр нь би харин тийм байна гэх утгатай зүйл хэлээд буцаад нөгөө хэд дээрээ очсон. Тэгээд бид нар гэр гэр рүүгээ орсон. Нэлээд удсаны дараа Даагий орж ирээд ууж байсан юмнаас манидаа нэг хийчих гэхээр нь хийж өгсөн. Тэгснээ ах руу Даагий үхсэнээ муухай хараад байгаа юм, хөгшин банди минь гэж хэлсэн. Тэгээд ах өөдөөс нь босоод очсон чинь Даагий чанга хашхираад та нарын үе өнгөрсөн ш дээ хөгшин кулкааз аа гэж хэлээд гэрээс гарах уу гээд гарсан. Араас нь бид нар гарсан чинь ах гэрийн урд талын довжооны хажууд газарт унаж байсан. Даагий ахыг гараараа цохисон юм уу, өшиглөсөн юм уу мэдэхгүй. Даагийг боль гэсэн чинь Даагий учиргүй чанга чи надтай үзэх гээд байгаа юм уу гээд хашхираад байсан. Даагийг боль гэж хэлчхээд ах дээр очих гэж байсан чинь нөгөө хэд гүйлдээд ороод ирсэн. намайг нэлээд хэд цохиод авсан. Би бол өөдөөс нь хөдлөөгүй, миний нүдний шил унаад алга болчихсон. Дараа нь хайгаад олсон чинь нэг нүдний шил нь байхгүй болчихсон байсан. ахыг хэвтэж байхад нь очоод хөлөөрөө гишгэж байгаа харагдсан. Тэнд нааш цаашаа гүйгээд хүн амьтан цохиод байсан. г   гэрийн баруун урд хэсэгт өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би н байсан газарт очиход ыг гаас нөгөө хэд нь салгаж байсан. Тэгээд ахыг тэй  хамт гэр рүү оруулаад баруун урд талын орон дээр хэвтүүлсэн. ах бол нэлээн согтчихсон байсан. Согтуудаа тэгээд байгаа юм уу, цохиулаад тэгээд байгаа юм уу, манарсан байдалтай байгаа юм шиг санагдсан.  Миний зүүн талын нүд хөндүүртэй байсан, ц******* бас жоохон хөндүүртэй байсан. Тэгж байгаад гайгүй болчихсон, тухайн үедээ ажилтай байсан учраас эмнэлэгт үзүүлээгүй, цагдаа дуудахад ирж чадаагүй, одоо бол эмнэлэгт үзүүлэх, шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2*******/

 

Гэрч М.ийн “Найз Баттөрийн дүү бид хоёр ах , найз Баттөр, болон 2 танихгүй эмэгтэйг Хөрхийн хад гэх амралтын газарт хүргэж өгөөд ирэх гээд явсан. 2022 оны 05 дугаар сарын 07-ны 2******* цагийн үед очсон байх, үлдэх хэд гэр авчихсан байсан, тэр гэр рүү нь ороод хөзөр тоглосон. Тэгээд би нойл орох гээд явж байхдаа танил , , нартай таарч мэнд мэдсэн. Даагий нь хөзөр байна уу гэж асуухаар нь би тоглож байгаа гэсэн чинь Даагий тоглож дуусчхаад өгчхөөрэй гэж хэлсэн. Гэр рүүгээ ороод байж байсан чинь араас нөгөө гурав ирсэн. Тэгээд тамхи татаж зогсож байснаа ундаа ууж байсан аяга руу тамхиа унтраачихсан. Тэгсэн чинь Шагай // хүний ууж байгаа аяганд тамхи унтраалаа гэж хэлсэн чинь Шагай руу тулаад очсон. Тэгээд л Шагай түлхээд маргалдах гээд нөгөө хэд нь ыг аваад гарсан. Буцаад *******0-40 минутын дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 08-ны 00 цаг өнгөрчихсөн байхад Даагий, хоёр орж ирээд , Баттөр хоёр пиво ууж байсан чинь хийчих гэж хэлэхээр нь хийж өгсөн. Шагайтай аль сургуульд орох гэж байна гээд ойр зуурын юм ярьж байгаад ахыг Даагий үеэ өнгөрөөсөн банди минь гээд муудалцаад Даагий гараад араас нь ах гарсан. Бид нар араас нь гарсан, би хамгийн сүүлд нь гарсан чинь ах ухаангүй болчихсон газар хэвтэж байсан чинь Даагий нүүр хэсэгт нь 2-******* удаа өшиглөсөн. хажуу талаас нь өшиглөсөн. Тэгээд Шагайг нөгөө хэд хөөгөөд би Баттөртэй ахыг сэрээх гэсэн сэрэхгүй байсан...Шагай орж ирээд зүүн орон дээрээ хэвтээд нүдэн дээрээ жин тавиад байж байсан чинь Ууганцэрэн ах сэрээд босох шиг болсон чинь , хоёр өшиглөх шиг болсон. Тэгсэн чинь ухаангүй болчихсон. Шагайгийн гэдсэн дээр суугаад алгадаад байхаар нь би очоод боль гэж хэлсэн чинь миний үснээс зулгаагаад ширээ мөргүүлэх гэхээр нь би гараараа нүүрээ хаагаад мөргүүлээгүй. Тэгтэл намайг орны мухар руу чихээд толгой руу ******* удаа цохисон. Буцаад Шагай дээр очоод танай аав чинь архичин, танайх удмаараа архичин гэж хэлж байсан. Баттөр үүдээр орж ирж байсан чинь цохиод гаргачихсан. Тэгээд үлдээд тэд нар гараад явчихсан. ыг орж ирсэн чинь чи энэ хоёртой уулзаатай юм уу, учраатай юм уу гэж асуусан чинь тэй бол байхгүй, Баттөртэй байгаа гэж хэлээд Баттөрийн нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд г Баттөрийг алгадчих гэж Батням хэлсэн чинь Баттөрийг алгадсан. Даагий орж ирээд чи намайг мэдэх үү гээд дайраад байсан. Тэгээд нөгөө хэд нь аваад гарсан дахиж орж ирээгүй, бид нар явъя гээд явсан. Аймгийн төв дээр орж ирээд нөгөө хоёр эмэгтэйгээ буулгаад нэг айлд очоод Баттөрийн аав, ******* хоёрыг дуудаад эмнэлэг дээр очсон. Миний баруун нүд д цохиулаад хөхөрсөн, хацар ын татаж байсан тамхины цогонд ахын хажууд зогсож байхад шүргүүлээд түлчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Гэрч “Би танил дүү , Ариунжаргал нарын хамт ын харьцдаг хүүхэд нь гэх болон гийн найз нар гээд бид 7 хамт гийн төрсөн өдөр гээд Хөрхийн хад гэх газарт очоод нэг гэрт орсон. Тэгээд , Даагий, Амгаа, нар 7-8 ширхэг 2.5 литртэй пиво хувааж уусан. , Ариунжаргал Амгаа ах бид 4 хөзөр тоглосон, хөзрийг гаднаас оруулж ирсэн, хаанаас оруулж ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Бид нар гэр дотор хөгжим сонсчихсон хөзөр тоглож байсан болохоор гадаа зодолдож байна гэдгийг нь бол мэдээгүй. , Ариунжаргал бид гурав бол гэрээс гарч ороогүй, нөгөө 4 бол гарч ороод байсан. Амгаа ах бид нартай хөзөр тоглоод байж байсан чинь нөгөө хэд нь тамхи татах гэж гарч байсан. Тэгээд учраа олчихсон гэж ярьж орж ирсэн, юуны талаар ярьж байгаа гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******7/

 

Гэрч У.гийн “ 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Хөрхийн хад гэх газарт найз , /Даагий/ нар болон найз охин Хишгээ, Хишгээгийн найз Ариука,   нарын хамт явсан. Тэнд очиход хамгийн зүүн талынх нь гэрийг авчихсан байсан. Бид нар миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаад бие засах гээд Даагийтай хамт гарсан. Нөгөө талын гэрт манай үеийн найз нар болох Төрөө, Нямка, Шагай бас нэг ах, ******* охин байсан. Гэрийн гадаа Даагий Шагайтай ямар сургуульд орох гэж байгаа юм гээд яриад зогсож байсан чинь танихгүй ах нь согтуу гарч ирээд Даагийг дүүд нь томорч байна гэж бодсон юм шиг байна лээ чанга дуугараад очсон. Тэгээд юу болсныг хараагүй, нөгөө ах нь газарт унаад өгсөн. Тэгээд би танихгүй ах дээр очсон чинь ухаан алдчихсан байсан. Тэгээд гэр рүү орсон чинь нөгөө хэд бүгд гэр рүү орчихсон. Шагайгийн дээр суухаар нь боль жоохон хүүхэд яах гээд байгаа юм гэж хэлсэн. Шагайг цохих шиг болсон. Тэгээд босгоод гэр рүүгээ авч орох гэсэн чинь уурлачихсан байхаар нь өмнөөс нь нэг цохичихъё гээд Нямкааг нэг удаа алгадсан. Бид нар юм яриад сууж байхад ухаан алдчихсан байсан ах нь намайг гэрийн зүүн талд орон дээр байхад ар нуруунаас цохисон. Тэгэхэд манай хэд тэр ахыг нь цааш нь түлхээд унагаасан. Тэр танихгүй ах бол нэлээд согтуу байсан. Тэгээд байж байгаад гараад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн *******9-40/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай “Б.н биед хамар ясны хугарал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 64-65/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10

Б.н яаралтай тусламжийн хуудас /67-68/

Эрүүгийн хариуцлага хүл******* байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8*******/

Шүүгд*******ийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд зэргийг  шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

          Хэрэгт авагдсан баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Б. нь 2022 оны 05 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн 4 дүгээр ийн нутаг дэвсгэр “Хөрхийн хад” гэх газарт бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт” бүхий гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.

          Насанд хүрээгүй хохирогч Б.н эрүүл мэндэд  учирсан “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт” бүхий гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

 

          Насанд хүрээгүй хохирогч Б.н биед учирсан дээрх хөнгөн зэргийн гэмтлийг шүүгд******* ******* нь 2022 оны 05 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн 4 дүгээр ийн нутаг дэвсгэр “Хөрхийн хад” гэх газарт гараараа цохих, өшиглөх байдлаар учруулсан болох нь хохирогч Б., гэрч М. нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

          Шүүгд******* *******ын хохирогч зодож эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Иймд шүүгд******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Шүүгд******* *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Иймд шүүгд*******ийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг ялыг ******* сарын хугацаанд хэс*******лэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

          Шүүгд******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Шүүгд******* ******* нь насанд хүрээгүй хохирогч зодох явцдаа түүний өмсөж байсан куртикийг урсан, уг куртик нь 1*******0.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь хэргийн 75-рт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгд******* *******аас 1*******0.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Батжаргалд олгохоор шийдвэрлэв.

          Шүүгд******* *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эрүүл мэндтэй холбоотой хохирлын талаарх баримт ирүүлээгүй хэдий боловч энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заав.

                        

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгд******* овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд******* *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгд******* ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэс*******лэн төлөхөөр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгд******* ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

 

          5.Шүүгд******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгд******* *******аас 1*******0.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Батжаргалд олгосугай.

 

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

          8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгд******* *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгд*******, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ