| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2322000000038 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *******, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* 8 дугаар баг, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт /РД:ЗЮ7*********************66/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн ******* 8 дугаар баг 3- тоотод зүс таних иргэн үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газарт нь зэс аягаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын нуруунд язарсан шарх, хүзүүний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр найз гэрт ортол , Баяр, Умбаа гэдэг хүмүүс хоорондоо Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд тэднийд орж суугаад пивоо уусан, би гараад бие засаад эргээд ороод иртэл манай дүү Цэвэлмаагийн толгой руу Умбаа нь гар утсаараа цохисон байсан. Тэгэхээр нь би Умбаа руу очоод чи яагаад манай дүүгийн толгой руу цохиж байгаа юм гэтэл Умбаа дугараагүй. Тэгэхээр нь би Умбааг хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд, гараараа цохисон. Тэгтэл миний өөдөөс хэл амаар доромжлоод янхан гээд байхаар нь би уурлаад гэрийн хөргөгчин дээр байсан жижиг зэс аягийг аваад гийн нүүр хэсэг рүү шидтэл гийн хамрын дээд хэсгээс бага зэргийн цус гарсан. цагдаа дуудсан. Би гийн нүүр хэсэг рүү зэс жижиг хэмжээтэй аяга авч шидсэн, өөр зүйл болоогүй. миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би бага хэмжээний согтолттой байсан, г мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36/
Хохирогч Т.гийн “Би гэх хүнийг сайн танихгүй, манай нутгийн найз болох Баярсайхан гэх залуутай 2021 онд сууж байсан юм. 2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр ******* 3- тоотод гэртээ унтах гээд хэвтэж байсан. Тухайн үед манай гэрт эхнэр , манай гурван охин, манай хоёр найз болох , Баярсайхан нар хамт байсан. Бид нар ороо засчихсан хэвтэж байхад буюу 00 цаг өнгөрч байхад гаднаас гэх эмэгтэй, гээд танил эмэгтэй, мөн насанд хүрсэн хоёр эмэгтэй нар 2 литрийн том пиво барьж орж ирсэн. Ирээд манай эхнэрийг хэвтэж байхад нь босоод ир пиво аягал гэсэн, манай хүн босоод аягалсан. Би эхнэрийнхээ хажууд хэвтэж байгаад би газар хэвтэж байсан , гэдэг хоёр найзынхаа хажуугаар ороод хэвтсэн. Тэгж байтал нь гэр дотор байгаа хүмүүст агсан тавьж эхэлсэн. , болон намайг нь өшиглөж, зуухны хойно байсан жижиг зэс аягийг авч миний нүүр рүү шидсэн. Тэгээд миний ар шилээс барьж заамдаж аваад авдар мөргүүлсэн. Тэгтэл миний хамарт оноод хамраас их хэмжээний цус гарсан. гийн эмэгтэй хүүхэд нь та яагаад зүгээр байгаа хүмүүсийг ингээд байгаа юм бэ гэсэн. Тэгээд манай охин цагдаа дуудсан, цагдаа гэрт орж ирээд байж байхад цагдаагийн нүдэн дээр нь манай эхнэрийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Миний биед нь хүзүү хэсэг рүү өшиглөсөн, шилний араас барьж аваад авдар мөргүүлсэн, миний хамар хэсгийг аяга авч шидээд халцалж хамраас их цус гаргасан. Миний биед гаас өөр хүн гэмтэл учруулаагүй. Би эрүүл байсан, нь манайд гаднаас орж ирэхдээ нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4/
Хохирогч Д. “2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр ******* 3- тоотод гэртээ нөхөр , том охин Сорвуу, дунд охин Эхүрсийн-Эрдэнэ, бага охин болон , О.Баяр нарын хамт 00 цаг өнгөрөөгөөд унтах гээд хэвтэж байхад гаднаас танил , охин Баярцэцэг нь, Цээгий, гэдэг эмэгтэй, мөн танихгүй *******0-аад насны эмэгтэй нар орж ирсэн. Тэгээд гийн барьж ирсэн 2 литрийн Нийслэл нэртэй пивыг аягал гэхээр нь би босоод пиво аягалсан. Тэгтэл ирсэн эмэгтэйчүүд тухайн аягалсан пивыг уралдаж авч уугаад байсан. Пиво дуусах дөхөж байтал манай нөхөр рүү агсраад агсан тавиад байсан ба манай нөхөр өөдөөс нь юм ярилгүй хэвтээд байсан. Тэгтэл манай нөхөр рүү гарын алганы хэмжээтэй зэс аяга шидсэн. Манай нөхрийн хамраас нь цус гарсан. Тэгтэл манай охин Сорвуу цагдаа дуудсан. Манай охин цагдаад гэрээ зааж өгөх гээд гэрээс гартал намайг үснээс татаад, би босох гэтэл намайг араас үсдээд хөлөөрөө сэрвээн дээр өвдөглөөд арагшаа хүчтэй дарчихсан. Тэгээд манай охин гэртээ орж ирж г салгасан. дахин миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Миний биед гаас өөр хүн гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Насанд хүрээгүй гэрч “2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ өөрийн ээж , хойд аав , дүү нар болох , , гаднаас ирсэн хойд аавын найзууд болох , гэдэг ах нарын хамт байсан. 24 цаг болох гэж байхад манай гэрт гаднаас гэх эмэгтэй, түүний охин нь болох Баярцэцэг, гэдэг манай сургуулийн охины ээж, мөн танихгүй 3 том хүн ирсэн. Манай гэрт орж ирээд эгч манай ээжийг босгоод пиво аягал гэсэн. Тэгээд манай ээж босоод пиво аягалахад гаднаас ирсэн том хүмүүс бүгд хувааж уугаад байсан. Аав гэрийн зүүн хойно , ах нарын хамт газар хэвтэж байсан. Тэгтэл аав юун баахан хүмүүс вэ, юун пиво аваад ирсэн юм, наадахаа аваад явцгаа гэсэн. Тэгтэл аавыг чи юу гээд байгаа юм гээд газар хэвтэж байхад нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгж байгаад нь гэрийн зүүн хойд авдар дээр байсан жижиг хэмжээтэй зэс аягийг аваад аавын нүүр рүү шидсэн. Тэгтэл аавын хамар хэсгээс цус их гарсан. Би гадаа гараад ахын утсаар цагдаа дуудсан. Тэгээд гэрийн гадаа цагдаа дуудчихаад гэрт ороод иртэл эгч ээжийг янхан гичий минь гэж хэлээд, ээжийг орон дээр байхад нь ээжийн үснээс гараараа үсэдчихсэн, ээжийн нуруун дээр нь өвдгөлчихсөн байж байсан. Тэгээд би г гэрт байсан танихгүй эгчтэй хамт салгасан. Цагдаа нар ирсний дараа цагдаа нарын нүдэн дээр эгч ээжийн зүүн талын нүүр хэсэгт гараараа 1 удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэрч “ 2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр би, эгч, эгч, эгч нарын хамтаар эгчийн гэр лүү орсон. Тэгтэл тухайн айлд өмнө нь манай эгчтэй сууж байгаад салсан гэх ах, эгч, 2-3 хүүхэд байсан. Айлд ортол тэр хүмүүсийн хажууд Хараа нэртэй архины шил, нэг үрүүнктэй хамт байсан, тэр хүмүүс халамцуу байсан. Тэгээд бид нар гаднаас 2 литрийн пиво барьж орж ирснийгээ хувааж ууж байсан... Тэгээд бид нар пиво уугаад эгчтэй сууж байтал улаан өнгийн дээлтэй ах миний толгой руу гар утасны өнцгөөр цохисон. Тэр үед манай бэр эгч бие засчхаад гаднаас орж ирж таараад, намайг өмөөрөөд улаан дээлтэй ах руу яахаараа чи манай дүү рүү дайрдаг юм гээд байсан. Тэгээд манай эгчийг айлын эзэн нь хэл амаар доромжлоод янхан гээд хэрэлдсэн. Тэгтэл эгч орны дор байсан зэс аягийг аваад айлын эзэн ах руу шидсэн. Тэр ахын хамрын дээд хэсэгт тэр аяга нь оноод, хамрын дээд хэсгээс нь цус багахан гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай “ Т.гийн биед тархи доргилт, хамрын нуруунд язарсан шарх, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 2-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-43/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Т. нь 2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн ******* 8 дугаар баг 3- тоотод бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын нуруунд язарсан шар, хүзүүний зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Т.гийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, хамрын нуруунд язарсан шарх, хүзүүний зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 2023 оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* 8 дугаар баг 3- тоотод аяга шидэх, өшиглөх зэрэг байдлаар учруулсан болох нь хохирогч Т., гэрч Д., М.Сормуун, О.Цэвэлмаа нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид санаатай үйлдлээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох санал гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогч Т.д 100,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
*******. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хохирогч Т.д 100,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ