Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.*******

          Улсын яллагч *******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22220009241 дугаартай хэргийг 2022 оны  12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Тариалан суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, ******* цогцолбор сургуулийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дундговь аймгийн сумын 7 дугаар баг дугаар байрны тоотод оршин суух, Хүүхдийн төлөө төвийн сайн үйлстэн, яамны жуух, тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын ******* РД:/*******/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дугаар хэсэг /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, Төсвийн тухай хуулийн 41.2.2 /Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах/ гэх заалтуудыг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.4-т /энэ тогтоол батлагдахаас өмнө төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин  албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнессийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх/ дэх хэсэгт заасныг зөрчиж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МД ХХК-д /РД/-ны Хаан банкны дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг ГИЦС ажлын хувцасны үнэ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр МД ХХК-н захирал гийн Хаан банкны дугаартай данснаас 700.000 төгрөгийг өөрийн охин Д.ын Хаан банкны дугаарын данс руу, 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус сургуулийн нярав гийн Хаан банкны дугаарын данс руу шилжүүлэн авч, тухай бүр өөрийн Хаан банкны 545727 дугаарын данс руу мөнгийг орлогодож Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн , дугаарын дансанд тушаасан ба албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би аймгийн Тариалан сумынх. Энэ аймагт ирээд 30 жил болж байна. Ийм хэрэгт орооцолдсондоо харамсаж байна. Би анх мэдүүлэг өгөхдөө хайхрамжгүй хандсан. Улаанбаатар хотод миний охин төрөөд нялх биетэй байсан. Төрсний дараах хүндрэлээс болж эмнэлэгт хэвтэж би хүүхдийг нь харж байсан. Комиссар Нармандах утсаар яриад яаралтай мэдүүлэг өгөх ёстой гэсэн. Мэдүүлгээ уншихад 2 удаагийн үйлдлээр мөнгийг авч нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмжийн санд хийсэн гэж бичсэн байсан. Би ингэж хэлээгүй гэхэд таны дансны хуулганаас ингэж харагдаж байна гэсэн. Би ардаа яарч явсан учир гарын үсэг зураад буцсан. Улсад учирсан хохирол байгаагүй. Тухайн үед би нухацтай хандсан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан. Тухайн үед мартсан зүйлээ санаад шат шатанд хандаж байсан. 43 дугаар тогтоол 2021 онд гарсан. Тухайн хувцсыг дүрэмт хувцас гэж үзэхгүй байгаа. Корона тусаад эрүүл мэндийг хамгаалах хувцас байгаагүй. Нимгэн хувцастай гарахдаа хатгаа авах тохиолдол байсан. Ийм зүйлүүд ажиглагдаж надад хүсэлт орж ирсэн учир ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах гэж энэ хувцсыг авсан. Хуулийн дагуу нормын хувцас авах мөнгө тусгаж өгөөч гэсний дагуу “” дэлгүүрт манай нярав очиж өгсөн. захиралтай өмнө нь нэг сургуульд хамт багшилдаг байсан. захиралтай өөрөө уулздаггүй, нярав нягтлангаа явуулж харьцдаг байсан. Манай сургуулийн “А” байранд засвар ороод одоо байгаа байранд ачаалал ихтэй хүнд нөхцөлд ажиллаж байсан учир ажилчидаа бодож энэ хувцсыг захиалсан. 1 сая төгрөг компанид өгсөн гэж мэдүүлсэн байсан. Аудитаас дуудахаар нь очоод асуухаар нь 1.000.000 төгрөг чамайг авсан шүү гэж мессеж бичсэн байсан. “” дэлгүүрт байгаа гэсэн мэдээлэл өгсөн. гийн мэдүүлгийн хувьд би 2.000.000 төгрөгийг аваад ир гэж хэлээгүй. Тэр компаны данс руу шилжүүл гэсэн. Гэтэл маш их завгүй байна мэддэгээр нь чиний данс руу хийчихье гэсэн гэж надад хэлсэн. Надад хэзээ мөнгө авч ирж өгснийг санахгүй байгаа. 4-ний өдөр авч ирж өгсөн гэдэг. 700.000 төгрөгийн тухайд мөрдөгч буруу асуусан юм уу? буруу ярьсан юм уу? мөнгө зээлэх талаар яриагүй. Хүүхэд 700.000 төгрөг зээлчих гээд байна 700.000 төгрөг зээлчих гэж хэлсэн. Гэтэл албаны мөнгөнөөс авч өгчих нь гэж санаагүй. Албаны мөнгө д байгаагаа ч мартсан байсан. ийн мэдүүлэгт 93000 төгрөгөөр 1 хувцас гарна гэдэг. Халаастай, энгэрийн цахилгаантай, логотой, оёотой гээд жижиг сажиг зүйл их орж байгаа учир тийм үнээр гарна гэсэн. 2 өнгөөр яагаад хийсэн бэ? гэхээр материал олдохгүй байсан. Би тэр мөнгийг ажилгүйдлийн тэтгэмжийн сан руу хийгээгүй гэхэд та тэр мөнгийг яасан бэ? гэхээр би санахгүй байсан. Аудитын байгууллагаас акт тавиад 3.000.000 төгрөгийг хувиасаа улсын орлогод тушаасан. Засаг дарга Мөнхбатын захирамжаар 3.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Би 26 онд ажлаасаа халагдаад 29 онд гурван шатны шүүхээр ялаад ажилдаа буцаж томилогдсон. Гэтэл нийгмийн даатгалын төлөгдөхгүй байгаа 3.000.000 төгрөгийг төл гэж өгсөн. Ажилгүйдлийн тэтгэмжийн 2.795.000 төгрөг байсан. Хүүгээсээ 800.000 төгрөг аваад өөрт бэлэн байсан 1.895.000 төгрөгөө нэмээд дахин 45.000 төгрөгийг нэмж хийсэн. Би 2.000.000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжийн санд төлөөгүй ковидын туссан учир охиноосоо гаргаж төлүүлсэн байдаг. Би бүх ажлыг нярваар дамжуулдаг. Би өөртөө завших байсан бол өөрөө очоод гаас авах байсан. Шат шатны прокуроруудад энэ байдлаа бичсэн боловч татгалзсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж цагаатгаж өгнө үү” гэв.

      Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Надад сонсгож байгаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2.000.000 төгрөгийг авч ажилгүйдлийн тэтгэмж буюу Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох дансанд өгч тушаасан. Би өөртөө давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй 700.000 төгрөгийг хувийн журмаар гаас олоод өгөөч гэж гуйсан. Би албаны мөнгөнөөс аваад ир гэж хэлээгүй. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковид-19 цар тахлын хүрээнд ажилчдынхаа эрүүл мэндийн байдлыг бодож, тухайн цамцыг хийлгүүлсэн боловч Төрийн аудитын газраас намайг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг хэлсэн. Миний бие хүлээн зөвшөөрч Төрийн аудитын газраас тавьсан актыг буюу 3.000.000 төгрөгийг төлсөн. Мөн намайг 3 жилийн өмнө ажлаас үндэслэлгүйгээр халаагүй байсан бол өнөөдөр ийм байдал үүсгэхгүй. Намайг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өнөөдрийн дотор мөнгийг төл гэж хэлж байсан болохоор төлсөн. Би 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр нийгмийн даатгалын хэлтэст 2.000.000 гаруй төгрөгийн төлбөрийг төлсөн ба маргаашнаас нь буюу 2022 оны дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн нормын хувцас хийлгэх ажлыг эхэлсэн болохоор би өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхгүй байна. Манай сургуулийн үйлчлэгч нар бүгд Ковид-19 цар тахлаар өвдсөн. Ингээд сургуулийн үйлчлэгч нар шал угаах цэвэрлэгээ хийх үед хөлөрдөг, цэвэрлэгээ дууссаны дараагаар хог бусад бохирыг асгах гэхээр хөлстэй гардаг. Гарахдаа заавал гадуур хувийнхаа хувцсыг өмсөх асуудал болдог. Хөлстэй гарсны улмаас хатгаа авах, ковид дахих хүндрэлтэй байна. Ийм болохоор сургуулиас цамц хийлгүүлж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байсан болохоор Ковидын тухай хуулийн дагуу нийгмийн асуудлыг шийдэж хувцас хийлгэхээр болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80/       

      Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “******* цогцолбор сургуулийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалт хийхэд ажилчдын нормын хувцсыг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан жилийн эцсийн тайландаа тусгасан нярав нь хүлээж авч тооллогодоо тусгасан байсан. Тухайн хувцасыг шалгахад бодит байдал дээр хүлээж аваагүй, хувцас байгаагүй хувцасны 3.000.000 төгрөгийг аймгийн төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг “” гэдэг дэлгүүрийн байгууллагын данс руу 2021 оны 12 сард шилжүүлсэн байсан ба ******* цогцолбор сургуулийн нярав гийн хувийн данс руу “” дэлгүүрийн захирлын эхнэр гэдэг хүнээс 2022 оны дүгээр сард үлдэгдэл гэсэн гүйлгээний утгатай  2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. дэлгүүртэй гэрээ байгуулсан байсан. гаас энэ талаар тодруулахад даргадаа бэлнээр өгсөн гэж хэлсэн. Захирал нь болохоор хувцас захиалгын газарт мөнгийг нь өгсөн байгаа гэж хэлсэн. Бусад 1.000.000 төгрөгийг мөнгөлөг дэлгүүрт байгаа гэж захирал нь хэлсэн. Илэрсэн асуудал дээр акт тавьж 3.000.000 төгрөгийг орон нутгийн орлогод оруулсан байгаа. Мөн иргэдээс ирсэн ******* сургуулийн сурагчдын дотуур байрыг хувь иргэнд түрээслүүлсэн гэх мэдээллийг шалгасан юм. Орон нутгийн өмчийг бусдад түрээслэх тохиолдолд орон нутгийн өмчийн газарт мэдэгдэж зөвшөөрөл авч түрээслэх ёстой байдаг. Гэтэл тухайн сургуулийн захирал иргэнтэй гэрээ байгуулж. Иргэн дотуур байрыг түрээсэлж төлбөрийн 900.000 төгрөг нь 2022 оны 02 дугаар сард гийн дансанд орсон ба тухайн үед зарцуулаагүй байсан. Үүн дээр бид зөвлөмж өгсний дагуу 30 хувийг нь орон нутгийн орлогод 70 хувийг нь байгууллагын орлогод журмын дагуу оруулсан гэж байсан. Санхүүгийн баримтууд нь ******* цогцолбор сургуульд байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27/

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тус дэлгүүр бол барилгын материалын дэлгүүр гэдгийг би мэднэ. Манай сургууль уг дэлгүүртэй барилгын материал худалдан авч хамтран ажилладаг. Тус дэлгүүрийн захирал түүний гэр бүлийн хүмүүс ажилчидтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Бараа материал авахдаа хүмүүстэй нь харилцдаг. Над руу мөнгө шилжүүлсэн данс бол дэлгүүрийн захирал гийнх байгаа юм. “” дэлгүүрээс сургуулийн ажилчдын хувцас худалдан авахаар манай сургуулиас 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хувцсыг нийлүүлэх боломжгүй болсон гэхээр нь манай захирал Улаанбаатар хот руу захиалга өгсөн гэсэн.  2022 оны дүгээр сарын 04-ний өдөр манай сургуулийн захирал ******* хувцасны мөнгө 2.000.000 төгрөгийг “” дэлгүүр рүү очоод аваад ир Улаанбаатар хот руу захиалга өгсөн компани руу шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би “” дэлгүүрийн хүнтэй уулзаж өөрийн дансаараа 2.000.000 төгрөгийг авч АТМ орж бэлнээр гарган авч сургуулийн захиралд тэр өдрөө өгсөн. Тухайн мөнгөөр хувцас захиалгын төлбөр төлж зарцуулсан гэж захирал хэлсэн. Бараа материал худалдан авахаар 1 жилийн хугацаатай гэрээг тус дэлгүүртэй манай сургууль байгуулдаг. Тухайн гэрээний хүрээнд хувцас авахаар шилжүүлэг хийсэн. Олон жил “” дэлгүүртэй хамтран ажиллаж байгаа гэдгээрээ гэрээ байгуулсан байх. Гэрээг нягтлан, захирал байгуулдаг. Гэрээний дагуу нийлүүлэх ёстой буцаасан тохиолдолд нэмэлт санхүүжилтийн данс руу буцаалт хийх ёстой. Тус өдөр манай сургуулийн захирал над руу залгаад сургуулийн дотуур байранд байрлаж байгаа 2 хүний түрээсийн мөнгийг дансаараа авчих нөгөө хүмүүс нь үрэх гээд байна гэж хэлсэн. Тэгээд би аваад дансандаа байлгаж байгаад Аудитын шалгалтаар зөрчил заагдаад сургуулийн нэмэлт санхүүжилтийн данс руу хийсэн. Тухайн байрыг боловсролын газарт ажилладаг 2 хүн түрээсэлдэг ба тус мөнгийг нэмэлт дансанд оруулаад ахмадуудад цагаан сараар баярын бэлэг өгөхөд зарцуулах гэж байсан. гэж манай сургуульд ажиллаж байсан хүн байгаа юм. Тэр хүн манай сургуулийн барилга буулгалтаас ашиглах боломжтой мод цонхыг худалдаж авч 725.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Би тэр мөнгийг бэлнээр авсан ба мөнгөнөөс 560.000 төгрөгийг гийн мод цонхны төлбөр гэж орон нутгийн өмчийн орлогын дансанд тушааж үлдэгдэл 165.000 төгрөгийг захирал *******д бэлнээр өгсөн. гэж хүнд мод цонхыг 725.000 төгрөгөөр зарахдаа захирал тухайн хүнээс төлбөр авсан боловч орон нутагт 560.000 төгрөгийн үнэтэй эд зүйл зарсан гэж жагсаалт өгч орлого тушаасан. Мөн мод, цонх худалдаж авсан гэж нэг хөдөөний хүн 450.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэр хүний нэрийг мэдэхгүй. Уг 450.000 төгрөгийг захирал болон тэр хүний модны төлбөрийн нийлсэн мөнгө гэж байсан. Тэгээд би тухайн мөнгөнөөс захирлын өөрөө мод худалдаж авсан 200.000 төгрөгийг нь орон нутгийн өмчийн орлогын дансанд тушаасан. Нөгөө хүний 250.000 төгрөгийг гэж хүний мөнгөтэй хамт 350.000 төгрөгийг орон нутгийн өмчийн албаны орлогын дансанд тушаасан. Нийт 23.800.000 төгрөгийн барилгын материал гарсан ба 16.000.000 төгрөгийн барилгын материалыг зарж орлогыг орон нутгийн худалдан авахын дансанд тушаасан. Үлдэгдэл барилгын материал зарагдаагүй агуулахад байгаа. Барилга буулгалт хийх үед орон нутгийн өмчийн албанаас хүмүүс ирж барилгын материалыг нэг бүрчлэн тоолж жагсаалт гаргасан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-31/

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Би Дундговь аймаг Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 94/А1270318 дугаартай албан шаардлагатай уншиж танилцсан. Мөн ажлын сөрөг дүгнэлт авсан байдаг. Тус шалгалтаар “” ХК буюу аймгийн төвд байрлалтай “” барилгын материалын дэлгүүртэй хамтран ажиллах гэрээтэй. Олон жил ажиллаж байна. Гэрээг 1 жилийн хугацаагаар дандаа байгуулдаг ба 2021 оны 12 дугаар сард “” барилгын материалын дэлгүүрээр сургуулийн бүх багш ажилчин нарт олгох бомбор загварын нормын хувцсыг хийлгэхээр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тус мөнгийг би яг сургуулийн төсөвт төсөвлөгдсөн эсэх талаар мэдэхгүй байна. Манай нягтлан бодогч Золзаяа мэдэж байгаа. Одоо жирэмсэний амралтаа авсан байгаа. “” барилгын материалын дэлгүүр нь ковидоос болж БНХАУ-ын хил хаалттай шалтгаанаар тухайн хувцсыг хийлгэх боломжгүй гэж хэлсэн байсан. Ингээд сургуулийн захирал ******* нь намайг “” дэлгүүр ороод бэлнээр 2.000.000 төгрөгийг аваад ир өөр компаниар нормын хувцсаа хийлгэхээр болсон. Нөгөө компани нь мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Ингээд би 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр “” барилгын материалын дэлгүүр дээр очиж “” ХК-ийн захирал тай уулзаад өөрийн дугаарын данс руу мөнгийг шилжүүлэн авсан ба би “” барилгын материалын дэлгүүрээс гараад аймгийн төвийн Хаан банкны АТМ-ээс 2.000.000 төгрөгийг бэлнээр аваад 5 дугаар сургууль дээр очиж захирал *******д өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь захирал ******* өөрөө авсан гэж байсан. Хэзээ, хэдийд, ямар хэлбэрээр авсан талаар би мэдэхгүй. ******* цогцолбор сургуулийн дотуур байрыг сургалт хариуцсан эрэгтэй, эмэгтэй 2 нэг гэр бүлийн хүмүүст сарын 150.000 төгрөгийн буюу нийт 6 сарын төлбөр 900.000 төгрөгөөр сургуулийн захирал ******* түрээслүүлсэн байсан. 2022 оны 02 дугаар сарын -ний өдөр захирал ******* над руу залгаад “дотуур байрны түрээсийн 900.000 төгрөгийг данс руу шилжүүлээд аваадах түрээслэгч хүн нь хот явах гээд байна, бэлэн авахаар үрчих гээд байна” гэж хэлэхээр нь би өөрийн дугаартай дансанд 5007021868 дугаартай данснаас “1-6 сарын байрны түрээс сараа 94797494” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байсан. Тухайн мөнгийг би ийш тийш нь зарцуулаагүй миний дансанд байсан бөгөөд тэр үед сургуулийн 2021 оны санхүүгийн тайланд аймгийн Аудитын газраас аудитор шалгалт хийсэн ба намайг дуудаж тус мөнгөтэй холбоотойгоор уулзсан. Миний дансаар шууд авч болохгүй, төрийн өмчит дотуур байрыг түрээслэх тохиолдолд орон нутгийн өмчийн газарт мэдэгдэж 30 хувь нь тус газрын дансанд, үлдэгдэл 70 хувийг нь сургуулийн нэмэлт санхүүжилтийн дансанд хийх ёстой талаар зөвлөсөн бөгөөд тус мөнгийг хэлснийх нь дагуу би бүгдийг нь 2022 онд 03 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж хийсэн байгаа. Сургуулийн дотуур байрыг түрээслэх тухай гэрээг сургуулийн захирал ******* түрээслэгч иргэнтэй байгуулсан. Би хэн гэдэг иргэнтэй байгуулсан талаар мэдэхгүй байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан ******* цогцолбор сургуулийн хичээлийн А байрны барилгын акталснаас гарсан эргэлтийн хөрөнгөд бүртгэх, худалдан борлуулах материалын жагсаалтаар нийт 23.888.000 төгрөгийн 23 нэр төрлийн хөрөнгийг зарж борлуулахаар байсан. Тус жагсаалтаар нэг бүрчлэн худалдан борлуулах үнийг жагсааж өгсөн. Тус үнээр нь 16.150.000 төгрөгийн барааг борлуулсан байгаа. Одоогоор надад тус материал байхгүй болохоор би тодорхой хэлж чадахгүй байна. Худалдсан орлогыг Дундговь аймгийн хөрөнгө худалдсаны орлого буюу 100080000962 тоот дансанд бүгдийг нь тушаасан байгаа. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр миний дансанд “ цонх” гэсэн гүйлгээний утгатай 725.000 төгрөгийн орлого орж ирсэн, тус мөнгөнөөс 560.000 төгрөгийг  орон нутгийн өмчийн орлогын дансанд хийсэн ба үлдэгдэл 165.000 төгрөгийг сургуулийн захирал *******д өгсөн. Тус 165.000 төгрөгийг хичээлийн А байрыг буулгасан тайлбай дээр дахин худалдагдан борлуулагдах бараа материалын жагсаалтад орсон эд зүйлийг сургуулийн аж ахуйн хашаа руу зөөсөн байдаг. Зөөхдөө 3876 улсын дугаартай /серийг нь мэдэхгүй/ портер автомашинтай Бямбасүрэн /98226678/-ээр зөөлгөсөн. Түүнд түлшний мөнгө гэж захирал 165.000 төгрөгийг өгсөн байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32-34/

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн: “Би одоо өгөх мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй болохоор ганцаараа мэдүүлэг өгнө. Сургуулийн захирал ******* над руу залгаад “хувцасны урьдчилгаа 700.000 төгрөг шаардлагатай байна, би чам руу мессежээр дансны дугаар явуулъя” гэж хэлээд тус мессежийг ирүүлсэн. ******* захирал ямар компаниар хувцас хийлгүүлэх гэж байгаа талаараа надад хэлээгүй. Миний утсанд мессеж ирсэн болохоор би “” дэлгүүр ороод д нөгөө дансны дугаарыг өгөөд 700.000 төгрөгийг энэ дансанд шилжүүлчихээрэй гэж хэлээд явсан. ******* захирал надаас 700.000 төгрөг зээлсэн зүйл байхгүй энэ бол худлаа. Харин ******* захирал утсаар ярихдаа “” дэлгүүр ороод явуулсан данс руу 700.000 төгрөг хийлгээдэх гэж хэлэхээр нь би “” дэлгүүрийн тай очиж уулзаад өгсөн данс руу нь 700.000 төгрөгийг хийлгүүлсэн. ******* захирал бид хоёрын дунд хувийн ямар нэгэн харилцаа байхгүй, мөн өр авлагын зүйл байхгүй, бид 2 хоорондоо мөнгө зээлэх асуудал огт байгаагүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36/

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ******* цогцолбор сургуулийн захирал *******, нярав гэж хүнийг танина. Хамтран ажилладаг байгууллагын хувиар таньдаг. Манай дэлгүүр ******* цогцолбор сургуультай гэрээ байгуулж, бараа материал нийлүүлдэг юм. Найз нөхөд садан төрлийн харилцаа холбоо байхгүй. ******* цогцолбор сургуулиас ажилчдын хувцас хийлгэнэ гэж 2021 оны сүүлээр манай компанийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байгаад нярав нь ирж надтай уулзаад “өөрсдөө хувцсаа өөр газраас захиалахаар боллоо. Мөнгөө авъя, захирал захиалж байгаа” гэж хэлээд өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөгийг нь авсан. Манай дэлгүүр ч бас хил хаалттай байсан болохоор захиалгын дагуу материал авч ирэхэд хүндрэлтэй байна гэдгээ би хэлж байсан. Тэрнээс хойш хэдэн хоногийн дараа гэдгийг нь мэдэхгүй байна. дахин ирж надтай уулзаад 1.000.000 төгрөгийг нь захирлын данс руу хийлгэнэ гэж данс өгсний дагуу би өөрийн данснаас шилжүүлсэн. ******* цогцолбор сургуулиас өөрсдөө болихоор болсон гэсэн. Хувь, хүн байгууллагаас захиалга өгсөн тохиолдолд Хятадаас оруулж ирдэг байсан. Хаан банкны тоот данс миний эзэмшлийн данс байгаа юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38/

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “******* цогцолбор сургуулийн захирал *******г танина, урьд нь Эрдмийн далай цогцолбор сургуульд хамт багшаар ажиллаж байсан. Хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. ******* цогцолбор сургуультай 24 оноос хойш хамтран ажиллах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулж, одоог хүртэл ажиллаж байна. дугаартай данс нь “ МД” гэсэн данс байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 53 минутад тус дэлгүүрийн дансаар 3.000.000 төгрөг “Ду ******* Ирээдүй цог” гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн. Энэ мөнгө нь ямар учиртай юм бэ? гэвэл тус сургуулийн нярав нь ажилчдын хувцас хийлгүүлэхээр тохиролцоод шилжүүлсэн юм. Ажилчдын хувцас гэж бомбор загварын цамц бөгөөд 20 ширхэгийг буюу нэг ширхэгийг 150.000 төгрөгөөр хийлгүүлэхээр тохиролцсон боловч тухайн үед Ковид 19 цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын хил хаагдсан болохоор манай дэлгүүр бараа материал оруулж ирэх боломжгүй болсон. Энэ талаар нярав д хэлж байсан ба сургуулийн захирал *******тэй утсаар ярьсан. Уулзсан зүйл  байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нярав “” дэлгүүр дээр ирээд 700.000 төгрөгийг Доржсүрэнгийн ын дугаартай данс руу “2r syrgyyiud” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Дараа нь буюу 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр нярав “” дэлгүүр дээр ирээд 2.000.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. нь “танай дэлгүүр нийлүүлэх боломжгүй болсон бол өөр газраар хийлгүүлье” гэж байсан. Нийт 3.000.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг нь дараа барилгын материал авъя гээд үлдээсэн. Би аймгийн Цагдаагийн газарт урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө он, сар, өдрийг нь мэдэхгүй байсан учраас зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40/

Гэрч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр захирал *******гээс “нормын хувцасны 1.000.000 төгрөг чамд байгаа гээд хэлсэн шүү” гэсэн мессежийг ирүүлсэн. Тухайн үед Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас манай сургуульд шалгалт хийж байсан юм. Миний хувьд бол мөнгө авсан зүйл байхгүй. Надаас аймгийн Төрийн аудитын газраас мөнгөний талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Харин сургууль дээр 700.000 төгрөгийг захирал ******* охиныхоо дансаар авсан гэх яриа гарч байсан. Энэ талаар нярав мэдэж байж магадгүй. “ т ” ХХК-аар нийт 32 ширхэг цамцыг хийлгүүлсэн байсан. Нэг бүрийн үнийг хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар би мэдэхгүй. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өглөө Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явдаг таксинд 3 хайрцагт хийж дайлган явуулсан байсан. Сургуулийн захирал ******* Аудитын акт гарсны дараагаар хугацаатай хариу өгөх болоод 3.000.000 төгрөгийг буцааж төлсөн. Мөнгийг буцааж өгөх болоод хийлгүүлсэн цамцыг багш ажилчидад нэг ширхэгийг нь 40.000 төгрөгөөр зарсан. Нийт 12 цамцыг зарсан. Нэг цамцыг хийлгүүлсэн компаниар ямар өртөг үнэтэй хийлгүүлсэн талаар би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45/

            Гэрч Т.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дундговь аймгийн ******* цогцолбор” сургуулийн ажилчдын хувцсыг хийсэн. 2022 оны дүгээр сард анх захиалга өгсөн. Тухайн үед материалын хомсдолд ороод их удсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сар гаргаж хувцсыг нь оёж хүлээлгэж өгсөн. Нийт 32 ширхэг цамц оёсон. Нэг цамцыг нь 93.750 төгрөгөөр оёсон. Нийт 3.000.000 төгрөг болсон. Гэрээ хийсэн. Дундговь аймгийн ******* цогцолбор сургуулиас 3.000.000 төгрөгт багтааж хийхгүй бол болохгүй гээд байсан. Би материал үнэтэй байгаа гэсэн. Гэрээ хийхгүй бол болохгүй гээд өөрсдөө гэрээний төслөө хийгээд аваад ирсэн. Би тэр гэрээний төслийг нь уншиж үзээд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Гэрээ надад байна. Би мэдүүлэгтээ хуулбарлаж хавсаргуулъя. Гэрээнд энгэр нь цахилгаантай, халаастай, халаас нь цахилгаантай, сургуулийн логотой, нэртэй саарал, хар хөх өнгийн ноосон 32 ширхэг цамцыг нийт 3.000.000 төгрөгөөр оёж өгсөн. Миний зүгээс НӨАТ-ын баримт өгөөгүй. Манайх НӨАТ-ын баримт гаргах боломжгүй байсан. Лого хатгамал зэргийг хамтран ажилладаг өөр газраар мөнгө төлж хийлгэдэг. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн ******* цогцолбор сургуулийн ажилтан 30 гаран насны эрэгтэй, эмэгтэй 2 ирээд 3.000.000 төгрөгөө бэлнээр өгөөд оёулсан цамцаа аваад явсан. Тухайн эрэгтэй, эмэгтэй 2 урьд нь өөрийн биеэр ирж захиалга өгсөн. т ХХК нь миний компани биш тамга тэмдэгтэй компаниар гэрээ хийх шаардлагатай гээд байхаар нь өөрийн хүргэн ах Лхагвасүрэнг гуйгаад гэрээ хийлгэж байсан. Гэрээнд заасан 502950506141 тоот данс нь миний өөрийн данс байгаа юм. Надад компани байхгүй. Би материалын мөнгөө урьдчилж өгөөрэй карт уншихгүй юм чинь бэлнээр өгчихгүй юу гэж хэлсэн юм. Материалын мөнгөө дансаар авахаар төвөгтэй байдаг юм. Зах дээр карт уншдаггүй юм. Би гэрээний хуулбар 3 нүүр, орлогын 2 ширхэг баримтыг 1 нүүрэн дээр хуулбарлан мэдүүлэгтээ хавсарган өгье. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-49/

       Гэрч Д.ын “Би Хаан банкны дугаартай данс, Худалдаа хөгжлийн банкны 000430000497 дугаартай дансыг эзэмшдэг. Ээж *******гээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөнгө зээлсэн. Цагаан сарын дээл авахаар мөнгө гуйж 700.000 төгрөг авсан. Гэвч даруй дээлээ авахаа больсон тул буцаасан. Ээж ******* компани олж цамц захиалах талаар надад ярьж, би компаныг олсон. Хил гааль хаалттай учраас компаниуд захиалга авахдаа тааруу байсан. Материалын олдоц муу байсан үе. Ээж надаас авлагатай байсан. Надад өгөх мөнгөнөөс өгч бай гэсэн учраас би бэлэн байсан мөнгөө нөхөр аар 2.000.000 төгрөг тушаалгасан. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ээжээс 1.270.000 төгрөг миний Худалдаа хөгжлийн банкны дансаар орж ирсэн ба 1.000.000 төгрөгийг үлдэгдэл төлбөрт тушаалгахаар шилжүүлсэн. Гэвч хувцас гүйцэд гарч ирэхгүй, цуварч гарсаар 03 дугаар сарын дунд хүрсэн ба нөхөр аар 03 дугаар сарын 14-нд бэлнээр тушаалгасан.” гэх мэдүүлгээ өөрөө бичсэн тэмдэглэл /2-р хх-ийн 60-61/

        Гэрч Д.ын: “Цамц хийх компаны олох талаар хадам ээж ******* эхнэр тай ярилцсан байсан. Компаныг эхнэр олсон. Нэг цамцыг хэдэн төгрөгөөр, нийт хэдэн цамц хийлгэх болсон талаар би мэдэхгүй. 2022 оны дүгээр сарын 10-нд “ т ” компанид 2.000.000 төгрөгийг, 03 дугаар сарын 14-нд 1.000.000 төгрөгийг эхнэрээс авч бэлнээр тушаасан.” гэх мэдүүлгээ өөрөө бичсэн тэмдэглэл /2-р хх-ийн 64-65/

     Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8/

     Баримт бичиг хуулбарлан авсан тухай тэмдэглэл “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 108  тогтоолын 2-р хавсралт” /1-р хх-ийн 11-12/

     Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 49 дугаартай “Сөрөг дүгнэлт” /1-р хх-ийн 21-22/

     Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 94/А1270318 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлага /1-р хх-ийн 23/

     Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 17/А/1270318 дугаартай  Төлбөр барагдуулах тухай акт /1-р хх-ийн 24-25/

     2021 оны 12 сарын 23-ны өдрийн 379 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар /1-р хх-ийн 27/

     2021 оны 12 сарын 22-ны өдрийн орлогын баримтын хуулбар /1-р хх-ийн 29/

     Төлбөрийн баримтын хуулбар /1-р хх-ийн 30/

      Эд хөрөнгийн тооллогын бүртгэл /1-р хх-ийн 31/

      ******* цогцолбор сургуулийн захирал *******гийн 2021 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалттай холбоотой тайлбар /1-р хх-ийн 32/

     Бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 33/

     Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 34-36/

     Н.гийн Аудитын газарт бичсэн тайлбар /1-р хх-ийн 39/

     Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын тавьсан актын дагуу төлбөр төлсөн баримт /1-р хх-ийн 44/

     ******* цогцолбор сургуулийн нярав Н.гийн тоот Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга  /1-р хх-ийн 47-49/

     ХХК-ийн Төрийн банкны харилцах дансны хуулга /1-р хх-ийн 51-52/

     *******гийн Төрийн банкны  харилцах дансны хуулга /1-р хх-ийн 82-84/

     ******* цогцолбор сургуулийн нярав Намхайн ийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 163-165/

     т ХХК-р хийлгэсэн гэх цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 166-167/

      ******* цогцолбор сургуулийн нярав Нанзадын гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 168-170/

      МД ХХК-ийн харилцагчийн дансны хуулга /1-р хх-ийн 172/

      ЮҮССАРИТУ ХХК-ийн Хаан банкны 5450500286 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 175-178/

      Болдын гийн / барилгын материалын дэлгүүр/ Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 175-239/

      *******гийн Хаан банкны 545727 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 241-250, 2-р хх-ийн -04/

      Д.ын тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 07-09/

      Д.ын 5030278475 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 10-18/

       Албан тушаалтны 29 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг

       29 оны 08 сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай *******г ******* цогцолбор сургуулийн захиралын албан тушаалд томилсон тухай Дундговь аймгийн Засаг даргын захирамж

      Сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт

      Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 134 / болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн, хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* Ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Төрийн сангийн харилцах данс болох ******* цогцолбор сургуулийн дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МД ХХК /РД/-ны Хаан банкны дугаартай данс руу ГИЦС ажлын хувцасны үнэ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 3.000.000 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр МД ХХК-н захирал Б.гийн Хаан банкны дугаартай данснаас 700.000 төгрөгийг өөрийн охин Д.ын Хаан банкны дугаарын данс руу 2r syrduuld гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлгүүлсэн, мөн 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус сургуулийн нярав гийн Хаан банкны дугаарын данс руу шилжүүлгэн улмаар өөртөө бэлнээр авч, өөрийн Хаан банкны 545727 дугаарын данс руу мөнгийг орлогодож Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ГИЦС ******* ******* НДШ гэх гүйлгээний утгатайгаар, 2022 оны дүгээр сарын 05-ны өдөр  Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дугаарын дансанд  ажилгүйдлийн тэтгэмж буцаалт гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж өөртөө ашигласан гэм буруутай болох нь:

       гэрч Д.гийн: “******* цогцолбор сургуулийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалт хийхэд ажилчдын нормын хувцсыг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан жилийн эцсийн тайландаа тусгасан нярав нь хүлээж авч тооллогодоо тусгасан байсан. Тухайн хувцасыг шалгахад бодит байдал дээр хүлээж аваагүй, хувцас байгаагүй хувцасны 3.000.000 төгрөгийг аймгийн төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг “” гэдэг дэлгүүрийн байгууллагын данс руу 2021 оны 12 сард шилжүүлсэн байсан ба ******* цогцолбор сургуулийн нярав гийн хувийн данс руу “” дэлгүүрийн захирлын эхнэр гэдэг хүнээс 2022 оны дүгээр сард үлдэгдэл гэсэн гүйлгээний утгатай  2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. ... гаас энэ талаар тодруулахад даргадаа бэлнээр өгсөн гэж хэлсэн. ...Илэрсэн асуудал дээр акт тавьж 3.000.000 төгрөгийг орон нутгийн орлогод оруулсан байгаа.” гэх,

гэрч Н.гийн: “...Над руу мөнгө шилжүүлсэн данс бол дэлгүүрийн захирал гийнх байгаа юм. “” дэлгүүрээс сургуулийн ажилчдын хувцас худалдан авахаар манай сургуулиас 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ... 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр манай сургуулийн захирал ******* хувцасны мөнгө 2.000.000 төгрөгийг “” дэлгүүр рүү очоод аваад ир Улаанбаатар хот руу захиалга өгсөн компани руу шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би “” дэлгүүрийн хүнтэй уулзаж өөрийн дансаараа 2.000.000 төгрөгийг авч, АТМ орж бэлнээр гарган авч сургуулийн захиралд тэр өдрөө өгсөн...” гэх,

гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...2021 оны 12 дугаар сард “” барилгын материалын дэлгүүрээр сургуулийн бүх багш ажилчин нарт олгох бомбор загварын нормын хувцсыг хийлгэхээр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ... сургуулийн захирал ******* нь намайг “” дэлгүүр ороод бэлнээр 2.000.000 төгрөгийг аваад ир өөр компаниар нормын хувцсаа хийлгэхээр болсон. Нөгөө компани нь мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Ингээд би 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр “” барилгын материалын дэлгүүр дээр очиж “” ХК-ийн захирал тай уулзаад миний дугаарын данс руу мөнгийг шилжүүлэн авсан ба би “” барилгын материалын дэлгүүрээс гараад аймгийн төвийн Хаан банкны АТМ-ээс 2.000.000 төгрөгийг бэлнээр аваад 5 дугаар сургууль дээр очиж захирал *******д өгсөн. ...” гэх,

гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн: “... Сургуулийн захирал ******* над руу залгаад “хувцасны урьдчилгаа 700.000 төгрөг шаардлагатай байна, би чам руу мессежээр дансны дугаар явуулъя” гэж хэлээд тус мессежийг ирүүлсэн. ... Миний утсанд мессеж ирсэн болохоор би “” дэлгүүр ороод д нөгөө дансны дугаарыг өгөөд 700.000 төгрөгийг энэ дансанд шилжүүлчихээрэй гэж хэлээд явсан. ******* захирал надаас 700.000 төгрөг зээлсэн зүйл байхгүй энэ бол худлаа. Харин ******* захирал утсаар ярихдаа “” дэлгүүр ороод явуулсан данс руу 700.000 төгрөг хийлгээдэх гэж хэлэхээр нь би “” дэлгүүрийн тай уулзаад явуулсан данс руу нь 700.000 төгрөгийг хийлгүүлсэн ....” гэх,

гэрч Б.гийн: “... ******* цогцолбор сургуулиас ажилчдын хувцас хийлгэнэ гэж 2021 оны сүүлээр манай компанийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байгаад нярав нь ирж надтай уулзаад “өөрсдөө хувцсаа өөр газраас захиалахаар боллоо. Мөнгөө авъя, захирал захиалж байгаа” гэж хэлээд өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөгийг нь авсан. ... Тэрнээс хойш хэдэн хоногийн дараа гэдгийг нь мэдэхгүй байна. дахин ирж надтай уулзаад 1.000.000 төгрөгийг нь захирлын данс руу хийлгэнэ гэж данс өгсний дагуу би өөрийн данснаас шилжүүлсэн. ...Хаан банкны тоот миний эзэмшлийн данс байгаа юм.” гэх,

гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “... дугаартай данс нь “ МД” гэсэн данс байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 53 минутад тус дэлгүүрийн дансаар 3.000.000 төгрөг “Ду ******* Ирээдүй цог” гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн. ... 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нярав “” дэлгүүр дээр ирээд 700.000 төгрөгийг Доржсүрэнгийн ын дугаартай данс руу “2r syrgyyiud” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлүүлсэн. Дараа нь буюу 2022 оны дүгээр сарын 04-ний өдөр нярав “” дэлгүүр дээр ирээд 2.000.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлүүлж авсан.. ...” гэх,

гэрч Н.ийн: “2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр захирал *******гээс “нормын хувцасны 1.000.000 төгрөг чамд байгаа гээд хэлсэн шүү” гэсэн мессежийг ирүүлсэн. Тухайн үед Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас манай сургуульд шалгалт хийж байсан юм. Миний хувьд бол мөнгө авсан зүйл байхгүй. ... Харин сургууль дээр 700.000 төгрөгийг захирал ******* охиныхоо дансаар авсан гэх яриа гарч байсан. Энэ талаар нярав мэдэж байж магадгүй. “ т ” ХХК-аар нийт 32 ширхэг цамцыг хийлгүүлсэн байсан. Нэг бүрийн үнийг хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар би мэдэхгүй. .... Сургуулийн захирал ******* Аудитын акт гарсны дараагаар хугацаатай хариу өгөх болоод 3.000.000 төгрөгийг буцааж төлсөн. Мөнгийг буцааж өгөх болоод хийлгүүлсэн цамцыг багш ажилчидад нэг ширхэгийг нь 40.000 төгрөгөөр зарсан. Нийт 12 цамцыг зарсан. ....” гэх мэдүүлгүүд болон 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МД ХХК-ийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ду.******* цог утгатайгаар шилжүүлсэн 3.000.000 төгрөгөөс  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 23 минутад Доржсүрэнгийн ын дугаарын Хаан банкны дансанд МД дэлгүүрийн захирал Б.гийн дугаарын данснаас 700.000 төгрөгийг “2r syrdyyld” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг мөн өдрийн 15 цаг 34 минутад 700.000 төгрөгийг *******гийн Хаан банкны 545727 дугаарын данс руу “bumaas” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн  Доржсүрэнгийн ын Хаан банкны 54655258 дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх07/,

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 50 минутад Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дугаарын дансанд ГИЦС Г.МЯГМАРСҮРЭН ******* НДШ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн *******гийн Хаан банкны 545727 дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх249/,

2022 оны дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 04 минутад ******* цогцолбор сургуулийн нярав Н.гийн Хаан банкны   дугаартай дансанд 2.000.000 төгрөгийг “2r syrgyyld dytyy” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн МД ХХК-ийн захирал Б.гийн Хаан банкны дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх224/,

2022 оны дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 04 минутад ******* цогцолбор сургуулийн нярав Н.гийн Хаан банкны   дугаартай дансанд “2r syrgyyld dytyy” гэх гүйлгээний утгатайгаар МД ХХК-ийн захирал Б. /Хаан банкны дугаартай данс/-аас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг Н. нь мөн өдрийн 16 цаг 08 минутад АТМ-ээс бэлнээр зарлага гарган авсан талаарх Нанзадын гийн Хаан банкны дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх48/,

2022 оны дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 22 минутад 1.895.000 төгрөгийг АТМ-ээс өөрийн дансанд орлогодож, мөн өдрийн 14 цаг 14 минутад Нийгмийн даатгалын хэлтсийн дугаарын дансанд ажилгүйдлийн тэтгэмж буцаалт гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн *******гийн Хаан банкны 545727 дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх249/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн дулаан цамц захиалсан нөхцөл байдал байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлүүд төлөгдөхгүй асуудал байсан мөн өөрт нь мөнгө байсан. Яагаад заавал гийн өгсөн мөнгийг нийгмийн даатгалын сан руу төлсөн гэж үзээд байгаа юм бэ? Энэ мөнгийг аваад нийгмийн даатгалд тушаасан баримт байдаггүй. *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч ******* нь ******* цогцолбор сургуулийн захирал төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар “төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын 1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин  албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, ... худалдан авалтыг зохион байгуулахгүй байх гэснийг зөрчиж Төрийн сангийн харилцах данс болох ******* цогцолбор сургуулийн дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МД ХХК-д /РД/-ны Хаан банкны дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг ГИЦС ажлын хувцасны үнэ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж уг мөнгөнөөс 700.000 төгрөгийг дэлгүүрийн захирал Б.гаар охин Д.ын Хаан банкны дугаарын дансанд шилжүүлгэ хийлгэн өөрийн Хаан банкны 545727 дугаарын дансанд авсан. Мөн дэлгүүрийн захирал Б.гаар ******* цогцолбор сургуулийн нярав Н.гийн Хаан банкны дугаарын дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлүүлж өөртөө бэлнээр авсан болох нь гэрч Н.гийн “2022 оны дүгээр сарын 04-ний өдөр манай сургуулийн захирал ******* хувцасны мөнгө 2.000.000 төгрөгийг “” дэлгүүр рүү очоод аваад ир Улаанбаатар хот руу захиалга өгсөн компани руу шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би “” дэлгүүрийн хүнтэй уулзаж өөрийн дансаараа 2.000.000 төгрөгийг авч АТМ орж бэлнээр гарган авч тэр өдрөө 5 дугаар сургууль дээр очиж захирал *******д өгсөн” гэх мэдүүлэг болон 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 23 минутад ******* сургуулийн ажлын хувцасны үнэ болох 3.000.000 төгрөгөөс Доржсүрэнгийн ын дугаарын Хаан банкны дансанд МД дэлгүүрийн захирал Б.гийн дугаарын данснаас 700.000 төгрөгийг “2r syrdyyld” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг мөн өдрийн 15 цаг 34 минутад *******гийн Хаан банкны 545727 дугаарын данс руу “bumaas” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, ******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 50 минутад Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дугаарын дансанд ГИЦС Г.МЯГМАРСҮРЭН ******* НДШ гэх гүйлгээний утгатайгаар 2.821.850 төгрөгийг шилжүүлсэн. Түүнчлэн 2022 оны дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 04 минутад МД ХХК-ийн захирал Б.гийн Хаан банкны дугаартай данснаас ******* цогцолбор сургуулийн нярав Н.гийн Хаан банкны дугаартай дансанд 2.000.000 төгрөгийг “2r syrgyyld dytyy” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг Н. нь мөн өдрийн 16 цаг 08 минутад АТМ-ээс бэлнээр зарлага гарган авч захирал *******д бэлнээр өгсөн, ******* нь 2022 оны дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 22 минутад 1.895.000 төгрөгийг АТМ-ээс өөрийн Хаан банкны 545727 дугаарын дансанд орлогодож, мөн өдрийн 14 цаг 14 минутад Нийгмийн даатгалын хэлтсийн дугаарын дансанд ажилгүйдлийн тэтгэмж буцаалт гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримт нь цаг хугацааны хувьд дэлгүүрээс Д., Н. нарын дансанд мөнгө шилжүүлсэн, 2.000.000 төгрөгийг бэлнээр авч захирал *******д өгсөн үйл баримттай давхцаж байгааг үгүйсгэх баримт хэрэг авагдаагүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Мямарсүрэнгийн ******* цогцолбор сургуулийн төсвийн хөрнгөөс 3.000.000 төгрөгийг дэлгүүр рүү шилжүүлэн, өөрийн охин Д.ын Хаан банкны дансаар дамжуулан өөрийн Хаан банкны дансанд шилжүүлсэн авсан мөн нярав гийн Хаан банкны дансаар дамжуулан өөртөө бэлнээр авч байгаа үйлдэл нь өөрийн ******* цогцолбор сургуулийн захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл байна.

        Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн сумын ******* цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд ажилладаг болох нь Дундговь аймгийн Засаг даргын 29 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай захирамж, сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт, түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн нөхцөл байдлыг гэм буруутай үйлдэлд тооцохоор гэмт хэргийн шинж болгон заасан. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх аар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь энэ бүлэгт заасан гэмт хэргийн шинж юм.

     Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

     Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

          Хохирол төлбөрийн талаар:

 

        Шүүгдэгч *******гийн Төрийн сангийн харилцах данс болох ******* цогцолбор сургуулийн дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МД ХХК /РД/-ны Хаан банкны дугаартай данс руу ГИЦС ажлын хувцасны үнэ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг Дундговь аймаг дахь төрийн аудитын газрын  2022 оны 02 сарын 25-ны өдрийн 17/А1270318 дугаартай актын дагуу 2022 оны 03 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Төрийн сангийн 10008000095 дугаартай дансанд төлсөн талаарх Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /1хх-ийн 44 тал/ хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

        Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял болгон хүндрүүлэн өөрчилсөн байна. Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сараас 2022 оны дүгээр сарын хооронд  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.

        Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрх хасах нэмэгдэл ялыг ...торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

       Бусад асуудлын талаар:  

 

      Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиараа шинжлэн судлагдсан *******гийн “Алтан гадас” одонгоор шагнагдсан Монгол улсын одон медалийн үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслах О.Янжиндуламд даалгаж шийдвэрлэлээ.

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000  /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

       6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт эх хувиараа шинжлэн судлагдсан *******гийн “Алтан гадас” одонгоор шагнагдсан Монгол улсын одон медалийн үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслах О.Янжиндуламд даалгасугай.

       8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР