Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга *******

          Улсын яллагч *******

          Хохирогч ******* /цахимаар/

        Хохирогчийн өмгөөлөгч *******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

          Шүүгдэгч С.Алтансүх нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Алтансүхэд холбогдох эрүүгийн 00040008 дугаартай  хэргийг 03 оны  01 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1996 оны 08 сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл , эхийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын Дулаанхаан тосгон ногоочид гудамж - тоотод оршин суух урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 08 сарын 08-ны өдрийн 0/ШЦТ/1188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******гийн Алтансүх /РД:*******/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Алтансүх нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” баарны гадаа 0 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 1 цагийн орчимд Э.Базардарийг чулуугаар цохиж духны цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч С.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э.Базардарийг цохисон нь үнэн” гэв.

 

         Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

         Шүүгдэгч С.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “0 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр манай найз Дундговиос Улаанбаатар хотод очоод над руу яриад бид уулзаадгийн машиныг засварын газар янзлуулаад орой нь Дундговь руу машиныг нь бариадг хүргэж өгөхөөр Улаанбаатараас гарсан. Бид хоёр 3 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 0 оны 09 сарын 7-ны өглөө 09 цагт аймагт ирсэн. Тэгээдгийн хамт ажлынх нь газар буюу мал нядалгааны газар очсон. Орой ньгийн найз нь аймгийн бааранд орж үзүүлье гээд бид бас нэг эмэгтэй найзынх нь хамт гурвуулаа “” бааранд цагийн үед орсон. Бид 3 тус баарны давхарын ширээнд 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво нэг нэгийг уусан. Тэгээд би баарнаас гараад тамхи татаж байсан чинь тэр бааранд сууж байсан 4 залуу араас гарч ирээд миний хажууд тамхи татаж байсан. Нэг нь надад хандаж “Чи хаанахынх юм” гэж асуухаар нь “би хотоос ирсэн” гэж хэлсэн. Гэтэл намайг өдөөд дээрэлхээд байсан. Тэгэхээр нь би нэг их юм ярилгүй тэр хэдээс холдож байгаад найз руу энэ хүмүүс намайг дээрэлхээд байна, ирээд авчих гэж хэлсэн. 30 минутын дараа ирээд баар руу ороод намайг өмөөрөөд бааранд сууж байсан хэдэн залуучуудтай муудалцсан. Баарнаас гадагшаа гараад тэр хэдэн танихгүй залуу нийлээд намайг газар унагаагаад зодоод байсан. Тэгээд би босч ирээд, нарын хамт зугтаагаад нэг байрны булангаар эргэсэн. Тэгтэл би баарны үүдэнд гадуур хувцсаа утастайгаа орхичихсон байсан. Тэгээд эргээд очиход муудалцсан гэх залуучууд баарны үүдэнд дээгүүрээ нүцгэн тамхи татаад  зогсож байсан. Очиж хувцасаа авах гээд наанаас нь алхаад явж байтал намайг тэр хэд харчихаад нэг цээж нүцгэн махлаг залуу над руу гүйгээд ирсэн. Тэгэхээр нь намайг дахиад зодох гэж байна гэж бодоод айсандаа газраас чулуу аваад тэр залуу руу шидчихээд би доошоо , руу зугтаасан. Би нэгийг нь чулуугаар цохичихлоо гэж тэр хоёрт хэлчихээд аймгийн гэр хороолол руу харанхуй руу зугтаасан. Тэндээ айлын хашааны хажууд сууж байгаад тэр чигтээ унтчихсан байсан. Маргааш өглөө нь нар гараад зам дагуу алхаж байгаад постны наанаас унаанд суугаад Улаанбаатар хот орсон. Ер нь би тэр залууг гэмтээчихсэн байх гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/

Хохирогч Э.Базардарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 0 оны 09 дүгээр сарын 7-ны орой 18 цагийн үед өөрийн найзууд болох , Дагвадорж, Дагвадоржийн найзын хамт дөрвүүлээ аймгийн зүүн урд талд байрлах “” бааранд орсон. Бид хэд ороод 1,1 шил пиво уугаад сууж байтал гаднаас эмэгтэй, нэг эрэгтэй, 3 хүн орж ирээд хажуу талын ширээнд суусан. Удалгүй бид хэд гадаа гараад тамхилаад зогсож байсан чинь гаднаас орж ирдэг танихгүй залуу тай тамхилж зогсож байгаад муудалцаад байх шиг байсан. Тэгээд бид 4 буцаж баар руу ороод сууж байтал бид хэдтэй муудалцсан гэх залуу гаднаас дөрвүүлээ орж ирэнгүүтээ, нэг танихгүй залуу нь г нүүрэн тус газар нь мөргөсөн. Тэгэхээр нь би босч ирээд боль гэж хэлээд гэх цэнхэр цамцтай залууг заамдаж аваад унагаагаад бүгдээрээ намайг нийлж хөл гараараа зодсон. Тэгсэн чинь “” баарны гэх эмэгтэй ирээд салгасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр байж байсан. Шархаа цэвэрлүүлчхээд гэртээ харьсан. Маргааш нь очиж оёо тавиулаад эмнэлэгт хэвтсэн. Би толгойдоо 7 оёдол тавиулсан. Гавалын яс хагарсан, толгойны зүүн дээд хэсэгт мэдээ байхгүй байгаа. Зүүн нүд үе, үе жирвэлзэж байгаа намайг тэр цэнхэр цамцтай гэх залуу нь цохисон. Бид дөрөв .5 литрийн ширхэг пиво, 0.5 литрийн 4 ширхэг пиво,  0.75 литрийн “Экс” архи уусан. Нилээн согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

            Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Сайнцагаан сумын 7 дугаар баг “” бааранд “DG” хийдэг. 0 оны 09 дүгээр сарын 7-ны орой 1 цагийн орчимд хөгжимөө тавиад ажлаа хийж байсан чинь манай найз Базардарь бааранд орж ирээд сууж байх шиг харагдсан. Тэгсэн чинь баарны бүжгийн талбайн голд Базардарь нэг танихгүй хүнтэй муудалцаж заамдалцаж байгаад гараад явчихсан. Тэгэхээр нь би 10 минутын дараа баарнаас гараад харсан чинь баахан хүмүүс харилцан зодолдож байгаа харагдсан. Тэгтэл Базардарьтай зууралдаад байсан нөгөө өндөр залуу газраас пивоны шил аваад хагалчихаад Базардарь руу далайгаад байсан. Тэгснээ хойшоо зугтаад явсан. Төд удалгүй буцаж ирээд гадуур хувцсаа авах гэж “” баарны хойно ирснээ гадуур хувцсаа аваад тэр залуу цаашаа харанхуй руу орсон. Базардарьд хандаж “нааш ир, наашаа хүрээд ир” гээд дуудаад байсан. Тэгээд Базардарь өөдөөс нь дөхөөд очтол газраас чулуу аваад Базардарийг цохичих шиг болсноо цаашаа зугтаасан. Базардарь толгойгоо дараад доошоо суугаад байхаар нь би наанаас нь очтол Базардарийн толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд би эмнэлэг болон цагдаа дуудаад удалгүй Базардарийг цагдаа нар ирээд аваад явсан. Миний танихаас баарны үүдэнд Базардарь, , 3 байсан. Бусдыг нь сайн танихгүй. Бой хийдэг залуу тэнд байсан. Нэгийг нь гэдэг, нөгөөг нь сайн мэдэхгүй. Нэг өндөр залуу чулуу шидэх шиг болсон. Хальт харсан болоод сайн мэдэхгүй байна.”гэх мэдүүлэг /хх-ийн 11-1/

     Гэрч О.Батпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 0 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр Базардарьтай чатлаад орой уулзаж юм ярьж сууя гээд 1 цагийн үед уулзацгаасан. 7 дугаар багт байх “” баарны үүдэнд Базардарь, нартай уулзаад гурвуулаа тус бааранд орсон. Бид гурав нийт 6 ширхэг 0.5 литрийн шилтэй пиво уучихаад гадаа гараад баарны үүдэнд тамхилаад зогсож байтал тай нэг танихгүй залуу ирээд юм ярьснаа муудалцаад байх шиг байсан. Тэгэхээр нь г Базардарь бид салгаад дотогш аваад орсон. Ороод пиво уугаад сууж байтал тай гадаа муудалцаад байсан гэх залуу гаднаас 5-6 хүн дагуулаад орж ирснээ бид хэдийн сууж байсан ширээн дээр ирээд гийн нүүрэн тус газар нь мөргөсөн. Тэгэхээр нь манай найз Базардарь, г өмөөрөөд босч ирээд г мөргөсөн гэх залуутай муудалцаад байсан. Тэгээд тэнд байсан бүх хүмүүс гадагшаа гараад явцгаасан. Би араас нь гарахад “” баарны үүдэнд хүмүүс харилцан зодолдоод байх шиг байсан. Тэгээд би тэр баар руу эргэж ороод ширээндээ сууж байсан чинь намайг сууснаас 10 минутын дараа Базардарь цээж нүцгэн орж ирээд ариун цэврийн өрөө рүү орсон. Би араас ариун цэврийн өрөө рүү ортол хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. “” бааранд сууж байхад гаднаас орж ирсэн залуучууд л зодсон байх. Хэн гэдгийг нь танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй нэрийг нь сонсоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

        Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Сайнцагаан сумын 7 дугаар багт байх “” баарыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Манай төрсөн эгч Ариунбилэгийн нэр дээр байдаг аж ахуй нэгж байгаа юм. Би 0 оны 09 сарын 7-ны өдөр “” бааранд ажиллаж байсан. Би тэр үед зодоон цохион болсныг мэдэхгүй. Манай бааранд DJ хийдэг зодоон болсон талаар маргааш нь надад хэлсэн. Гадна болон дотор талд 4 ширхэг хяналтын камер байгаа. Бичлэгээ 1 сар хадгалдаг. Манайх хяналтын камерын хард дискийг 0 оны 10 сарын 01-ний өдөр солиод тухайн өдрөөс өмнөх бүх бичлэг устсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /

     Гэрч Н.Хуншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Сайнцагаан сумын 7 дугаар баг аймгийн төвийн зүүн урд талын бойн дээр ажилладаг. 0 оны 09 дүгээр сарын 7-ны 1 цаг өнгөрч байхад гээд манай найз над руу залгаад би “” бааранд байна. Энд намайг танихгүй 4-5 залуу дээрэлхээд байна. Хүрээд ирээч гэхээр нь би өөрийн найз гийн хамт “” бааранд цаг дөхөж байх үед очсон. Тэнд очиход “” баарны гадаа зогсож байсан. бид хоёрыг очтол дотогшоо оръё гээд бид баар руу орсон чинь тэй муудсан хүмүүс сууцгааж байсан. Миний зүс таньдаг дүү нар байсан. Мэнд мэдээд уулзаад зогстол миний хажуу талаар орж ирээд тэр хүмүүсийн нэгийг нь цохиод авсан. Тэгээд зууралдаад зодолдоод байсан. Би салгах гэтэл тэр дүү намайг гадагшаа аваад гарсан. Тэгэхээр нь би эргэж баар руу ороод зууралдаж муудалцаж байсан хүмүүсийг салгаад гадагшаа аваад гарсан. Баарны гадна талд гарч ирэнгүүтээ танихгүй залуутай зодолдоод байсан. Тэд нар хоорондоо харилцан зодолдоод байсан. Би салгах гээд дийлээгүй. Тэр хүмүүс их олуулаа байсан болохлоор энд, тэнд гараад байсан. Тэгээд , бид 3 хойшоо зугтаасан чинь утсаа орхичхож гээд эргээд гийн үүд рүү миний савхийг авахаар явж ирэнгүүтээ нэгийг нь сандарсандаа юмаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд хаашаа юм мэдэхгүй явсан. бид хоёр зодоонд оролцоогүй. Тэр танихгүй залуучууд манай найз г зодоод байсан. бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. нэлээн согтуу байсан. манай найз байгаа юм. 01 оны 09 дүгээр сарын үед Дундговь аймагт ирж надтай бойн дээр ажиллаж байгаад буцсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн -3/

       Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Сайнцагаан сумын 7 дугаар баг, аймгийн төвийн зүүн хойд талын бойн дээр ажилладаг. 0 оны 09 дүгээр сарын 7-ны өглөө 1 цаг дөхөж байхад очсон. Тэгэхэд манай найз , нар тэнд байсан. 0 цагийн үед тэндээс гараад аймгийн төвд байх “” бааранд ороод байж байя гэж хэлээд явсан. бид тэнд ажилтай үлдээд ажлаа хийж байгаад цаг өнгөрч байхад , руу утсаар залгаад та хоёр хүрч ирээд намайг авчих энд хүмүүс намайг дээрэлхээд байна гэхээр нь бид хоёр “” бааранд очсон. Тэнд очиход “” баарны үүдэнд тамхи татаад гадаа нэлээн согтсон байдалтай зогсож байсан. Тэгээд бид 3 сууя гээд баар руу ортол тухайн бааранд ширээнд сууж байсан хэдэн хүмүүс дээр очоод та нар “хүний нутагт явж байхад дээрлэхлээ” гээд зууралдаж байсан. Тэгэхээр нь бид голоор нь ороод боль гээд салгасан. Тэгсэн гадагшаа баарнаас тэр хэдийн нэгэнтэй нь юм ярих гээд гарсан. Бид хэд бүгдээрээ “” баарнаас гадагшаа гарсан. “” баарнаас гарангуутаа нөгөө хэдэн залуучуудын нэгийг нь цохиод авах шиг болсон. Тэгэнгүүтээ гадуур хувцсаа тайлаад тэр хүмүүстэй зодолдох гээд байсан. Би тухайн үед салгаж авах гээд л дунд нь яваад байсан. Би гийн унасан хувцсыг нь газраас автал намайг хэн нь мэдэгдэхгүй тал талаас цохиж байх шиг байсан. Тэгээд, нээ бид гурав тэр хэдээс “” баарны хойд талын “Хайрхан” гэдэг дэлгүүрийн зүүн талаар хойшоо зугтаасан. “Хайрхан” дэлгүүрийн хойд талд ирээд бид гурав ярилцахад миний утас алга байна аваад ирье гээд эргээд “” баарны зүгт явсан. Бид “Хайрхан” дэлгүүрийн хойно үлдсэн. баар руу яваад 1 минут болов уу, үгүй юу гүйж гарч ирээд хурдан гүйгээрэй гээд хашгираад, тэгээд бид 3 хойшоо гүйгээд нэг барилгын хажуу талын контейнерын дэргэд зогссон. Яагаад зугтаагаарай гээд байгаа юм бэ? гэтэл мань нэгийг нь чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгсэнээ би гадуур хувцсаа орхичхож аваад ирье гэж хэлээд тэр чигтээ явсан. Би тухайн үед зодоонд оролцоогүй. Манай найз бааранд байсан хүмүүстэй харилцан зодолдсон. бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад хэлэхдээ би нэгийг нь чулуугаар цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

         Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 0 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 304 дугаартай:

            -Э.Базардарийн биед духны цөмөрсөн хугарал, духанд сорви гэмтэл тогтоогдлоо.

           - Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

           - Гэмтлийн хэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           - Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 /

       Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 1/

       Хохирогч Э.Базардарийн өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-48/

       Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/

       Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 08 сарын 08-ны өдрийн 0/ШЦТ/1188 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-116/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 0 оны 09 дүгээр сарын 7-ны цаг 0 минутад толгойноос цус гарна гэх өгүүлэлтэй Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандан яаралтай тусламж авч шархыг цэвэрлэн боолт хийлгэсэн, маргааш нь буюу 0 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн 16 цаг 55 минутад толгой өвдөнө гэх өгүүлэлтэй тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандан яаралтай тусламж авч улмаар дух ясны цөмөрсөн хугарал оноштойгоор шархаа цэгцлүүлж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар:

 

 Хохирогч Э.Базардарийн эрүүл мэндэд учирсан “духны цөмөрсөн хугарал, духанд сорви” гэмтлийг шүүгдэгч С.Алтансүх нь 0 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн өдрийн 1 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” баарны гадаа чулуугаар цохиж учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.Базардарийн “толгойны зүүн дээд хэсэг мэдээ байхгүй байгаа, гэдэг залуу газраас чулуу аваад цохиж байхыг манай найз харсан гэсэн” гэх, гэрч Э.ийн “Базардарь өөдөөс нь дөхөөд очтол газраас чулуу аваад цохичих шиг болсноо зугтаасан. Базардарь толгойгоо дараад доош суусан, толгойноос нь цус гарчихсан байсан”, Н.Хуншагайгийн “Би нэгийг нь сандарсандаа юмаар цохичихлоо гэсэн”, А.гийн “би нэгийг нь чулуугаар цохичихлоо” гэж хэлсэн гэх мэдүүлгүүд болон шинжээчийн 0 оны 10 сарын 5-ны өдрийн 304 дугаартай “Э.Базардарийн биед духны цөмөрсөн хугарал” бүхий хүнд гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

      Шүүгдэгч С.Алтансүхийн хохирогч Э.Базардарийн толгой руу чулуугаар цохиж “духны цөмөрсөн хугарал, духанд сорви” бүхий хүнд зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Алтансүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Алтансүхийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

  Хохирол төлбөрийн талаар:

 

      Хохирогч ******* нь шүүхийн шатанд эрүүл мэндийн зардалтай холбоотой 1.345.000 төгрөгийн үнийн дүн бүхий /Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэх/ баримтыг  ирүүлсэн хэдий ч хохирогч болон түүний өмгөөлөгч ******* нараас хангалттай баримт биш тул 1.345.000 төгрөгийг одоо нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Хохирогч ******* нь шүүгдэгч С.Алтансүхээс 1.345.000 төгрөгийн нэхэмжлэхээс татгалзсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

     Хохирогч Э.Базардарийн эрүүл мэндэд духны цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Алтансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,  прокуророос түүнд 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгч С.Алтансүхэд танилцуулахад хүлээн зөвшөөрсөн талаархи баримтыг шүүхэд ирүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.Алтансүхэд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Алтансүх нь 0 оны 1 дугаар сарын 8-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 33 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /33х.000=495.000/ хасч, түүний эдлэх ялыг 9.505.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

      Шүүгдэгч С.Алтансүх энэ хэргийн улмаас 33 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хохирогч ******* 1.345.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурдав.

 

        Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтансүхэд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Алтансүхийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   . Шүүгдэгч ******* овогт *******гийн Алтансүхэд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч, шүүгдэгч С.Алтансүхийн эдлэх ялыг 9.505.000 /есөн сая есөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтансүх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтансүх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

          6. Шүүгдэгч С.Алтансүх нь энэ хэргийн улмаас 33 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хохирогч ******* 1.345.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч ******* цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         10. Шүүгдэгч С.Алтансүхийг нэн даруй суллахыг Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  З.УУГАНБАЯР