Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

 

 

 

 

2023.03.03                                            2023/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0039

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Өнөбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маналын Отгончимэгт холбогдох эрүүгийн 2339000000054 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Булагийн 19-1 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хохирогчийн эрүүл мэндэд баруун бугалга, зүүн шуу, хамарын үзүүр хэсгүүдийн хазагдсан шарх, баруу, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Булагийн 19-1 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хохирогчийн эрүүл мэндэд баруун бугалга, зүүн шуу, хамарын үзүүр хэсгүүдийн хазагдсан шарх, баруу, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000054 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд он гарсанаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр бид 2 Мөрөн сумын Хаан банкнаас зээл авах санаатай сумын төвд ирсэн. Тухайн үед нөхөр маань аймгийн төвөөс согтуу ирээд гарынхаа үсгийг зурж хүртэл чадахгүй байсан. Тэр үед манай нөхрийн төрсөн дүү М.О нь мөн Мөрөн сумын Хаан банкнаас зээл авах гээд нөхөртэйгөө ирсэн байсан. Ингээд тэр өдөр банкнаас зээл авах маань худлаа болоод М.О болон түүний нөхөр Энхбат нараар хөдөө гэр рүүгээ хүргүүлэхээр болсон. Тэр үед М.О надад хандан: Эгчээ өнөөдөр 01 дүгээр сарын 05-ны өдөр таны төрсөн өдөр чинь юм байна хөдөө гэр рүүгээ явахгүйгээр аймаг руу манай гэр рүү явъя би таны төрсөн өдрийг тэмдэглэж өгье гэж хэлсэн. Миний албан ёсны төрсөн өдөр 01 дүгээр сарын 05-ны өдөр болдог юм л даа. Аав маань тухайн үед төрсний гэрчилгээ авахдаа 02 дугаар сарын 15-ны өдрөөр бичүүлсэн юм байна лээ. Тэгээд М.О надад тэгэж хэлэхээр нь би түүнд хандан: Яах юм бэ миний дүү хөдөө гэрт маань л хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд М.О болон түүний нөхөр манай нөхөр бид хэд хөдөө гэр рүү маань явсан. Тэгээд замаараа хадам ээж Оросоогийнхоор ороод би бие засах гээд "00" орсон чинь М.О над руу хурч ирээд надад хандан: Эгчээ аймаг руу явъя аа би таны төрсөн өдрийг тэмдэглэж өгье та нөхөртэйгөө манай гэрт очоод хоночих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би дотроо маргааш бас нөхөртэйгөө Мөрөн сумын төв рүү банкинд очиж зээлээ хөөцөлдөх юм чинь гэж бодоод зөвшөөрөөд нөхрийнхөө хамтаар Чингис хотын төвд ирсэн. Тэр үед нөхөр маань дэлгүүрээс 2.5 л Сэрүүн *******тэй пиво 3 ширхэгийг, М.О нь мөн адил 0.5 л Сэрүүн *******тэй пиво 3 ширхэгийг аваад М.О  ийн гэрт нь ирсэн. Ингээд гэртээ ирсний дараа М.О нь өөрийн төрсөн эгч О.Эрдэнэцэцэгийг нөхрийнх нь хамтаар дуудсан. Тэгээд удалгүй О.Эрдэнэцэцэг нөхөртэйгөө ирсэн. Тэгээд бид нар хоол унд хийж ярилцаж сууж байгаад авчирсан 6 том пивийг уусан. Манай нөхөр өдрөөс хойш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эхний пивоноос 2, 3 аягыг уугаад унтаад өгсөн. Тэгээд шөне 00 цаг өнгөрч авсан пиво дуусахад би нөгөө хэддээ одоо унтаж амарья маргааш өглөө Мөрөн сумын Хаан банк руу очих ажилтай гэсэн чинь М.О нь би дахиж уумаар байна гэж хэлсэн. Тэгсэн тэр үед О.Эрдэнэцэцэг нь би лав уухгүй гээд унтаад өгсөн. Тэгсэн М.О нь надад хандан: Тэгвэл эгч хоёулаа яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид 2 М.О  ийн гэрээс зүүн тийш ойрхон яваад нэг айлын гэрийн гадаа зогсоход М.О тэр айл руу ороод гарч ирээд за болсон гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд М.Отгогчимэг нь 0.5 л архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг О.Эрдэнэцэцэгийг нөхөр Батболд, М.О  ийн нөхөр Энхбат, М.О бид 4 уусан. Тэгээд архи дуусаж байхад М.О "00" орохоо яваад эргэж орж ирэхдээ над руу сонин сонин хараад намайг үгээр өдөөд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгсэн М.О нь шууд над руу дайраад намайг газар унагааж миний дээр гарч нүүр болон бие рүү хэд хэдэн удаа цохиход хамт байсан хүмүүс салгасан. Еренхийдөө ийм асуудал болсон...миний хувьд мэдээж маш их гомдолтой нөхөр маань байнга шахуу дарамталж байгаа бөгөөд сүүлдээ нөхрийнхөө дүүд зодууллаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-18-р хуудас),

 Гэрч Г.Бадамжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөн дараа нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүргэн М.Намнанбадарчийн төрсөн дүү болох М.О нь хөдөө гэр рүү нь очиж төрсөн өдрийг чинь тэмдэглэж өгнө цуг аймгийн төв рүү явъя гэж дагуулж яваад аймгийн төвд гэртээ авчираад охиныг маань зодсон байсан. Тухайн үед охин маань М.О-т зодуулсан талаар надад хэлээгүй бөгөөд би дээрх асуудлыг 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг хөдөөнөөс аймгийн төвд ирээд том охин Г.Оргилмаагаас сонссон. Том охин Г.Оргилмаа нь надад хэлэхдээ: Би дүү А.Б-н хөдөө гэрт нь очиод аймаг руу яваад ирье гэж хэлсэн чинь дүү маань хувцсаа өмсөж чадахгүй бие нь хөндүүр байхаар нь чи яагаад байгаа гээд бүх биеийг нь харсан чинь хөх алаг болсон байсан анхандааА.Б  нь нуугаад байсан бөгөөд юу болсон талаар асуухад М.Намнанбадарчийн дүү М.О нь төрсөн өдрийг чинь тэмдэглэж өгнө гээд аймаг руу авч яваад өөрөө архи уугаад намайг зодсон гэж хэлсэн байсан...М.Намнанбадарч нь ах дүүгээрээ нийлж миний охин А.Б-г ач Н.Баттүвшинг удаа дараа цохиж зодсонд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас),

Гэрч М.Намнанбадарчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...маргааш өглөө би хүргэний гэрт сэрсэн чинь манай дүү М.О нь манай эх******* А.Б-г тэврээд "уучлаарай эгчээ, уучлаарай эгчээ" гээд байсан. Тухайн үед эх******* маань надад юм хэлээгүй. Тэгээд эх*******ийн хамаатнаар бид 2 Мөрөн сум руу хүргүүлээд ажил төрлөө амжуулчхаад эргэж хүргэний гэрт нь хоносон. Тэгээд маргааш нь эх******* бид 2 хөдөө гэртээ харьсан бөгөөд би гэртээ ирээд ээжийнх рүүгээ яваад бас хүүдээ машин тэрэг авч өгөхөө гадуур дотуур ажил төрөл хөөцөлдөж яваад ирсэн чинь эх*******ийн ээж нь цагдаад гомдол гаргасан байхыг мэдсэн...би тухайн үед бол мэдээгүй өмнө нь архи уусан байсан учир тасарсан унтаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),

Гэрч О.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд пиво дууссан чинь манай бэр дүүА.Б  нь дахиж уух юм авъя гэж хэлсэн чинь М.О надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь А.Б  надад мөнгө байгаа гээд тэр 2 архинд явсан. Тэр үед манай нөхөр Ц.Батболд хүүхдүүд гэртээ хүлээж байгаа гээд гэр рүүгээ явсан. Би тэрхэн зуур хүргэн О.Энхбатын гэрт зүүрмэглээд унтсан байсан. Тэгээд унтаж байхад хүмүүс хоорондоо хэрэлдээд маргалдаад байх шиг байхаар нь сэрсэн чинь манай бэр дүү чанга чанга бахираад нөхөр М.Намнанбадарчийг явъя гээд байсан. Тэгэхээр нь би босоод юу болсон талаар асуухадА.Б  надад хандан: Танай дүү М.О чинь намайг цохиж зодсон гэж хэлсэн. Тэгээд л бэр маань согтчихсон гэрээс гарч ороод л байхаар нь би тэр шөнө бэрийгээ тайвшруулаад тэндээ хамт хоносон. Ерөнхийдөө ийм л асуудал болсон...би өглөө болтол А.Б-тэй хамт байсан бөгөөд намайг харахад А.Б-н хамрын ойролцоо шалбархай байсан өөр гэмтэл шарх байгаагүй ээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),

Гэрч О.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд бид 6 авчирсан 6 ширхэг 5 пивыг уусан бөгөөд 4 дэх пивыг задалж байхад манай хадам ах М.Намнанбадарч унтаад өгсөн. Тухайн үед хөдөөнөөс М.Намнанбадарч ах согтуу аймгийн төвд ирсэн юм л даа. Ингээд сүүлийн пиво дуусаж байхадА.Б  дахиж уух юм авъя гэхэд манай эх******* мөнгө байхгүй гэсэн чинь надад мөнгө байгаа гээд манай эх******* М.ОА.Б  эгч 2 архинд явсан. Тэр үед манай баз хүргэн Ц.Батболд ах гэр рүүгээ харилаа гээд яваад өгсөн. Ингээд тэр 2 ирэхдээ 2 шил архи авчраад авчирсан архийг нь бид нар уусан. Тэгээд удалгүй баз бэрА.Б  нь согтчихоод унтаж байсан нөхрөө загнаад байсан чинь манай эх******* ахыгаа өмөөрөөд тэр 2 хэрэлдэж эхэлсэн. ИнгээдА.Б  нь манай эх*******ийн үснээс зулгаахад манай эх******* зөрүүлж үснээс зулгаагаад ноцолдож байхаар нь би салгах гэсэнА.Б  манай эх*******ийн үснээс тавихгүй байхаар нь манай эх******* гарыг нь ганц нэг удаа хазаж тавиулсан. Ингээд тэр 2 хэрэлдэж маргалдаад байсан бөгөөд манай хадам эгч О.Эрдэнэцэцэг баз бэрийг тайвшируулаад цуг хоносон. Ерөнхийдөө ийм л асуудал болсон...тухайн манай эх******* А.Б-н гарыг нь хэсэг хэсэг газар хазсан гэсэн бөгөөд маргааш өглөө нь бэрийг харахад зүгээр байсан. Харин манай эх*******ийн гар хөл нь хөхөрсөн маажуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяа 2023 оны 01 дүгээрр сарын 13-ны өдрийн 65 дугаартай: “...ДА.Баар*******гүйгийн биед баруун бугалга, зүүн шуу, хамарын үзүүр хэсгүүдийн хазагдсан шарх, баруу, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 44-45-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-59-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000054 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Булагийн 19-1 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хохирогчийн эрүүл мэндэд баруун бугалга, зүүн шуу, хамарын үзүүр хэсгүүдийн хазагдсан шарх, баруу, зүүн бугалга, зүүн шууны хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.О  ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч А.Б-н (хх-ийн 15-18-р хуудас), гэрч Г.Бадамжавын (хх-ийн 21-23-р хуудас), гэрч М.Намнанбадарчийн (хх-ийн 28-29-р хуудас), гэрч О.Эрдэнэцэцэгийн  (хх-ийн 21-32-р хуудас), гэрч О.Энхбатын (хх-ийн 34-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяа 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.О  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.О нь хохирогч А.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогчА.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.О  ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.О  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2339000000054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Эрүүгийн 2339000000054 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчА.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.О  ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР