Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 105/2022/1795/Э |
Дугаар | 2023/ШЦТ/307 |
Огноо | 2023-03-07 |
Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
Улсын яллагч | Б.Соёлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/307
2023 03 07 2023/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа /ҮД:1292/,
шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Л.Баттогтох /ҮД:2643/,
шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /ҮД:0299/,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Баярмаа /ҮД:0256/,
шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0257/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т, Ц.Н, Б.П, М.Ц нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00176 0147 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 00 байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
А овогт Б.И /регистрийн дугаар: АА00000000/
2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг Олон улсын их сургуулийн оюутан, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Яармаг Наадамчдын зам гудамж 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Ч овогт Б.Т /регистрийн дугаар: АА00000000/
3. Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо Эрхүү гудамжны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
урьд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 687 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,
Ц овогт Ц.Н /регистрийн дугаар: ХХ00000000/
4. Монгол Улсын иргэн. 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа цэргийн дипломатч мэргэжилтэй, ХХ дэлгүүрт менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо ХХ хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б овогт Б.П /регистрийн дугаар ХХ0000000/
5. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХ ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 00 дугаар хороолол 00 байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Х овогт М.Ц /регистрийн дугаар ХХ00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2021 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай "өвс" гэх нэршилтэй, нийт 18,118 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 123 дугаар байрны 162 тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай цэвэр 11,80 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, мөнгөлөг цаасны хамт 0.4254 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэст НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"- ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай "өвс" гэх нэршилтэй, нийт 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.П, Б.Т, Ц.Н, М.Ц нарт 20,000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч Б.Т нь Б.П, Ц.Н, М.Ц нартай хамт 2022 оны 1 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Иээс 20,000 төгрөгөөр худалдаж олж авсан,
улмаар Б.П, Ц.Н. М.Ц нартай хамт 2022 оны 1 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Хэнан” зочид буудлын 302 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.
Шүүгдэгч Ц.Н нь Б.П, Б.Т, М.Ц нартай хамт 2022 оны 1 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Иээс 20,000 төгрөгөөр худалдаж олж авсан,
улмаар Б.П, Б.Т, М.Ц нартай хамт 2022 оны 1 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Хэнан” зочид буудлын 302 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай “өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.
Шүүгдэгч Б.П нь Б.Т, Ц.Н. М.Ц нартай хамт 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Иээс 20,000 төгрөгөөр худалдаж олж авсан,
улмаар Б.Т, Ц.Н, М.Ц нартай хамт 2022 оны 1 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Хэнан” зочид буудлын 302 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч М.Ц нь Б.П, Б.Т, Ц.Н нартай хамт 2022 оны 1 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б Б.Иээс 20,000 төгрөгөөр худалдаж олж авсан,
улмаар Б.П, Б. Б.Т, Ц.Н нартай хамт 2022 оны 1 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо Хэнан зочид буудлын 302 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт тусгагдсан мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иийн өгсөн “...Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэхэд миний өвс түүх болсон шалтгаан нь манай эхнэр хавдартай. Эхнэрийнхээ өвчнийг намдаахад нэмэр болох байх гэж бодоод анх өвс сонирхож үзсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тийн өгсөн “... Би 21 настай гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би Улаанбаатар хотод төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа хятад хэлний “Үй Цай” сургуульд эзэшсэн. Хятад, Англи хэлийг гүнзгий судалсан. Төгөлдөр хуур тоглодог. Олон Улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын Парис хотод болсон тэмцээнээс гранпри шагнал авсан. Аав минь хүнд өвчний улмаас гэртээ асаргаанд байдаг. Би гадуур таксинд явж амьдралаа залгуулдаг. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн машинаар таксинд явж байтал найз Ц.Н залгаад хаана явж байгаа гэхэд би халтуур хийгээд талбайн урд талд явж байгаагаа хэлэхэд хамт таксинд явъя Хөгжим бүжгийн коллежийн эсрэг талын таксины зогсоол дээр байна гэсэн. Намайг Ц.Нийг очиж авахад 10 дугаар хороолол орж хүнтэй уулзах хэрэг байна гэхээр нь бид хоёр 10 дугаар хороололд байрлах Хэнан зочид буудлын гадна очсон. Энд манай 2 найз байгаа хамт орчхоод буцаад таксинд явъя гэсэн. Зочид буудалд харж байгаагүй хоёр охин байсан. Тэдэнтэй танилцахад нэрийг нь М.Ц, Б.П гэх хоёр охин байсан. Бид нар нэлээн юм ярьж суусан. Б.П найзтайгаа утсаар яриад өвс авахаар болоод бид нар зочид буудлаас гарсан. Халдвартын эцсийн автобусны буудалд очиж зогсоод Б.Итэй уулзсан. Би 20000 төгрөг шилжүүлээд өвс худалдаж авсан. Тэгээд Ц.Н, Б.П, М.Ц бид 4 явж байгаад Ц.Нийг гэрт нь буулгаад буцаж буудалд очоод нөгөөдхөөсөө жоохон хэрэглэж үзчихээд мансуурсан байдал арай гайгүй болоод гэртээ харьсан. Тухай үед М.Ц унтаж байсан. Маргааш нь 13 цаг хүртэл аавдаа хоол, цай хийж өгөөд гэртээ байсан. 20 цагийн үед Ц.Н залгаад дүү нь гэмтчихлээ гэхээр нь ээж, эгч, дүүтэй нь хамт гэмтлийн эмнэлэг орж дүүг нь үзүүлчхээд гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь бид хоёр буцаж явж байгаад Б.Птэй чатаар харилцаж ундаа, ус аваачиж өгөхөөр Хэнан зочид буудал руу явсан. Буудлын өрөөнд ороод сууж байтал цагдаа нар орж ирээд баривчилсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нийн өгсөн “... Өмнө нь би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлээр ял шийтгэл эдэлж байсан болохоор өвс гэх зүйлд таарамжгүй болсон. Би тухайн өдөр өвс гэх зүйл худалдаж авах гэж байгааг ерөөсөө мэдээгүй. Би арын сандал дээр унтаад явж байсан. Б.И гэх энэ залуутай уулзсаныг мэдээгүй. Манай найзууд маань ч гэсэн гэрчлэх байх. Тухайн өдөр би машинд нь унтаж байгаад сэрэхэд Б.Т гэрт хүргэж ирсэн байсан. Би гэртээ орж унтаад маргааш өглөө нь ээж дүү хоёрыг эмнэлэгт хүргэж өгчхөөд буцаж ирээд буудлын өрөөнд орж ирсэн. Ямар ч хамт өвс худалдаж авъя гэх зүйл яриагүй. Ярьсан бол дургүйцэхийг найзууд мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пгийн өгсөн “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргалдах зүйл байхгүй. Хамгийн гол нь тухайн хэрэг болдог өдөр танилцсан гэх мэдүүлэг өгсөн байсан. Бид өмнө нь бие биеэ таньдаг байсан. Тухайн өдөр бид хэд бүгд өвс авахаар ярилцаад Б.Иээс очиж өвс авсан. Би найзуудыгаа яагаад ийм мэдүүлэг өгч байгааг мэдэхгүй байна, гайхаж байна. Бид нар өмнө нь мансууруулах бодис хэрэглэдэг байсан одоо ч зарим нь хэрэглэж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц өгсөн “...Би Этүгэн их сургуульд их эмчийн мэргэжлээр дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа. Голд нь нэг жилийн чөлөө авсан. Тухайн өдөр бид хэд өвс авъя гэдэг санааг ярилцаагүй. Ярилцсан эсэхийг би мэдэхгүй байна. Бид хэд машинтай гараад явсан. Хойно нь Ц.Н бид хоёр унтаад явж байсан. Машинд хүн орж ирэхэд би сэрсэн. Тэгээд буцаж унтаад буцаад сэрэхэд буудалдаа ирсэн байсан. Бүгд хэрэглэж үзэж байсан болохоор хэрэглэж үзсэн. Толгой өвтгөөд аймар хэцүү байсан. Дараа нь унтаад үүр цайж байхад гэртээ хариад өдөржин гэртээ байсан. Орой 20 цагийн үед Б.П өмд хэрэгтэй гэсэн болохоор өмд аваачиж өгөхөөр ахаараа хүргүүлээд гараад явсан. Ороод сууж байхад Б.Т, Ц.Н гаднаас орж ирсэн. Явах гээд байж байхад гаднаас хаалга онгойлгоод цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг тус тус өгсөн.
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /03 дахь хавтаст хэргийн 19-21, 22-26 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /03 дахь хавтаст хэргийн 27-28, 29-30 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, /03 дахь хавтаст хэргийн 35 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай" 30 дугаартай прокурорын тогтоол, /03 дахь хавтаст хэргийн 36 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 826 дугаартай:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 824 дугаартай:
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2202 0005 0054 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /03 дахь хавтаст хэргийн 76, 78 дахь тал/
2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр 2021 оноос хойш өвс гэх зүйлийг олж авч судалж хэрэглэх болсон. Яагаад өвс гэх зүйлийг олж авч хэрэглэж судлах шаардлага гарсан бэ гэвэл би 2021 онд хоёр газраа хоргүй хавдартай гэх онош батлагдсан. Уг өвчний улмаас би их өвдөж одоог хүртэл бүрэн эдгэсэн зүйл байхгүй өвдөж шаналж байна. Тэрнээс болоод миний хань Б.И аль сайн гэх зүйлийг судалж эхэлсэн. Тэгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал өвс гэх нэршилтэй зүйлийг судалж олж авсан яг хаанаас олж авсныг бол мэдэхгүй Б.И нь эхлээд өөрөө хэрэглээд үзье сонирхоод үзье гээд олж авч бага багаар хэрэглэж эхэлсэн тэгээд цагдаа нарт баригдсан би бол яг яаж хэрэглэдэг гэдгийг бол сайн мэдэхгүй. Хэрэглэж байгааг нь ч харж байгаагүй надад зүгээр хэлж л байсан юм. Б.И нь цагдаад баригдаад өөрийн сайн дураар гэрийн хувцасны шкабнаас гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн "Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай" 18 дугаартай прокурорын тогтоол, /01 дэх хавтаст хэргийн 209-210 дахь тал/,
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, /01 дэх хавтаст хэргийн 211 дэх тал/
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /01 хавтаст хэргийн 212-217, 218-224 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /01 хавтаст хэргийн 225-229, 230-231 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /01 дэх хавтаст хэргийн 232-234, 235-236 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /01 дэх хавтаст хэргийн 237-240, 241-243 дахь тал/,
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /01 дэх хавтаст хэргийн 244, 245-246 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /01 дэх хавтаст хэргийн 247, 248-249 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Пгийн гэрчээр дахин өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10 дугаар хорооллын замын урд талд байрлах Хэнан нэртэй зочид буудалд 302 тоот өрөөг авч ганцаараа орсон. Тэгээд найзуудаа дуудаж уулзаж учирдаг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад найз М.Ц, Ц.Н, Б.Т 3 ирсэн. Бид хоорондоо ярилцаж байгаад өвс авч татаж үзэхээр болсон над руу өмнө чат бичиж харилцаж байсан Хонгороо гэх охин руу нөгөө юм чинь байна уу гэж чат бичсэн чинь над руу өөрийн нөхөр болох Б.И гэх залуугийн дугаар өгсөн. Би тухайн дугаар луу залгахад Халдвартын эцсээс ирж аваарай гэж хэлэхээр нь Б.Т болон Ц.Н, М.Цд хэлэхэд авъя хэрэглэж үзье гэж ярилцаж тохиролцоод Б.Т машинтайгаа явж байсан болохоор Б.Тийн машинд бид 3 суугаад Халдвартын эцсээс цаашаа Цагаан хуаран хотхоны тэр хавьд зогсоод би утсаараа ярихад Б.И гарч ирээд Цэнхэр өнгийн гялгар ууттай өвс гаргаж данснаас 20.000 төгрөг шилжүүлсэн. Өвсөө аваад явах үед 04 цаг 10 минут орчим болж ирээд таслаад жоохныг та нарт энэ болно гээд 20,000 өгөөрэй гэхэд Б.Т өөрийн байсан байх. Бид 4 шууд буудалдаа очоод нөгөө өвсөө гаргаж ирээд... сорсон. Бид 4 бүгд сорсон маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ахиж хэрэглэх гэж Б.Т өвсөө асаагаад ахиад бүгд сорж хэрэглэсэн гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирээд бид хэд цагдаад баригдсан...", /02 дахь хавтаст хэргийн 03-04 дэх тал/
2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрч Г.А өгсөн “...302 тоот өрөөнд ороход Б.П болон М.Ц гэж дөнгөж танилцсан 2 охин сууж байсан. Тэгээд бид нар дуу сонсоод ойр зуурын юм яриад сууж байхад гаднаас Ц.Н. Б.Т нар орж ирээд бөөнөөр юм яриад сууж байтал Б.П зүүн талын орны голын шкаф ухаж байгаад савтай буюу бонготой өвч гаргаж ирээд сорж хэрэглэсэн юм. Тэр үед би бас гайгүй байлгүй орой сайхан унтаад амарчих юм чинь гэж бодоод нөгөө өвснөөс сорж хэрэглэсэн. Би 2 удаа сороод утсаар яриад цонхон дээр зогсож байхад гаднаас цагдаа нар орж ирээд бариад авсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 06-07 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.Ц гэрчээр дахин өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны оройхон Хэнан зочид буудлын 302 тоот өрөөнд орсон. Тэгээд Л машинтай найз нарыгаа дуудна гэхэд хамт ирсэн 2 найз нь Ц.Н, Б.Т байсан. Бид хэд гадуур баахан явж байгаад шөнийн 3 цагийн үед байх Л, Б.Т 2 найзаасаа юм авна гээд яриад байсан. Халдвартын тэнд байх нэг газар зогсож байхад нэхий куртик өмссөн залуу Б.Т, Л хоёр ууттай авч гаргаж ирээд харуулаад байгаа нь энэ гэхэд Б.Т найзад нь байгаа 20.000 төгрөг байна 20,000 төгрөгт өгчих юм байгаа биз дээ гэхэд нөгөө залуу нь зөвшөөрөөд 20,000 төгрөгөөр авахаар болоод Б.Т шилжүүлэхэд тэр залуу машинаас буугаад явсан үүр цайж байхад Хенан нэртэй буудал руугаа явсан нөгөө өвсөө хэрэглэхээр болоод намайг соруулсан. 01 сарын 12-ны өдөр буудалд очиход Б.Т, Л, Г.А 3 байсан. Би нойл ороод гарч ирэхэд Ц.Н ирсэн байсан, гаднаас цагдаа нар орж ирсэн." – өгсөн мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 19-20 дэх тал/
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Нийн гэрчээр дахин өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Бид дөрөв цуг машинтай гадуур зугаалж явсан 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой буудал руу очсон. Буудалд очиход ундааны савтай өвс татаж байсан цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал/
2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /02 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 786 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. М.Ц гэсэн хаягтай шээснээс /Tetrahydrocannabinol/ илэрч байна" химийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /02 дахь хавтаст хэргийн 30-32 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 701 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн Ц.Н YX02251237 2022.01.13 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн Ц.Н YX02251237 2022.01.13 гэж хаягласан шээснээс /Tetrahydrocannabinol/ илэрч байна" химийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /02 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 704 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн “Г.А УХ03261930 01 сарын 13" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн “Г.А УХ03261930 01 сарын 13" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна гэх дүгнэлт, /02 дахь хавтаст хэргийн 40-43 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 697 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, "2" гэж дугаарласан зиплок гялгар ууттай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, ургамал мэт зүйл, "3" гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар сав, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, "4" гэж дугаарласан зиплок гялгар ууттай бор шар өнгийн эмийн капсул 2 ширхэг, "5" гэж дугаарласан дотроо цагаан өнгийн нунтаг зүйлийн агууламжтай тариур, "6" гэж дугаарласан дотроо цагаан өнгийн нунтаг зүйлийн агууламжтай тариур, "7" гэж дугаарласан 1 мл-н тариур 2 ширхэг, "8" гэж дугаарласан зиплок гялгар ууттай хуванцар савтай 'Matafres" гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлийн агууламжтай зүйл, "9" гэж дугаарласан зиплок гялгар ууттай хэлбэрт оруулсан тугалган цаас дотор талдаа дутуу шатсан ургамал мэт зүйлийн үлдэгдэл, "10" гэж дугаарласан зиплок гялгар ууттай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тариур "11" гэж дугаарласан "Натрийн хлорид 500 мл" гэсэн бичиглэлтэй шингэн зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, "2" гэж дугаарласан зиплок гялгар ууттай "PS4090410" серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, ургамал мэт зүйл, "3" гэж дугаарласан зиплок гялгар ууттай ногоон өнгийн хуванцар сав, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, "9" гэж дугаарласан зиплок гялгар ууттай тугалган цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн "4" гэж дугаарласан зиплок гялгар ууттай бор шар өнгийн эмийн капсул 2 ширхэг, "5" гэж дугаарласан дотроо цагаан өнгийн нунтаг зүйлийн агууламжтай тариур, "6" гэж дугаарласан дотроо цагаан өнгийн нунтаг зүйлийн агууламжтай тариур, "7" гэж дугаарласан 1 мл-н тариур 2 ширхэг, "8" гэж дугаарласан зиплок гялгар ууттай хуванцар савтай "Matafres" гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлийн агууламжтай зүйл, "10" гэж дугаарласан зиплок гялгар ууттай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тариур, "11" гэж дугаарласан "Натрийн хлорид 500 мл" гэсэн бичиглэлтэй шингэн зүйл тус бүрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх тухай" конвенц, 1961 оны "Мансууруулах эмийн тухай нэгдсэн" конвенцуудад багтсан бодис илрэхгүй байна.
4. "1" гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин НЬ 9,4553 грамм, цэвэр жин нь 6,0308 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,6734 грамм болов "2".гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,1374 грамм, цэвэр жин нь 0,2872 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,1969 грамм болов. "5" гэж дугаарласан дотроо цагаан өнгийн нунтаг зүйлийн агууламжтай тариуртай жин нь 7,2360 грамм болов. "6" гэж дугаарласан дотроо цагаан өнгийн нунтаг зүйлийн агууламжтай тариуртай жин нь 7,1881 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /02 дахь хавтаст хэргийн 45-49 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 703 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн “Буяннэмэхийн Б.Т УЛ01210110 2021.01.13" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн “Буяннэмэхийн Б.Т УЛ01210110 2021.01.13" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна, /02 дахь хавтаст хэргийн 62-63 дахь тал/
2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /02 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 50/1232 дугаартай Хаан банкны албан бичиг, /02 дахь хавтаст хэргийн 97 дахь тал/
Шүүгдэгч Б.Тийн Хаан банкны 5022778728 тоот дансны хуулга, /02 дахь хавтаст хэргийн 102, 119 дэх тал/
Шүүгдэгч Б.Иийн Хаан банкны 5946280804 тоот дансны хуулга, /02 дахь хавтаст хэргийн 105-107 дахь тал/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2017 оноос 2021 оны хооронд Монгол улсын олон улсын харилцаагаар суралцаж байсан. Тэр үед манай сургуульд Б.П /Л/ гэх эмэгтэй суралцаж байсан. Тэгээд фейсбүүкээр найз нөхөд болсон байсан. Би Б.Птэй нээх дотно харилцаатай биш ганц нэг удаа сургууль дээр таарч байсан. Фейсбүүк инстаграм дээр Г.Б.П нь янз бүрийн мансуурч байгаа бичлэг дүрс тавьдаг байсан. Энэ бүгдийг манай нөхөр Б.И нь хараад миний фейсбүүкийн чат /цахим мессеж бичиж Лтэй харьцаж байсан. Яг юу гэж хоорондоо харилцаж байсныг мэдэхгүй байна. Б.И харилцаад устгасан байсан. Хэзээ хэдэнд яаж Б.Пд өвс гэх зүйл гаргаж өгснийг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/
Гэрч С.Хишигжаргалын өгсөн “...Би Хенан зочид буудалд угтагчийн ажил хийдэг юм. Манай зочид буудалд 2022 оны 01 дүгээр сарын 06-ы өдөр Б.П /ЙЮ00252524/ гэсэн үйлчлүүлэгч орж ирээд манай буудалд 303 тоот өрөөнд орсон. Үйлчлүүлэгч нь өдөр өдөртөө өрөөнийхөө тооцоог хийдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 12-13-ыг шилжих шөнө гаднаас цагдаа нар орж ирээд уг өрөөнд байсан залуучуудыг бариад аваад явсан..." /01 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/
Хэнан зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар, /01 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал/
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...Хэнан нэртэй зочид буудлын гадаа очоод гадаа нь зогсоод хэнтэй уулзах гэж байгаа юм гэхэд Ц.Н энэ буудалд хоёр охин байгаа юм. Цуг орох уу гэхээр нь би зөвшөөрч цуг орсон. Би орохдоо хальт орчхоод гараад таксиндаа явъя гэж хэлээд уг буудал руу ороод гурван давхарт нэг өрөөнд ороход буудлын өрөөнд хоёр эмэгтэй байсан. Би тэр хоёр эмэгтэйг харж байгаагүй сайн танихгүй хоёр эмэгтэй байсан. Тэр хоёртой Ц.Н юм яриад би танилцахад махлагийг нь Б.П, туранхай шар эмэгтэйг нь М.Ц гэж байсан. Тэгээд бид дөрөв юм ярьж тамхи татаж байхад Б.П хочийг нь /Л/ мансууруулах төрлийн бодис яриад D гэдэг юм өгсөн. Би түүнийг нь ундаагаар даруулаад хэрэглэсэн. Бүгд D гэдэг юм уугаад мансуурцгаасан тэгж байх үед Б.П энийг хэрэглэсний дараа өвс олж хэрэглэвэл гоё болдог юм. Гаръя, явъя машинтай гадуур явахад гоё байдаг юм гээд бүгдийг нь дагуулаад гарсан. Би жолоогоо барьсан хажуу талд Г.Б.П суусан, арын суудал дээр М.Ц, Ц.Н нар мансуурсан байсан. Тэгээд би хаагуур яваад байгаагаа сайн мэдэхгүй нэлээн мансуурсан байсан. Нэг мэдэхэд Халдвартын автобусны буудлын эцэс дээр ирээд зогссон байсан. Тэр үед Б.П нэг хүүхэдтэй уулзаж өвс авахаар тохирсон байсан. Төд удалгүй нэг залуу Б.П машинаас буугаад тэр залуутай уулзаад гялгар ууттай өвс авч байсан. Тэгээд машинд орж ирээд мөнгө байна уу гэхээр нь 20.000 дансанд байна гэхээр нь нөгөө өвс өгсөн залуугийн данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн...Би өмнө өдөр нь өвс хэрэглээд үлдэгдэл өвсийг нь халаасандаа хийгээд мартсан байсан" гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 185, 189-191 дэх тал/
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр М.Ц яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Б.Пгийн байрлаж байсан Хенан нэртэй зочид буудал руу явсан. Буудалдаа очоод байж байхад Б.П хоёр найз маань ирж байгаа гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй Б.Т, Ц.Н нар орж ирсэн. Би Ц.Нийг өмнө мэддэг байсан. Б.Ттэй бол тухайн өдөр танилцсан юм. Бид дөрөв буудлын өрөөнд ярилцаж байгаад энд одоо юу хийх вэ гэхэд машинтай гадуур зугаалъя гэж хэлсэн. Бид хэд машинтай хотын гудамжаар зугаалсан. Зайсан орсон шөнийн 03 цаг болж байсан. Би ард нь Ц.Нийн хамт суугаад унтаад явж байсан. Машин хальт зогсоод хаалга онгойход сэрсэн чинь хажууд хүн орж ирж суусан. Тэр орж ирсэн залуу Б.Пд гялгар ууттай зүйл өгөөд буусан. Тэгээд шууд Ц.Нийг гэрийн гадна очиж буулгаад буудлын өрөөнд буцаж очоод өрөөндөө Б.П ундааны сав цоолоод нөгөө өвсөө уутнаасаа гаргаж шатаагаад сорсон сорж байснаа над руу хараад чи энийг сороод үзчихээ ямар нэгэн асуудал байхгүй, зүгээр гоё болчихно гэхээр нь би нэг хоёр удаа сороод чадахгүй болохоор буцаад орон дээр хэвтэж байхад Б.Т гэртээ харилаа явлаа гэхээр нь би цуг гараад машинд нь дайгдаж яваад замдаа буугаад такси бариад гэртээ харьсан. Би гэртээ харьж амраад тэр өдрөө гэртээ байж байхад 20 цагийн үед Б.П над руу залгаад гэрээсээ надад өмсөх өмд авчраад өгөөч гарч ажил амжуулах хэрэгтэй байна. Өмд хэрэгтэй байна гэхээр нь би за гэж хэлээд гэрээсээ өөрийнхөө өмсөж байсан өмднөөс нэгийг аваад гарсан... Би буудлын өрөөнд ороход Г.А гээд нэг залуу байсан тэр залуу Б.Пгийн танил дүү нь гээд би танилцсан... Цагдаа нар орж ирээд үзлэг хийхэд Б.Тийн өмсөж байсан куртикнээс өмнө шөнө хэрэглэж байсан өвсний үлдэгдэл гараад ирсэн...” гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 201-202, 208-210 дахь тал/
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би эхнэр Хонгорзулын фейсбүүкийг ухаж үзэж байхад Lucy гэсэн хаягтай эмэгтэйн стори хаягийг үзэж байхад ямар нэгэн зүйл амандаа хийж сорж байгаа бичлэг зураг тавьсан байхаар нь хэрэглэдэг хүн байна гэж ойлгоод холбоо тогтоох гээд эхнэрийн Eccedentesiast гэсэн хаягааc Lucynda гэсэн хаяг руу чат бичиж Хонгорзул байна сонин сайн ярьж өвсний талаар ярьж байсан. Би тэгээд Lucynda гэх эмэгтэй хэзээ яаж уулзаж өвс өгсөн эсэхээ огт мэдэхгүй санахгүй байгаа юм... уг цагдаагийн газарт бас нэг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал/
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ц.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна." /02 дахь хавтаст хэргийн 250 дахь тал,
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ц.Нийн яллагдагчаар дахиж өгсөн “... 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк мессеж чатаар Б.П буюу Лтэй харилцсан. Тэгтэл Б.П хальт тааралдах уу гэж асуухаар нь би хаана байгаа юм би Б.Ттэй хамт таксинд явах санаатай явж байна гэж орой 21 цагийн үед харилцахад Б.П 3 дугаар эмнэлгийн эсрэг талын Хенан нэртэй зочид буудалд байна хүрээд ирэх үү гэхээр нь Б.Т бид хоёр яваад очсон очиход уг буудлын гурван давхарт нэг өрөөнд байсан өрөөг нь сайн санахгүй байна өрөөнд М.Цтай цуг зурагт үзээд хэвтэж байсан. Бид дөрөв уулзаад хийсэн юм байхгүй байж байгаад гадуур гарч машинтай зугаалах уу гэцгээгээд Б.Тийн машинтай гадуур явахаар болоод буудлын өрөөнөөс гараад Б.Тийн машинд сууцгаасан. Жолооч нь Б.Т түүний хажууд Б.П арын суудал дээр М.Ц бид хоёр суугаад хотыг төвөөр зөндөө явсан. Бид хэд хоорондоо юу хийх вэ гэж ярилцаж байгаад машиндаа дуу тавиад сонсож байгаад нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь манай гэрийн гадаа тэр хэд ирсэн байсан. Би гэр лүгээ ороод унтаад өгсөн. Би гэртэй орохдоо цаг харж чадаагүй. Тэр хэд шууд буудал руугаа очиж амахаар явсан юм. Маргааш нь би гэртэй байж байгаад 18 цагийн үед гэрээсээ гараад найз Намуунбаяртай уулзах гэж явж байсан чинь Намуунбаяр ажилтай болчихлоо гэж хэлээд уулзаж чадаагүй байсан. Тэгтэл гэрээс ээж залгаад дүү чинь унаад гараа бэртээчихлээ машинтай найз нөхөд байна уу гэж хэлхээр нь байгаа гэж хэлээд Б.Т рүү 95800490 гэсэн дугаар луу залгаад хаана байгаа юм гэхэд Б.Т гадуур таксинд явж байна гэхээр нь андаа хоёулаа хамт эмнэлэг ороод манай дүүг үзүүлчихмээр байна гэж хэлэхэд Б.Т хөгжим бүжгийн урд ирээд намайг авсан. Би Б.Тийн машинд суугаад ээж рүү залгахад ээж дүүг аваад таксидаад Гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Би Б.Тийн хамт Гэмтлийн эмнэлэг рүү очоод ээж дүү эгч нарыг аваад гэрт хүргэж өгөөд Б.Ттэй хамт буцаад гарсан. Б.Ттэй хамт явж байгаад замаараа хүн аваад 3 дугаар эмнэлгийн тэнд хүн буулгаад зогсгож байхад Г.Б.П над руу фейсбүүк чатаар хаана байгаа юм ундаа усны юм дөхүүлээд өгөөч боломж юу байна гэхээр нь ойрхон явж байсан болохоор ТҮЦ-ээс ундаа ус аваад буудал руу оруулж өгсөн. Буудлын өрөөнд ороход Г.Б.П. М.Ц, Г.А гурав юм яриад сууж байсан. Бид хоёр дөнгөж ирээд удаагүй байхад цагдаа нар орж ирсэн юм. Би Б.Ттэй гэмтлийн эмнэлэг ороод ээж эгч дүү нарыг гэрт хүргэж өгөөд 3 дугаар эмнэлгийн буудал дээр хүн буулгаад байж байхад Г.Б.П над руу яриад ус ундаа захисан юм. Түүнийг нь аваад буудал руу ойрхоос өмнө эмийн сан орж би Тебантин авах санаатай байж байхад Г.Б.П над руу залгаад ирж байна уу, хаана байгаа юм гэхэд нь би эмийн санд байна. Тебантин аваад орлоо гэхэд Б.П надаа бас хэдэн ширхгийг авчихаараа гэхээр нь уг эмийн сангаас 10 ширхэг Тебантин гэх эмийг эмчийн жоргүй авсан. Миний гар утсан дээр миний Тебантин уудаг эмчийн жорын зураг байсан болохоор түүнийгээ үзүүлээд авсан. Би нуруу өвддөг болохоор мэдрэлийн өвдөлтөд Тебантин гэх эмийг өдөрт 3 ширхэг буюу зургаан цагийн зайтай уудаг байсан. Өвдөөгүй үед уудаггүй юм. Би машинд сууж явахдаа унтсан байсан болохоор санахгүй байгаа юм. Хэн хаанаас авсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /03 дахь хавтаст хэргийн 07-09 дэх тал/
Г.Ам 5434267546 тоот дансны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хаан банкны депозит дансны хуулга, /02 дахь хавтаст хэргийн 161-167 дахь тал/
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2202 00081 0098 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /02 дахь хавтаст хэргийн 176-180 дахь тал/
2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, /шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч өгсөн баримт/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт
1. Шүүгдэгч Б.Т хувийн байдалтай холбоотой баримт
2. Шүүгдэгч Б.Иийн хувийн байдалтай холбоотой баримт
3. Шүүгдэгч Ц.Нийн хувийн байдалтай холбоотой баримт
4. М.Ц хувийн байдалтай холбоотой баримт
5. Б.Пгийн хувийн байдалтай холбоотой баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм бурууд маргаагүй болно.
Харин шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч нар нь гэм бурууд маргаж “2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Б.Иээс өвс гэх зүйлийг очиж худалдаж авсныг мэдээгүй, машинд унтаж явж байсан, худалдаж авах гээд явж байгааг мэдээгүй хамт гадуур явъя гэхээр нь хамт явсан... өвс гэх зүйлээс нь хэрэглэж үзсэн болохоос биш худалдаж авахад нь санаа зорилго нэгдээгүй, ... зочид буудалд Б.Пг өмсөх хувцас аваад ирээч гэхээр нь хүргэж өгсөн, түүнээс биш мансууруулах бодисыг хадгалахад, худалдаж авахад хамтран оролцоогүй ... намайг хар тамхи худалдаж авахад хамтран оролцсон, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэж мэтгэлцсэн болно.
Шүүхээс М.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж авсан, хадгалсан гэмт хэрэгт хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ Б.П, Ц.Н, Б.Т нарыг мансууруулах бодис худалдаж авах гэж байгааг мэдээгүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пгийн өгсөн “... Тухайн өдөр бид бүгд өвс авахаар ярилцаад Б.Иээс очиж өвс авсан. Би найзуудыгаа яагаад ийм мэдүүлэг өгөөд байгаад гайхаж байна...” гэх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “...10-ны орой буудалд найз М.Ц, Ц.Н, Б.Т ирсэн 3 ирсэн. бид хоорондоо ярилцаад өвс авч татаж үзэхээр болоод ...Б.И гээд залуу руу залгахад Халдвартын эцсээс ирж аваарай гэхээр нь Б.Т, Ц.Н М.Цд хэлэхэд авъя хэрэглэж үзье гэж ярьж тохиролцоод Б.Т машинтайгаа явж байсан болохоор Б.Тийн машинд бид суугаад ...Б.Иээс 20.000 төгрөг данснаас шилжүүлээд цэнхэр ууттай өвс авсан. Бид 4 буудалдаа очоод нөгөө өвсөө сорж хэрэглэсэн. ... маргааш нь бас буудалдаа бид 4 сорж хэрэглэж байсан цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тийн гэрчээр өгсөн “...Б.П миний хажууд суугаад арын суудал дээр Ц.Н, М.Ц нар мансуурсан байсан. ... тэр үед Б.П нэг хүнээс өвс авахаар тохирсон. ... Б.П нэг хүнээс гялгар ууттай өвс авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 786 дугаартай дүгнэлтэд “... М.Ц гэсэн хаягтай шээснээс /Tetrahydrocannabinol/ илэрч байна. ...” гэх, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 697 дугаартай дүгнэлтэд “.... Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, "2" гэж дугаарласан зиплок гялгар ууттай "PS4090410" серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, ургамал мэт зүйл, "3" гэж дугаарласан зиплок гялгар ууттай ногоон өнгийн хуванцар сав, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, "9" гэж дугаарласан зиплок гялгар ууттай тугалган цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. ...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Т, Ц.Н, Б.П нартай хамт мансууруулах бодис хэрэглэхээр тохиролцож, мансууруулах бодис худалдаж олж авсан, 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд мансууруулах бодис хэрэглэсэн, Хэнан зочид буудалд мансууруулах бодисыг Б.Пд хадгалж байгааг мэдэж дахин дахин очиж хэрэглэж байгаа үйлдэл нь мансууруулах бодис хадгалж хэрэглэх үйлдэлд санаа зорилгоороо хамтран оролцсон гэмт үйлдэл нь тогтоогдсон байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч нар нь мансууруулах бодис хэрэглэсэн, худалдаж авахад хамтран оролцсон үйлдэлд маргаагүй боловч мансууруулах бодисыг хадгалсан үйлдэлд маргасан болно.
“Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд Б.Иийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй мөс, шавар зэргийг биедээ авч явж, гэртээ нууж хадгалсан үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч нар нь мансууруулах бодисыг шүүгдэгч Б.Иээс олж авч биедээ авч яваад Ханэн зочид буудалд Б.Пд хадгалуулаад, тэнд өвс хадгалагдаж байгааг мэдсээр байж маргааш нь ирж хэрэглээд байгаа үйлдэл нь мансууруулах бодис хадгалсан үйлдэлд шүүгдэгч Б.П, М.Ц, Б.Т, Ц.Н нь санаа зорилгоороо нэгдэж, хамтран оролцсон үйлдэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Т, Б.П, Ц.Н, М.Ц нар нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэс орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Иээс 20.000 төгрөгөөр худалдаж олж авсан. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Хэнан” нэртэй зочид буудлын 302 тоотод тухайн "делта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай "өвс" гэх нэршилтэй, 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3, 19-26 дугаар хуудас/ Ц.Н, М.Ц, Б.Т, Б.П нарын шээсэнд шинжилгээ хийж, тэдгээрийн шээснээс /Tetrahydrocannabinol/ илрүүлсэн талаарх шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн шээснээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 786, 701, 703, 710 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.Н, М.Ц, Б.Т, Б.П нарын байрлаж байсан Баянгол дүүргийн “Хэнан” зочид буудалд үзлэг хийж, хурааж авсан эд зүйлсийг шинжилгээнд хүргүүлснийг хүлээн авч, шинжлэн судлаад хэргийн газраас бэхжүүлсэн зүйлүүдэд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 697 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хавтасны 45-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.П, Б.Т, Ц.Н, М.Ц нарын гэмт хэрэг үйлдэгдсэн талаар, өөр өөрийнхөөрөө ярьж мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чоймбол овогт Буяннэмэхийн Б.Т, Ц.Н, Б.П, М.Ц нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Н, М.Ц, Б.Т, Б.П нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг зориуд хийсэн тул уг гэм хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.И нь 2021 оны 09 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай "өвс" гэх нэршилтэй, нийт 18,118 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 123 дугаар байрны 162 тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай цэвэр 11,80 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, мөнгөлөг цаасны хамт 0.4254 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг тус тус худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан.
2022 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцэст НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"- ийн 2 Дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай "өвс" гэх нэршилтэй, нийт 6,3180 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.П, Б.Т, Ц.Н. М.Ц нарт 20,000 төгрөгөөр худалдсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Б.И, түүний өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм бурууд маргаагүй болно.
Б.И нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан, худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт тусгагдсан Б.Иийн Хаан банкны 5946280804 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө буюу өвс гэх нэршилтэй мансууруулах бодис бусдад худалдсаны төлбөр 1 гэх гүйлгээний утгатайгаар 20.000 төгрөг Б.Тийн 5022778728 тоот данснаас орсон талаарх дансны мэдээлэл /02 дахь хавтаст хэргийн 105-107 дахь тал/, гэрч Б.Х “...Б.И нь цагдаад баригдаад өөрийн сайн дураар гэрийн хувцасны шкабнаас мансууруулах бодис гэх зүйлийг гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг, Б.Пгийн гэрчээр дахин өгсөн “...Б.Тийн машинд бид 3 суугаад Халдвартын эцсээс цаашаа Цагаан хуаран хотхоны тэр хавьд зогсоод би утсаараа ярихад Б.И гарч ирээд Цэнхэр өнгийн гялгар ууттай өвс гаргаж данснаас 20.000 төгрөг шилжүүлсэн. Өвсөө аваад явах үед 04 цаг 10 минут орчимд ирээд жоохныг таслаад та нарт энэ болно гээд 20,000 өгөөрэй гэсэн...” гэх мэдүүлэг, Б.Тийн “...Б.П найзтайгаа утсаар яриад өвс авахаар болсон. Б.Итэй уулзаад 20000 шилжүүлээд өвс худалдаж авсан... гэх мэдүүлэг, Ц.Н, М.Ц нарын “...2022 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө халдвартын орчимд явж байсан, хүнтэй уулзаад Б.П юм авсан...” гэсэн утга бүхий мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Эхнэрийнхээ өвчнийг намдаахад нэмэр болох байх гэж бодож өвс түүсэн, эдгээр хүмүүст өвс зарснаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгүүд...”, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Иийн гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Моннис 123-Б-2-162 тоотод үзлэг хийн хураан авсан эд зүйлүүдэд шинжилгээ хийлгэхийг даалгасан мөрдөгчийн тогтоолын дагуу хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 826 дугаартай “...гялгар ууттай зүйл дэх "1" дугаартай бүдэг цэнхэр өнгийн гялгар 11.80 г цэвэр жинтэй өвс ургамал мэт зүйл, "2" дугаартай "хамгийн сайн асаагуур" бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур, PS2732785 серийн дугаартай дотор хэсэг нь бохирлогдсон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн шавар мэт зүйл гол хэсэгт нь байрлуулсан мөнгөлөг цаас, "3" дугаартай шар өнгийн зүйлээр бохирлогдсон цаас зэрэгт тус дельта-9-тетрагидроканнабинол /дельта-9- tetrahydrocannabinol/ илрэв..." гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Хотгойд овогт Болдын Б.Иийн үйлдлийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох”-оор тодорхойлжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.
“Худалдсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг ойлгох бөгөөд Б.И нь М.Ц, Б.П, Ц.Н, Ц.Б.Т нарт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй мөсийг 20.000 төгрөгөөр худалдсан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар худалдсан” гэх шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.И нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг зориуд хийсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Н, М.Ц, Б.Т, Б.П нарыг “Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Иийг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогч тогтоогдоогүй, хохирол учраагүй боловч бусдыг донтуулах хор уршгийг үгүйсгэх боломжгүй юм.
Тус гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.
Шүүгдэгч Б.И, Б.Т, Ц.Н, Б.П, М.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон, холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт үйлүүдэд үргэлжилсэн үйлдлээр хандсан учир тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд хамруулж хууль хэрэглээгүй бөгөөд мөн бусад хөнгөрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь урьд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хангагдсан гэж үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.И, Б.П, М.Ц, Б.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүхээс хүндрүүлэх шинжтэйгээр үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгчийн гэр бүлийн хүн нь асаргаанд байдаг, гэр бүлийн байдал зэрэг хувийн байдал, энэ гэмт хэргийн улмаас учрах хор уршиг ихтэй гэх шинж чанар зэрэг Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т, Б.П, М.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэр бүлийн байдал, их дээд сургуульд суралцаж байгаа зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас нийгэмд учрах хор уршиг ихтэй гэх шинж чанар зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Н нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж байсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч Б.Пг 5 сартай жирэмсэн гэх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар гаргаж өгч, мэдүүлж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх, мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан хэдий ч шүүхээс шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мансууруулах бодис нь донтуулах онцлогтой учир ураг тээж буй эх нь дахин мансуурах төрлийн бодис хэрэглэж, хэвлийд бойжиж буй ургийн сэтгэц, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй, нөгөөтээгүүр үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, шүүгдэгч нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарыг тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И, Б.Т, Ц.Н, Б.П, М.Ц нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хавсарган ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан РЅ2732785 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг бохирлогдсон хуйлсан AQ8864616 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэр Монгол банканд шилжүүлж, №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн өвс мэт зүйл 6.0308 грамм, №2 гэж дугаарласан зиплок уутанд 100 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас, ургамал мэт зүйл 0.1959 грамм, №3 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар сав, №4 гэж дугаарласан зиллок ууттай бор шаргал өнгийн эмийн капсул 2 ширхэг, №5 гэж дугаарласан цагаан өнгийн дотор талдаа агууламжтай 77.2360 грамм тариур, №6 гэж дугаарласан нунтаг цагаан өнгийн агууламжтай 17.1881 грамм тариур, №7 гэж дугаарласан 1 мл тариур 2 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок ууттай хуванцар савтай "matafres" гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлийн агууламжтай зүйл, №9 гэж дугаарласан хэлбэр оруулсан мөнгөлөг цаас түүн дотор талдаа дутуу шатсан ургамал мэт зүйлтэй, №10 гэж дугаарласан хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон тариур, №11 гэж дугаарласан "Натри хлорид 500мл" гэсэн бичиглэлтэй шингэн зүйл, №1 гэж дугаарласан гялгар ууттай, ногоон өнгийн хатсан ургамал мэт 11.8077 грамм Каннабис, №2 гэж дугаарласан цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, №3 гэж дугаарласан тугалган цаас зэрэг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг болон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлж, хэрэгт хавсаргуулахыг прокурорт даалгаж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар зохих газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Мөн энэ хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03 өдрийн 601 дугаартай шүүгчийн захирамжаар Боржигин овогт Хашбалын Энхбилэгийг “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Х.Энхбилэгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Х.Энхбилэгт авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай санал тавьсан зэргийг үндэслэн Х.Энхбилэгт авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Т, Ц.Н, Б.П, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Б.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т, Б.П, М.Ц нарыг 1 /нэг/ жилийн Ц.Нийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Иийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И, Б.Т, Ц.Н, Б.П, М.Ц нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.И, Б.Т, Ц.Н, Б.П, М.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж шүүдэгч нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Х.Э урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03 өдрийн 601 дугаартай шүүгчийн захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан зиплок уутанд хийсэн өвс мэт зүйл 6.0308 грамм, №2 гэж дугаарласан зиплок уутанд 100 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас, ургамал мэт зүйл 0.1959 грамм, №3 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар сав, бохирлогдсон хуйлсан AQ8864616 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №4 гэж дугаарласан зиллок ууттай бор шаргал өнгийн эмийн капсул 2 ширхэг, №5 гэж дугаарласан цагаан өнгийн дотор талдаа агууламжтай 77.2360 грамм тариур, №6 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг цагаан өнгийн агууламжтай 17.1881 грамм тариур, №7 гэж дугаарласан 1 мл тариур 2 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок ууттай хуванцар савтай "matafres" гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлийн агууламжтай зүйл, №9 гэж дугаарласан хэлбэр оруулсан мөнгөлөг цаас түүн дотор талдаа дутуу шатсан ургамал мэт зүйлтэй, №10 гэж дугаарласан хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон тариур, №11 гэж дугаарласан "Натри хлорид 500мл" гэсэн бичиглэлтэй шингэн зүйл, №1 гэж дугаарласан гялгар ууттай, ногоон өнгийн хатсан ургамал мэт 11.8077 грамм Каннабис, №2 гэж дугаарласан цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, РЅ2732785 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №3 гэж дугаарласан тугалган цаас зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц РЅ2732785 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нэг ширхгийг, бохирлогдсон хуйлсан AQ8864616 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нэг ширхгийг Монгол банканд шилжүүлж, бусад эд мөрийн баримтыг мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг болон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Хэрэгт хавсаргаж ирсэн 2 ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ