Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

 

 

2023.03.03                                                         2023/ШЦТ/47

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0041/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-т холбогдох эрүүгийн 2339000000072 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төвийн гадна зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроо сууж байсан жолооч Б.Д-г “Би архи уусан байна, ална” гэх мэтээр хэл амаар доромжилж. улмаар Б.Д-гийн эзэмшлийн 46-86 УБЛ улсын дугаартай Тоеота Алфард маркийн машины цонхыг модон иштэй сүхээр цохин хагалж, түүнд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төвийн гадна зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроо сууж байсан жолооч Б.Д-г “Би архи уусан байна, ална” гэх мэтээр хэл амаар доромжилж. улмаар Б.Д-гийн эзэмшлийн 46-86 УБЛ улсын дугаартай Тоеота Алфард маркийн машины цонхыг модон иштэй сүхээр цохин хагалж, түүнд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000072 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...би хэрэг учрал болдог өдөр өглөө 09 цагийн орчимд гэртээ ганцаараа байхдаа нэг шил 0.75 граммын Хараа *******тэй архийг ганцаараа уугаад сууж байсан юм. Тэгээд тэрнээс хойш хаагуур юу хийж явсныгаа би огт мэдэхгүй хэт их согтсон байсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл би маргааш өдөр нь өөрийн эх*******ээсээ болон Хэрлэн сумын 2 дугаар багт байрладаг авто зогсоолын жолооч нараас Болд-Эрдэнэ гэх миний танил хүү Б.Д  гэгчийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан гэдгээ мэдсэн. Тийм учраас би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А27-13 тоотод аавындаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн орчимд орчимд Улаанбаатар хотоос хүн тээвэрлэж ирээд амарчихаад өглөө нь 10 цагийн орчимд Хэнтий аймгийн 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төвийн гадна талын автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэлтэй авчирсан ачаагаа тараагаад зогсож байсан юм. Гэтэл 11 цаг 20 минутад намайг машин дотроо Чинзориг гэх таксинд явдаг ахын хамт сууж байх үед танихгүй ногоон цамцтай, урт түрийтэй гуталтай, бор барзгар нүүртэй хүн миний машины хаалгыг онгойлгоод намайг нэг удаа гараараа алгадсан. Тэгэхлээр нь би яаж байгаа юм бэ? гэж асуусан чинь тэр ах яадгийн би архи уусан байна ална гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэр үед хамт зогсоол дээр зогсож байсан ах нарын нэг тухайн хүнийг боль боль гэж хэлээд явуулсан. Гэтэл удапгүй Чинзориг ах машинаас буугаад би ганцаараа машин дотроо жолоочийн суудалд сууж байхад ногоон цамцтай, бор царайтай, урт түрийтэй гуталтай ах буцаж ирээд миний машины хаалгыг онгойлгоод одоо би чамайг ална гэж энгэрээсээ жижиг модон иштэй сүх гаргаж ирээд миний Toyota Alphard маркийн 48-86 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын шилийг сүхээрээ нэг удаа цохиж хагалсан. Тэр үед нь би тэр согтуу хүнээс сүхийг нь булаагаад аваад холдсон чинь түрийнээсээ хутга гаргаж ирээд намайг ална гэж миний араас хөөсөн. Тэр үед нь тэр согтуу хүнээс холдож зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тэр хүнийг хараад зогсож байтал миний машины хаалгыг өшиглөж салхины шилийг маань цохиж байгаа харагдсан. Харин дараа нь очиж харахад урд талын салхины шил маань цууралт өгч хагарсан байсан...Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй учраас би шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардлагагүй...би өөрт учирсан тээврийн хэрэгслийн хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна. Мөн үнэлгээ гаргуулсан зардал, хот явах зардлыг нэхэмжэлж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас),

Гэрч С.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд удалгүй Доржоо эгнүүлж тавьсан байсан машинууд дундаас миний найз бид хоёр руу нэлээн ширүүн алхаатай хүрч ирэхлээр нь юу болсон гэж асуусан чинь Доржоо миний машины цонхыг хагалчихлаа гэсэн тэр үед нөгөө ногоон цамцтай эрэгтэй /Ж.Ж.Э / нь Дорхоогийн араас гарч ирсэн. Тэр үед нь би Доржоог машиндаа суучих гэж хэлээд бид гурав ногоон цамцтай Ж.Э гэгчээс холдож, машинтайгаа хөдлөөд Д / нь машин дотор сууж байх үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...намайг байхад тэр ногоон цамцтай эрэгтэй /Ж.Ж.Э / хүнтэй маргалдаж хэрэлдсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023/ШД-09 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-27-р хуудас),

Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Д д хохиролд 520,000 төгрөг төлж барагдуулсан гомдол тэмцэлгүй тухай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 74-р хуудас),

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46, 54, 55-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000072 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төвийн гадна зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроо сууж байсан жолооч Б.Д-г “Би архи уусан байна, ална” гэх мэтээр хэл амаар доромжилж. улмаар Б.Д-гийн эзэмшлийн 46-86 УБЛ улсын дугаартай Тоеота Алфард маркийн машины цонхыг модон иштэй сүхээр цохин хагалж, түүнд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Д-гийн (хх-ийн 6-7-р хуудас), гэрч С.Чинзоригийн (хх-ийн 15-16-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023/ШД-09 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-27-р хуудас), шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Д д хохиролд 520,000 төгрөг төлж барагдуулсан гомдол тэмцэлгүй тухай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 74-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Б.Д-гийн эзэмшлийн Тoyota Alphard маркийн 4886 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж 440.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн “...хохирогч Б.Д д хохиролд 520,000 төгрөг төлж барагдуулсан гомдол тэмцэлгүй тухай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 74-р хуудас) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ж.Э нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.7 см урт модон бариултай, төмөр суурь хэсэг нь 4.6 см, ир хэсэг нь 12.5 см урттай 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

Эрүүгийн 2339000000072 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.7 см урт модон бариултай, төмөр суурь хэсэг нь 4.6 см, ир хэсэг нь 12.5 см урттай 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн 2339000000072 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР