Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

                                       2023.03.03                                          2023/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0042/Э

 

 Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Өнөбат,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2239002610036 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн “цөсний чулуу авах” хагалгаанд орсон Ц.Б-аас 450.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн “цөсний чулуу авах” хагалгаанд орсон Д.Жаргалын хүү болох Ж.Г-ээс  450.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Н.Б-аас 370.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Л.Төмөртогоогийн охин болох Т.М-аас 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон Л.М-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч С.Ичинхорлоогийн охин болох П.Б-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Ч-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Цэндсүрэнгийн хүргэн хүү болох О.Х-с  650.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Э.Ц-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Х.К-с 300.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Б.Д-с 500.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Б.Г-оос 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус эмнэлэгт “ахилл-ийн шөрмөс залгуулах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Х-с 150.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,  

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Б-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч С.Чунагсүрэнгийн эх******* болох Л.Д-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Х.Т-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Э.Б-с  450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр тус эмнэлэгт “хөлийн дунд чөмөг хадах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Л.П-с 700.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Б.Т-с 550.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Ц-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Ж.М-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Касимханайгийн хүү болох А.Х-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Г.З-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус эмнэлэгт хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Э-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хадаасны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Г.Г-с 500.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 02 дүгээр сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч С.А-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Д.М-ыг залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239002610036 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би дээрх үйлдлүүдийг хагалгаанд орсон өвчтөнүүдээс хагалгааны төлбөр гэж хэлээд өөрийн хувийн дансанд мөнгө авсан нь үнэн. Энэ хэрэгтэй холбоотой хохирлыг бүрэн барагдуулж гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байна...Би зарим мөнгийг нь хагалгааны материалд зарцуулдаг байсан. Заримыг нь юунд зарцуулсанаа сайн мэдэхгүй байна. Мөн ковидын үед эмч нар эмнэлэгтээ хандив өгөхөөр болоод би энэ мөнгөнөөсөө халад, хамгаалах хэрэгсэл авч өгч байсан. Мөн онлайнаар хандив гуйж байсан өвчтэй хүүхдүүдэд хандив өгч байсан...Зарцуулж байгаагүй ээ. Учир нь би улсад 23 дахь жилдээ ажиллаж улсаас 2 сая 100 мянган төгрөгийн цалин авдаг. Мөн манай эх******* хувиараа бизнес эрхэлдэг. Сардаа 3-4 орчим сая төгрөг олдог учраас дээрх мөнгө нь нийлээд манай гэр бүлийн амжиргааны хэрэгцээнд хангалттай хүрэлцдэг. Мөн бид энэ мөнгөнөөсөө хадгаламж хуримтлал үүсгэдэг. Би хүмүүсээс хувийн дансандаа залилж авсан мөнгөнөөсөө өөртөө болон гэр бүлдээ зориулж амжиргааны эх үүсвэр болгож байсан удаа байхгүй ээ...би хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...”,

Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын сүүлээр шиг санаж байна аймгийн Нэгдсэн эмнэлгийн амболтороор өөрийнхөө биеийг үзүүлж шинжилгээ өгч эхо-д харуулахад эхоны эмч надад хандан: таны цөсөнд том чулуу байна аа, та мэс заслын эмчид үзүүл гэж хэлсэн. Ингээд би амболторид мэсийн эмчид үзүүлэхэд эмч нь таны цөсөнд чулуу байна. Дурангийн мэс засалж хийж авахад асуудалгүй юм байна гэж хэлэхээр би охин хүү 2-тоо хэлсэн чинь охин маань надад хандан: Танд аль дээрээс хойш хэлсэн шүү дээ ээж минь та хагалгаандаа ор, ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргэж эмч нартай уулзаад дахин 2 шинжилгээ өгөхөд мэс заслын эмч гээд залуу та хэвтэх өдрөө сонгоод хүрээд ирээрэй гэж хэлсэн. Ингээд би 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэхэд зөвлөх эмч гэж хүн надад хандан: таны хагалгааг Д.М гэх эмч хийнэ ээ хагалггааны зардал 450000 төгрөг байдаг юм гэж хэлсэн. Ингээд би тэр оройдоо эмнэлэгт хэвтээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үдээс хойш цөсний чулуу авах хагалгаанд орсон. Ингээд маргааш нь Д.М эмч намайг тасагт хэвтэж байхад өрөөндөө дуудаж оруулаад надад хандан: Та хагалгааны төлбөрөө тушаагаарай 450.000 төгрөг болно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмчид хандан: Манай охин таныг хүлээж байгаад сая яваад өглөө та надад дансны дугаараа өгчих би охиндоо хэлээд мөнгийг хийлгэе гэж хэлсэн. Тэгээд Д.М эмч надад нэг дансны дугаарыг цаасан дээр бичиж өгөхөөр нь тэр цаасыг нь аваад охиндоо өгөөд маань эмчийн өгсөн данс руу 450.000 төгрөгийг шилжүүлсэн байх. Сүүлд Авилгатай тэмцэх газраас нэг мөрдөгч манай охин Б.Буяндэлгэр рүү утсаар ярьж энэ талаар мэдүүлэг байцаалт өгсөн гэж хэлсэн...Би  сайн танихгүй ээ. Хэрэв харвал таних байх...Д.М эмч намайг дарамталж мөнгө төгрөг надаас аваагүй ээ. Хагалгааны дараа маргааш нь намайг өрөөндөө дуудаж уулзаад хагалгааны төлбөр 450.000 төгрөг байдаг юм шүү гэж хэлээд та мөнгөө тушаагаарай гэхээр нь би эмчээс нэг данс авч охиноороо тэр данс руу 450.000 төгрөгийг нь шилжүүлсэн...Би тухайн үед хэний эзэмшлийн данс гэдгийг нь сайн мэдээгүй ээ. Дараа нь охин маань над руу залгаад Д.М гэх хүний данс байна шүү л гэж хэлж байсан. Би тухайн үед байгууллагын данс юм байхдаа л гэж бодсон. Тэгээд ч ер өвчнөөсөө салж байгаа хүн чинь ямар дансруу шилжүүлж байгааг надад мэдээд байх шаардлага байгаагүй ээ. Өгөх ёстой л юм байна гэж бодоод өгсөн...Би одоогоор тэтгэвэртэй гарсан учраас төлөхгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал байгаа. Түүнээс ажиллаж байхдаа бол төлдөг байсан...Надад одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна Миний хувьд урьд хагалгаанд орж байгаагүй болохоор юм бодоогүй дансанд нь мөнгөө хийсэн. Тэгээд л өвчнөөсөө салсан учраас юунд гомдохов дээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 59-60-р хуудас),

Гэрч Б.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж Бямбажав нь 2022 оны 04 дүгээр сүүлээр шиг санаад байна цөсний чулуу авхуулах хагалаанд орсон. Хагалгаанд орсон хугацаанаас 2 хоногийн дараа шиг санаж байна эмнэлгээс хагалгааны төлбөрөө нэхсэн байсан. Надаас бол мөнгө төлбөр нэхээгүй манай ээжийг төлбөрөө төл гэж хэлээд хаан банкны дансны дугаар өгсөн байсан. 450000 төгрөгийг шилжүүл гэсэн байсан тул би өөрийн данснаасаа мөнгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхэд данс эзэмшигчийн ******* нь М  гэж хүний ******* гарч ирж байсан. Би өөрийн 5959281202 тоот данснаас мөнгө шилжүүлсэн...Авлига шан харамж гэж 450000 төгрөг өгөөгүй хагалгааны төлбөрт 450000 төгрөг шилжүүлсэн. Хагалгаа нь төлбөртэй байдаг юм байна гэж ойлгоод мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-хх-ийн 45-46-р хуудас),

Гэрч К.Кульжааны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалыг 2016 оноос хойш хашиж байна. Миний ажлын үүрэг нь Хэнтий аймгийн хэмжээнд Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж эмчлэгч эмч нарт хяналт тавьж, удирдпагаар хангах үүрэггэй... Манай эмнэлэгт Мэс заслын 2 тасаг үйл ажиллагаа явуулдаг. Мэс заслын нэгдүгээр тасаг нь “Цэвэр” халгаалгааг хийж гүйцэтгэдэг. Мэс заслын 2 дугаар заслын “Идээт, үрэвсэлт” хагалгааг хийж гүйцэтгэдэг. Нийт 5 мэс заслын эмч ажиллаж байна. Тухайн эмч нар нь бүгд цэвэр болон идээт үрэвсэлт хагалааг хийдэг...Д.М эмч нь мэс заслын нэгдүгээр тасагт мэс заслын эмчийн ажил гүйцэтгэдэг. Д.М нь нарийвчилсан, төвөгтэй хагалгаануудыг хийдэг эмч маань байгаа юм... Д.М эч нь элэгний бяцралын хагалгаа, бөөр, дэлүү, цөс авах, цөсний дурангын халгалгаа зэргийг голчлон хийж гүйцэтгэдэг... Манайд албан ёсны төлбөртэй хагалгаа байнга хийгдээд байдаггүй. Төлбөртэй хагалгаанууд нь эмчлүүлэгчийн хүсэлтээр Улаанбаатар хотоос мэргэжлийн эмч нарыг авч ирж хийгддэг үе солих гэх мэт өндөр өртөгтэй мэс засал л эрүүл мэндийн даатгал хамааралгүйгээр төлбөртэй хийгддэг. Бусад хагалгаа буюу манай эмч нарын хийж байгаа хагалнуудад эмчлүүлэгч нь “насанд хүрээгүй хүүхэд, 3 нас хүртлэх хүүхдээ асарч буй ээж, өндөр насан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон иргэн, яллагдагч” гэсэн 5 төрлийн эмчүүлэгчээс бусад эмчлүүлэгч нь хагалгааны зардлыг Эрүүл мэндийн сангаас олгох төлбөрийн 10% төлбөрийг касст тушаадаг. Харин Эрүүл мэндийн даатгал төлөөгүй эмчлүүлэгч нь 100% хагалгааны төлбөрийг касст тушаадаг. Энэ явц нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар хагалааны үнэ төлбөртэйгөөр журамлагдсан байгаа. Гэхдээ манай эмнэлэгт хийгдэж байгаа дуран, гэмтлийн хагалгаануудад хэрэглэгдэх сайн чанарын мэсийн утас, цус тогтоох наалт, хадаас зэрэг материалууд нь манай эмнэлгээс тавьж олгогддоггүй учраас тухайн хагалгаануудыг хийж буй эмч нар нь өөрсдөө Улаанбаатар хотод авч ирээд сүүлд нь эмчлүүлэгч нараас мөнгөө авдаг. Яагаад гэвэл тухайн мэс заслын эд материалууд нь Хэнтий аймгийн Эмийн сангуудад худалдан борлуулагддаггүй зүйлс байгаа юм. Энэ төрлийн хагалгааг хийлгэсэн эмчлүүлэгч нар өөрсдөө касст 10% төлбөрөө төлж, хагалгаанд ашигласан эд материалын мөнгийг эмч нартаа өгч байгаа. Энэ хагалгаанд шаардлагатай эд материалуудыг эмнэлэгээс гаргуулах, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад борлуулах зөвөөрөл олгох асуудлыг эмчлэгч эмч нар Эмнэлгийн удирдлагад удаа дараа тавьж байгаа...Эмчлүүлэгч нь мэс заслын ажиллагаанд шаардагдсан эм, эмнэлэгийн хэрэгслийн төлбөрийг мэс ажиллагааны өмнө эмнэлгээс гаргаж өгч чадаагүй тохиолдолд буцаан олголт хүссэн материал бүрдүүлж нэхэмжлэн эмнэлгээс төлбөрийг буцаан авч болно...” гэх мэдүүлэг (1-хх-ийн 63-65-р хуудас),

Гэрч Д.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээ бол эрүүл мэндийн даатгалаас төлөгддөг, гэхдээ зөвхөн гэрээ бүхий оношны хамааралтай бүлгээр, иргэн өөрөө сайн дураараа хүссэн тохиолдолд эрүүл мэндийн сайд болон сангийн сайдаар батлагдсан төлбөртэй тусламжийг авах юм бол төлбөр төлнө. Мен 2019 оны 01 дүгээр сараас хойш нийгмийн даатгал төлөөгүй иргэн байвал эмнэлгийн үйлчилгээ авсан тохиолдолд өөрөө мөнгөө төлж үйлчилгээ авах ёстой байдаг Манай эмнэлэг үйл ажиллагаандаа энэ дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна... Үгүй ээ. Эмч ажилчид эмчлүүлэгч нараас хувьдаа мөнгө авах ёсгүй байдаг. Эмчлүүлэгч нар бүгд эмнэлэгийн кассаар дамжиж мөнгөө төлөх ёстой байдаг...Тэр эмчийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудал гэж бодож байна... Танилцуулж байсан. Тэр үед нь өөр хагалгааны тоног төхөөрөмж зарж борлуулдаг байгууллагатай хамтарч хэрэгтэй тоног төхөөрөмж багаж хэрэгслээ аваад тухайн байгууллагаасаа нэхэмжлэл аваад нийгмийн даатгалаас тэр мөнгөө гаргуулж авах боломжтой гэдгийг хэлж тайлбарлаж байсан... Ер нь манай М  эмч бол энэхүү дурангийн хагалгааны чиглэлзэр бол эмнэлэгтээ хамгийн ур чадвартай эмчийн нэг, орсон хагалгаа эмчилгээнүүд нь маш сайн болдог, тэгээд одоо ийм хэрэгт холбогдоод яваад байгаад нь маш их харамсалтай байна...” гэх мэдүүлэг (1-хх-ийн 68-70-р хуудас),

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэний илтгэх хуудас /1-рхх-ийн 22-25 хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэний утсаар ярьсан тэмдэглэл /1-р хх-ийн 28 хуудас/,

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/142 дугаартай тушаал /1-р хх-ийн 148 хуудас/,

Хэнтий аймаг дахь нэгдсэн эмнэлгийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/137,  2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/130 дугаартай албан бичгүүд болон түүний хавсралтууд /1-р хх-ийн 79-84 хуудас/

Хэнтий аймаг дахь нэгдсэн эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/45 дугаартай албан бичгээр ирүүлсэн хавсралт /1-хх-ийн 85-137 хууудас/,

Хохирогч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд ээж Д.Жаргалын хамт амьдардаг. Манай ээж Жаргал нь 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт цөсний чулуугаа авхуулах гэж хэвтэн эмчлүүлсэн. Ингэхдээ 2022 оны 03 сарын 03-ны өдөр тухайн үед манай ээжийг эмчлэгч эмч болох М  гэгч эмч нь манай ээжийн цөсний хагалгааг дурангаар хийх болсон үүний төлбөр болох 450.000 төгрөгийг миний хаан банкны дансанд хийх ёстой гэж хэлсэн. Хэрвээ төлбөргүй хагалгаанд орох болбол нээлттэй зүсэж хагалгаа хийдэг юм гэсэн. Тийм учраас би ээжийн цөсний чулууг авхуулах хагалгааг нь дурангаар хийлгэе гээд М  гэгч эрэгтэй эмчийн өөрийн данс болох хаан бакны 5935170702 дугаарын Дансанд өөрийн 5939040746 дугаарын данснаас мобайл банкаар тухайн үед шилжүүлсэн. Гэхдээ би бодохдоо М  гэгч эмчийн дансанд шилжүүлсэн 450.000 төгрөгийг өгөх ёсгүй байх гэж бодож байна үүнийг шалгаж өгнө үү...Миний хувьд манай ээж улсын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлсэн мөн тэтгэвэрт байдаг өндөр настан тул тухайн хагалгаанд орсон зардал болох 450.000 төгрөгийг М  гэх эмчийн хувь хүний дансанд төлбөрөө төлөх ёсгүй байх гэж бодож байна үүний үнэн зөвийг олуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг ( 2-р хх-ийн 11-12 хуудас),

Гэрч Д.Жаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багт хүү Гансүхийн хамт амьдардаг. Би 2022 оны 03 сарын 01-ны өдрөөс 2022 оны 03 сарын 07- ны өдөр хүртэл Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед миний цөс чулуутай гэсэн оноштойгоор хэвтэж цөсний чулуугаа авхуулах хагалгаанд юм. Миний цөсний хагалгааг аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч М  гэх эрэгтэй эмч хийсэн. Тухайн үед миний хагалгааны төлбөр болох 450.000 төгрөгийг манай хүү Гансух нь хагалгаа хийсэн эмч М ын дансанд хийсэн гэж хэлсэн тэгээд би эмнэлгээс 2022 оны 03 сарын 07-ны өдөр гарсан...” гэх мэдүүлэг ( 2-р хх-ийн 15-16 хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 20-р хуудас),

Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт цөсний чулуу авхуулах дурангын хагалгаанд орохоор хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цөсний чулуу авхуулах хагалгаандаа М , Дөлгөөн, Намуун гэх эмч нарын бүрэлдэхүүнтэй хагалгаанд орж хагалгаа амжилтай болсон юм. Тэгээд үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өрөөндөө байж байхад М  гэх эмч намайг өрөөндөө дуудаад хагалгааныхаа төлбөрийг өгөөрэй гэхээр нь би хэд юм, ямар данс руу хийх вэ гэж асуухад 370.000 төгрөг болсон гэж хэлсэн тухайн үед М  эмч өөрийн хаан банкны хувийнхаа дансны дугаар өгөөд энэ данс руу хийгээрэй гэхээр нь надад мөнгө байгаа та өөрөө мобайлдаад хийчих гэж хэлээд өөрийнхөө утсыг өгч М  эмчээр шилжүүлүүлсэн юм....би нийгмийн даатгал төлдөггүй харин тухайн үед 1 настай хүүхэдтэй байсан учир улсаас миний эрүүл мэндийн даатгалыг төлдөг байсан юм...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 43-44-р хуудас),

Гэрч Т.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эх******* болох Бямбадулам нь цөсний чулуу гэх оношоор 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаанд орж байсан юм. Тухайн үед би 2022 оны 02 дугаар сарын 17-18-ны өдөр хүртэл эмнэлэгт эх*******ийн сахиур хийж байгаад гарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эх******* дээрээ хоол цайг нь аваачиж өгөөд хагалгааны төлбөрөө хийсэн үү гэж асуухад манай эх******* М  эмч өнөөдөр намайг өрөөндөө дуудаад өөрийн хувийн хаан банкны данс руугаа 370.000 мянган төгрөг М  эмч өөрөө манай эх*******ийн утсыг аваад өөрийн данс руугаа мобайлдсан гэж хэлж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай эх******* эмнэлгээс гарсан юм...тухайн үед эмч хагалгааны төлбөр тушаагаарай гэж хэлээгүй учир би хагалгаанд орсны дараа тушаадаг юм байх гэж бодсон. Тэгээд эх*******тээ 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хоол цайг нь дөхүүлж өгөх гээд очиход манай эх******* М  эмчийн хувийн данс руу 370.000 төгрөгийг хагалгааны төлбөр гэж өөрөө шилжүүлж мэдэхгүй учир М  эмчид утсаа өгч байгаад шилжүүлүүлсэн гэж хэлсэн юм...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 48-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 51-р хуудас),

Хохирогч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Төмөртогоо нь 2022 оны 04 дүгээр сард бие нь өвдөж эмнэлгээр явсан. тэгтэл цөсний чулуутай авхуулах шаардлагатай болж Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч Мэгээр эмчтэй уулзахад "нээлттэй болон дурангийн хагалгаанд орж болно, нээлттэй орвол төлбөргүй, дурангийн хагалгаанд орвол төлбөртэй тэр төлбөр нь багаж төхөөрөмжийн мөнгө" гэж тайлбарлаж байсан. Тэгээд манай гэрийнхэн хоорондоо ярилцаж байгаад төлбөртэй дурангийн хагалгаанд орохоор болж аав Төмөртогоо нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хагалгаанд орсон. Тухайн хагалгаанд М  эмч ахлаад өөр хүмүүс бас орж байсан. Тэгээд хагалгаанаас гарч ирэхэд нь би М  эмчтэй уулзаж хагалгаа ямар болсон талаар асуугаад эмч өөрөө амжилттай гэж хэлэхээр нь 450000 төгрөг болох төлбөрийг нь бэлнээр нь М  эмчид өгч байсан...залуудаа төлж байсан. Одоо бол тэтгэвэрт байдаг...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй аав маань хагалгаанд ороод эрүүл саруул болоод гарч ирсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 82-83-р хуудас),

Гэрч Л.Төмөртогоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт "цөсний чулуу авхуулах" оноштойгоор хагалгаанд орохоор болсон. Тэгээд эмнэлгээр үзүүлээд явж байхад Мэгээр гээд эмч нь надтай уулзаж энэ хагалгаа нь төлбөртэй байдаг шүү ах гэж хэлсэн. Тухайн үед яг тэд эд гэж хэлээгүй нээлттэй орвол үнэгүй, дурангаар орвол төлбөртэй өвдөлт багатай гэж байсан. Тэгээд хагалгаандаа Үдээс хойш ороод гарч ирээд мэс заслын тасагт 2 хоноод гарч байсан. Тухайн үед манай охин Мөнхтуяа М  гээд эмчид бэлнээр мөнгө өгсөн гэж байсан тэр үедээ яг хэдийг өгсөн талаар би мэдээгүй сүүлд сонсоход 450000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 87-р хуудас),

Хохирогч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 103-н машинаар хүргэгдэн очиж шууд мэс заслын 1 дүгээр тасагт хэвтэж үзүүлээд "цөсний чулуу" гэсэн оноштойгоор 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Мэгээр эмчийн удирдлага доор хагалгаанд орсон. Тэгээд хагалгаа амжилттай болоод үргэлжлүүлэн хэвтэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс гарах болоход Мэгээр эмч төлбөрөө төлсөн үү гэж асуухаар нь ямар дансанд хэдэн төгрөг хийхээ асуухад М  гэдэг эмчтэй уулзчих гэж хэлэхээр нь би М  эмчийн өрөөнд орж уулзахад "энэ данс руу мөнгөө хийчих" гэхээр нь энэ хэний данс вэ гэж асуухад миний данс байгаа юм гэхээр нь би тухайн үедээ яагаад хувийнхаа данс руу мөнгө авч байгаа юм болдоо гэж бодоод гэртээ очиж нөхөр М ын 5959139298 дугаарын данснаас 450000 мянган төгрөгийг хийсэн...тийм ээ төлдөг...байхгүй ээ. Өвдөөд орсон эрүүл болоод гараад ирсэн учраас байхгүй л гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 111-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 114-р хуудас),

Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж С.Ичинхорлоо нь 2020 оны хэдэн сарын хэдэн гэдгийг нь би сайн санахгүй байна. манай ээж цөсний чулуу нь өвдөөд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байгаад дурангийн хагалгаанд орохоор болсон. Тухайн үед би өөрөө ээжийгээ сахиж байсан. тэгээд хагалгааны дараа М  гэдэг эмч надтай уулзаж хагалгааны төлбөр болох 450000 төгрөгийг данс руу хийгээрэй гээд Данс өгсөн. Тэгээд би өгсөн данс руу нь мөнгө хийсэн шиг санаж байна...манай ээж багшийн ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан учраас төлж байсан...гомдолгүй байна. тухайн үедээ өөрсдөө анзаараагүй ээж л гайгүй болж байсан учраас зөв бурууг анзаараагүй хийсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 139-140-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 143-р хуудас),

Хохирогч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сард гэж санаж байна. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт "Цөсний чулуу" авхуулах дурангийн хагалгаанд орсон. Тухайн үед миний хяналтын эмч нь М  эмч байсан. Тэгээд М  эмч дурангийн хагалгаа нь бол төлбөртэй, нээлттэй хагалгаа нь төлбөргүй гэж хэлж байсан. Тухайн үед би өөрөө маш их тарган байсан учраас нээлттэй хагалгаанд орсон бол аягүй их өөх зүсүүлэх байсан учраас би өөрөө дурангийн хагалгаанд орохоор болоод орсон. Тэгээд хагалгаанаас гарж ирээд М  эмчийн хэлсэн хагалгааны төлбөр гэж 450000 төгрөгийг өөрийнхөө 5956085969 тоот данснаас М  эмчийн данс руу хийсэн...ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан учраас төлж байсан...байхгүй ээ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 164-165-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 168-р хуудас),

Хохирогч  О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сард миний хадам ээж Долгорын Цэндсүрэн нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт "цөсний чулуу" авхуулах нээлттэй хагалгаанд орсон. Тухайн үед би хадам ээжийгээ эмнэлэгт сахиж байсан. Тэгээд яг өдрийг нь бол санахгүй байна ямар ч байсан 2019 оны 06 дугаар сарын сүүл хавьцаа ээж нээлттэй хагалгаанд ороод гарч ирсний дараа М  эмч надтай уулзаж нээлттэй хагалгааны төлбөр шүү гээд 650000 мянган төгрөгийг энэ данс руу хийгээрэй гэхээр нь би тэр доороо М  эмчийн хажууд өөрийнхөө 5952111860 тоот данснаас нэг данс хийхэд тэр М  эмчийн өөрийнх нь *******тэй данс гарч ирсэн. Тэгээд би тухайн үедээ яагаад өөрийнхөө хувийн данс руу авч байгааг гайхаад санаа зовсондоо асууж чадаагүй юм. Мөн тэр үед М  эмч нь дурангийн хагалгаанд орсон багш эмэгтэйгээс 450000 мянган төгрөг авч байсан. Тэгээд мөн л би гайхаад тэр үед дуугай өнгөрсөн... ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан учраас төлж байсан гэж бодож байна...гомдолтой байна...би тэр үед гүйлгээний утга дээр нь өөрийнхөө 98703462 дугаарын утсыг бичиж мөнгө хийсэн байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 192-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 195-р хуудас),

Хохирогч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сард би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт "цөсний чулуу" оноштойгоор хагалгаанд орсон. Тэгээд яг он сарыг бол би мэдэхгүй байна ямар ч байсан М  эмч ахлаад дурангийн хагалгаанд ороод гарсны дараа хэн гэдэг эмчээс данс авснаа мэдэхгүй байна. Мэгээр эмч гэж санаад байна. Тэр үедээ болохоор дурангийн хагалгааны нэг удаагийн хэрэглэдэг багаж авна. Тийм учраас мөнгө авж байгаа шүү гэж хэлээд данс өгөөд 450000 төгрөг хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 5956037404 тоот данснаас М  гэдэг хүний дансанд хийсэн...ажилладаг учраас байнга төлдөг...Надад энэ хэрэгтэй холбоотой гомдол байхгүй, гэхдээ хууль бус ийм үйлдэл хийсэн бол буруу байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 219-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 222-р хуудас),

Хохирогч Х.К-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу номгоны 5-2 тоотод эх*******ийн хамтаар оршин суудаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч А.Мэгээр гэх эмчид үзүүлэхэд та 01 дүгээр сарын 20-ны өдөр хүрээд ир гэхээр нь тухайн үед нь тосгон руугаа буцаад 01 дүгээр сарын 21-ний өдөр мэс заслын М  гэх эмчид цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаанд орсон. Тэгээд тухайн мэс засал хийсэн эмч М  нь надаас мэс засал хийсэн дурангийн аппарат миний хувийнх байгаа юм аа та надад дөрвөн зуун мянган төгрөг өгөөрэй гэхээр нь за гэж хэлээд бэлнээр нь зуун мянган төгрөг өгөөд мөнгө хүрэхгүй болохоор нь эх******* Сиймаад утсаар хэлж М  эмчийн данс руу гурван зуун мянган төгрөгийг шилжүүлүүлсэн. Гэхдээ хагалгаанд орсны дараа хоёр, гурав хоногийн дараа надаас мөнгө авсан. Харин яг хэдний өдөр явуулснаа санахгүй байна мөн ор хоногийн мөнгө жар гаран мянган төгрөг явуулж байсан...хувийн аппорат юм аа гэх үндэслэлээр авсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 244-р хуудас),

Гэрч Ш.Сиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг буюу Өлзийт тосгоны Номгоны 5-2 тоотод нөхрийн хамтаар оршин суудаг. Манай нөхөр Х.К  нь 2021 оны 01 дүгээр сард цөсний хагалгаанд орохоор болоод эхэлж очиж мэс заслын эмчид үзүүлсэн чинь оргүй байна та 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр ирээрэй гээд явуулсан байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр Х.Каламан цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаанд ороод гарсан. Түүний дараа хэд хоногийн дараа манай нөхөр X Каламан миний утас руу залгаад хагалгааны зардал дөрвөн зуун мянган төгрөг гэнээ надад бэлэн зуун мянган төгрөг байна М  эмчийн данс руу гурван зуун мянган төгрөгийг шилжүүлж байсан...би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хагалгааны үнэ Каламан гэсэн утга бүхий гурван зуун мянган төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 248-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 02-р хуудас),

Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 20-доор гэж санаж байна миний цөс өвдөөд байхаар нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд "цөсний чулуу томтой" байх тул хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. үүний дагуу мэс заслын тасгийн М  гэдэг эмчтэй уулзахад "цөсний чулууг нээлттэй болон дурангаар авдаг" гэж хэлсэн. тэгээд би нээлттэйгээр орохоор аймар өвддөг гэхээр нь дурангийн хагалгаанд нь орохоор болоод хагалгаандаа орсны ганц хоёр хоногийн дараа л гэж санаж байна эмч хагалгааны төлбөр гэж 500000 мянган төгрөг байдаг гэж хэлэхээр нь би тухайн үедээ эмчийн өгсөн данс руу мөнгө хийх гэтэл М  эмчийн өөрийнх нь данс байсан. Миний хувьд М  эмчийн танихгүй тэр үед л ийм эмч байдаг талаар мэдсэн. Ямар нэг хамаатан садны холбоо байхгүй ээ...төлдөг...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэхдээ үнэхээр ийм үйлдэл хийсэн бол бас болохгүй байх гэж бодож байна. Цаашдаа энэ асуудал нь цэгцрэх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 25-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 30-р хуудас),

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сард миний цөс өвдөж цөс авхуулах мэс засалд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг дээр мэс заслын тасагт хагалгаанд орсон. Тэгээд эмнэлэгт мэс засалын дараа 7 хоног хэвтэн эмчүүлж байгаад гарсан. Тухайн үед ор хоногийн мөнгө гэж хэдэн төгрөг тушааж байсан яг хэдийг тушаасанаа мартсан байна. Харин мэс засалын их эмч М  надад дурангаар хагалгаанд орсон тул төлбөр нь 450,000 төгрөг гарсан гээд өөрийн ******* дээрх дансанд хийлгэсэн.Би тухайн үед хагалгааны төлбөр гэж бодоод өөрийн хаан банкны 5935526537 дугаартай данснаас эмч М ын данс руу гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 53-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 56-р хуудас),

Хохирогч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Батноров сумын заалны нээлтийн гар бөмбөгийн тэмцээнд оролцож байгаад баруун хөлийнхөө АХИЛЛ-н шөрмөсийг тасалсан юм. Тэгээд маргааш нь Хэнтий аймагт хүргэгдэж ирээд Хагалгаанд шөрмөсний хагалгаанд орсон. Тэгээд дараа 02 дугаар сард дахин Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон. Тэгээд тухайн үед хагалгаа хийсэн эмчээсээ төлбөртэй эсэхийг асуухад 150,000 төгрөг болно гэж байсан. Тийм учраас би эмчийн өгсөн данс руу нь ээжээрээ шилжүүлэг хийлгэсэн. Одоо хэдний өдөр шилжүүлсэн болохоор санахгүй байна...би нийт 44 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэр үедээ ор хоногийн мөнгийг нь миний нийгмийн даатгалаас авсан гэж байсан. Би өөр ямар нэгэн төлбөр хураамж төлөөгүй...би Д.М гэж мэс заслын эмчээр хагалгаа хийлгэж байсан. Эмч маань өөрөө надад дансаа өгч байсан юм...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 76-77-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 80-р хуудас),

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цөс авхуулах мэс засалд орсон. Мэс засалд ороод эмнэлэгт 3-4 хоноод гарсан тухайн үед би ор хоногийн мөнгө эмнэлгийн үүдэнд байдаг кассад 172,000 төгрөг төлсөн Мөн М  гэх эмчийн өөрийнх нь дансанд 450,000 төгрөг шилжүүлэг хийсэн. Тухайн үед надад ойлгуулахдаа хагалгааны төлбөр ийм байдаг гэхээр нь би эмч М ад төлдөг юм байна гэж бодоод өгсөн. Надад тухайн дансыг эмч М  гэх хүн өөрөө өгөхөөр нь би өөрийн Хаан банкны 5952011275 гэсэн дугаартай данснаас шилжүүлэг хийсэн. Тэгээд эмнэлэгт 4 хоноод гарсан...би нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөг...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 102-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 105-р хуудас),

Хохирогч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай С.Чунагсүрэн нь 2020 оны хавар Хэнтий аймагт Цөсний хагалгаанд орж байсан юм. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад удалгүй гарсан. Тэр үед эмч мэс заслын эмч нь дурангийн хагалгааны хэрэгслийн 450,000 төгрөг болно гэж надад болон манай нөхөрт хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 5954099452 тоот 450,000 төгрөгийг эмчийн өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн дансаа одоо би санахгүй байна...би эмчийн хэлсэн 450.000 төгрөгийг л шилжүүлсэн. Өөр байдлаар төлбөр хураамж өгөөгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 125-126-р хуудас),

Гэрч С.Чунагсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2-16 тоот хаягт өөрийн эх******* Д-гийн хамт амьдардаг. Би 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр цөс өвдсөний улмаас Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж байсан. Тухайн үедээ М  эмчээр цөсний хүүдий авах дурангийн хагалгаа хийлгэж байсан...Тэр үед Дурангын хагалгааны хэрэгслийн хошуу нь үнэтэй байдаг юм, гээд М  эмч 450,000 төгрөг болдог юм шүү гэж байсан. Дурангаар хагалгаанд орох хүсэлтийг би эмчийн зөвлөсний дагуу өөрөө сонгосон юм. Тэр багажных нь үнийг манай эх******* данснаасаа шилжүүлсэн байсан. Харин ор хоногийн мөнгө нь тэтгэврийн хүнд тооцогддоггүй гээд надаас аваагүй...М  эмч хагалгаанд орохоос өмнө надтай уулзахдаа дурангийн хагалгааны материалын үнэ 450.000 төгрөг болдог шүү харин нээлттэй хагалгаа нь төлбөргүй гэж надад хэлж байсан. Ямартай ч намайг эмнэлгээс гарахад эх******* маань тэр мөнгийг нь хийсэн гэж байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 129-130-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 133-р хуудас),

Хохирогч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 4-5 хоног хэвтээд цөсний хүүдий авах дурангийн хагалгаанд орсон. Тухайн үед М  эмчээр хагалгаа хийлгэж байсан юм...Би ор хоногийн мөнгө гэж тухайн үедээ 100.000 орчим мянган төгрөгийг эмнэлгийн 1 давхарт байрлах кассад төлж байсан. Тухайн үед хагалгааны төлбөр нь 450.000 төгрөг гэхээр нь би эмчийн өгсөн данс руу нь өөрийнхөө данснаас мөнгөө шилжүүлж байсан...би М  эмч болон унтуулгын эмч нарын бүрэлдэхүүнтэй хагалгаанд орж байсан...эрүүл мэндийн даатгал төлсөн байсан...бие маань эдгэсэн надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 153-154-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 158-р хуудас),

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цөсний хүүдий дурангийн аргаар авах мэс засалд орж байсан. Тухайн үед М  гэдэг эмч дурангийн хагалгаанд орох юм бол 450,000 төгрөг төлнө гэхэд нь манай хадам ээж, бид хоёр зөвшөөрч дурангийн хагалгаанд орж байсан. Тэгээд хагалгаанд орсон өдрөө хадам Ж.Ирэхбаярын данснаас эмчийн өгсөн данс руу нь 450,000 төгрөгийг шилжүүлсэн...Манай аав Эрдэнэ-Аюуш нь 2022 онд цөсний дурангийн хагалгаанд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт орохдоо ямар нэгэн төлбөр төлөөгүй гэж байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 178-179-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 182-р хуудас),

Хохирогч Л.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын уугуул иргэн байгаа юм. 2001 онд өндөр насны тэтгэвэрт орж одоог хүртэл сумандаа амьдарч байна. Би 2021 оны 04 дүгээр сард зүүн хөлийнхөө дунд чөмгийг хугалж Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт дунд чөмөг хадах хагалгаанд орсон юм. Тухайн үед миний хөлийн хагалгаанд М  эмч, мөн Батзаяа гэдэг хоёр эмч бусад ажилчдын хамт орсон. Хагалгааны дараа танд хагалгаа хийхэд гарсан зардал гэж 700.000 төгрөг хийгээрэй гээд надад данс өгсөн тэгэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5936022800 дугаарын данснаасаа 700.000 төгрөгийг шилжүүлж байсан...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 203-204-р хуудас),

Гэрч Ц.Энх-Оюуны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн ээж Л.Пүрэвдулам 2021 оны 04 дүгээр сард явганаас унаж зүүн хөлийн дунд чөмгөө хугалж Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зүүн хөлийн дунд чөмгөний яс хадах хагалгаанд орж байсан юм. Тухайн үед би ээжийгээ эмнэлэгт сахиж байсан...Манай ээжийн хөлийн хагалгаанд орсон эмч М  хагалгаанд хэрэглэсэн зардал 700,000 мянган төгрөг энэ дансанд хийгээрэй гээд намайг өрөөндөө дуудаж оруулаад Хаан банкны дансны дугаар цаасан дээр бичиж өгөөд утга хэсэг дээр нь "Л.П-с дунд чөмгөний хагалгаа" гэж хийгээрэй гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд би ээжийн Хаан банкны интернэт банкаар 700,000 мянган төгрөгийг шилжүүлж байсан...М  эмчийн өөрийнх нь данс байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 208-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 213-р хуудас),

Хохирогч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Билгүүн гэх эмчид үзүүлж байгаад цөсний дурангийн хагалгаанд М  эмчээр хагалгаанд орсон. Тэгээд ор хоногийн мөнгийг нэгдсэн эмнэлгийн дансанд, харин хагалгааны төлбөрийг тухайн үед М  эмчийн дансанд 550.000 төгрөг шилжүүлсэн гэж санаж байна...төлдөг байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 232-233-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 238-р хуудас),

Хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 07 цагт Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт цөсний дурангийн хагалгаанд орохоор болж мэс заслын хагалгааны багт 6-8 хүний бүрэлдэхүүнтэй эмч нар байсан. Д.М гэх эмч нь ерөнхий эмчээр орж хагалгаа хийсэн. Тухайн үед бол нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал бүгдийг нь төлдөг байсан. Одоо бол тэтгэвэрт орсон болохоор төлөхөө больсон...Би хагалгаанаас 09 цаг өнгөрч байхад гараад Д.М гэх эмч надад хандаж та хагалгааны дурангийн мөнгө болох 450,000 төгрөг 5935170702 тоот дансанд хийгээрэй гээд би өөрийнхөө 5951046924 гэсэн данснаасаа тухайн дансанд нь хаан банкны мобайл банкаараа хийсэн. Ямар нэгэн кассад бол тушаагаагүй. Кассад бол ор хоногийн мөнгө гэж хийсэн хэдийг хийснээ бол мэдэхгүй санахгүй байна...” гэх мэдүүлэг ( 4-р хх-ийн 9-10-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 13-р хуудас),

Хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сард гэж санаж байна тухайн үед ахмадын баяр болоход би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үед ойролцоогоор 10 гаран хоног хэвтээд гарсан. Тэгээд би цөсний чулуу авхуулах оноштойгоор эхлээд дурангийн хагалгаанд орохоор болоод надад эм тариа хийж унтуулсан. Тэгээд хагалгаанаас гараад сэргээд харахад нээлттэй хагалгаанд орсон байсан. Гэхдээ тэр үедээ дурангийн хагалгаанд эхэлж ороод дурангаар авч болохгүй болохоор нь нээлттэй хагалгаа руу шилжүүлж оруулсан гэж байсан. Тэгээд хагалгаанаас гарч ирээд хэд хоногийн дараа нэг эмч данс өгөөд хагалгааны төлбөр гэх 550000 төгрөгийг хийгээрэй хэлсэн. Тэгээд манай охин надаас мөнгө яаж хийх үү гэхээр нь би охидууддаа мөнгийг нь шилжүүлчих гээд хийлгэсэн тэр үед М  гээд хүний данс руу хийсэн байсан...би насаараа улсад уурхайд ажилласан тийм учраас төлдөг байсан...гомдолтой байна. Ийм ёс зүйгүй үйлдэл хийсэн учраас хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг ( 4-р хх-ийн 37-38-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 41-р хуудас),

Хохирогч А.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хадам аав Касимханай нь 2020 дугаар сарын 12 дугаар сард Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт цөсний чулуу авхуулах нээлттэй хагалгаанд орсон. Тэгээд би М  эмчтэй утсаар ярихад "хагалгаа нь задраад байна" гэсэн тэгэхээр нь би яах вэ гэхэд " эм тариа их л хэрэгтэй болох нь дээ гэж хэлсэн. Тэгээд М  эмч надад данс өгөөд энэ данс руу 450000 мянган төгрөг хийгээрэй гэж хэлж байсан.  Эм тарианы мөнгө гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 595220023348 тоот данснаас М  эмчийн данс руу мөнгө шилжүүлж байсан...Төлж байсан байх...надад энэ хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлмээр байна...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 65-66-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 71-р хуудас),

Хохирогч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цөсний хүүдийн авхуулах хагалгаанд орж байсан. Тухайн үед эмч маань цөсний хүүдий авах нээлттэй хагалгаа нь ямар нэгэн төлбөргүй, харин дурангийн хагалгаанд орох юм бол багажийн үнэ гэж 450,000 төгрөг төлж байгаа ер нь дурангийн хагалгаа нь эдгэрэлт хурдантай гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөрийн хүсэлтээр дурангийн хагалгаанд орж байсан. Тэгээд хагалгаанд орохынхоо урд өдөр эмчийнхээ өгсөн данс руу нь 450,000 төгрөгийг шилжүүлсэн...Би тухайн үед эмнэлэгт хэд хоног хэвтсэн тухайгаа санахгүй байна. Гэхдээ ор хоногийн мөнгө гэж эмнэлгийн нэгдүгээр давхарын касст тушааж байсан...Би М  эмч болон Ганболд эмч нарын бүрэлдэхүүнтэй хагалгаанд орж байсан...Би эрүүл мэндийн болон нийгмийн  даатгалуудыг тогтмол төлдөг. Мэс засалд орох үед ч төлсөн байсан...Надад огт тийм зүйл яриагүй. Би мэдсэн бол эмнэлгийн байгууллагаас хагалгааны материалын үнэ хөлсийг нэхэмжлэх байсан...Хагалгаанд ороод нэлээн их хугацаа өнгөрсөн учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” (4-р хх-ийн 92-93-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 96-р хуудас),

Хохирогч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Д.Эрдэнэхуяг нь 2021 оны 04 дүгээр сарын эхээр хүнд зодуулж гараа хугалуулаад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж Энхжав, М  гэх эмч нараар гараа хадуулж хагалгаанд орсон. Тэгээд хагалгааны зардлыг нэгдсэн эмнэлгийн дансанд 1 сая гаран төгрөг төлсөн бөгөөд нэг сувилагч над руу залгаад "хадаасны мөнгө өгөх шаардлагатай байна" гээд над руу явуулсан М  гэх хүний дансанд 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 450.000 төгрөгийг 5954100005 өөрийн данснаас "Эрдэнэхуяг" гэх утгатай шилжүүлсэн...Манай нөхөр Эрдэнэхуяг нь эрүүл мэндийн даатгал сар бүр төлдөг...Гар хадуулсан хагалгааны төлбөр гэж Нэгдсэн эмнэлгийн дансанд 1 сая гаран төгрөгийг шилжүүлсэн...” (4-р хх-ийн 115-116-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 121-р хуудас),

Хохирогч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын дундуур сумандаа эмнэлэгт үзүүлтэл цөсний чулуу өвдөөд хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсний дагуу Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт М  эмчийн хяналтад дор хагалгаанд орсон. Тэгээд хагалгааны төлбөр болох 500000 төгрөгийг М  эмчийн данс руу хүнээр хийлгүүлсэн. Тухайн үедээ ингэж авдаг л юм байх гэж бодож байсан. Дараа нь эмнэлгээс гарсныхаа дараа би Сүхбаатар гээд мөнгө зээлж М  эмчийн данс руу мөнгө хийсэн хүн рүүгээ мөнгийг нь буцааж өгсөн...төлдөг...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” (4-р хх-ийн 142-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 145-р хуудас),

Хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Содномдаш нь 2022 оны 01 билүү 02 дугаар сарын үеэр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт цөсний чулуу авхуулах оноштойгоор эмнэлэгт хэвтсэн би тухайн үед аавыг сахиад цуг байсан. Тэгээд дурангийн хагалгаанд орсны дараа М  эмч хагалгааны төлбөр гээд 450.000 төгрөгийг данс руу хийгээрэй гээд нэг данс өгсөн тэгээд би тэр үед өөрийнхөө охины данснаас өгсөн данс руу нь 450.000 төгрөгийг шилжүүлж байсан...манай аав төлдөг байсан...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” (4-р хх-ийн 167-168-р хуудас),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4-р хх-ийн 173-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 138, 142-143-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239002610036 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн “цөсний чулуу авах” хагалгаанд орсон Ц.Б-аас 450.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн “цөсний чулуу авах” хагалгаанд орсон Д.Жаргалын хүү болох Ж.Г-ээс  450.000 төгрөгийг шунахайн сэдэлттэйгээр албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Н.Б-аас 370.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Л.Төмөртогоогийн охин болох Т.М-аас 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон Л.М-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч С.Ичинхорлоогийн охин болох П.Б-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Ч-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Цэндсүрэнгийн хүргэн хүү болох О.Х-с  650.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Э.Ц-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Х.К-с 300.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Б.Д-с 500.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Б.Г-оос 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус эмнэлэгт “ахилл-ийн шөрмөс залгуулах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Х-с 150.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Б-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч С.Чунагсүрэнгийн эх******* болох Л.Д-г 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Х.Т-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Э.Б-с  450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр тус эмнэлэгт “хөлийн дунд чөмөг хадах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Л.П-с 700.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Б.Т-с 550.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Ц-ээс 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Ж.М-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Касимханайгийн хүү болох А.Х-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус эмнэлэгт “цөсний хүүдий авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Г.З-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “дурангийн хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус эмнэлэгт хагалгаанд орсон эмчлүүлэгч Д.Э-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хадаасны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч Г.Г-с 500.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилсан, 

2022 оны 02 дүгээр сарын 28-ны өдөр тус эмнэлэгт “цөсний чулуу авах” хагалгаанд орсон эмчлүүлэгч С.А-с 450.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан “хагалгааны төлбөр” гэж хэлэн бодит байдлыг нуун дарагдуулж улмаар бусдыг төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Б-ын (1-р хх-ийн 59-60-р хуудас), Ж.Г-ийн( 2-р хх-ийн 11-12 хуудас), гэрч Д.Жаргалын ( 2-р хх-ийн 15-16 хуудас), Н.Б-ын ( 2-р хх-ийн 43-44 хуудас), гэрч Т.-гийн ( 2-р хх-ийн 47-48 хуудас),Т.М-гийн ( 2-р хх-ийн 82-83 хуудас), гэрч Л.Төмөртогоогийн ( 2-р хх-ийн 86-87-р хуудас), Л.Н-ийн ( 2-р хх-ийн 110-111-р хуудас), П.Б-ийн ( 2-р хх-ийн 139-140 хуудас), Д.Ч-гийн ( 2-р хх-ийн 164-165 хуудас), О.Х-ын ( 2-р хх-ийн 191-192 хуудас),Э.Ц-ийн ( 2-р хх-ийн 218-219 хуудас), Х.К-ны ( 2-р хх-ийн 243-244-р хуудас), гэрч Ш.Сиймаагийн ( 2-р хх-ийн 247-248 хуудас), Б.Д-ын ( 3-р хх-ийн 24-25 хуудас), Б.Г-гийн ( 3-р хх-ийн 52-53 хуудас), Д.Х-гийн ( 3-р хх-ийн-р 76-77 хуудас), Д.Б-ийн ( 3-р хх-ийн 101-102 хуудас), Л.Д-гийн ( 3-р хх-ийн 125-126 хуудас), гэрч С.Чунагсүрэнгийн ( 3-р хх-ийн 129-130-р хуудас), Х.Т-ын ( 3-р хх-ийн 153-154-р хуудас), Э.Б-ын ( 3-р хх-ийн 178-179-р хуудас), Л.П-ын ( 3-р хх-ийн 202-203-р хуудас), гэрч Ц.Энх-Оюуны ( 3-р хх-ийн 207-208-р хуудас), Б.Т-ийн ( 3-р хх-ийн 232-233-р хуудас), Д.Ц-гийн ( 4-р хх-ийн 09-10-р хуудас), Ж.М-ын ( 4-р хх-ийн 37-38-р хуудас), А.Х-ны ( 4-р хх-ийн 65-66-р хуудас), Г.З-ын ( 4-р хх-ийн 92-93-р хуудас), Ч.Б-гийн ( 4-р хх-ийн 115-116-р хуудас), Г.Г-ийн ( 4-р хх-ийн 141-142-р хуудас), С.А-ын ( 4-р хх-ийн 167-168-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 20, 51, 114, 143, 168, 195, 222-р хуудас, 3-р хх-ийн 02, 30, 56, 80, 105, 133, 158, 182, 213, 238 -р хуудас, ( 4-р хх-ийн 13, 41, 71,  96, 121, 145, 173-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

    Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Залилах гэмт хэргийг шүүгдэгч Д.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.М  нь хохирогч Ц.Б-д 450000 төгрөгийн, Ж.Г-д 450000 төгрөгийн, Н.Б-д 370000 төгрөгийн, Т.М-аас 450000 төгрөгийн, Л.Н-д 450000 төгрөгийн, П.Б-д 450000 төгрөгийн, Д.Ч-ээс 450000 төгрөгийн, О.Х-т 650000  төгрөгийн, Э.Ц-д 450000 төгрөгийн, Х.К-д 300.000 төгрөгийн, Б.Д-д 500000 төгрөгийн, Б.Г-т 450000 төгрөгийн, Д.Х-д 150000 төгрөгийн, Д.Б-д 450000 төгрөгийн, Л.Д-д 450000 төгрөгийн, Х.Т-д 450000 төгрөгийн, Э.Б-д 450000 төгрөгийн, Л.П-д 700000 төгрөгийн, Б.Т-д 550000 төгрөгийн, Д.Ц-д 450000 төгрөгийн, Ж.М-д 450000 төгрөгийн, А.Х-д 450000 төгрөгийн, Г.З-т 450000 төгрөгийн, Д.Э-т 450000 төгрөгийн, Г.Г-т 500000 төгрөгийн, С.А-д 450000 төгрөгийн нийт 11.820.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн болох нь Д.М-ын 5935170702 тоот хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 4-р хх-ийн 188-189-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 138-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.М нь 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2239002610036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.М-ыг 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Эрүүгийн 2239002610036 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УУГАНБАЯР