Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1733

 

 

 

     2022        11          23                                       2022/ШЦТ/1733

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэндулам,

Иргэдийн төлөөлөгч Ж.Г,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Хохирогч “СПРП” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,

Орчуулагч А.Анударь,

Иргэний нэхэмжлэгч “С”, “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д, өмгөөлөгч Ч.У,

 Иргэний хариуцагч “НК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.А, өмгөөлөгч П.Баасанжав,

 Иргэний хариуцагч “МО” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч С.Н,

 Иргэний хариуцагч “МБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч М.Хандармаа,

Шүүгдэгч Л /L/, түүний өмгөөлөгч Н.Мандах, Т.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 2102 00000 0081 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Х улсын иргэн Л /L/, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Х төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, барилгын ХХ мэргэжилтэй “ХХ” ХХК-ийн захирал ажилтай, ХХХ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /ГПД:Е00000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л /L/ нь Х /H/, Е /Y/, Ж /Z/ нартай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны Тайландын Вант улсын “СПРП” /S/ компанийн Америкийн Нэгдсэн Улсын “Ш” /CH Inc/ гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим хаяг буюу мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч мэйлийг Тайландын Вант Улсын “СПРП” /S/ компанийн цахим хаягт “Chevron.com” цахим хаягнаас ирэх байсан нэхэмжлэлийн 1 үсгийг сольж “Chveron.com” хаягаас 22,391,815.46 ам доллар нэхэмжилсэн хуурамч баримтыг хүргүүлэн, цахим сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөн, “СПРП” /S/ компанийн хууль ёсны ашиг сонирхолд 22,391,815.46 ам долларын буюу 59,733,302,593.7 төгрөгийн /тавин есөн тэрбум долоон зуун гучин гурван сая гурван зуун хоёр мянга таван зуун ерэн  гурван төгрөг/ хохирол учруулсан,

 

мөн Л /L/  нь Х /H/, Е /Y/, Ж /Z/, Монгол Усын иргэн М.Э, Х Улсын  иргэн Е /Y/, Ж /Z/  Ж /Z/, В /W/, Л /L/, Н /N/, Ю/Y/, Ж /Z/, П /P/, Л /L/, Я /Y/, Б /B/, Л /L/, Л /L/ нартай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр СПРП /S/ компанийн цахим мэдээллийн сүлжээнд халдаж тус компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан болон Бүгд Найрамдах Камбож улсад цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж гэмт хэргийн замаар олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Монгол улсад үүсгэн байгуулсан “ХХ” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын хххххххххххх тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Стандарт  Чартерд банк Хонгконг лимитед” /Standard Chartered bank Hong Kong ltd/-ний ххххххххххххххххххххххх дугаартай “Жиши лимитед” /Zhi Shi limited/-ийн  харилцах данснаас “Ша” /SHA/ гэсэн утгаар 61,35 америк доллар буюу 163,903.8 төгрөг /нэг зуун жаран мянга есөн зуун гурав/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “ЮК” /U/-ний 1000551321 дугаартай “ВГ” /W/-ийн харилцах данснаас “Бизнесийн зориулалтаар” гэсэн утгаар 456,75 ам доллар буюу хххх төгрөг /нэг сая хоёр зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Х” төв оффис /Hong Kong and Shanghai banking corporation ltd/ хххххххххххххх дугаартай дансны эзэмшигч Ван Янпин /Wang Yanping/-с “хувийн хөрөнгө оруулалт” гэсэн утгатайгаар 299,887.18 ам доллар буюу 799,928,060.5 /долоон зуун ерэн  есөн сая есөн зуун хорин найман мянга жар/, “БОЧ” /Хонгконг / банкны “ДТКЛ” /D/ гэх харилцагчийн ххххххххххххххххх дугаарын харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Л /L/ гэсэн утгаар 349,986.58 америк доллар буюу 933,638,200.2 төгрөг /есөн зуун гучин гурван сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуу/, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “ХДИФ” /H investment funds/ гэсэн утгаар 349,986.59 ам доллар буюу 933,657,652 төгрөг /есөн зуун гучин гурван сая зургаан тавин долоон мянга зургаан зуун тавин хоёр/ , мөн өдөр 299,986.59 буюу 800,273,986 төгрөг /найман зуун сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян зургаа/ ам доллар буюу нийт 1,300,365.04 ам доллар буюу 3,468,881,129.5 төгрөгийг /гурван тэрбум дөрвөн зуун жаран найман мянга найман зуун наян нэг мянга нэг зуун хорин есөн төгрөг/ “хөрөнгө оруулалт” гэх нэрийдлээр хууль ёсны мэтээр халхавчлан шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсад Тоёота Лексус-570, Тоёота Ланд крузер-200 загварын автомашин тус бүр 2 ширхэг, Тоёота Альфард загварын автомашин 3 ширхэг, Форт еверест загварын автомашин 1 ширхэг, Тоёота Акуа загварын автомашин 1 ширхэг буюу нийт 9 ширхэг автомашин худалдан авсан, өөрсдийн хууль бус үйл ажиллагаа явуулахаар байрлаж байсан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлөх замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулалтай гэмт бүлэг үйлдсэн,

 

Л /L/ нь Х /H/, Е /Y/, Ж /Z/ нартай бүлэглэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сараас “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ, “Скайп” Skype зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

 

Зохион байгуулалттай гэмт бүлэгт Монгол Улсын иргэн М.Э, Х Улсын  иргэн Ж /Z/, В /W/, Л /L/, Н /N/, Ю/Y/, Ж /Z/, П /P/, Л /L/, Я /Y/, Б /B/, Л /L/, Л /L/ нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн,

 

Л /L/ нь Х /H/, Ж /Z/, Е /Y/, П /P/, В /W/, Л /L/, Ж /Z/, Ю/Y/, Л /L/, Я /Y/, Б /B/, Л /L/, Л /L/, Н /N/, Ж /Z/, Монгол Улсын иргэн М.Э нартай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 230 хүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” зочид буудалд, 20 хүнийг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СГ” зочид буудалд, 84 хүнийг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” зочид буудалд, 264 хүнийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” зочид буудалд тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ,“Скайп” Skype зэрэг цахим сүлжэээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын Газраас шүүгдэгч Л /L/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Х Улсын  иргэн Лг / L/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад заасан “Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн”,

 Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн”,

Эрүүгийн хуулийн ерөнхий  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, гэмт бүлэгт бусдыг элсүүлсэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь хэсэгт зааснаар “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Л /L/-д

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

 

-  Эрүүгийн хуулийн ерөнхий  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

 

-  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3  дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2,  6.8 дугаар зүйлийн 1, 3, 4-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Лд /L/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.6 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3  дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л /L/-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 787 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар,  шүүгдэгч Л /L/-аас 889.213.334 /найман зуун наян есөн сая хоёр зуун арван гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогч Тайландын Вант улсын “СПРП” /SPRPCL/ компанид олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан "ХХ" ХХК-ны Голомт банкны хххххххххххх дугаарын дансанд байршиж буй 77.977,40 ам. доллар, Худалдаа хөгжлийн банкны 00000000000 дугаарын дансанд байршиж буй 5.132.86, ам.доллар, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1833 дугаартай шийтгэх тогтоолын дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас үлдсэн хөрөнгө орлого зэргээс албадан гаргуулан  шүүгдэгч  Лг /L/-ийн Тайландын Вант улсын “СПРП” /SPRPCL/ компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “С”, “С” ХХК-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Иргэний хариуцагч “НК” ХХК-аас 106.360.974 төгрөгийг, Иргэний хариуцагч “МО” ХХК-аас 39.166.316 төгрөгийг, Иргэний хариуцагч “МБ” ХХК-аас 7.590.020 төгрөгийг, Иргэний хариуцагч “З” ХХК-аас  275.390.015 төгрөгийг тус тус гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлүүлсүгэй.

 

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдсугай. 

 

12. Шүүгдэгч Л /L/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                       Д.МӨНХТУЯА

                                        С.ӨСӨХБАЯР