Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1585

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        10         31                                       2022/ШЦТ/1585

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,  

улсын яллагч Я.Болортуяа,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Б.Тд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 2859 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ХХХХ” их сургуулийн 00 дугаар дамжааны оюутан, Орхон аймгийн ХХХХХХ сум, 00 дугаар баг, 00 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ХХ00000000 регистрын дугаартай, Б овогт Б.Т.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 04-05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод хохирогч Э.Аийг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б.Ттэй 2021 оны 12 дугаар сараас үерхэж эхэлсэн ба 2022 оны 02 дугаар сард бид хоёр Улаанбаатар хотод орж ирээд 100 айлд байр түрээслэн 2022 оны 04 дүгээр сар хүртэл хамт амьдарсан.

Би Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, … тоотод эмээ, өвөөгийндөө амьдарч байтал Б.Т миний фэйсбүүк хаягаар ороод намайг уг хаягт байгаа гэдгийг мэдээд манай гэрийн гадуур эргэлддэг болсон. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай, эмээ хоёр Эрдэнэт рүү явсан ба энэ тухай Б.Т мэдчихээд өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 07:00 цагийн үед үеэл Э.Ан хамт орж ирсэн. Б.Т орж ирэнгүүтээ над руу “чи намайг байхгүй хойгуур юу хийсэн?” гэж хэлээд намайг хэл амаар доромжилж байгаад Б.Т миний нүүрний баруун хацар хэсэг рүү 1 удаа алгадаад, мөн миний зүүн шилбэ хэсгээс базсан. Тэр үед миний баруун нүд хэсэг хавдсан, мөн зүүн шилбэ хөхөрсөн.

Б.Т манай гэрт хоносон. Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 11:00 цагийн үед би боссон ба тэр үед Б.Т “Би усанд орчихоод жолоондоо явлаа” гэж хэлсэн. Тэгээд би гэрээ цэвэрлэж байх хойгуур Б.Т усанд орох үедээ миний гар утсыг аваад орсон ба уснаас гарч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй шууд миний нүүрний баруун хэсэг рүү хэд хэдэн удаа алгадаад, тэлээгээ тайлж байгаад миний хүзүү хэсгээр боогоод, намайг том өрөөний буйдан дээр хэвтүүлээд, дээр гарч суугаад дахин миний нүүр лүү алгадаад, хүзүү хэсгээр боогоод байсан. Тэгээд би “болиоч ээ” гэж хэлтэл “уйлах юм бол ална шүү, битгий дуу гаргаад бай” гэж хэлээд, намайг хөдөлгөөн хийх болгонд тэлээгээрээ миний баруун гар, нуруу, шилбэ хэсэг рүү хэд хэдэн удаа ороолгосон. Тэгээд Б.Т хувцсаа өмсөөд гараад явсан.

Миний толгой өвдөж байна, дагз хэсэгт хавдсан, мөн нүүр хавдсан, уруул хавдсан, цээж, нуруу, мөр хэсэг, зүүн хөлийн шилбэ хөхөрч хавдсан, мөн зүүн хөлийн эрхий, долоовор хуруунууд хавдаж хөхөрсөн, хүзүү хэсэг зулгарсан. Эдгээр гэмтлийг Б.Т надад учруулсан.

Б.Т намайг хардалтын улмаас л зодоод байдаг. Тэрнээс биш өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Б.Тг ямар нэг байдлаар зодож цохиогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.С Э.Аийн биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Зүүн хөлийн шилбэний ар хэсэгт 15*9 см хэмжээтэй хөхөрсөн, зүүн хөлийн урд хэсэгт хавдсан, зүүн гарын булчин хэсэгт 1*1 см хэмжээтэй хөхөрсөн, баруун мөрний булчин хэсэгт 10*9 см хэмжээтэй хөхөрсөн, хүзүү 0.5*0.5 см хэмжээтэй жижиг жижиг зулгаралтуудтай, эрүү хэсэг, баруун шанаа хэсэг, уруул хэсэг хөхөрсөн, хоёр нүд бага зэргийн хөхрөлттэй, дух хэсэг хавдсан, өөр биед ил харагдах гэмтэл, шарх, сорвигүй.” гэх үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 8-9/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12277 тоот: “Э.Аийн биед баруун нүдний алиманд, эрүү, дух, нүд, чих, баруун нүдний зовхи, баруун хацар, уруул, хүзүү, баруун, зүүн бугалга, баруун хөх, баруун гуя, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхай, хөлийн эрхий, дунд  хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

- Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, …. байдаг эмээ, өвөөгийндөө 21:00 цагийн үед ирэхэд хүн байхгүй байхаар нь гараад явж байсан чинь Э.А өөдөөс зодуулсан байдалтай ирсэн. Гэртээ ороод юу болсон талаар асуухад Б.Т ирээд Э.Аийн нүүр лүү гараараа цохисон, бас хөлөөрөө өшиглөсөн, тэлээгээр хоолойг нь боосон гэж  надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 04-05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, … тоотод хохирогч Э.Аийг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 04-05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, … тоотод хохирогч Э.Аийг хардалтын улмаас зодож,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б.Ттэй 2021 оны 12 дугаар сараас үерхэж эхэлсэн ба 2022 оны 02 дугаар сард бид хоёр Улаанбаатар хотод орж ирээд 100 айлд байр түрээслэн 2022 оны 04 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. ... 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 11:00 цагийн үед би боссон ба тэр үед Б.Т “Би усанд орчхоод жолоондоо явлаа” гэж хэлсэн. Тэгээд би гэрээ цэвэрлэж байх хойгуур Б.Т усанд орох үедээ миний гар утсыг аваад орсон ба уснаас гарч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй шууд миний нүүрний баруун хэсэг рүү хэд хэдэн удаа алгадаад, тэлээгээ тайлж байгаад миний хүзүү хэсгээр боогоод, намайг том өрөөний буйдан дээр хэвтүүлээд, дээр гарч суугаад дахин миний нүүр лүү алгадаад, хүзүү хэсгээр боогоод байсан. Тэгээд би “болиоч ээ” гэж хэлтэл “уйлах юм бол ална шүү, битгий дуу гаргаад бай” гэж хэлээд, намайг хөдөлгөөн хийх болгонд тэлээгээрээ миний баруун гар, нуруу, шилбэ хэсэг рүү хэд хэдэн удаа ороолгосон. Тэгээд Б.Т хувцсаа өмсөөд гараад явсан. ... Б.Т намайг хардалтын улмаас л зодоод байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.С Э.Аийн биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “зүүн хөлийн шилбэний ар хэсэгт 15*9 см хэмжээтэй хөхөрсөн, зүүн хөлийн урд хэсэгт хавдсан, зүүн гарын булчин хэсэгт 1*1 см хэмжээтэй хөхөрсөн, баруун мөрний булчин хэсэгт 10*9 см хэмжээтэй хөхөрсөн, хүзүү 0.5*0.5 см хэмжээтэй жижиг жижиг зулгаралтуудтай, эрүү хэсэг, баруун шанаа хэсэг, уруул хэсэг хөхөрсөн, хоёр нүд бага зэргийн хөхрөлттэй, дух хэсэг хавдсан, өөр биед ил харагдах гэмтэл, шарх, сорвигүй...” гэх үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 8-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12277 тоот: “Э.Аийн биед баруун нүдний алиманд, эрүү, дух, нүд, чих, баруун нүдний зовхи, баруун хацар, уруул, хүзүү, баруун, зүүн бугалга, баруун хөх, баруун гуя, зүүн шилбэ, зүүн хөлийн тавхай, хөлийн эрхий, дунд  хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ...   Э.А өөдөөс зодуулсан байдалтай ирсэн. Гэртээ ороод юу болсон талаар асуухад Б.Т ирээд Э.Аийн нүүр лүү гараараа цохисон, бас хөлөөрөө өшиглөсөн, тэлээгээр хоолойг нь боосон гэж  надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Тд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Э.А нь баримтаар 459.648 төгрөгийн хохирол нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Тд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Т “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ