Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0866

 

    

   2021 оны 12 сары  15 өдөр         угаа128/ШШ2021/0866            

                                                                        

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:        

Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД:*********/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар ашиглах эрхийг цуцалж, хучингүй болгох" тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг 2021 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр гардан аваад, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан ба хариуг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г эшлэж, "гэрээнд засан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", "газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэсэн зөрчлийг нэрлэн заасан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна: 66.1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “газар эзэмшүүлэх тухай ... шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ" хэмээн заасан. ... Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газаp ашиглах тухай 2019/253 тоот гэрээг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан тул "тэрээнд зааcан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн зөрчлийг тоолж эхлэх хугацаа энэ оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр байна. Энэ талаар Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн зориулалтын дагуу 2008 оны 03 дугаар сарын 31-ний 15 дугаар тогтоолын 1.10-т "хуулийн 40.1.6-д заасан газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй, тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга,байхыг ойлгоно хэмээн зааcан.

Тэгэхээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд цар тахлаас шалтгаалан тогтоосон хөл хорио нь аялал жуулчлалыг бүхэлд нь хязгаарласан шийдвэр гэдэг нь нийтэд тодорхой үйл баримт бөгөөд бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил санхүүгийн хүнд нөхцөлд орсон ч газраа ашиглаагүй хий хоосон орхисон зүйл байхгүй болно.

2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т зааснаар улирал бүр 14,4 сая төгрөг төлөх үүргийг манайх хүлээсэн. Газар ашиглах тухай 2019/253 тоот гэрээг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсанаас эхлэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “...төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасныг үндэслэж, 2020 оны 3 дугаар улирлыг дуусах хуртэл тооцож 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 58,9 сая, 2020 оны 4 дүгээр улирлын төлбөрт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14,4 сая төгрөг төлсөн. Газрын төлбөрийг урьдчилан төлсөн байхад өнгөрсөн цаг хугацаанд хамаатуулан нөхөн төлсөнгүй гэсэн хуульд огт байхгүй зохицуулалтыг хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний алдаа болж байна.

Тэгэхээр 2020 оны газрын төлбөрийг бурэн төлчихөөд байхад төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр эрх цуцалсан нь буруу юм. Иймд холбогдох баримтыг буруу үнэлж, хууль болон зорилгодоо нийцээгүй захиргааны акт гаргасан байх тул ******* дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах Газрын тухай хуульд заасан “газар ашиглах эрх тус тус сэргэх болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар 18-ны өдрийн ******* дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б” XXК-ийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр raргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хучингүй болгох тухай” ******* тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар “Б” XXК-д Богдхан уулын дархан цаазат газрын ****************ын амны хязгаарлалтын бүсэд 2.0 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “аялагч, зевшеөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “...газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “..эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхул байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгуй байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дугээр зуйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 110-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж aхуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн13/5794 тоот албан  бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал A/******* зэргээр нотлогдож байна. Хариуцагч захиргааны байгууллага Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д "..аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог. Гэтэл “Б” XXК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ****************ын амны хязгаарлалтын бүсэд 2.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааcан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 110-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны A/******* дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хариуцагч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй”, 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “...үнэн зөв тайлбар өгөхийг” урьдчилан сануулсан.

Тэдгээрээс хэрэгт нотлох баримтаар цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэхэд татгалзаагүй болно.

Нэг: Маргааны үйл баримтын тухайд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгч “Б” ХХК-д Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Богдхан Уулын Дархан цаазат газрын ****************ын ам нэртэй 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг[1] 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2016/205 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг олгожээ[2].

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас дээрх тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт “М*******” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр[3] байгаль орчны ерөнхий[4] болон нарийвчилсан үнэлгээний тайлан[5] зэргийг батлуулсан байна.

Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 2731 дүгээр албан бичиг[6], Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5988 тоот албан бичгээр[7] газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсан боловч тухайн газартаа үйл ажиллагаа явуулаагүй 660 аж ахуйн нэгжийн судалгаа[8] зэргийг үндэслэн “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 ”Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” заасныг баримтлан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар[9]  “Б” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

Энэхүү тушаалыг нэхэмжлэгч “Б” ХХК эс зөвшөөрч “...гэрээний дагуу 2019 онд газрын төлбөрөө төлсөн,...цар тахал, санхүүгийн боломжгүй байдлаас  болоод үйл ажиллагаа явуулж чадаагүй...” гэж тайлбарлан шүүхэд маргаж байна.

Хоёр: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...******* дугаар тушаалыг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д  заасан “...гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага...” байхгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан.

Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн...” гэж маргасан болно.

Захиргааны актад гомдол гаргах талаар Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”. 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчээс маргааны бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардан авсан[10] байх бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1409 дүгээр албан бичгээр[11] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гомдол гаргажээ.

Хариуцагчаас уг гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй.

Улмаар гомдлыг хянан үзээд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/******* дүгээр албан бичгээр “...ашиглах эрхийг сэргээх боломжгүй...” тайлбарыг хүргүүлсэн байна[12].

Иймд нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэн түүнийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй.

Гурав: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан ” Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж, 2 дахь хэсгийн 2, 3-д  “ газар ашиглах тухай”  гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2016/205 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг  олгосноос хойш 3 жилийн дараа нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Д.Э, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Б, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Б нар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №*********** дугаар гуравласан гэрээг байгуулжээ[13].

 Уг гэрээний 2.3-ийн “б” бүгд төлбөр жилд 57,663,360 төгрөг, “в” төлбөр хийх хугацааг ...улирал бүрийн эхний сарын 25-ны дотор...”төлөхөөр буюу Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д заасан “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газар эзэмших гэрээнд тусгасан байна.

Нэхэмжлэгчийн төлбөрийн талаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичигт[14] “...2020 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар гэрээнд ногдуулсан жилийн төлбөр 57,663,360 төгрөг, урьд оны дутуу төлөлтийн төлбөр 43,247,520 төгрөгийн  үлдэгдэлтэй гэжээ[15].

 Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн[16] болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №420190109 актаар 2019 онд 73,340,586 төгрөгийг төлсөн байна[17].

Уг баримтаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэлийн, сум дүүргийн төсөвт оруулна” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ дээрх 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №*********** дугаар гэрээ байгуулагдсанаас хойш хугацаанд хэрэгжүүлсээр байгаа болохыг харуулж байна.

Дөрөв: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан ”Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт “М*******” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг 5 жилийн хугацаанд  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч бодит байдалд газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй.

Зөвхөн  хашаа барьсан, манаач байрлуулсан байдалтай байсан болох нь шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тодорхойлсон тэмдэглэл[18], фото зураг[19] зэргээр тогтоогдсон.

Мөн газар дээрээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн дагуу худалдан авалтын төлбөрийн баримтууд болон гэрээг ирүүлсэн байх боловч тэдгээр нь “Ш*******” ХХК-ийн нэр дээр байсан.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...энэ хоёр компани нэг эзэнтэй...” гэж тайлбарласан болно.

Гэвч шүүхээс дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас илүүтэй 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №*********** дугаар гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаа дуусаагүй, Ковид-19 буюу коронавирусийн цар тахал, түүний халдварын дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39, 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолуудын дагуу агаарын зам, төмөр зам, авто замын хилийн бүх боомтоор Монгол Улсын иргэн болон гадаад орны иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улс руу хилийн бүх боомтоор нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон.

Дотоодын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээнүүдийг удаа дараа авч хэрэгжүүлсэн нийтэд илэрхий үйл баримт зэргийг харгалзан нэхэмжлэгчийг гэрээ байгуулсан хугацаанаас хойш газраа бүтэн 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах боломжгүй гэж үзлээ.

Тав: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн  гэх үндэслэлийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актынхаа нэг хууль зүйн үндэслэлийг “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 12 дүгээр зүйлийн 5-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан...”  гэж  тайлбарлан маргасан.

Энэ талаар шүүх дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д  Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагааг явуулж болно гэжээ.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д  “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаас  үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна.

Гэтэл дээр дурдсан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №*********** дугаар гэрээний 2.1-д “Аялал жуулчлалын” зориулалтаар газар ашиглуулах нөхцөлийг тохиролцжээ.

Товчхондоо Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.2-д заасан “газар эзэмших зориулалт”-ыг аялал жуулчлал гэж тодорхойлсон атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 12 дүгээр зүйлийн 5-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан...”  гэж нэхэмжлэгчийг буруутгах нь зүйд нийцэхгүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг болон нэхэмжлэгч “Б” ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” газар эзэмшигчийг үүргээ дээрх гурвалсан гэрээ байгуулснаас хойш хүлээхээр байгаа зэргийг харгалзан үзээд түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс Богдхан уулын дархан цаазат газрын Т*******ын аманд байрлах 2.0 га газрын ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “Б” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

[1] 1 Хавтас хэргийн 132-134 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 87-88 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 79-84 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 171-180 хуудас

[5] 2 Хавтас хэргийн 1-94 хуудас

[6] 2 Хавтас хэргийн 116 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 71-73 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 61-66 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 22-24 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 68 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 37 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 131 хуудас

[13] 1 хавтас хэргийн 89-91 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 52 хуудас                          

[15] 1 Хавтас хэргийн 53 хуудас

[16] 2 Хавтас хэргийн 169-170 хуудас

[17] 1 Хавтас хэргийн 136-137 хуудас

[18] 2 Хавтас хэргийн 102-103 хуудас

[19] 2 хавтас хэргийн 104-109 хуудас