Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

 

 

      2023        03          10                                   2023/ШТ/30

 

       МНГЛ *******ЛСЫН Н*******РИЙН *******МН**************С

 

Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Б.Д

*******лсын яллагч                                                       Н.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Л.Б

Шүүгдэгч                                                          ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1....... өдөр төрсөн, эмэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, “...” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, ах, охин, хүргэн, зээ нарын хамт, Нийслэлийн .. дүүргийн ..дугаар хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-ын ******* /РД:..../

            Шүүгдэгч ******* нь ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол *******лсын Замн хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээ”-г, мөн дүрмийн 12.3-д “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн, мөн дүрмийн 3.4 “...жолооч дараах үүргийн хүлээнэ...” гэсний 3.4 б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” /зорчигч ******* хамгаалах бүсийг хэрэглээгүй/ гэсэн дагаж мөрдөх хэм хэмжээг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 07 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 2 дугаар хорооны зүүн хойд зүгт байрлах авто замын 119 дугаартай тэмдэгтийн орчимд нойрмоглон анхаарал сарниж автомашины жолоог эсрэг урсгал руу зүүн тийш дарж, замын зүүн талд байрлах хөвөө болон зорчиж явсан зам руу орсон туслах замыг тус тус мөргөн онхолдсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******., *******, ******* нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТДРХЙЛХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

              Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 05 цагийн үед *******лаанбаатар хотоос аймаг руу албан ажлаар ... улсын дугаартай  “Тоёота Харрер” маркийн хар өнгийн авто машиныг би жолоодож, машин дотор зорчигчоор машины урд суудалд “..” ХХК-ны захирал, төрсөн дүү *******., машины хойно жолоочийн ар талд  дүү -ны хүү ******* /14 настай/ эрэгтэй хүүхэд, *******.-ы ар талын суудалд компанийн хамтран ажиллагч ******* бид цуг явж байсан. Явж байтал өглөө нар мандаж, нүүр лүү нар тусаж тухайн үед нойр хүрээд за нэг зогсоё гээд бодож байтал нэг мэдэхэд осол болсон байсан. Тэгээд удалгүй Багануураас эмнэлэг ирээд бид нар эмнэлэг рүү явсан. Тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хүмүүсээс би, , бид нар суудлын бүсээ зүүсэн байсан, харин Н эгч суудлын бүс зүүгээгүй байсан. Дүү , түүний хүү нар миний ойрын төрөл садангийн хүмүүс учраас надад ямар нэгэн гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин Н-д эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлж хохирол барагдуулсан. Тэдний биеийн байдал хэвийн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 174-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******.-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *******лаанбаатар хотоос аймгийн сум руу Н, эгч *******, хүү -ний хамтаар ажлаар явж байсан. *******лаанбаатар хотоос 5 цагийн үед гарч Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 07 цаг өнгөрч байхад орж ирсэн. Би тээврийн хэрэгсэл дотор жолоочийн хажуу талын суудалд суудлаа хойш нь налуулаад унтаж байсан бөгөөд нэг мэдэхэд л осол болчихсон байсан. ...тээврийн хэрэгслийг манай эгч ******* жолоодож явсан бөгөөд хажуу талын урд суудал дээр би суугаад миний ард Н, хажууд нь хүү зорчиж явсан. ...манай “666” ХХК-ний тээврийн хэрэгсэл байгаа юмаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр Төрийн банкны нэр байдаг. *******чир нь Төрийн банкнаас зээл авч худалдаж авсан. Гэхдээ Төрийн банктай Фидукцийн гэрээ хийж тээврийн хэрэгслийг манай компанийн өмчлөлд шилжүүлчихсэн учир компани эзэмшиж ашигладаг. Зээлийн хувьд компани эргэн төлөлтийг хэвийн төлж байгаа. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хуулийн дагуу хурдан шийдүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-58-р хуудас/

              Хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *******лаанбаатар хотоос аймгийн сум руу хувийн ажлаар хамт ажилладаг -ны хамт мөн түүний хүү , -ны эгч *******-ийн хамт явж байсан. *******лаанбаатар хотоос 05 цагийн үед гарсан. Багануур дүүрэг рүү орохын өмнө цагаа харахад 07 цаг өнгөрч байсан бөгөөд би унтаад өгсөн. Тэгээд нэг мэдэхэд осол болчихсон байсан. Суудлын бүсээ , ******* хоёр зүүсэн байсан байх, би бол зүүгээгүй. зүүсэн үгүйг сайн мэдэхгүй байна. бид хоёр нэг газар ажилладаг. *******-ийг бол -ны эгч гэдгээр нь таньдаг. бид хоёр олон удаа ажлаар цуг явж байсан. Тэр үед ******* машин барьдаг байсан. ... ******* надад эмчилгээндээ хэрэглэ гэж 3.000.000 төгрөг өгсөн. доо миний биеийн байдал хэвийн болж ажлаа хийж байгаа. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63-р хуудас/

              Насанд хүрээгүй хохирогч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *******лаанбаатар хотоос аймаг руу ээж , ээжийн эгч *******, ээжтэй цуг ажилладаг Н эгчийн хамт 19-88 *******НХ улсын дугаартай, “Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би *******лаанбаатар хотоос гарах үедээ л унтаж явсан болохоор ослын талааар мэдэх зүйл байхгүй. ******* эгч жолоо барьж явсан. *******эж хажууд нь урд суудал дээр, ээжийн арын суудалд Н эгч, би жолоочийн арын суудалд сууж явсан. Би суудлын бүсээ зүүсэн байсан. Бусдыг нь бол сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч -гийн өгсөн “...гэмт хэргийн улмаас хохирогч *******. нь 2022 оны 09 дүгээр  сарын 23-ны өдөр Багануур дүүргийн *******рүүл мэндийн төвд гэмтлийн яаралтай тусламжаар 91.000 төгрөг, мөн өдрөө ГССҮТ-д мэс засал хийлгэж, 4.603.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны өдрүүдэд ГССҮТ-ын амбулторийн үзлэг хийлгэж 75.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-н өдөр ГССҮТ, Баянзүрх дүүргийн *******рүүл мэндийн төвийн  амбулаториор үзлэг хийлгэж 30.000 төгрөг, нийт 4.799.600 төгрөг *******рүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, *******рүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33/14 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар  тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй хохирогч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн *******рүүл мэндийн төвд гэмтлийн яаралтай тусламжаар 91.000 төгрөг, мөн өдрөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж 250.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *******МТ-ийн амбулаториор үзлэг хийлгэж 15.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07, 12, 17-ны өдрүүд болон 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ГССҮТ-ийн амбулториор үзлэг өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ хийлгэж 587.000 төгрөг, нийт 943.000 төгрөг *******рүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, *******рүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33/16 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Мөн хохирогч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн *******рүүл мэндийн төвд гэмтлийн яаралтай тусламжаар 91.000 төгрөг, мөн өдрөө ГСС*******Т-д мэс засал хийлгэж, 4.671.600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19, 27, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн *******рүүл мэндийн төвийн амбулториор үзлэг хийлгэж 60.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд ГССҮТ-ийн амбулторийн үзлэг хийлгэж 102.000 төгрөг, нийт 4.924.600 төгрөг, *******рүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, *******рүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33/15 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон тул *******-ээс нийт 10.667.200 төгрөгийн зардлыг гаргуулж, *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ /хх-н 80-81-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ний төлөөлөгч Н.-ийн өгсөн “...19-88 *******НХ улсын дугаартай ”Тоёота Харрер” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сард 65.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 15.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 50.000.000 төгрөгийг Төрийн банкнаас зээлж, Төрийн банкны нэр дээр худалдаж авсан хэдий фидукцийн гэрээ хийж, компанийн өмчлөлд шилжүүлсэн. Манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. *******чир нь компанийн ажлаар явж байгаад ийм асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/

   Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн Н-ийн Н нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн *******МТ-д гэмтлийн яаралтай тусламж авч 91.000 төгрөг, мөн өдрөө ГССҮТ-д мэс засал хийлгэж 4.671.600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19, 27, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн *******МТ-ийн амбулториор үзүүлж 60.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд ГССҮТ-ийн амбулториор үзлэг оношилгоо, шинжилгээ хийлгэж 102.000 төгрөг, нийт 4.924.600 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн 2023.01.30 өдрийн 33/15 дугаартай албан тоот /хх-н 76-р хуудас/

  Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолд “...*******рүүгийн ******* дугаартай хэрэгт “..” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсугай...” гэжээ. /хх-ийн 198-199-р хуудас/

 “...” ХХК-ний 2023.02.28-ны 010 дугаартай албан бичигт “...зам тээврийн ослын хэрэгт манай компанийн хариуцагчаар оролцоно. Компанийг төлөөлж ******* оролцоно. Компанийн хувьд *******рүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******., *******, ******* нарын эмчилгээний зардалд төлөгдсөн нийт төлбөр 10.667.200 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ /хх-ийн 201-р хуудас/

  Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн -ны нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн *******МТ-д гэмтлийн яаралтай тусламж авч 91.000 төгрөг, мөн өдрөө ГССҮТ-д мэс засал хийлгэж 250.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *******МТ-ийн амбулториор үзүүлж 15.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07, 12, 17-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ГССҮТ-ийн амбулториор үзлэг, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэж 587.000 төгрөг, нийт 943.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн 2023.01.30 өдрийн 33/16 дугаартай албан тоот /хх-н 77-р хуудас/

Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн *******-ын нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн *******МТ-д гэмтлийн яаралтай тусламж авч 91.000 төгрөг, мөн өдрөө ГССҮТ-д мэс засал хийлгэж 4.603.600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд ГССҮТ-ийн амбулториор үзлэг хийлгэж 75.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ГССҮТ, Баянзүрх дүүргийн *******рүүл мэндийн төвийн амбулториор үзлэг хийлгэж 30.000 төгрөг, 4.799.600 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн 2023.01.30 өдрийн 33/14 дугаартай албан тоот /хх-н 78-р хуудас/

              “ЗИ ******* ТИ” ХХК-ийн Багануур дүүрэг дэх техник хяналт үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. “Тоёота Харрер” маркийн 19-88 *******НХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үндсэн кузов болон лонжром хумигдаж чихэгдсэн байгаа нь ашиглах боломжгүй харуулж байна.
  2. Тээврийн хэрэгсэл болон тоормос, явах эд анги, хөдөлгүүр жолооны хүрд ажиллах боломжтой боломжгүйг тогтоох боломжгүй байна
  3. Тээврийн хэрэгслийн эвдрэл нь тухайн ослоос болж үүссэн, энэ нь тоормосны үндсэн түрүүп, тасарч хүчлүүр задарсан байгаа нь ослоос үүссэн байна гэж үзэж байна.
  4. Тээврийн хэрэглийн авь эвдрэл нь ослоос өмнө үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
  5. сол гарахад нөлөөлсөн шалтгааныг тогтоох боломжгүй байна.
  6. Тоёота Харрер маркийн .. *******НХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамрагдсан байна.
  7. Авто машины жолооны эргэлтийн сул зайг тодорхойлох боломжгүй байна.
  8. Тээврийн хэрэгслийнн дугуйн хий техникийн нормоор байвал хэмжээндээ байна.
  9. Тээврийн хэрэгслийн урд болон хойд гэрэл дохио хагарч бутарсан байгаа нь ослын дараа үүссэн гэж үзэж байна...” гэжээ /хх-н 148-149-р хуудас/

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн магадлагаанд:

  1. “Тоёота Харрер” маркийн 19-88 *******НХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол *******лсын Замын хөдөлгөөний дүрмийн
  • 3.7а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”,
  • 12.3/ ...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...,
  • 12.4/ ...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”
  • 3.4/ ...жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-н163-р хуудас/

              Шинжээчийн 15662 дугаартай “*******.-ны биед бүсэлхий 1-р нугалмын шахагдсан хугарал, арын сэртэнгийн хугарал /2022.09.27-ны бүсэлхий нугалмын хугарал засал бэхэлгээ хийх мэс засал/, нуруунд мэс заслын сорви, зүүн тохион хонхор, нуруунд зулгаралтын нөсөө гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. аашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 128-130-р хуудас/

              Шинжээчийн 15661 дугаартай “*******-ний биед зүүн V, VI, VII, VIII-р хавирганы хугарал, цээжний хөндийд шингэн хугарал, баруун сарвууны 3-р шивнүүрийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. аашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 93-94-р хуудас/

              Шинжээчийн 15673 дугаартай “*******-ийн биед  бүсэлхийн 1,2-рр нугалмын хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бүсэлхийн 1,2-р нугалмын хугарал, баруун шуу ясны доод булуу хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. аашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 108-109-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт   /хх-н 7-17-р хуудас/

              Шүүгдэгчийн согтуурал шалгасан “..******* 0.00...” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 29-р хуудас/

              Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 190-р хуудас/

              Хохиргч *******., насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******., хохирогч ******* нарын “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүд /хх-н 204-206-р хуудас/

              *******д мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...******* дугаартай хэрэгт гаргаж өгсөн яллагдагч *******-ийн жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол, №... дугаартай жолоочийн үнэмлэх /хх-н 20-р хуудас/

              *******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, жолоочийн лавлагаа эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 178-189/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 *******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ийг  *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, иргэний хариуцагч “...” ХХК-иас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөр болох 10.667.200 төгрөгийг гаргуулах саналтай...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа ойлгож байна...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч ******* нь “..........” ХХК-нд менежер ажилтай, ажлын шугамаар *******лаанбаатар хотоос аймаг руу явж байх замдаа зам тээврийн осол гаргасан. слын улмаас хохирогч *******, *******., ******* нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******-д эмчилгээний зардал    3 000 000 төгрөг хохирол төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчаар “Бумбын *******рин” ХХК тогтоогдсон бөгөөд нийт хохирогч нарын эмчилгээний зардалд *******рүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 10 667 200 төгрөгийг төлөхөө илэрхийлж, албан бичиг ирүүлсэн, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл үгүй гэдгээ илэрхийлсэн. ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт өгсөн. *******нэ нь эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болно гэж үзэж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчидийн биед болон эд зүйлд үзлэг хийж үнэлгээ, гэмтлийг тогтоосон тул үндэслэлүүд нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь Монгол *******лсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээ”-г, мөн дүрмийн 12.3-д “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн, мөн дүрмийн 3.4 “...жолооч дараах үүргийн хүлээнэ...” гэсний 3.4 б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн дагаж мөрдөх хэм хэмжээг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 07 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 2 дугаар хорооны зүүн хойд зүгт байрлах авто замын 119 дугаартай тэмдэгтийн орчимд нойрмоглон анхаарал сарниж автомашины жолоог эсрэг урсгал руу зүүн тийш дарж, замын зүүн талд байрлах хөвөө болон зорчиж явсан зам руу орсон туслах замыг тус тус мөргөн онхолдсоны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******.-ны биед зүүн тохион хонхорт 0,3смх0,2 см, нурууны зүүн хэсгээр 6,0х0.5см, 0,4смх0.2см хрэн өнгийн зулгаралтын нөсөөтэй, нурууны дунд хэсэгт 17см цайвар хүрэн өнгийн шарх бүхий хүндэвтэр хохирол, *******-ийн биед духны зүүн хэсэгт дунд хэсгээс зүүн хөмсөгний гадна хэсэг рүү үргэлжилсэн 6,5х0.2 см хэмжээтэй, бүсэлхийн нугалам дагасан босоо 18 см урттай ягаан өнгийн шархнуудтай, баруун бугуйн үеэр арагш болон дотогш нугалахад хөдөлгөөн хязгаарлагдмал, баруун атгалтын хүч сул бүхий хүндэвтэр хохирол, *******-ний биед цээжний битүү гэмтэл, зүүн талын хавирганы хугарал, цээжинд хөндийд шингэн хуралт, зүүн сарвууны 3-р шивнүүрийн хугарал, зүүн талд суганы дунд шугамаар VI VII VIII-р хавирганууд зөрүүтэй V зөрөөгүй хугаралууд бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ болгоомжгүй хандсан болох нь “өглөө нар мандаж, нүүр лүү нар тусаж тухайн үед нойр хүрээд за нэг зогсоё гээд бодож байтал нэг мэдэхэд осол болсон” гэсэн мэдүүлгээр нь тогтоогдсон.

*******нэ үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “******* /*******., ******* нарын/ биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарнагэсэн 15661, 15662, 15673 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь хохирогч *******, *******., ******* нарын Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******........ийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч *******, *******., ******* нар нь шүүгдэгч *******-ээс нэхэмжлэх зүйлгүй, ******* хохирогч *******-д эмчилгээний зардалд 3.000.000 төлсөн байх тул шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэж байна.

“Сэлэнгэ-*******стимейт” ХХК-ийн автомашин, техникийн хохиролын үнэлгээгээр  26.820.000 төгрөгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэгчээс эд хөрөнгөнд учирсан хохирол нэхэмжлээгүй болно. /хх-ийн 73/

*******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ

*******рүүл мэндийн даатгалын байгууллагад  нийт 10.667.200 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэх 2023.01.30 өдрийн 33/15, 33/14, 33/16 дугаартай албан тоот/хх-н 76-78-р хуудас/, иргэний нэхэмжлэгч .........с “...*******рүүл мэндийн даатгалын сангаас нийт 10.667.200 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1/, иргэний хариуцагч “.........” ХХК-ийн төлөөлөгчөөс “...10.667.200 төгрөгийг төлнө...” /хх-201/ гэж тус тус мэдүүлжээ

Иймд  иргэний хариуцагчаас 10.667.200 төгрөгийг гаргуулж *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

2.*******рүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, охин, хүргэн, зээ, ах нарын хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 215-220/

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******рүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч *******-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-т мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

*******нэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн №.. дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч *******нхчимэгт буцаан олгох нь зүйтэй

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 7, 8 дахь хэсгүүд, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТГТХ нь:

 1. Шүүгдэгч .......-ийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-ын *******-ийг нэг мянга гурван зуун /1300/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун мянган /1.300.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******нхчимэг нь хохирогч *******-ийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн болохыг, хохирогч *******, *******., насанд хүрээгүй хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.4 дэх хэсэг, *******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-иас  эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 10.667.200 төгрөгийг гаргуулж *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн *******-ийн №685794 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******-т буцаан олгосугай.

9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

10. *******рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.БЯМБАЖАВ