Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0263/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Ч,

шүүгдэгч У, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У-т холбогдох эрүүгийн 2239003440387 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.          

         

Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч У нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “ЧулуУ-т” гэх газар Чингис хотоос Улаанбаатар хотын чиглэлд АО501 төв магистрал зам дээр 2022 оны 07 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /0.43 промиль/ улсын дугаартай “toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгал сөрж зам тээврийн осол гаргасны улмаас 5 улсын дугаартай “Honda Insight” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х-ийнэрүүл мэндэд дух ясны /баруун/ ил бяцарч цөмөрсөн хугарал, духны баруун дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн духны хэсэгт мэс заслын цонх гаргасны дараах байдал /трепнаци/ бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч У:

...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой аймгийн төвд байдаг эгч рүүгээ яриад ...дээл оёулах гээд гэхэд одоохондоо оёдол гайгүй байна ирээд эсгүүлээд оёулахгүй юу гэхээр нь ...дээлээ эсгүүлье гээд ...найзтайгаа цуг аймаг дээр ирж орой нь дээлээ эсгүүлсэн. 12 цаг өнгөрч байхад сумын төв рүү буцсан. ...Сум руу дөхөж байсан манай нэг найз дуу хөгжмийн багш хийдэг юм. Урлагийн наадамд ороод хоёр, гурван шагнал авсан гэхээр нь сум руу очоод амрах юм чинь гэж бодоод машинд байсан 2 лааз пиво байсан тэрийгээ хоёулаа нэг нэгээр нь уугаад сум руу явж байтал ийм хэрэг болсон. Маш их гэмшиж байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239003440387 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Яллагдагч У нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “ЧулуУ-т” гэх газар Чингис хотоос Улаанбаатар хотын чиглэлд АО501 төв магистрал зам дээр 2022 оны 07 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /0.43 промиль/ 9улсын дугаартай “toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгал сөрж зам тээврийн осол гаргасны улмаас 5 улсын дугаартай “Honda Insight” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х-ийнэрүүл мэндэд дух ясны /баруун/ ил бяцарч цөмөрсөн хугарал, духны баруун дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн духны хэсэгт мэс заслын цонх гаргасны дараах байдал /трепнаци/ бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт нь дараах

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/,

осол , хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 17 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 589 дугаартай ...Х-ийнбиед дух ясны /баруун/ ил бяцарч цөмөрсөн хугарал, духны баруун дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн духны хэсэгт мэс заслын цонх гаргасны дараах байдал /трепнаци/, нүүрний хоншоор ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дээд, дотор ханын хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн хацар хэсгүүдийн язарсан шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх дух ясны /баруун/ ил бяцарч цөмөрсөн хугарал, духны баруун дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн духны хэсэгт мэс заслын цонх гаргасны дараах байдал /трепнаци/, бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... дүгнэлт, /хх-ийн 59-62 дугаар хуудас/,

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16/14 дугаартай ...5 улсын дугаартай Honda Insight маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Чойдогийн Амартүвшин нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 9улсын дугаартай цагаан өнгийн Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна... 9улсын дугаартай цагаан өнгийн Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон 11.3-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 115-116 дугаар хуудас/,

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын замын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Л.Адъяатогтохын 2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 03 цаг 20 минУ-тад 9улсын дугаартай цагаан өнгийн Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч У-ынсогтуурлын хэмжээг шалгахад 0.43% промиль согтолттой гэсэн тэмдэглэл /хх-ийн 159 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Х-ийн...Бэлтгэлээ тараад Амараа ахынд очиж цай унд уугаад шөнийн 23 цагийн үед Сүхбаатар аймаг явах гээд Амараа ахын Insight маркийн машинтай тавуулаа Багануур дүүргээс гарахаар болсон, машинаа Амараа ах өөрөө бариад, жолоочийн хажуу талын суудал дээр Энхболд ах, Энхболд ахын арын суудал дээр би, миний баруун гар талд Хувьзаяа, Хувьзаяагийн хажуу талд нөгөө танихгүй ах суугаад хөдөлсөн. ...Би буцаад унтаад өгсөн, тэгээд хэсэг унтаж байгаад нэг сэрсэн миний зорчиж явсан машин зам тээврийн осолд орчихсон бололтой, би замын хажууд сууж байсан, манай хэдийн нэг нь чи зүгээр үү гэж асууж байсан, тухайн үед миний нүд тэр чигтээ хавдчихсан, нойр хүрээд унтаж өгөх гээд байсан, ...тэгээд нэг мэдсэн ухаан алдчихсан, хэсэг хугацааны дараа жоохон ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн толгойдоо оёдол тавиулж байсан. ...Духны цөмрөл, зүүн нүдний ухархайны цөмрөл, хамрын хөндийн хана цөмөрч салсан, олон хугаралтай, баруун нүдний хана нь зөрөөтэй зэрэг гэмтэл авсан. ...манай хэдтэй хамт явсан хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аюушийн ...Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн орчим нэг хүн над руу залгаад бид хэд замдаа аваарт орсон, Х Жаргалтхаан сумын эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. ...Тэгээд хүүхдээ авч яваад гэмтлийн эмнэлэгт яаралтайгаар хэвтүүлж 07 дугаар сарын 29-ний өдөр тархины хагалгаанд орсон. ...Цаашид хүүхдийнхээ эмчилгээний зардал болон бусад зардлуудыг нэхэмжилнэ... /хх-ийн 42 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Санчирын ...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ч.Амартүвшин гэдэг хүнд 7.800.000 төгрөгөөр худалдсан. ...Худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгч авалцаад хоёр тийш болчихсон тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй... /хх-ийн 46 дугаар хуудас/,

гэрч Ч.Амартүвшингийн ...Сүхбаатар аймгийн чиглэлд 54 км цагийн хурдтай Жаргалтхаан сумаасаа гараагүй засмал зам дээр явж байтал эсрэг талын урсгалд өөдөөс ирж явсан автомашин гэрлээ шилжүүлэхгүй байж байгаад гэнэт цагаан шугам давж урсгал сөрж орж ирээд мөргөхөд замын хажуу тал руу бүтэн дөрвөн дугуйн дээрээ эргээд зогссон. ...Миний автомашины жолоочийн эсрэг талын урд талын дугуй гартайгаа салсан, урд салхины шил хагарсан, урд гупер хагарсан. ...Манай автомашинд сууж явсан Х гэх залуугийн дух хэсгээрээ язралтай, гурван шүд хугарсан. Зорчигч Хувьзаяагийн зүүн гуяны булчингийн арьс задарсан бусад зорчигч нарт ил мэдэгдэх гэмтэлгүй байгаа... /хх-ийн 52 дугаар хуудас/,

гэрч Н.Батзоригийн ...Жаргалтхаан сумын нУ-таг дэвсгэрт шөнийн 01 цагийн үед  

орж ирээд Амартүвшин, Хувьзаяа бид гурав тамхилж байгаад автомашиндаа суугаад хөдлөөд холдоогүй явж байтал тас гээд нэг чимээ гараад л ухаан балартсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч С.Энхболдын ...Урдаас автомашин ирж явахаар өнгөрөөчихөөд унтах санаатай байж байтал урдаас ирж явсан автомашин хажуугаар өнгөрөх гэж байна гэж бодтол тулж ирээд гэнэт өөдөөс ирээд мөргөөд тэгээд мөргөлдсөний дараа би шууд ухаан алдаад зүүдлээд байгаа юм болов уу гэж бодсон. ...Тэрнээс хойш 2 цагийн дараа эмнэлгийн автомашин ирээд эмнэлгийн автомашинтай Жаргалтхаан сумын эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Д.Хувьзаяагийн ...Сүхбаатарын чиглэлд хөдлөөд 100 метр орчим явж байтал гэнэт л осол болоод би ухаан алдсан. ...Эмнэлэг дээр ирээд анхны үзлэгээр эмч намайг баруун дээд хөмсөг задарсан, баруун зүүн гарын хуруунууд шалбарсан, зүүн хөлийн арын булчингийн язралттай гэж хэлсэн. ...Манай автомашинд сууж явсан Х гэх залуугийн дух хүнд бэртэл авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

гэрч Д.Алтангэрэлийн ...Тэгээд аймгийн төвд очиж дээлээ авчаад У бид хоёр ширхэг лааз пиво дэлгүүрээс авч уучихаад манай найз У пробокс маркийн 9улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон бид хоёр аймгийн төвөөс орой 10 цаг 30 минУ-тын үед гарсан. Би автомашинд дотор унтаад явж байсан болохоор яаж яваад осол болсныг сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд автомашины гадна талд хэвтэж байсан...бид хоёр 2 ширхэг лааз пиво уусан. ...Эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт хандахгүй... /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч У нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг “ЧулуУ-т” гэх газар Чингис хотоос Улаанбаатар хотын чиглэлд АО501 төв магистрал зам дээр 2022 оны 07 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /0.43 промиль/ 9улсын дугаартай “toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгал сөрж зам тээврийн осол гаргасны улмаас 5 улсын дугаартай “Honda Insight” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х-ийнэрүүл мэндэд дух ясны /баруун/ ил бяцарч цөмөрсөн хугарал, духны баруун дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн духны хэсэгт мэс заслын цонх гаргасны дараах байдал /трепнаци/ бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ч:

...Шүүгдэгч У-ынүйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруУ-тайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч У:

...Хийсэн хэрэгтэйй маш их гэмшиж, харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэж өөртөө тангарагласан... гэсэн мэдүүлгийг,

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг:

...Миний үйлдчлүүлэгч У нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохиролоо бүрэн барагдуулсан. ...Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Хт эмчилгээний зардалд 2.047.750 төгрөгийг, эмчилгээний зардлаас гадна миний үйлчлүүлэгч У нь өөрийн данснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аюушид дансанд 14.843.250 төгрөгийг, прокурорын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аюушийн дансанд 10.000.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж, 1 тооны адуу, 1 тооны үхэр, 4 тооны хонийг өгч эвлэрэн хэлэлцсэн... Одоогоор хүүхдийн эрүүл мэнд харьцангуй гайгүй, байнга холбоотой байна...

...Ч.Амартүвшин гээд иргэний нэхэмжлэгч байгаа бөгөөд машины засварт нийт 12.000.000 төгрөгийн хохиролыг барагдуулж, гомдол саналгүй гэж бичгээр хүсэлт бичиж өгсөн... гэсэн тайлбарыг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч У-ыг гэм буруУ-тайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 589 дугаартай дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16/14 дугаартай дүгнэлт, болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруУ-тайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч У нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч У-ынхолбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долоо дугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.1., 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаар тус хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг, мөн түүнчлэн согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын замын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Л.Адьяатогтохын 2022 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 03 цаг 20 минУ-тад 9улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Probox” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч У-ынсогтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх тул мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг шинжийг хангасан байна.  

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч У-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а, 11.3-т заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд, хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.3-т тус тус зааснаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.3-т тус тус заасан “согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруУ-тайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ч:

...Шүүгдэгч У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1., 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.....гэсэн дүгнэлтийг, 

                       

Шүүгдэгч У:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний гэм бурууг харж үзэж зөөлнөөр шийдэж өгөөч. Би дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. ...Энхэр маань унаж татдаг өвчтэй учраас хажууд нь байхгүй бол болохгүй мөн би ганцаараа малаа малладаг... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг:

...У нь урьд өмнө нь ял шийтгэл болон зөрчлийн хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Мөн зам тээврийн торгууль ч байхгүй хүн юм. У-ынхувьд сум орон нутагтаа нэр хүндтэй, Монголын уяачдын холбооны гишүүн, сумын сайн малчин, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ...аравтын даргаар 2016 оноос хойш мал маллахын хажуугаар ажиллаж байна, түүнчлэн тэргүүний ардын авьяастан, ...Хан Хэнтий алдартан зэрэг гавьяа шагналтай, өөрийнхөө хүч хөдөлмөр авьяас чадвараар сум орон нутагтаа төдийгүй аймаг орон нутагтаа хувь нэмрээ оруулж, хөгжүүлж байна.

...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гум буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогчид өөрийн сайн дураар энэ хүүхдийг эрүүл болгоно гэсэн сэтгэлээр хандаж, дараа нь байнга холбоотой байгаа нь үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байх тул... 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, ...6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах хариуцлагыг оногдуулж өгнө үү гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч У-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.     

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч У-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х-ийнбиед дух ясны /баруун/ ил бяцарч цөмөрсөн хугарал, духны баруун дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн духны хэсэгт мэс заслын цонх гаргасны дараах байдал /трепнаци/, нүүрний хоншоор ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн нүдний дээд, дотор ханын хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн хацар хэсгүүдийн шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөгч Ж.Аюуш болон насанд хүрээгүй хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Ц.Санчир нарт шүүгдэгч У нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аюуш болон насанд хүрээгүй хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Ц.Санчир нар шүүгдэгч У-т гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны товыг насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэж У-тсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудас, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт хэргийн материал танилцуулах талаар мэдэгдсэн мэдэгдэх хуудас, мөн хохирогчийн хууль ёсны төлөөгч Ж.Аюуш болон насанд хүрээгүй хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Ц.Санчир нарын гомдол, санал байхгүй гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч У-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239003440387 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгин овгийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруУ-тайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Боржгин овгийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч У-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржгин овгийн У-ыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,

мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан

хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239003440387 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржгин овгийн У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

      

       

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН