Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0265/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,

улсын яллагч Н,

шүүгдэгч Г , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г-т холбогдох эрүүгийн 2239002810385 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г  нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд АО501 дүгээр төв замаар 8 улсын дугаартай шаргал өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх., Мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Бэлчирийн овоо” гэх газар онхолдсон зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны  Ц-ийн эрүүл мэндэд зүүн богтос ясны үе дайрсан хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун гайморовын хөндийн дээд ханын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, Ч-ий эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсгийн зулгарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Ч-ийн  биед гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г :

...Зам тээврийн осол гаргасан талаараа дахин яримааргүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239002810385 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Яллагдагч Г  нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд АО501 дүгээр төв замаар 8 улсын дугаартай шаргал өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх., Мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Бэлчирийн овоо” гэх газар онхолдсон зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны  Ц-ийн эрүүл мэндэд зүүн богтос ясны үе дайрсан хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун гайморовын хөндийн дээд ханын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, Ч-ий эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсгийн зулгарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Ч-ийн  биед гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон үйл баримт нь дараах

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-21 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай ...амь хохирогч Ч-ийн  биед гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл: гавал ясны олон хэсэгт үйрсэн хугарал, тархины аалзан хальсан доор тархмал цусан харвалт, толгойн хуйхан доорх тархмал цус хуралт, уушгины урагдал, дух, нүүрний зүүн хэсэг, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд шарх, эрүү, хүзүү, зүүн мөр, баруун шуу, бугуй, сарвууны шивнүүрийн далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. ...Амь хохирогч нь гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт, /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 664 дугаартай ...Ч-ий биед зүүн дунд чөмгөний зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсгийн зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 663 дугаартай ...Ц-ын биед зүүн богтос ясны үе дайрсан хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун гайморовын хөндийн дээд ханын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүндэвтэр үэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 93-95 дугаар хуудас/,

Монгол улсын Зөвлөх багш, автын инженер Г.Пүрэвдоржийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ...8 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Г-ийг ...Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх. Мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх дүрмүүдийг зөрчсөн байна. 8 улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ...Г  ...Замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. 8 улсын дугаартай шаргал өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн явж байсан хурдыг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 186 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинзоригийн ...2022 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 06 цагийн үед манай ээж талийгаач Ч болон хүү нь өөрийн бага насны 4 хүүхдийг 8 улсын дугаартай шаргал өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймаг руу хөдөлж байна гэж утсаар ярьсан. Ингээд 08 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотын Багануур дүүрэг өнгөрч байна гэж ярьсан. Тэгээд утас нь холбогдохгүй байсан. Ингээд 10 цагийн үед миний дугаар руу нэг дугаараас залгаад Чинзориг гэж хүн мөн үү Г гэх хүн Цэнхэрмандал сумын нутагт аваарт орсон байна хэл дуулгаач гэж хэлэхээр нь залгаж байна гэж ярьсан. Тэгэхээр нь би хүмүүс нь зүгээр үү гэж асуухад хажууд нь сууж явсан хөгшин нас барсан байна гэж анх ээжийгээ нас барсныг мэдээд л Дорнод аймгаас машинтайгаа садан төрлийнхөө хүмүүстэй гарч Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирсэн. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхсолонгын ...С.Ч нь миний төрсөн хүү байгаа юм. ...Г эгч манай хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо хүүхэд маань эрүүл саруул хичээлдээ явж байгаа... /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мөнхбатын ...2022 оны 07 дугаар сарын 04-ний өглөө манай эх*******Г  хадам ээж талийгаач С.Ч , өөрийн хүүхдүүдээ болон садан төрлийн хүүхэд болох С.Ч -ийг аваад миний эзэмшлийн 8 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явсан. Ингээд замдаа буюу Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд явж байхдаа онхолдож хадам ээж Ч нас барж хүүхдүүдийн биед гэмтэл учирсан юм байна лээ. ...Миний хувьд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ослын улмаас хадам ээж маань нас барсан, маш их харамсаж байна. Мөн өөрийн эх*******Г т ямар нэгэн гомдолгүй... /хх-ийн 43-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н:

...Шүүгдэгч Г ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хоёр хүнд хүндэвтэр гэмтэл, нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г :

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

... Шүүгдэгч Г ийн өөрийнх нь хүсэлтээр миний бие мөрдөн байцаах шатнаас эхэлж энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Г  нь зам тээврийн ослын улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Мөн нэг хүний хүний амь нас хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаангүй оролцож байна. Зам тээврийн хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасан дүрмийн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт дээр маргаан байхгүй. Гэмт хэрэгтэй холбоотойгоор Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрч оролцдог. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй оролцож байна. Иймд улсын яллагчийн яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаад нь манай тал ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг мөрдөн байцаах шатанд төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн албан ёсны хүсэлтийг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Г ийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г  нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 664 дугаартай, тус өдрийн 663 дугаартай, 665 дугаартай дүгнэлтүүд, Монгол улсын зөвлөх багш, автын инженер Г.Пүрэвдоржийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г  нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Учир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх.” Мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй тохируулан сонгож явна.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, нэг хүний амь насыг хохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан байна гэж үзлээ.  

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

Тэрээр шүүгдэгч Г  нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3., 3.4., 12.1., 12.3-т заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр болон хүний амь нас хохирсон, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Ц-ийн биед эрүүл мэндэд зүүн богтос ясны үе дайрсан хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун гайморовын хөндийн дээд ханын далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр, Ч-ий эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсгийн зулгарсан шарх бүхий хүндэвтэр хохирол, Ч-ийн  биед гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл учруулж амь насыг хохирсон байна. 

   

Хохирогчийн хууль ёсны төлөөгч Г.Чинзориг, С.Мөнхсолонго, Ө.Мөнхбат нарт шүүгдэгч Г  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн төлсөн, мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн мэдэгдэх хуудас, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол, санал байхгүй гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н:

...Шүүгдэгч Г  нь яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Г ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гадагш гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас Ч-ийн  амь нас хохирсон, бага насны М.Ц, С.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Г  иргэний хариуцагч Ө.Мөнхбат нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргуулах зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, хэрэгт авагдсан эд баримт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй гэх дүгнэлтийг гаргаж байна.....гэсэн дүгнэлтийг, 

                       

Шүүгдэгчийн өмгөөөлөгч Н:

...Миний үйлчлүүлэгч Г ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Г ийн хувьд тухайн үйлдсэн хэрэгтээ ямар нэгэн маргаангүй, хүлээн зөвшөөрч оролцдог. Үйлдсэн хэрэгтээ гэмшдэг. Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна.Шүүгдэгч Г ийн хувьд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тухайн үйлдэлдээ гэмшиж, хүлээн зөвшөөрч оролцож буй нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс гомдол манал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, хүсэлтүүд, тухайн гэмт хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр шийтгэж өгнө үү мөн нэмэлт ялын хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэсэн саналтай байна... гэсэн дүгэлтийг,

 

Шүүгдэгч Г :

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Г ийг ...гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай... дүгнэлтийг шүүгдэгч Г  болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нь ...тэнсэж өгнө үү... гэж дүгнэлт, мэдүүлгийг илэрхийлж мэтгэлцдэг.

 

Шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан ...тэнсэж өгнө үү... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг хүлээн авах боломжтой гэж үзсэн.

 

Учир нь шүүгдэгч Г  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, мөн 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.     

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239002810385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Г-т шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-т тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,

мөн 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан буюу үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239002810385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г-ийг энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г-ийг авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

      

       

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН