Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

   2023        02         10                                   2023/ШЦТ/172

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал

Улсын яллагч Б.Оргилболд

            Шүүгдэгч .............................. нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ..............................д холбогдох эрүүгийн 220901640149 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч .............................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны орой Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо .............................тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр .............................отой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохиж, татаж чирсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “...баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүрийн ойрын булуунд цууралт, орчмын зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч .............................. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

  Эрүүгийн 220901640149 дугаартай хэргээс:

Хохирогч .............................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би нөхөр болох ..............................тай 1997 онд гэр бүл болж 1997 оноос хойш хамт амьдраад дундаасаа 10-25 насны 4 хүүхэдтэй болсон, нөхөр бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай. Манай нөхрийн ааш зан ер нь гайгүй, даруухан, дөлгөөн, нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. ...Урд өмнө нь манай нөхөр .............................. намайг нэг удаа зодож, цохиж байсан. 2022 оны 07 дугаар сарын 05-ны орой хөдөөгөөс найз Ганбат ирээд нөхөр бид хоёр гэрлүүгээ явсан. Ганбаттай уулзаад манай нөхөр бид гурав хараа нэртэй архинаас 1 шилийг хувааж уугаад салсан, замаасаа хүнсний дэлгүүрээс "Хараа" нэртэй 0,75 литрийн 1 шил архи аваад гэртээ очиж нөхөртэйгөө уусан, тухайн үед хүүхдүүд дүүгийн гэр лүү явчихсан байсан юм. Нөхөр бид хоёр архиа хувааж уугаад нөхөр бид хоёр маргалдаж муудалцсан юм шиг байгаа юм, тухайн үед архи уугаад нилээн согтуу байсан болохоор юунаас болоод маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар .............................. миний гарнаас татаж чирсэн намайг том өрөөнд байж байтал миний баруун гарны сарвуу хэсгээс татаад, түүнээс болж миний баруун гарны дунд хурууны яс нь цуурч гэмтсэн. Өглөө сэртэл миний баруун гарын дунд хуруу хавдаад, зовиуртай болсон, мөн уруулны дээд хэсэг язраад гэмтчихсэн байсан. Маргааш нь миний амардаг өдөр байсан болохоор би ажилдаа яваагүй, гэртээ амарсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 21-ний орой гэртээ нөхөр бид хоёр архи уусан, архи ууж байхдаа нөхөр бид хоёр хэрэлдсэн, манай нөхөр намайг хардаад түүнээс болоод хэрүүл маргаан үүссэн, тухайн үед нөхөр намайг цохиж, зодоогүй, хэрэлдэж байгаад өөрөө цагдаа руу дуудлага өгсөн, тэгээд цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан, тухайн орой өөрийн төрсөн эгч ............................. руу нөхөр намайг зоддог, би та нарт хэлдэггүй гэсэн утгатай чат бичиж явуулсан юм. Тэгээд эгч маань бас цагдаа руу дуудлага өгсөн юм шиг байна лээ. Манай нөхөр 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ агсам тавиад орилж хашигчаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн, тэр асуудалд баривчилгаанд явж байсан, өөрөөр намайг цохиж зодож байгаагүй.  Манай нөхөр бид 2 эвлэрсэн.  Нөхөр ..............................ас нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-н 11-13 дугаар хуудас/

Гэрч .............................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай дүү .............................о нь 2022 оны 06 дугаар сард ажлаа таслаад 10 гаруй хоног ажилдаа ирээгүй, тэр үед манай дүүгийн баруун нүдний зовхи хөхөрсөн, биеийнхээ энд тэнд хөхөрчихсөн байдалтай ирсэн асуухад нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан юм. Түүнээс хойш 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай дүү миний фейсбүүк хаяг руу би ер нь та нарт юу ч хэлдэггүй, намайг байнга зоддог, миний гар хөлийг хугалаад байна, уруулыг маань сэтлээд байна цагдаа дуудаад өг гэсэн тэгэхээр нь би 102 руу залгаж дуудлага өгсөн юм. Манай дүү .............................о нь хүнтэй нээлттэй биш, үг дуу цөөтэй, хүнд нээх юмаа яриад байдаггүй хүн байгаа юм. Миний бодлоор манай дүүгийн нөхөр .............................. нь цагдаад өглөө гээд дарамтлаад байдаг юм шиг байгаа юм, цагдаад өгвөл ална, бөөн юм болно гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар хуудас/

.............................ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ямар ч байсан маргалдаж байснаа санаад байгаа юм. баруун гарын сарвуу хэсгээс нь татаж байснаа санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10483 дугаартай “.............................ын баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүрийн ойрын булуунд цууралт, орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

Шүүгдэгч .............................ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/,

Хохирогч .............................ын бичгээр гаргасан: “ Миний бие эрүүгийн 2209019640149 дцугаартай хэрэгт хохирогчоор оролцож байгаа, нөхөр бид 2 эвлэрч хамт амьдарч байгаа. Нөхрөөсөө нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч .............................ын бичгээр гаргасан: “...одоо бид 2 эвлэрсэн. Би гэм буруутай. Хэргийг хялбаршуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч .............................. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч .............................. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ..............................д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .............................. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны орой Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо .............................тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр .............................отой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохиж, татаж чирсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “...баруун сарвууны дунд хурууны дунд шивнүүрийн ойрын булуунд цууралт, орчмын зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгч .............................ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч .............................о, гэрч .............................ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10483 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ..............................ын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч .............................ын биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч .............................ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч .............................. нь гэр бүлийн гишүүн болох эхнэр .............................ын биед хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч .............................. нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч .............................о нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул шүүгдэгч  .............................ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч ..............................д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ыг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  торгох ялаар шийтгэж  оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  .............................. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж , шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..............................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг 36.2дугаар зүйл, 36.6дугаар зүйл,  36.7дугаар зүйл, 36.8дугаар зүйл, 36.10дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............................ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ..............................д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3/гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............................. нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч .............................. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд штны прокурор шүүгдэгч, хохирогч, өөрөө гардан авсан эсхүл эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..............................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ