| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/189 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/189
2023 02 14 2023/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Г.Ундрах,
Шүүгдэгч/Хохирогч/ .............................
Шүүгдэгч/Хохирогч/ ............................. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ундрахаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овогт ............................., ............................. нарт холбогдох эрүүгийн 2209 000001882 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ............................. нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Айлофт баарны орчимд хохирогч .............................тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ............................. нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Айлофт баарны орчимд хохирогч .............................тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ............................. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч ............................. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2209 00000 1882 дугаартай хэргээс:
Хохирогч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Өмнө таньдаг байсан ............................. гэх эмэгтэйтэй бааранд тааралдахад ............................. "Би Солонгосоос ирсэн найзтайгаа хамт явж байна, хамт сууя гэсэн. Тэгэхээр нь Тэнгис бид хоёр зөвшөөрөөд, ............................. болон түүний найз гэх .............................нарын хамт бааранд үйлчлүүлж байгаад 04 цагийн орчимд баарнаас гэр рүүгээ бүгдээрээ харихаар болсон. Баарны гадаа гарахад ............................., .............................хоёр нэлээн согтсон учраас Тэнгисийн машинтай дуудлагын жолооч дуудаад ............................., .............................хоёрыг хүргэж өгөх гээд Айлофт баарны үүднээс машинтай хөдөлсөн. Тэгсэн ............................. гэнэт машины хаалга онгойлгоод машинаас буусан. Тэгэхээр нь би .............................гийн араас дагаад буусан чинь үл таних эрэгтэй хүн "чи хэн юм бэ” гэж хэлээд шууд миний хамар руу гараараа цохисон. Намайг цохисон хүнийг сүүлд ............................. гэж мэдсэн. ............................. бид хоёр маргалдаад ноцолдож газар унасан....Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй..,” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Хохирогч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд манай найз охин ............................. над руу залгаад хурдан ирээд намайг ав гэхээр нь би тухайн шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Айлофт баарны гадна талд очоод найз охин ............................. руу утсаар залгахад баарны гадна машинаас ............................. буугаад над руу ирэхэд ............................. гэх залуу найз нарын хамт .............................гийн араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь би .............................д хандаж та нар хэн юм бэ, яагаад манай найз охиныг утсаар нь яриулахгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Би .............................тай муудалцаад гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгсэн ............................. гэх залуу намайг заамдаж бид хоёр муудалцаж ноцолдож газар унацгаасан. Тэр үед ............................. гэх залуу миний дух руу гараараа нэг удаа цохиж, зууралдаж ноцолдож байх үед гараараа миний нүүрэн хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгээд байж байхад тэнд байсан хүмүүс бид хоёрын салгасан. .............................ын найз нар нь надад гар хүрээгүй. Миний биед ............................. гэмтэл учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /xx-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”...Би ............................. гэх залууг нүүрэн хэсэгт нь 2-3 удаа гараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12658 дугаартай “.............................ын биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, нуруу, баруун бугалга, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна " гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12575 дугаартай “.............................ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Шүүгдэгч ............................., ............................. нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 73 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ............................. нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Айлофт баарны орчимд хохирогч .............................тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ............................. нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Айлофт баарны орчимд хохирогч .............................тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж байна.
Эрүүгийн 2209 000001882 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ............................. нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Айлофт баарны орчимд хохирогч .............................тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Шүүгдэгч ............................. нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Айлофт баарны орчимд хохирогч .............................тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Өмнө таньдаг байсан ............................. гэх эмэгтэйтэй бааранд тааралдахад ............................. "Би Солонгосоос ирсэн найзтайгаа хамт явж байна, хамт сууя гэсэн. Тэгэхээр нь Тэнгис бид хоёр зөвшөөрөөд, ............................. болон түүний найз гэх .............................нарын хамт бааранд үйлчлүүлж байгаад 04 цагийн орчимд баарнаас гэр рүүгээ бүгдээрээ харихаар болсон. Баарны гадаа гарахад ............................., .............................хоёр нэлээн согтсон учраас Тэнгисийн машинтай дуудлагын жолооч дуудаад ............................., .............................хоёрыг хүргэж өгөх гээд Айлофт баарны үүднээс машинтай хөдөлсөн. Тэгсэн ............................. гэнэт машины хаалга онгойлгоод машинаас буусан. Тэгэхээр нь би .............................гийн араас дагаад буусан чинь үл таних эрэгтэй хүн "чи хэн юм бэ” гэж хэлээд шууд миний хамар руу гараараа цохисон. Намайг цохисон хүнийг сүүлд ............................. гэж мэдсэн. ............................. бид хоёр маргалдаад ноцолдож газар унасан....Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч, хохирогч ............................. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”...Би ............................. гэх залууг нүүрэн хэсэгт нь 2-3 удаа гараа цохисон...” гэх мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12575 дугаартай “.............................ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,
хохирогч .............................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд манай найз охин ............................. над руу залгаад хурдан ирээд намайг ав гэхээр нь би тухайн шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Айлофт баарны гадна талд очоод найз охин ............................. руу утсаар залгахад баарны гадна машинаас ............................. буугаад над руу ирэхэд ............................. гэх залуу найз нарын хамт .............................гийн араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь би .............................д хандаж та нар хэн юм бэ, яагаад манай найз охиныг утсаар нь яриулахгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Би .............................тай муудалцаад гараараа цээж рүү нь түлхсэн. Тэгсэн ............................. гэх залуу намайг заамдаж бид хоёр муудалцаж ноцолдож газар унацгаасан. Тэр үед ............................. гэх залуу миний дух руу гараараа нэг удаа цохиж, зууралдаж ноцолдож байх үед гараараа миний нүүрэн хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгээд байж байхад тэнд байсан хүмүүс бид хоёрын салгасан. .............................ын найз нар нь надад гар хүрээгүй. Миний биед ............................. гэмтэл учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12658 дугаартай “.............................ын биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, нуруу, баруун бугалга, дээд уруулд цус хуралт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна " гэх дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ............................., ............................. нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч ............................., ............................. нарын биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч ............................., ............................. нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ............................., ............................. нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ............................., ............................. нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч ............................., ............................. нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох ............................., ............................. нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ............................., ............................. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч ............................., ............................. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ............................., ............................. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ............................., ............................. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............................., шүүгдэгч ............................. нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3/ гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.............................., ............................. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.............................., ............................. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дамба овогт ............................., ............................. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............................., шүүгдэгч ............................. нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............................., шүүгдэгч ............................. нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............................., ............................. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.............................., ............................. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.............................., шүүгдэгч ............................. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ