| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0172/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/193 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/193
2023 02 15 2023/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
Улсын яллагч Э.Уранчимэг,
Шүүгдэгч/хохирогч/ О.Ө
Шүүгдэгч/хохирогч/ Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт О.Ө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Д.Ө нарт холбогдох эрүүгийн 2309 00000 0090 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, О.Ө /РД:............../
Монгол Улсын иргэн, Д.Ө /РД:.............../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ө нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо "Вива центр"-ийн гадна 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн алба хаагч Б.С, Н.Г нарын албаны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хувцас болон энгэрийн камерын эвдсэн,
2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вива центр” гэх газарын бие засах өрөөнд согтуурсан үедээ иргэн Д.Өтай "бие засах газар оруулсангүй” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вива центр” гэх газар бие засах өрөөнд иргэн О.Өыг хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь биед хамар ясны хугарал, цус хуралт, дээд уруул, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салст, зүүн завжны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч О.Өы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 12 сарын 17-ний өдөр байгууллагын шинэ жилийн болсон. Тэр өдөр маргалдсаны улмаас нүүрэн тус газарт гэмтэл учирсан боловч гомдол санал, нэхэмжилсэн зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 12 сарын 17-ны өдөр Вива ситид 00-ын бөглөөс гаргаж байх үед О.Өтай маргалдсаны улмаас хөнгөн гэмтэл учирсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв
Шүүгдэгч О.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2209 00000 0090 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд 24 цаг Бэлх-112 чиглэлд жолооч цагдаа цагдаагийн ахлагч Н.Гын хамт үүрэг гүйцэтгэж байх үед 23 цагийн үед "Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Вива центр дотор шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүс ажилчныг зодчихлоо" гэх дуудлага мэдээллийг Бэлх-10 буюу жижүүрийн шуурхай удирдлагаас авч түргэн шуурхай очиход "Вива" центр дотор 1 давхарт дээшээ өгсдөг шатны хажууд коридорт зодож танхайраад байгаа гэх хар гуталтай хар цамцтай 170 см орчим өндөртэй залуу байж байсан. Тэгээд очиход биеэ авч явах чадвартай дунд зэргийн согтуу байсан тэгээд тухайн залуу шаардлага биелүүлээд өөрөө Г бид хоёртой гараад байгууллагын төв хаалганы урд талд машинд суулгах гэтэл суухгүй 30-40 орчим минут шаардлага биелүүлэхгүй агсарч байсан тухайн үед аль болох аргадаад эвээр учирлаж хэлээд ойлгохгүй байсан тухайн үед тухайн байгууллагын ажилчид, тухайн холбогдогч залуутай хамт шинэ жил тэмдэглэж байсан 7-8 орчим хүмүүс байсан. Тэгээд тухайн залуу машины хажууд Г бид хоёрын биед халдаж унагаагаад шар хантааз урсан, Гын энгэрт зүүлттэй байсан энгэрийн камерыг унагааж дэвссэн, пикижний захнаас татаад унагаах үед миний цагдаагийн хангалтын гутлын бүч тасарсан, пикижний энгэр цахилгаантай хэсгээр урагдсан, энгэрт байдаг даавуун нэр урагдсан тэгээд учирлаж хэлээд ойлгохгүй дийлдэхгүй байсан болохоор тухайн вива центрийн ажилчин 2 залуу тусалъя гээд нийлж байгаад цагдаагийн байгууллагын код журамд заасны дагуу гав ард нь хэрэглэж авч явж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх саатуулах төвд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16- 18-р хуудас/
Хохирогч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд 24 цаг Бэлх-112 чиглэлд жолооч цагдаа цагдаагийн ахлагч Б.Сын хамт үүрэг гүйцэтгэж байх үед 23 цагийн үед "Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Вива центр дотор шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүс ажилчныг зодчихлоо" гэх дуудлага мэдээллийг Бэлх-10 буюу жижүүрийн шуурхай удирдлагаас авч түргэн шуурхай очиход "Вива" центр дотор 1 давхарт дээшээ өгсдөг шатны хажууд коридорт зодож танхайраад байгаа гэх хар гуталтай хар цамцтай 170 см орчим өндөртэй залуу байж байсан. Тэгээд очиход биеэ авч явах чадвартай дунд зэргийн согтуу байсан шаардлага биелүүлээд өөрөө Соёмбо бид хоёртой гараад байгууллагын төв хаалганы урд талд машинд суулгах гэтэл суухгүй 30-40 орчим минут шаардлага биелүүлэхгүй агсарч байсан тухайн байгууллагын ажилчид, тухайн холбогдогч залуутай хамт шинэ жил тэмдэглэж байсан 7-8 орчим хүмүүс байсан. Тэгээд тухайн залуу машины хажууд бид хоёрын биед халдаж унагаагаад шар хантааз урсан, миний энгэрт зүүлттэй байсан энгэрийн камерыг унагааж дэвссэн, пикижний захнаас татаад унагаах үед миний цагдаагийн хангалтын гутлын бүч тасарсан, пикижний энгэр цахилгаантай хэсгээр урагдсан, энгэрт байдаг даавуун нэр урагдсан тэгээд учирлаж хэлээд ойлгохгүй дийлдэхгүй байсан болохоор тухайн вива центрийн ажилчин 2 залуу тусалъя гээд нийлж байгаад цагдаагийн байгууллагын код журамд заасны дагуу гав ард нь хэрэглэж авч явж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх саатуулах төвд хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 21-23-р хуудас/
Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тус өдөр би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вива центр" гэх газарт цагийн ажил хийж байсан. 23 цагийн үед 00-ийн өрөөнд хүмүүс орилолдоод зодоон болоод байна гэхээр нь очсон чинь тус "Вива центр"-ийн сангийн ажилтан хөгшин ахыг баяр тэмдэглэж байсан биерхүү сахалтай залуу зодож байсан тэгээд цагдаа дуудсан чинь больчихсон удалгүй хоёр цагдаа орж ирээд тухайн сахалтай залууг авч гарахад нь би цуг гарсан тэр залуу цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй машинд суухгүй эндээ тохирчихъё гээд орилоод түлхээд байсан хоёр цагдаа нэлээн удаан "Вива центр"-ийн гадаа тухайн залууг тайвшруулж ярих гэж оролдоод байсан 30 гаруй минутын дараа тухайн залууд хоёр цагдаа хүч хэрэглэх талаар сануулахад хоёр цагдааг түлхээд хоолойг нь боосон тэгээд би очиж туслаад гар хөлөөс нь барилцаж өгөөд өндөр туранхай цагдаа нь гавлаад аваад явсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 429.155 /дөрвөн зуун хорин есөн мянган нэг зуун тавин таван төгрөг"-р үнэлэгдэв." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 32-35-р хуудас/
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 226.435 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун гучин таван төгрөг"-р үнэлэгдэв" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 41-42-р хуудас/
Хохирогч Д.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Вива центр гэх газарт бие засах өрөөний бохир бөглөрсөн гээд манай найз дуудахаар нь очоод янзалж байтал тухайн газарт шинэ жилээ тэмдэглэж байсан үл таних 30 орчим насны согтуу залуу орж ирэхээр нь наад бие засах өрөө чинь бөглөрсөн байна 2 давхрын бие засах газар орчих гэтэл та нар наад бөглөөсөө эртхэн гаргаж байхгүй яасан юм би наадахыг чинь гаргадаг мэргэжилтэн байна гэх мэтээр хэрүүл маргаан өдөөд байсан ба тухайн залуу бие засах өрөөнд өөрөө халтирч унаад босож ирэхдээ та намайг цохилоо гээд дайраад байхаар нь чи нойтон газар халтираад уначихлаа гэсэн чинь намайг хоёр гараараа заамдаж аваад хоолоо боогоод байхаар нь гарыг нь тавиулаад байж байтал дахиж боогоод авахаар нь би тухайн хүнийг гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон ба тухайн хүн намайг гараараа зүүн нүд болон дух хэсэгт цохиж авч зодсон ба тухайн газарт байсан хүмүүс цагдаа дуудаад тухайн хүнийг салгаад байтал цагдаа ирсэн ба тухайн хүн дуудлагаар ирсэн цагдаатай Зүүн нүд хавдаад маргалдаад хувцсыг нь ураад маргаан хийгээд байсан юм.... хөхөрсөн ба өвдөөд байна. Дух орчимд халцраад зулгарсан толгой болон нүдний уг хэсгээр өвдөөд хамраас цус гараад тогтохгүй байгаа юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 90-91-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 349 дугаартай "Д. Өын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт, /хх-ийн 98-99-р хуудас/
Хохирогч О.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний ажилладаг ХХК-ийн Шинэ жил Сүхбаатар дүүргийн 10-р хороо Вива центр дотор болсон юм тэгээд ууж идэж байгаад 21 цаг 30 минутын үед бие засах гээд 1 давхрын нойл орох гэсэн чинь 50 орчим насны эрэгтэй хүн нойл засвартай бөглөө гаргаж байна гэхээр нь би нэг ажилтан нь бөглөө гаргаад болсон гэж хэлэхээр нь би ирсэн юм гэсэн чинь болоогүй байна оруулахгүй гээд бид хоёр маргалдаж эхэлсэн тэгээд тэр ах намайг чи ийм ажил хийдэг гээд доромжлох гээд байгаа юм уу? гэхээр нь би бас тийм ажил хийдэг хүн юу гэж доромжилдог юм гээд маргалдаж байгаад гарах гэж байгаад тухайн нойл дотор байсан 2 давхар шатан дээр халтирч унаад босож ирээд би халтираад уначихлаа гээд хэлсэн чинь өөдөөс залуу хүн байж халтирч унаад миний хүүхэд шиг хүн байж аав шиг хүний өөдөөс хэрэлдээд гэсэн утгатай юм хэлэхээр нь би миний аав тань шиг хүн биш гээд хэлсэн чинь миний хамар болон ам руу баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тухайн хүний нүүр рүү 1-2 удаа баруун гараараа цохисон. Тэгээд зууралдаад байж байсан чинь манай ажлын Пүрэвжав гээд ах тамхины өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгасан би тухайн хүнийг танихгүй. Сүүлд нь сонсож байхад Д.Ө гэдэг гэсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 94-95-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 348 дугаартай "...О.Өы биед хамар ясны хугарал, цус хуралт, дээд уруул, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салст, зүүн завжны салстад цус хуралт, баруун хацар, баруун чихний ар хэсэг, хүзүү, баруун бугуй, шуу, зүүн бугуй, баруун сарвуунд зулгаралт, хүзүү, хоёр бугалга, шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106-р хуудас/
Шүүгдэгч Д.Ө, О.Ө нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 116 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ө нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "Вива центр"-ийн гадна 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн алба хаагч Б.С, Н.Г нарын албаны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хувцас болон энгэрийн камерыг эвдэлсэн нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вива" центр гэх газар бие засах өрөөнд согтуурсан үедээ иргэн Д.Өыг "бие засах газар оруулсангүй" гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вива" центр гэх газар бие засах өрөөнд иргэн О.Өыг хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан" зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ө нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "Вива центр"-ийн гадна 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн алба хаагч Б.С, Н.Г нарын албаны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хувцас болон энгэрийн камерын эвдсэн,
2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вива" центр гэх газар бие засах өрөөнд согтуурсан үедээ иргэн Д.Өыг "бие засах газар оруулсангүй" гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вива" центр гэх газар бие засах өрөөнд иргэн О.Өыг хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд 24 цаг Бэлх-112 чиглэлд жолооч цагдаа цагдаагийн ахлагч Н.Гын хамт үүрэг гүйцэтгэж байх үед 23 цагийн үед "Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Вива центр дотор шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүс ажилчныг зодчихлоо" гэх дуудлага мэдээллийг Бэлх-10 буюу жижүүрийн шуурхай удирдлагаас авч түргэн шуурхай очиход "Вива" центр дотор 1 давхарт дээшээ өгсдөг шатны хажууд коридорт зодож танхайраад байгаа гэх хар гуталтай хар цамцтай 170 см орчим өндөртэй залуу байж байсан. Тэгээд очиход биеэ авч явах чадвартай дунд зэргийн согтуу байсан тэгээд тухайн залуу шаардлага биелүүлээд өөрөө Г бид хоёртой гараад байгууллагын төв хаалганы урд талд машинд суулгах гэтэл суухгүй 30-40 минут орчим шаардлага биелүүлэхгүй агсарч байсан тухайн үед аль болох аргадаад эвээр учирлаж хэлээд ойлгохгүй байсан тухайн үед тухайн байгууллагын ажилчид, тухайн холбогдогч залуутай хамт шинэ жил тэмдэглэж байсан 7-8 орчим хүмүүс байсан. Тэгээд тухайн залуу машины хажууд Г бид хоёрын биед халдаж унагаагаад шар хантааз урсан, Гын энгэрт зүүлттэй байсан энгэрийн камерыг унагааж дэвссэн, пикижний захнаас татаад унагаах үед миний цагдаагийн хангалтын гутлын бүч тасарсан, пикижний энгэр цахилгаантай хэсгээр урагдсан, энгэрт байдаг даавуун нэр урагдсан тэгээд учирлаж хэлээд ойлгохгүй дийлдэхгүй байсан болохоор тухайн вива центрийн ажилчин 2 залуу тусалъя гээд нийлж байгаад цагдаагийн байгууллагын код журамд заасны дагуу гав ард нь хэрэглэж авч явж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх саатуулах төвд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг,
хохирогч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд 24 цаг Бэлх-112 чиглэлд жолооч цагдаа цагдаагийн ахлагч Б.Сын хамт үүрэг гүйцэтгэж байх үед 23 цагийн үед "Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Вива центр дотор шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүс ажилчныг зодчихлоо" гэх дуудлага мэдээллийг Бэлх-10 буюу жижүүрийн шуурхай удирдлагаас авч түргэн шуурхай очиход "Вива" центр дотор 1 давхарт дээшээ өгсдөг шатны хажууд коридорт зодож танхайраад байгаа гэх хар гуталтай хар цамцтай 170 см орчим өндөртэй залуу байж байсан. Тэгээд очиход биеэ авч явах чадвартай дунд зэргийн согтуу байсан шаардлага биелүүлээд өөрөө Соёмбо бид хоёртой гараад байгууллагын төв хаалганы урд талд машинд суулгах гэтэл суухгүй 30-40 орчим минут шаардлага биелүүлэхгүй агсарч байсан тухайн үед аль болох аргадаад эвээр учирлаж хэлээд ойлгохгүй байсан байгууллагын ажилчид, холбогдогч залуутай хамт шинэ жил тухайн тэмдэглэж байсан 7-8 орчим хүмүүс байсан. Тэгээд тухайн залуу машины хажууд бид хоёрын биед халдаж унагаагаад шар хантааз урсан, миний энгэрт зүүлттэй байсан энгэрийн камерыг унагааж дэвссэн, пикижний захнаас татаад унагаах үед миний цагдаагийн хангалтын гутлын бүч тасарсан, пикижний энгэр цахилгаантай хэсгээр урагдсан, энгэрт байдаг даавуун нэр урагдсан тэгээд учирлаж хэлээд ойлгохгүй дийлдэхгүй байсан болохоор тухайн вива центрийн ажилчин 2 залуу тусалъя гээд нийлж байгаад цагдаагийн байгууллагын код журамд заасны дагуу гав ард нь хэрэглэж авч явж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх саатуулах төвд хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг,
гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тухайн өдөр нэг албан байгууллагын 20 гаруй хүмүүс шинэ жилийн баяр тэмдэглэж 23 цагийн үед 00-ийн өрөөнд хүмүүс орилолдоод зодоон болоод байна гэхээр нь очсон чинь тус "Вива центр"-ийн сангийн ажилтан хөгшин ахыг баяр тэмдэглэж байсан биерхүү сахалтай залуу зодож байсан цагдаа дуудсан чинь больчихсон удалгүй хоёр цагдаа орж ирээд сахалтай залууг авч гарахад нь би цуг гарсан. Тухайн залуу цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй машинд суухгүй эндээ тохирчихъё гээд орилоод түлхээд, хоёр цагдаа нэлээн удаан "Вива центр"-ийн гадаа тайвшруулж ярих гэж оролдоод байсан тэгээд 30 гаруй минутын дараа тухайн залууг хоёр цагдаа хүч хэрэглэх талаар сануулахад тухайн хоёр цагдааг түлхээд хоолойг нь боосон тэгээд би очиж туслаад гар хөлөөс нь барилцаж өгөөд өндөр туранхай цагдаа нь гавлаад аваад явсан..." гэх мэдүүлэг,
хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий 2022 оны 12 сарын 30-ны өдрийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 429.155 /дөрвөн зуун хорин есөн мянган нэг зуун тавин таван төгрөг"-р үнэлэгдэв" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,
хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ий 2022 оны 12 сарын 30-ны өдрийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 226.435 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун гучин таван төгрөг"-р үнэлэгдэв" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,
хохирогч Д.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Вива центр гэх газарт бие засах өрөөний бохир бөглөрсөн гээд манай найз дуудахаар нь очоод янзалж байтал тухайн газарт шинэ жилээ тэмдэглэж байсан үл таних 30 орчим насны согтуу залуу орж ирэхээр нь наад бие засах өрөө чинь бөглөрсөн байна 2 давхрын бие засах газар орчих гэтэл та нар наад бөглөөсөө эртхэн гаргаж байхгүй яасан юм би наадахыг чинь гаргадаг мэргэжилтэн байна гэх мэтээр хэрүүл маргаан өдөөд байсан ба тухайн залуу бие засах өрөөнд өөрөө халтирч унаад босож ирэхдээ та намайг цохилоо гээд дайраад байхаар нь чи нойтон газар халтираад уначихлаа гэсэн чинь намайг хоёр гараараа заамдаж аваад хоолоо боогоод байхаар нь гарыг нь тавиулаад байж байтал дахиж боогоод авахаар нь би тухайн хүнийг гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон ба тухайн хүн намайг гараараа зүүн нүд болон дух хэсэгт цохиж авч зодсон ба тухайн газарт байсан хүмүүс цагдаа дуудаад тухайн хүнийг салгаад байтал цагдаа ирсэн ба тухайн хүн дуудлагаар ирсэн цагдаатай Зүүн нүд хавдаад маргалдаад хувцсыг нь ураад маргаан хийгээд байсан юм.... хөхөрсөн ба өвдөөд байна. Дух орчимд халцраад зулгарсан толгой болон нүдний уг хэсгээр өвдөөд хамраас цус гараад тогтохгүй байгаа юм..." гэх мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 349 дугаартай "Д. Өын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт,
хохирогч О.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний ажилладаг ................ ХХК- ийн Шинэ жил Сүхбаатар дүүргийн 10-р хороо Вива центр дотор болсон юм тэгээд ууж идэж байгаад 21 цаг 30 минутын үед бие засах гээд 1 давхрын нойл орох гэсэн чинь 50 орчим насны эрэгтэй хүн нойл засвартай бөглөө гаргаж байна гэхээр нь би нэг ажилтан нь бөглөө гаргаад болсон гэж хэлэхээр нь би ирсэн юм гэсэн чинь болоогүй байна оруулахгүй гээд бид хоёр маргалдаж эхэлсэн тэгээд тэр ах намайг чи ийм ажил хийдэг гээд доромжлох гээд байгаа юм уу? гэхээр нь би бас тийм ажил хийдэг хүн юу гэж доромжилдог юм гээд маргалдаж байгаад гарах гэж байгаад тухайн нойл дотор байсан 2 давхар шатан дээр халтирч унаад босож ирээд би халтираад уначихлаа гээд хэлсэн чинь өөдөөс залуу хүн байж халтирч унаад миний хүүхэд шиг хүн байж аав шиг хүний өөдөөс хэрэлдээд гэсэн утгатай юм хэлэхээр нь би миний аав тань шиг хүн биш гээд хэлсэн чинь миний хамар болон ам руу баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд тухайн хүний нүүр рүү 1-2 удаа баруун гараараа цохисон. Тэгээд зууралдаад байж байсан чинь манай ажлын Пүрэвжав гээд ах тамхины өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгасан би тухайн хүнийг танихгүй. Сүүлд нь сонсож байхад Б.Ө гэдэг гэсэн..." гэх мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 348 дугаартай "...О.Өы биед хамар ясны хугарал, цус хуралт, дээд уруул, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салст, зүүн завжны салстад цус хуралт, баруун хацар, баруун чихний ар хэсэг, хүзүү, баруун бугуй, шуу, зүүн бугуй, баруун сарвуунд зулгаралт, хүзүү, хоёр бугалга, шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг нь зааж өгсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.
Хэрэг авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.С нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, хохирогч Н.Г нар нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч зохицуулагч ажилтай болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
Мөн хуулийн 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.
Шүүгдэгч О.Ө нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан албаны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хувцас болон энгэрийн камерын эвдсэн, мөн шүүгдэгч О.Ө, Д.Ө нарын идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч О.Ө, Д.Ө нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч Д.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Ө, Д.Ө нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий 2022 оны 12 сарын 30-ны өдрийн “2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 429.155 /дөрвөн зуун хорин есөн мянган нэг зуун тавин таван төгрөг"-р үнэлэгдэв" гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Н.Год учирсан хохирол,
хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ий 2022 оны 12 сарын 30-ны өдрийн “2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 226.435 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун гучин таван төгрөг"-р үнэлэгдэв" гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б.Сд хохирол тус тус учирсанаас шүүгдэгч О.Ө нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн кассанд 655.590 төгрөгийг тушаасан баримт /хх-ийн 47 дугаар хуудас/-д авагдсан байх тул хохирлоо нөхөн төлсөнд тооцож,
хохирогч О.Ө, Д.Ө нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэгээс Бэсүд овогт О.Өд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан, Алаг адуу овогт Д.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нарт тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ө, Д.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ө, Д.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт О.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Алаг адуу овогт Д.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өд оногдуулсан 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Өт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө, шүүгдэгч Д.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ