Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 394

 

 

 

 

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Амарсанаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бямбасүрэнгийн Амарсанаад холбогдох эрүүгийн 201619000814 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангайн 21-08 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 04 сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 6 сар албадан ажил хийлгэх ялаар,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 02 сарын 07-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэнийг Улсын дээд шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 216 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай гэх Дулдуйт овогт Бямбасүрэнгийн Амарсанаа /РД:НА75101178/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Амарсанаа нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг, Бургастын 3-1 Хүйтэний хонхорхой гэх газар нутаглаж байгаа иргэн Б.Мөнхтөрийн буурал азаргатай адуунаас 2016 оны 10 сарын 24-25 шилжих шөнө 4 тооны адуу хулгайлж 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Амарсанаа нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

              

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь:

Хохирогч Б.Мөнхтөр хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би адуугаа хулгайд алдсан талаар мэдээгүй байсан. Буурал азарагатай 16 тооны адуугаа Аргалант сумын Хүйтны хонхорхой гэх газар бэлчээж байсан. Хэд хоногоос адуугаа Цээл сумын Хоньчийн нуруу руу отроор явуулах гэж байсан. Үнэн хэлхэд адуугаа хулгайд алдасан талаар мэдээгүй байсан. Тэгсэн манай ойр орчмын малчид хэсгийн төлөөлөгч 4 тооны адуу хулгай хийсэн хүнийг барьсан байсан, адууны эзэн олдохгүй байна гэх сураг сонсоод өөрийн чинь утас руу залгаж адууны зүсийг асуусан. Тэгээд нөгөө 4 тооны адуу байгаа айлд очсон чинь буурал азарагтай адуунд байдаг хээр байдас, хүрэн морь, 2 хонгор зүсмийн үрээ байхаар нь адуугаа таниад авсан. Манай буурал адуу нийт 16 тооны  адуу байсан. Манай адуунууд Аргалант, Алтанбулаг, сумын нутгаар нутаглаж байгаа. Адуу урт хөлийн мал болохоор хаана ч хамаагүй явж болно. Манай ганц бурал азаргатай адуу Хүйтны хонхорхойд байхгүй өөр 5-6 тооны азаргатай адуу Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын нутгаар бэлчиж байгаа. Би адуугаа алдсан талаар мэдээгүй. Өөрийг чинь 4 тооны адуу хулгай хийсэн хүнийг барьчихсан байна гэж хүмүүс байхаар нь утас руу чинь залгаад мэдсэн. Тэрнээс адуугаа хулгайд алдсан талаар мэдээгүй байсан. Хонгор зүсмийн байдас 150 000 төгрөг, хүрэн зүсмийн морио 150 000 төгрөг, хонгор зүсмийн үрээ 200 000 төгрөг, хээр үсмийн байдас 150 000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би өөрөө олон адуутай, Монгол улсын тод манлай уяач хүн. Миний сайн үүлдэрийн  адуунууд Улаанбаатар хотын Өлзийт хороололд жүчээнд тэжээгдэж байгаа. Энэ хэдэн адуу унаа уналага идшинд хэрэглдэг болохоор хямд үнэлж байгаа. Хүмүүс адууг өндөр үнэ хэлээд байдаг. Адуу гэдэг чинь олон шинжийг бүрдүүлсэн хурдан морийг өндөр үнэлдэг юм. Тэрнээс адуу болгон өндөр үнэтэй байдаггүй. 4 адуугаа бүрэн бүтэн олж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Амарсанаа надаас уучилалт гуйж буруугаа хүлээсэн. Бид хоёр дураараа эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-16 тал/,

 

            -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

            -эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-09-10 тал/

            -эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/,

-Эд зүйлийн үнэлэгээ /хх-17/

 

-шүүгдэгч Б.Амрасанаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр /хх-20 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар /хх-22 тал/ байцаасан тэмдэглэл,

 

-шүүгдэгч ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 04 сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 6 сар албадан ажил хийлгэх ялаар,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 02 сарын 07-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэнийг Улсын дээд шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 216 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилсөн” гэх лавлагаа /хх-24  тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Амарсанаа нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг, Бургастын 3-1 Хүйтэний хонхорхой гэх газар нутаглаж байгаа иргэн Б.Мөнхтөрийн буурал азаргатай адуунаас 2016 оны 10 сарын 24-25 шилжих шөнө 4 тооны адуу хулгайлж 650000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Б.Мөнхтөрийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-09-10 тал/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, Эд зүйлийн үнэлэгээ /хх-17/ шүүгдэгч Б.Амарсанаагийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч М.Мөнхбаатарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Амарсанаа нь Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэнийг Улсын дээд шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 216 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилсөн бөгөөд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 11 сар 16 хоногийн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнссэн суллагдсанаас хойш 3 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор” заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Амарсанаа нь тэнсэн суллагдсанаас хойш 3 жил 8 сарын хугацаа өнгөрсөн тухайн хугацааннд гэмт хэрэг дахин үйлдээгүй байх тул түүний ялтайд тооцох хугацаа дууссан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Амарсанаад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчиийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулсан болно.

           

            Хохирлын талаар:

            Хохирогч Б.Мөнхтөр нь хэрэг бүртгэлтийн шатанд  “миний бие 4 адуугаа хүлээн авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Амарсанаа нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Дулдуйт овогт Бямбасүрэнгийн Амарсанааг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарсанааг 250 /хоёр зуун тавин/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Амарсанаад оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цагийн албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоосон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг мэдэгдсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Амарсанаад нь 250 цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг болохыг мэдэгдсүгэй.

   5.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Амарсанаа нь бусдад төлөх төлбөргүй, 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Амарсанаад авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ