| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/215 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/215
2023 03 01 2023/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун
улсын яллагч Б.Оргилболд
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Солонго
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б нарт холбогдох эрүүгийн 2209000001874 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.Н /РД:............./
Монгол Улсын иргэн, Т.Б /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн П.Мийн Айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Э.Бийн Айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 2,075,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд байрлах "Заяа билгээ" гоо сайхны дэлгүүрийн орчимд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Мийн Айфоне экс ар загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авсны улмаас 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хангай хотхон"-ны 516 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн Б.Аийн халааснаас "Айфоне экс Ар" маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 685,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 4.610.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан,
Шүүгдэгч Т.Б нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдан борлуулдаг төвд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ны хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу Айфоне 11 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Айфоне 11 гэх утсыг энэ хүнээс аваагүй. Энэ хүнийг танихгүй. Энэ хүн өөрөө хэлэх байх. Би Айфоне 11 гэх утсыг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж санаатайгаар авсан гэж ярьж байна. Үнэндээ бол би мэдээгүй” гэв.
Эрүүгийн 2209000001874 дугаартай хэргээс:
Хохирогч П.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 9 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо арслантай гүүрний хойд талын ТҮЦ-ний орчим ирээд утсаа үзэхэд миний утас байхгүй байсан. Би гар утсаа ленлигээр харахад арслантай гүүрний урд хамгийн сүүлд унтарсан байсан. Цагдаад гомдол гаргачхаад өөрийн утасныхаа байршил харах үед тухайн утас нь шууд Монтел дээр зааж байсан ба оройхондоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монелд харагдаж байсан" гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн "...25-35 орчим насны хар өнгийн хүрэмтэй, хүрмийн гадуур малгайтай цамцны малгай нь гарсан, хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай пүүзтэй этгээд карманаас суйлж /авч/ байгаа бичлэг байх ба утсыг аваад баруун гар талын халаасандаа хийж гарцаар гарч байгаа харагдана" гэх тэмдэглэл /xx-н 21-22 дугаар хуудас/,
Гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчим манай дүү болох Баттулга Америк улсад байгаа ба намайг нэг утас байгаа та очоод авчих миний таньдаг хүн зарна гээд байна кодтой 11 байгаа гэх зүйл ярьсны дагуу би зурагтад очиж үл таних хүнээс авч тухайн хүнд бэлнээр 120,000 төгрөг авсан. Тэгээд би тухайн авсан утсаа хадмын хашаа буюу Дарь-Эхийн шинэ эцэс рүү авч явсан. Тухайн утас нь миний мэдэхийн дунджаар 1,000,000 төгрөгөөр зарагддаг” гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Айфоне 11 загварын гар утсыг 1,075,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-н 31-32 дугаар хуудас/,
Эд зүйл хураалгасан тэмдэглэл /хх-н 30 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 26 дугаар хуудас /,
Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангрилла худалдааны төвөөс төв номын сан орох гэж яваад өөрийн Айфоне 12 про макс загварын гар утсаа алдсан. Би виставкагийн баруун талаар явж байхад хүн дагаад байх шиг байхаар нь өөрийн гар утсаа үзэхэд байсан ба баруун эргээд явж байгаад үзэхэд байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 60 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар бичлэг бүхий Сиди 1 ширхгийг тооцсон тогтоол /хх-н 66 дугаар хуудас/,
Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...Айфоне 12 про загварын гар утсыг 2,075,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-н 53-54 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангрилла худалдааны төвөөс төв номын сан орох гэж яваад өөрийн айфоне 12 промакс загварын гар утсаа алдсан. Уг утсаа би манай аав Америкаас 2 жилийн өмнө явуулж байсан. Би Шангрилла молл дотор ашиглаж байсан ба тухайн үед виставкагийн баруун талаар явж байхад хүн дагаад байх шиг байхаар нь өөрийн гар утсаа үзэхэд байсан ба баруун эргээд явж байгаад үзэхэд байхгүй байсан.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 дугаар хуудас/,
Хохирогч Э.Бийн гар утсаа хүлээн авсан тул гомдол, саналгүй гэсэн тайлбар /хх-н 61 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрээс ажлаа тарж гараад Улсын их дэлгүүр лүү явах замд Заяа Билгэ гоо сайхны дэлгүүрийн урд зогсоод гарт барьж явсан гар утсаа кармадаа хийгээд жижиг тортой зүйлээ даавуун цүнх рүүгээ хийх гээд барьж явсан гар утсаа гаргах гэтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 85 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар бичлэг бүхий CD 1 ширхгийг тооцсон тогтоол /хх-н 101 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн "...Сэжигтэн этгээд нь хар өнгийн пальтотой зүүн гартаа тортой зүйл барьсан эмэгтэйн араас дагаад шууд машины дундуур ороод гарч байгаа бичлэг үлдсэн байв" гэх тэмдэглэл /хх-н 99 дүгээр хуудас/,
Дамно" ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "...Айфоне экс ар загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-н 92-93 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 00 минутанд хичээлээ тараад гэрлүүгээ яваад гэртээ ирээд үзтэл миний гар утас алга болсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан Айфоне Икс ар маркийн гар утсаа нэг жилийн өмнө Монтелоос 1.160.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас шилэн наалттай, хар хөх өнгийн гэртэй, цэнхэр өнгийн гар утас. Имей код 357351093253447, камерын бичлэг байгаа" гэх мэдүүлэг /хх-н 204-205 дугаар хуудас/,
Б.Ны хохирогч Б.Аийн халааснаас гар утас авч байгаа дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 216-218 дугаар хуудас/,
"Айфоне Экс-Ар" маркийн гар утсыг 685.000 төгрөгөөр үнэлсэн тухай "Дамно" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Айфоне Экс-Ар" гар утсыг 685.000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /хх-н 211-212 дахь дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг тооцсон тогтоол /хх-н 215 дугаар хуудас/,
Хохирогч П.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо арслантай гүүрний хойд талын ТҮЦ-ний орчим ирээд утсаа үзэхэд миний утас байхгүй байсан. Би гар утсаа зенлигээр харахад арслантай гүүрний урд хамгийн сүүлд унтарсан байсан. Цагдаад гомдол гаргачхаад өөрийн утасныхаа байршил харах үед тухайн утас нь шууд Монтел дээр зааж байсан ба оройхондоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монелд харагдаж байсан. Би алдсан утасныхаа дэлгэц дээр алдсан учир холбогдон уу гээд утасныхаа дугаар бичүүлсэн байгаа" гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн "... 25-35 орчим насны хар өнгийн хүрэмтэй, хүрмийн гадуур малгайтай цамцны малгай нь гарсан, хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай пүүзтэй этгээд карманаас авч байгаа бичлэг байх ба утсыг аваад баруун гар талын халаасандаа хийж гарцаар гарч байгаа харагдана" гэх тэмдэглэл, /хх-н 21-22 дугаар хуудас/,
"Дамно" ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Айфоне 11 загварын гар утсыг 1,075,000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /хх-н 31-32 дугаар хуудас/,
Эд зүйл хураалгасан тэмдэглэл /хх-н 30 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Монтел гар утасны худалдааны төв дээр 2014 оноос хойш гар утас засвар ажиллуулж байгаа бөгөөд 2022 оны намар /он сар сайн санахгүй байна/ үл таних залуугаас Айфоне 11 гар утас худалдаж авсан бөгөөд үүнийг өөрт байлгаж байсан юм. Тус гар утас нь асаалттай байсан бөгөөд дэлгэц нь кодтой байсан. Би тус гар утсыг сэлбэгт авсан юм. Би Нямчулуунаас Айфоне 11 загварын цагаан өнгийн гар утас 1 ширхгийг 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Өөр гар утас худалдаж авсан зүйл байхгүй" гэх мэдүүлэг, /хх-н 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн П.Мийн Айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Э.Бийн Айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 2,075,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд байрлах "Заяа билгээ" гоо сайхны дэлгүүрийн орчимд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Мийн Айфоне экс ар загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авсны улмаас 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хангай хотхон"-ны 516 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн Б.Аийн халааснаас "Айфоне Экс Ар" маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 685,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 4.610.000 төгрөгийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н, шүүгдэгч Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн П.Мийн Айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Э.Бийн Айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 2,075,000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд байрлах "Заяа билгээ" гоо сайхны дэлгүүрийн орчимд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Мийн Айфоне экс ар загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авсны улмаас 775,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хангай хотхон"-ны 516 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд насанд хүрээгүй иргэн Б.Ануударийн халааснаас "Айфоне Экс Ар" маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 685,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 4.610.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 9 сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо арслантай гүүрний хойд талын ТҮЦ-ний орчим ирээд утсаа үзэхэд миний утас байхгүй байсан. Би гар утсаа зенлигээр харахад арслантай гүүрний урд хамгийн сүүлд унтарсан байсан. Цагдаад гомдол гаргачхаад өөрийн утасныхаа байршил харах үед тухайн утас нь шууд Монтел дээр зааж байсан ба оройхондоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монелд харагдаж байсан" гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн "...25-35 орчим насны хар өнгийн хүрэмтэй, хүрмийн гадуур малгайтай цамцны малгай нь гарсан, хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай пүүзтэй этгээд карманаас суйлж /авч/ байгаа бичлэг байх ба утсыг аваад баруун гар талын халаасандаа хийж гарцаар гарч байгаа харагдана" гэх тэмдэглэл /xx-н 21-22 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...Айфоне 11 загварын гар утсыг 1,075,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-н 31-32 дугаар хуудас/,эд зүйл хураалгасан тэмдэглэл /хх-н 30 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 26 дугаар хуудас /, хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Шангрилла худалдааны төвөөс төв номын сан орох гэж яваад өөрийн Айфоне 12 про макс загварын гар утсаа алдсан. Би виставкагийн баруун талаар явж байхад хүн дагаад байх шиг байхаар нь өөрийн гар утсаа үзэхэд байсан ба баруун эргээд явж байгаад үзэхэд байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 60 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн дугаар хуудас/,Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...Айфоне 12 про загварын гар утсыг 2,075,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-н 53-54 дүгээр хуудас/,хохирогч Э.Бийн гар утсаа хүлээн авсан тул гомдол, саналгүй гэсэн тайлбар /хх-н 61 дүгээр хуудас/, хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрээс ажлаа тарж гараад Улсын их дэлгүүр лүү явах замд Заяа Билгээ гоо сайхны дэлгүүрийн урд зогсоод гарт барьж явсан гар утсаа кармадаа хийгээд жижиг тортой зүйлээ даавуун цүнх рүүгээ хийх гээд барьж явсан гар утсаа гаргах гэтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 85 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар бичлэг бүхий CD 1 ширхгийг тооцсон тогтоол /хх-н 101 дүгээр хуудас/,камерын бичлэгт үзлэг хийсэн "...Сэжигтэн этгээд нь хар өнгийн пальтотой зүүн гартаа тортой зүйл барьсан эмэгтэйн араас дагаад шууд машины дундуур ороод гарч байгаа бичлэг үлдсэн байв" гэх тэмдэглэл /хх-н 99 дүгээр хуудас/, Дамно" ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "...Айфоне экс ар загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хх-н 92-93 дугаар хуудас/,насанд хүрээгүй хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 00 минутанд хичээлээ тараад гэрлүүгээ яваад гэртээ ирээд үзтэл миний гар утас алга болсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан Айфоне Икс ар маркийн гар утсаа нэг жилийн өмнө Монтелоос 1.160.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас шилэн наалттай, хар хөх өнгийн гэртэй, цэнхэр өнгийн гар утас. Имей код 357351093253447, камерын бичлэг байгаа" гэх мэдүүлэг /хх-н 204-205 дугаар хуудас/,Б.Ны хохирогч Б.Ануударийн халааснаас гар утас авч байгаа дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 216-218 дугаар хуудас/,"Айфоне Экс-Ар" маркийн гар утсыг 685.000 төгрөгөөр үнэлсэн тухай "Дамно" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Айфоне Экс-Ар" гар утсыг 685.000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт /хх-н 211-212 дахь дугаар хуудас/,Эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг тооцсон тогтоол /хх-н 215 дугаар хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ны гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ны энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ны бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч Т.Б нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утас худалдан борлуулдаг төвд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ны хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу Айфоне 11 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэх гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй зөвхөн шүүгдэгч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд Т.Бын үйлдэл мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэдэгт гэмт хэргийн улмаас үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгох ба шүүгдэгч Т.Бын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Байцаагч намайг авсан хүнээ харвал таних уу гээд зураг харуулсан. Энэ арай биш байна гэж хэлэхэд чамайг өөрсдтэй нь уулзуулж харуулна. Тэгээд ирж хараарай гэсэн. ... Би энэ хүнд зараагүй. Энэ хүн биш байна” шүүгдэгч Т.Б “...Бид нар сэлбэгэнд янз бүрийн утас сэлбэг журмаар авдаг. Хямдхан макет зэрэг зүйлс ашиглана. Энэ бол бид нарын ажил хулгайлагдсан утас гэдгийг нь мэдээгүй” гэж тус тус мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Н, Т.Б нар нь тухайн утсыг худалдаж авсан талаар хэн аль нь маргаагүй ч шүүгдэгч Т.Бад гэмт хэргийн улмаас олж авсан эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Т.Быг гэмт хэргийн улмаас үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй байх тул Т.Батыг цагаатгаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч П.Мэд 1.075.000 төгрөгийн, хохирогч Э.Бьд 2.075.000 төгрөгийн, хохирогч Б.Мт 775.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.Аьд 685.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч П.Мэ, хохирогч Э.Бь, хохирогч насанд хүрээгүй хохирогч Б.Аь нар нь өөрсдийн гар утсаа буцааж авсан харин хохирогч Б.Мт 775.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Наас 775.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболдоос Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Нд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, харин Эрүүгийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй учир шүүгдэгч Т.Бад тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Быг цагаатгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 137 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Наас 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 905-49 тоотод оршин суух Шаргалжуут овогт Батмөнхийн Мөнхцэцэгт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хилийн хориг тавигдаагүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч Т.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4,5 дахь хэсэг, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Быг цагаатгасугай.
2.Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 137 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэссэгт заанаар Б.Наас 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 905-49 тоотод оршин суух Шаргалжуут овогт Батмөнхийн Мөнхцэцэгт олгосугай.
7. Шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, тус тус хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ