| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/00997/и |
| Дугаар | 1864 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 1864
| 2019 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2019/01864 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............. хаягт оршин суух Д овогт М-ын Н /РД: ...................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... байрлах ШШГГ-Тхолбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/12 тоот шийдвэрээр М овогтой Н надаас 54,427,950 төгрөг гаргуулан Н.Ш д олгохоор шийдвэрлэсэн. Миний барьцаа хөрөнгө болох .............тоот 2 өрөө 53,5 метр квадрат талбай бүхий орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 47,532,193 төгрөгөөр худалдахаар болсныг бид зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү шшгг-Т гаргасан үнэлгээ болох 47,532,193 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа М.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Шшгг холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2037 дугаар магадлалаар М.Н-ээс 54,427,950 төгрөгийг гаргуулж Н.Ш-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хурааж авсан М-ын Н /РД: ......................../-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн................. дугаарт бүртгэлтэй .............................тоот 53.5 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 95,064,387 төгрөгийн 70 хувь 66,545,071 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тус газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 3/30639 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн.
Төлбөр төлөгчөөр гаргасан дээрх хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1394 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3784, мөн шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн 0000 дугаар захирамж нь хуулийн үндэслэлгүй байх тул захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ...гэж тайлбарлаж маргасан.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэн, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ШШгг-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР