Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 02

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

            Шүүгдэгч: Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох 201616000223 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

-2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын *******гийн 1-20 тоот хашаанд оршин суух Ш.*******гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж  хохирогч Ш.*******д 21.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.*******ын төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлж төрийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ:

            Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө байшингийн хундаам цутгах гээд *******, ******* нартай хамт 3 удаа чулуу зөөж ирээд, *******ыг 2 пиво аваад ир гэсэн чинь 0.75 граммын архи аваад ирсэн. Архиа хувааж уух зуур хүнс хийж байхад *******ын эхнэр нь ирээд архи уулаа гэж загнаад *******ыг аваад явсан. Би үлдэж хүнсээ хийгээд, архиа хувааж уугаад, тал шил архи үлдэхлээр нь *******ынд очиж уусан. Тэгээд *******ийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд манай эхнэр учиргүй уурлаад загнаад байхаар нь *******ыг явуулсан. Би гараа угааж байгаад уурандаа толио цохьсон чинь гараа зүссэн. Тэгээд *******ынд очоод та нар яахлаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд намайг түлхэж унагаасан. Би довжоон дээр ар дагзаараа унасан. Тэгээд уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдчихоод явсан. Гэртээ ирээд байж байтал төлөөлөгч *******, цагдаатай ирээд явъя гэсэн. Би яах юм бэ ингээд амарчихна явахгүй гэсэн чинь заавал авч явна гэсэн. Би халаасанд байсан түрийвч, гар утсаа ширээн дээр тавиад хутгаа тэнийлгээд босоход ******* утсаараа “хутга гаргаад байна ш дээ” гэхээр нь би *******ыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* хүрч ирээд хутга авсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирээд, эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Хохирогчид 21.000 төгрөгийг төлж барагдуулсан  гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын соёлын төвд ажиллаж байгаад ажпаасаа тараад *******гийн 1-20 тоот гэртээ очиход манай нөхөр ******* согтуу архи уучихсан байхаар нь чи архи уулаа гэж загнаад байж байтал ******* ганцаараа өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинаар хүрч ирээд байшингийн гадаах хаалга нүдэхээр нь очоод хаалгаа онгойлгоод өгөхөд ******* гар нь цус болчихсон гадаа зогсож байсан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд чи гэр бүлийн хооронд хэрүүл маргаан үүсгэж асуудал үүсгэлээ гээд намайг заамдаад миний баруун гар луу нэг удаа цохиод авахаар нь би *******ыг цааш нь түлхтэл ******* газар унасан тэгэхээр нь би байшингийн хаалгаа түгжсэн. Тэгтэл ******* манай байшингийн урд талын хаалганы зүүн талын цонхыг нь гараараа цохиж хагалчихаад яваад өгөхөөр нь би *******ын эхнэр д утсаар залгаад танай нөхөр ******* согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирээд юу болсон талаар асуугаад зураг авсан. Би тэгээд цагдаа нарт манай нөхөр архи уусан байна үүнийг авч яваад эрүүлжүүлээд өг гэсэн тэгээд цагдаа нар *******ыг аваад явсан. ******* гэртээ эхнэртэйгээ хэрэлдээд тэгээд намайг *******ыг архи уусан байна гэж манай эхнэрт ховолсон байна гэж манайд хүрч ирээд агсам тавиад тэгээд манай байшингийн цонхыг хагалчихсан. Тухайн үед манай башингийн цонхнууд бүгд бүтэн хагараагүй байсан. Намайг гэрээсээ түлхээд гаргалаа гэж уурандаа манай байшингийн цонхны давхар шилний дан шилийг нь хагалсан. Байшингийн хагарсан цонхыг бид нар өөрсдөө шиллэсэн, одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-22/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед *******гийн 1-20 тоот хашаанд ******* согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг ******* гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.ийг утсаар дуудаад албаны машинаар явж *******гийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход ******* уйлчихсан ******* согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсааар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар *******ын гэрт очиход ******* нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан тэгээд *******т юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд ******* би явахгүй өөрийнхөө юмыг хагалсан гээд халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй эвхдэг хутгаа дэлгэж барьж босч ирээд би шийдсэн хүн шүү та хоёрын нэгийг шаачих уу гэж надруу хутгатай гараараа далайж заналхийлэхэд ******* гуай миний хажуугаар орж *******ын гартаа барьсан байсан эвхдэг хутгыг нь булааж авсан...олон нийтийн цагдаагийн ажилтан ийн хамтаар *******, ******* нарыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгэхэд *******ын гарнаас цус гарч байсан ба тасгийн дарга Ц.х/ч Н.ыг хэл амаар доромжилж заамдаж авсан. Тэгэхэд нь би *******ын гарыг тавиулж салгасан....Би дуудлагын дагуу явж *******тай уулзаад таны талаар гомдол мэдээлэл ирсэн байна тийм учраас та надтай одоо явж цагдаагийн тасаг дээр очиж уулзах шаардлагатай байна гэж хууль ёсны шаардалга тавьсан. Миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас миний өөдөөс хутга барьж өөдөөс далайсан... ******* гэх хүний эзэмшлийн сэндвичин байшингийн цонхыг хагалсан байсан. *******ыг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан гэжээ. /хх-24-25/

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын төвд байдаг *******гийн 1-20 тоот гэрээсээ үдээс хойш 14 цагийн үед гараад *******ынд очоод бид хоёр пургон автомашинаар барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд ******* бид хоёр машин дотор 0.75 граммын Ерөөл архийг хувааж уучихаад *******ын гэрт нь очоод барилгын ажилчдын хүнс гаргасан. Тэгээд би гэрлүүгээ хариад гэртээ амрах гэж байтал ******* өөрийн эзэмшлийн 100 маркийн машинаар манайд ганцаараа хүрч ирээд байшингийн урд талын хаалгыг нүдэж байгаад манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай байшингийн нүүрэн талын нэг цонхыг хагалчихсан. ******* буцаад гэрлүүгээ явсан. Эхнэр цагдаа дуудсан, гэртээ амрах гэж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад *******ын гэрт ороход ******* жижиг гал тогооны өрөөндөө сандал дээрээ суучихсан 00 өрөөний шилэн хаалгаа хагалаад *******ын баруун талын гарнаас цус гарчихсан нэг гараараа атгаад сууж байхаар нь цагдаа нар та яагаад байгаа юм, боль гэхэд ******* өөдөөс ална шүү гээд хэл амаар доромжилоод *******ыг чамайг шаачих уу гээд хүрэн иштэй эвхдэг хутгыг бариад босоод ирэхээр нь би хүрч очоод *******ын баруун гартаа барьсан хутгыг нь булааж авсан....Би тухайн үед архи уусан согтуу байсан гэхдээ ******* манай гэрт хүрч ирээд манай эхнэртэй маргалдаад тэгээд байшингийн урд талын нэг цонхны онгойдог порчигны дан цонхыг нь хагалчихсан...******* шил цонхыг гараараа цохиж хагалсанаас болж гараа зүссэн, *******ыг цохиж зодсон хүн байхгүй өөрөө харин агсам тавиад цагдаа нар луу ална шүү гээд дайраад байсан....Л.Далайжарал *******ын гэрт очоод *******ыг та яагаад байгаа юм, одоо цагдаа дээр очье гэж хэлсэн тэгтэл ******* өөдөөс ална шүү гээд хутга бариад ирэхээр би *******ын барьж байсан хутгыг нь булааж авсан гэжээ. /хх-26-27/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Б.гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд байдаг гэртээ хүргэн ах Өлзийбаатар, *******, манай нөхөр ******* гурав барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд би үдээс хойш 15 цагийн үед *******ын утас руу залгаад *******ыг чи яагаад архи уугаад байгаа юм гэхэд би архи уугаагүй гэхэд би чамайг архи уусаныг чинь Өлзийбаатараас мэдсэн, хурдан ир гэхэд ******* удаагүй Өлзийбаатартай хамт гэртээ өөрийн эзэмшлийн Ланд-100 маркийн машинаар ирэхээр нь би Өлзийбаатарыг хамт архи уулаа гэж хэлээд гэрээсээ хөөгөөд явуулсан. Тэгээд би *******ыг архи уулаа гэж загнаад, бид хоёр хэрэлдээд байж байтал ******* байшингийн 00 өрөөндөө ороод удаагүй өрөөнд шил хагарах чимээ гарахаар нь би хажуу өрөөнөөс гарч очоод чи яагаад 00 өрөөний толь хагалж байгаа юм гэхэд *******ын баруун гарнаас нь цус гараад зүүн гараараа дарчихсан зогсож байсан. ******* чиний биед хүрч байсанаас энэ толийг хагалсан дээр гэж хэрэлдээд байж байтал Өлзийбаатарын эхнэр ******* залгаад манай нөхөр Өлзийбаатар танайд байна уу? гэхэд ирсэн тэгээд танай нөхрийг хөөгөөд явуулсан гэж хэлээд дэлгүүртээ байж байхад ******* гэрээс гарч явсан. Удаагүй *******ыг гэрт орж ирэхээр би гэрт ороод очиход *******ын гарнаас цус гарчихсан байдалтай гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхаар би дэлгүүрээ хаагаад гэрлүү ороод байж байтал гаднаас *******, нэг цагдаатай хамт орж ирсэн. Би тэр хоёрт та хоёрыг хэн дуудсан яах гэж байгаа юм гэхэд ******* бид нар хүний гомдлын мөрөөр явж байна. *******тай уулзах гэж ирсэн гэсэн би тэгэхээр нь цаад өрөө рүү ороход ******* төлөөлөгч *******ыг яагаад айлын цонх хагалаад байгаа юм гэж хэлж байгаа нь сонсогдсон. Нэг нь хутга боль гэхээр би том өрөөнөөс гараад очиход Өлзийбаатар ах нэг жижиг хутга барьчихсан зогсож байхаар би юу хутга болоод байна гэхэд ******* би хармаанаасаа хутга гаргаж байна гэхэд ******* төлөөлөгч утсаар залгаад энэ ******* надруу хутга бариад байна гэж хэлж байсан...Харин тийм байна. Өлзийбаатар гэж мэдүүлсэн байна. Тэр хүнийг ******* гэдэг юм. Би тухайн үед нэрийг нь андуураад хэлчихсэн байсан. ******* гэдэг хүн байгаа юм гэжээ. /хх-28-30/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвд дээр гэртээ байж байхад ******* хүрч ирээд хамт яваад байшингийн хундаамны чулуу татаад өгөх үү гэсэн би тэгээд *******тай хамт явж сумын урд байдаг уулнаас чулуу татах гэж *******, ******* бид гурав пургон маркийн машинаар явсан тэгээд чулуу татаж дуусчихаад орой 16 цагийн үед *******, ******* бид гурав нэг шил 0.75 граммын Улаанбаатар архийг хувааж уусан тэгээд би архи ууж чаддаггүй амархан согтдог болохоор цаашаа юу болсоныг мэдэхгүй өглөө нь 09 цагийн үед гэртээ унтаж байсан. Бид гуравыг архи дөнгөж архи задлаад ууж байхад *******ын эхнэр ******* хүрч ирээд бид нарыг архи уугаад байна гэж хэлээд явсан. Маргааш нь өглөө нь *******тай уулзахад урьд шөнө ******* манай гэрийн байшингийн цонхыг нь хагалчихсан гэж хэлж байсан гэжээ./хх-31/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч З.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны 18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвд эмнэлэг дээр байж байхад ******* нь баруун гараа зүсүүлсэн цус гарсан байдалтай ирсэн тэгээд *******т үзлэг хийхэд баруүн гарын 3 дугаар үений орчимд 6 см 0.8 см гүнтэй орчим зүсэгдсэн байсан тэгээд *******ын зүсэгдсэн гаранд 5 ширхэг оёдол тавиад цусыг тогтоогоод үрэвслийн эсрэг эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед Н.******* архи уусан согтуу байсан цагдаа нараар хүргүүлж ирсэн байсан. ******* гараа шилэнд зүсчихсэн гэж өөрөө хэлж байсан гэжээ. /хх-32/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.ийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвд гадуур хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ******* төлөөлөгч утсаар залгаад дуудлага ирлээ хүрээд ир гэсэн би тэгээд цагдаагийн дэслэгч Л.*******тай хамт *******гийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход ******* гэдэг эмэгтэй дөнгөж сая ******* согтуу хүрч ирээд агсам тавиад хэл амаар доромжилж байгаад манай байшингийн цонхыг хагалчихаад явсан гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрийн эзэн Өлзийг машиндаа суулгаад *******ын гэрт очсон. Тэгэхэд ******* гэртээ архи уучихсан, баруун гар нь цус болчихсон байшингийн гал тогооны өрөөндөө сандал дээр сууж байхаар цагдаагийн дэслэгч П.******* тэр *******т юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд ******* халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм. Би явахгүй тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад босч ирээд та хоёрын хэн нэгийг чинь ална, нэгийг нь алчихаад шоронд сууна, хоёр жил явчихаад ирнэ гэж өөдөөс заналхиилэхэд ******* *******ыг хориод голоор ороод *******аас хутгыг нь булааж авсан. Бид хоёр *******ыг цагдаагийн тасаг дээр авчирсан. *******ыг драйгер багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан согтуу байсан гэжээ. /хх-33/

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт:

            Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвд байшингийн сууринд тавих чулуунд *******, ******* нартай хамт яваад чулуугаа татаж авчираад барилга барьж байгаа хүмүүст хүнс хийж өгөөд *******ыг 2 ширхэг пиво аваад ир гэж 5000 төгрөг өгсөн тэгтэл ******* 0.75 граммын Улаанбаатар архи аваад ирэхээр нь түүнийг нь задлаад *******, ******* бид гурав уугаад сууж байтал *******ын эхнэр ******* хүрч ирээд нөхрөө аваад явсан тэгэхээр нь би үлдсэн Улаанбаатар архийг аваад өөрийн эзэмшлийн өмө улсын дугаартай ланд-100 маркийн машинаар *******ийг аваад *******ын гэрт нь очсон. Тэнд *******ын гэрт нөгөө хугас Улаанбаатар архийг *******, ******* бид гурав хувааж уугаад ******* нэлээн согтохоор нь ******* бид хоёр *******ийг гэрт нь хүргэж өгөхөөр гарах гэтэл *******ын эхнэр ******* уурлаад гэртээ үлдсэн тэгээд би *******ийг машинаараа гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ очиход эхнэр учиргүй уурлаад намайг хүнд архи уулгалаа гээд байсан би тэгээд гар нүүрээ угааж байхад манай эхнэр намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь та нар яахаараа ингэж уурлаж байдаг юм гэж хэлээд би толь руугаа нэг удаа цохиод автал миний баруун гарын чигжий хуруу зүсэгдсэн тэгээд би тэр уурандаа гэрээсээ гарч машинаа унаад *******ын гэрт нь очоод хаалгыг нь тогштол ******* гараад ирэхээр нь та нар яахаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд ******* миний цээж рүү нэг удаа түлхтэл би арагшаа газар унасан тэгээд би тэр уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдтол цонх нь /дан цонх / хагарсан тэгэхээр нь буцаад гэртээ ирээд байж байтал манай гэрт төлөөлөгч *******, цагдаатай ирэхээр нь би гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан тэгээд ******* төлөөлөгч намайг явъя гэхээр нь би гайгүй байна одоо амарлаа гэхэд дуудлага өгсөн таныг цагдаагийн тасаг руу авч явна гэхээр нь би халаасанд байсан түрийвч, гар утас хоёрыг ширээн дээр тавиад хармаанд байсан хутгыг бариад босч ирсэн чинь ******* утсаараа “Энэ Эрхэм өөдөөс хутга гаргаад байна шүү гэхээр нь би *******ыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлээд гэрээс гараад цагдаагийн машинд суугаад сумын цагдаагийн тасаг дээр ирсэн гэжээ /хх-43-46/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,

Хэргийн газрын схем зураг /хх-6-10/,

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-16/,

Хураан авах тогтоол /хх-17/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-18/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/,

Хохирогчоор тогтоох тогтоол /хх-21, 23/,

Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-34/,

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-35/,

Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол /хх-36/,

Шинжээчийн дүгнэлт /хх-37/,

Тодорхойлолт /хх-38/,

Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-39/,

Хувийн батлан даалт /хх-40/,

Сэжигтнээр тооцох тогтоол /хх-41/,

Яллагдагчаар татах тогтоол /хх-44/,

Банкуудын тодорхойлолт /хх48-57/,

Н.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-58/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/,

Өмнөговь аймгийн ******* сумын Урт багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Т-120 тоот тодорхойлолт /хх-60/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42/1824 тоот албан бичиг /хх-62/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарны 12-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-63/,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-66/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарны 03-ны өдрийн 61 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-67-68/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-73/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын *******гийн 1-20 тоот хашаанд оршин суух Ш.*******гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж хохирогч Ш.*******д 21.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө байшингийн хундаам цутгах гээд *******, ******* нартай хамт 3 удаа чулуу зөөж ирээд, *******ыг 2 пиво аваад ир гэсэн чинь 0.75 граммын архи аваад ирсэн. Архиа хувааж уух зуур хүнс хийж байхад *******ын эхнэр нь ирээд архи уулаа гэж загнаад *******ыг аваад явсан...Тэгээд *******ийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд манай эхнэр учиргүй уурлаад загнаад байхаар нь *******ыг явуулсан...Тэгээд *******ынд очоод та нар яахлаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд намайг түлхэж унагаасан...Тэгээд уурандаа хаалгыг нь өшиглөөд цонх руу нь тохойлдчихоод явсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.*******гийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын соёлын төвд ажиллаж байгаад ажпаасаа тараад *******гийн 1-20 тоот гэртээ очиход манай нөхөр ******* согтуу архи уучихсан байхаар нь чи архи уулаа гэж загнаад байж байтал ******* ганцаараа өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинаар хүрч ирээд байшингийн гадаах хаалга нүдэхээр нь очоод хаалгаа онгойлгоод өгөхөд ******* гар нь цус болчихсон гадаа зогсож байсан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд чи гэр бүлийн хооронд хэрүүл маргаан үүсгэж асуудал үүсгэлээ гээд намайг заамдаад миний баруун гар луу нэг удаа цохиод авахаар нь би *******ыг цааш нь түлхтэл ******* газар унасан тэгэхээр нь би байшингийн хаалгаа түгжсэн. Тэгтэл ******* манай байшингийн урд талын хаалганы зүүн талын цонхыг нь гараараа цохиж хагалчихаад яваад өгөхөөр нь би *******ын эхнэр д утсаар залгаад танай нөхөр ******* согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн...манай башингийн цонхнууд бүгд бүтэн хагараагүй байсан. Намайг гэрээсээ түлхээд гаргалаа гэж уурандаа манай байшингийн цонхны давхар шилний дан шилийг нь хагалсан. Байшингийн хагарсан цонхыг бид нар өөрсдөө шиллэсэн, одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-22/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.*******ын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед *******гийн 1-20 тоот хашаанд ******* согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг ******* гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.ийг утсаар дуудаад албаны машинаар явж *******гийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход ******* уйлчихсан ******* согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсаар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар *******ын гэрт очиход ******* нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.*******ын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* сумын төвд байдаг *******гийн 1-20 тоот гэрээсээ үдээс хойш 14 цагийн үед гараад *******ынд очоод бид хоёр пургон авто машинаар барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд ******* бид хоёр машин дотор 0.75 граммын Ерөөл архийг хувааж уучихаад *******ын гэрт нь очоод барилгын ажилчдын хүнс гаргасан. Тэгээд би гэрлүүгээ хариад гэртээ амрах гэж байтал ******* өөрийн эзэмшлийн 100 маркийн машинаар манайд ганцаараа хүрч ирээд байшингийн урд талын хаалгыг нүдэж байгаад манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай байшингийн нүүрэн талын нэг цонхыг хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.ийн “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвд гадуур хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ******* төлөөлөгч утсаар залгаад дуудлага ирлээ хүрээд ир гэсэн би тэгээд цагдаагийн дэслэгч Л.*******тай хамт *******гийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход ******* гэдэг эмэгтэй дөнгөж сая ******* согтуу хүрч ирээд агсам тавиад хэл амаар доромжилж байгаад манай байшингийн цонхыг хагалчихаад явсан гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрийн эзэн Өлзийг машиндаа суулгаад *******ын гэрт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-33/, мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.*******ын “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед...би *******ийг машинаараа гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ очиход эхнэр учиргүй уурлаад намайг хүнд архи уулгалаа гээд байсан. Би тэгээд гар нүүрээ угааж байхад манай эхнэр намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь та нар яахаараа ингэж уурлаж байдаг юм гэж хэлээд би толь руугаа нэг удаа цохиод автал миний баруун гарын чигжий хуруу зүсэгдсэн тэгээд би тэр уурандаа гэрээсээ гарч машинаа унаад *******ын гэрт нь очоод хаалгыг нь тогштол ******* гараад ирэхээр нь та нар яахаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд ******* миний цээж рүү нэг удаа түлхтэл би арагшаа газар унасан тэгээд би тэр уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдтол цонх нь /дан цонх/ хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-43/, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, хэргийн газрын схем зураг /хх-6-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/, Ашид билгүүн ХХК-ийн “ дан вакум цонхны шил 21.000 төгрөг “ гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Мөн шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.*******ын төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлж төрийн албан хаагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын “...Гэртээ ирээд байж байтал төлөөлөгч *******, цагдаатай ирээд явъя гэсэн. Би яах юм бэ ингээд амарчихна явахгүй гэсэн чинь заавал авч явна гэсэн. Би халаасанд байсан түрийвч, гар утсаа ширээн дээр тавиад хутгаа тэнийлгээд босоход ******* утсаараа “хутга гаргаад байна ш дээ” гэхээр нь би *******ыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* хүрч ирээд хутга авсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирээд, эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.*******гийн “...би *******ын эхнэр д утсаар залгаад танай нөхөр ******* согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирээд юу болсон талаар асуугаад зураг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.*******ын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед *******гийн 1-20 тоот хашаанд ******* согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг ******* гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.ийг утсаар дуудаад албаны машинаар явж *******гийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход ******* уйлчихсан ******* согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсаар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар *******ын гэрт очиход ******* нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан тэгээд *******т юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд ******* би явахгүй өөрийнхөө юмыг хагалсан гээд халааснаасаа хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй эвхдэг хутгаа дэлгэж барьж босч ирээд “би шийдсэн хүн шүү та хоёрын нэгийг шаачих уу” гэж над руу хутгатай гараараа далайж заналхийлэхэд ******* гуай миний хажуугаар орж *******ын гартаа барьсан байсан эвхдэг хутгыг нь булааж авсан...олон нийтийн цагдаагийн ажилтан ийн хамтаар *******, ******* нарыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгэхэд *******ын гарнаас цус гарч байсан ба тасгийн дарга Н.ыг хэл амаар доромжилж заамдаж авсан. Тэгэхэд нь би *******ын гарыг тавиулж салгасан...Би дуудлагын дагуу явж *******тай уулзаад таны талаар гомдол мэдээлэл ирсэн байна тийм учраас та надтай одоо явж цагдаагийн тасаг дээр очиж уулзах шаардлагатай байна гэж хууль ёсны шаардалга тавьсан. Миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас миний өөдөөс хутга барьж өөдөөс далайсан...******* гэх хүний эзэмшлийн сэндвичин байшингийн цонхыг хагалсан байсан. *******ыг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.*******ын “...Эхнэр цагдаа дуудсан, гэртээ амрах гэж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад *******ын гэрт ороход ******* жижиг гал тогооны өрөөндөө сандал дээрээ суучихсан 00 өрөөний шилэн хаалгаа хагалаад *******ын баруун талын гарнаас цус гарчихсан нэг гараараа атгаад сууж байхаар нь цагдаа нар та яагаад байгаа юм, боль гэхэд ******* өөдөөс ална шүү гээд хэл амаар доромжилоод *******ыг чамайг шаачих уу гээд хүрэн иштэй эвхдэг хутгыг бариад босоод ирэхээр нь би хүрч очоод *******ын баруун гартаа барьсан хутгыг нь булааж авсан...Би тухайн үед архи уусан согтуу байсан гэхдээ ******* манай гэрт хүрч ирээд манай эхнэртэй маргалдаад тэгээд байшингийн урд талын нэг цонхны онгойдог порчигны дан цонхыг нь хагалчихсан...******* шил цонхыг гараараа цохиж хагалснаас болж гараа зүссэн, *******ыг цохиж зодсон хүн байхгүй өөрөө харин агсам тавиад цагдаа нар луу ална шүү гээд дайраад байсан...Л.Далайжарал *******ын гэрт очоод *******ыг та яагаад байгаа юм, одоо цагдаа дээр очье гэж хэлсэн тэгтэл ******* өөдөөс ална шүү гээд хутга бариад ирэхээр би *******ын барьж байсан хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Б.гийн “...******* бид нар хүний гомдлын мөрөөр явж байна. *******тай уулзах гэж ирсэн гэсэн би тэгэхээр нь цаад өрөө рүү ороход ******* төлөөлөгч *******ыг яагаад айлын цонх хагалаад байгаа юм гэж хэлж байгаа нь сонсогдсон. Нэг нь хутга боль гэхээр би том өрөөнөөс гараад очиход ******* ах нэг жижиг хутга барьчихсан зогсож байхаар би юун хутга болоод байна гэхэд ******* би хармаанаасаа хутга гаргаж байна гэхэд ******* төлөөлөгч утсаар залгаад энэ ******* над руу хутга бариад байна гэж хэлж байсан... Тэр хүнийг ******* гэдэг юм. Би тухайн үед нэрийг нь андуураад хэлчихсэн байсан. ******* гэдэг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.ийн “...Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны 18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвд эмнэлэг дээр байж байхад ******* нь баруун гараа зүсүүлсэн цус гарсан байдалтай ирсэн тэгээд *******т үзлэг хийхэд баруүн гарын 3 дугаар үений орчимд 6 см 0.8 см гүнтэй орчим зүсэгдсэн байсан тэгээд *******ын зүсэгдсэн гаранд 5 ширхэг оёдол тавиад цусыг тогтоогоод үрэвслийн эсрэг эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед Н.******* архи уусан согтуу байсан цагдаа нараар хүргүүлж ирсэн байсан. ******* гараа шилэнд зүсчихсэн гэж өөрөө хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-32/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.ийн “...Тэгэхэд ******* гэртээ архи уучихсан, баруун гар нь цус болчихсон байшингийн гал тогооны өрөөндөө сандал дээр сууж байхаар цагдаагийн дэслэгч П.******* тэр *******т юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд ******* халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм. Би явахгүй тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад босч ирээд та хоёрын хэн нэгийг чинь ална, нэгийг нь алчихаад шоронд сууна, хоёр жил явчихаад ирнэ гэж өөдөөс заналхиилэхэд ******* *******ыг хориод голоор ороод *******аас хутгыг нь булааж авсан. Бид хоёр *******ыг цагдаагийн тасаг дээр авчирсан. *******ыг драйгер багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/, мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.*******ын “...гэртээ ирээд байж байтал манай гэрт төлөөлөгч *******, цагдаатай ирэхээр нь би гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан тэгээд ******* төлөөлөгч намайг явъя гэхээр нь би гайгүй байна одоо амарлаа гэхэд дуудлага өгсөн таныг цагдаагийн тасаг руу авч явна гэхээр нь би халаасанд байсан түрийвч, гар утас хоёрыг ширээн дээр тавиад хармаанд байсан хутгыг бариад босч ирсэн чинь ******* утсаараа “Энэ Эрхэм өөдөөс хутга гаргаад байна шүү гэхээр нь би *******ыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлээд гэрээс гараад цагдаагийн машинд суугаад сумын цагдаагийн тасаг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-16/, улаан хүрэн өнгийн иштэй жижиг эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/, эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /хх-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

 Аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Н.*******ын үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.*******ыг гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй ба гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчдэд хохирол учирснаар төгсдөг.

Гэмтээх гэдэг нь гэмт үйлдлээс шалтгаалан өмч хөрөнгийн ашигтай байдал нь алдагдаж түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг хэлдэг.

Хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл нь айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгодог ба төрийн албан хаагчийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан айлган сүрдүүлэх зорилгоор шүүгдэгч Н.******* нь ажил үүргийнхээ дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.*******ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.******* нь ял шийтгэлийн хувьд  урьд 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Тэрээр шүүгдэгч Н.*******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэл бий болсон хэдий ч өмнө нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, энэ төрлийн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдэж удаа дараа ял шийтгүүлснийг харгалзан үзэхэд засарч хүмүүжсэн байдал тогтоогдохгүй, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлджээ.

   Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, согтуурал шалгасан тэмдэглэл болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт: Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино...гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгийн нотлох баримтууд болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан эвхдэг тонгорог хутга, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйл ял оногдуулах нийтлэг зарчмыг удирдлага болгон мөн шүүгдэгч Н.*******ыг хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор  хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 46 дугаар зүйлд ялын төрлийг хөнгөн ялаас хүнд ял руу нь дараалуулан бичсэн ба торгох ял нь хамгийн хөнгөн төрлийн, баривчлах ял нь хүнд төрлийн ял байхаар хуульчилжээ.

 Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, шүүгдэгч Н.*******ын биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоног баривчлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй эвхдэг жижиг тонгорог хутга нь шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь  мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.*******гийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.