Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 02

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

            Шүүгдэгч: Н.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Намжилдоржийн Эрхэмбаярт холбогдох 201616000223 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

-2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаагийн 1-20 тоот хашаанд оршин суух Ш.Өлзийсүрэнгийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж  хохирогч Ш.Өлзийсүрэнд 21.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Далайжаргалын төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлж төрийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эрхэмбаяр мэдүүлэхдээ:

            Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө байшингийн хундаам цутгах гээд Өлзийбат, Цэнгэл нартай хамт 3 удаа чулуу зөөж ирээд, Өлзийбатыг 2 пиво аваад ир гэсэн чинь 0.75 граммын архи аваад ирсэн. Архиа хувааж уух зуур хүнс хийж байхад Өлзийбатын эхнэр нь ирээд архи уулаа гэж загнаад Өлзийбатыг аваад явсан. Би үлдэж хүнсээ хийгээд, архиа хувааж уугаад, тал шил архи үлдэхлээр нь Өлзийбатынд очиж уусан. Тэгээд Цэнгэлийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд манай эхнэр учиргүй уурлаад загнаад байхаар нь Өлзийбатыг явуулсан. Би гараа угааж байгаад уурандаа толио цохьсон чинь гараа зүссэн. Тэгээд Өлзийбатынд очоод та нар яахлаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд намайг түлхэж унагаасан. Би довжоон дээр ар дагзаараа унасан. Тэгээд уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдчихоод явсан. Гэртээ ирээд байж байтал төлөөлөгч Далайжаргал, Төрбат цагдаатай ирээд явъя гэсэн. Би яах юм бэ ингээд амарчихна явахгүй гэсэн чинь заавал авч явна гэсэн. Би халаасанд байсан түрийвч, гар утсаа ширээн дээр тавиад хутгаа тэнийлгээд босоход Далайжаргал утсаараа “хутга гаргаад байна ш дээ” гэхээр нь би Далайжаргалыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлсэн. Тэгсэн чинь Өлзийбат хүрч ирээд хутга авсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирээд, эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Хохирогчид 21.000 төгрөгийг төлж барагдуулсан  гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Өлзийсүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын соёлын төвд ажиллаж байгаад ажпаасаа тараад Шугшаагийн 1-20 тоот гэртээ очиход манай нөхөр Өлзийбат согтуу архи уучихсан байхаар нь чи архи уулаа гэж загнаад байж байтал Эрхэмбаяр ганцаараа өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинаар хүрч ирээд байшингийн гадаах хаалга нүдэхээр нь очоод хаалгаа онгойлгоод өгөхөд Эрхэмбаяр гар нь цус болчихсон гадаа зогсож байсан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд чи гэр бүлийн хооронд хэрүүл маргаан үүсгэж асуудал үүсгэлээ гээд намайг заамдаад миний баруун гар луу нэг удаа цохиод авахаар нь би Эрхэмбаярыг цааш нь түлхтэл Эрхэмбаяр газар унасан тэгэхээр нь би байшингийн хаалгаа түгжсэн. Тэгтэл Эрхэмбаяр манай байшингийн урд талын хаалганы зүүн талын цонхыг нь гараараа цохиж хагалчихаад яваад өгөхөөр нь би Эрхэмбаярын эхнэр Алтантуяад утсаар залгаад танай нөхөр Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн 85550102 гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирээд юу болсон талаар асуугаад зураг авсан. Би тэгээд цагдаа нарт манай нөхөр архи уусан байна үүнийг авч яваад эрүүлжүүлээд өг гэсэн тэгээд цагдаа нар Өлзийбатыг аваад явсан. Эрхэмбаяр гэртээ эхнэртэйгээ хэрэлдээд тэгээд намайг Эрхэмбаярыг архи уусан байна гэж манай эхнэрт ховолсон байна гэж манайд хүрч ирээд агсам тавиад тэгээд манай байшингийн цонхыг хагалчихсан. Тухайн үед манай башингийн цонхнууд бүгд бүтэн хагараагүй байсан. Намайг гэрээсээ түлхээд гаргалаа гэж уурандаа манай байшингийн цонхны давхар шилний дан шилийг нь хагалсан. Байшингийн хагарсан цонхыг бид нар өөрсдөө шиллэсэн, одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-22/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Далайжаргалын мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Шугшаагийн 1-20 тоот хашаанд Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг Өлзийсүрэн гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Төрмөнхийг утсаар дуудаад албаны машинаар явж Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Өлзийсүрэн уйлчихсан Эрхэмбаяр согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсааар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар Эрхэмбаярын гэрт очиход Эрхэмбаяр нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан тэгээд Эрхэмбаярт юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Эрхэмбаяр би явахгүй өөрийнхөө юмыг хагалсан гээд халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй эвхдэг хутгаа дэлгэж барьж босч ирээд би шийдсэн хүн шүү та хоёрын нэгийг шаачих уу гэж надруу хутгатай гараараа далайж заналхийлэхэд Өлзийбат гуай миний хажуугаар орж Эрхэмбаярын гартаа барьсан байсан эвхдэг хутгыг нь булааж авсан...олон нийтийн цагдаагийн ажилтан Төрмөнхийн хамтаар Өлзийбат, Эрхэмбаяр нарыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгэхэд Эрхэмбаярын гарнаас цус гарч байсан ба тасгийн дарга Ц.х/ч Н.Төрбатыг хэл амаар доромжилж заамдаж авсан. Тэгэхэд нь би Эрхэмбаярын гарыг тавиулж салгасан....Би дуудлагын дагуу явж Эрхэмбаяртай уулзаад таны талаар гомдол мэдээлэл ирсэн байна тийм учраас та надтай одоо явж цагдаагийн тасаг дээр очиж уулзах шаардлагатай байна гэж хууль ёсны шаардалга тавьсан. Миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас миний өөдөөс хутга барьж өөдөөс далайсан... Өлзийсүрэн гэх хүний эзэмшлийн сэндвичин байшингийн цонхыг хагалсан байсан. Эрхэмбаярыг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан гэжээ. /хх-24-25/

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Өлзийбатын мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гурвантэс сумын төвд байдаг Шугшаагийн 1-20 тоот гэрээсээ үдээс хойш 14 цагийн үед гараад Эрхэмбаярынд очоод бид хоёр пургон автомашинаар барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд Эрхэмбаяр бид хоёр машин дотор 0.75 граммын Ерөөл архийг хувааж уучихаад Эрхэмбаярын гэрт нь очоод барилгын ажилчдын хүнс гаргасан. Тэгээд би гэрлүүгээ хариад гэртээ амрах гэж байтал Эрхэмбаяр өөрийн эзэмшлийн 100 маркийн машинаар манайд ганцаараа хүрч ирээд байшингийн урд талын хаалгыг нүдэж байгаад манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай байшингийн нүүрэн талын нэг цонхыг хагалчихсан. Эрхэмбаяр буцаад гэрлүүгээ явсан. Эхнэр цагдаа дуудсан, гэртээ амрах гэж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад Эрхэмбаярын гэрт ороход Эрхэмбаяр жижиг гал тогооны өрөөндөө сандал дээрээ суучихсан 00 өрөөний шилэн хаалгаа хагалаад Эрхэмбаярын баруун талын гарнаас цус гарчихсан нэг гараараа атгаад сууж байхаар нь цагдаа нар та яагаад байгаа юм, боль гэхэд Эрхэмбаяр өөдөөс ална шүү гээд хэл амаар доромжилоод Далайжаргалыг чамайг шаачих уу гээд хүрэн иштэй эвхдэг хутгыг бариад босоод ирэхээр нь би хүрч очоод Эрхэмбаярын баруун гартаа барьсан хутгыг нь булааж авсан....Би тухайн үед архи уусан согтуу байсан гэхдээ Эрхэмбаяр манай гэрт хүрч ирээд манай эхнэртэй маргалдаад тэгээд байшингийн урд талын нэг цонхны онгойдог порчигны дан цонхыг нь хагалчихсан...Эрхэмбаяр шил цонхыг гараараа цохиж хагалсанаас болж гараа зүссэн, Эрхэмбаярыг цохиж зодсон хүн байхгүй өөрөө харин агсам тавиад цагдаа нар луу ална шүү гээд дайраад байсан....Л.Далайжарал Эрхэмбаярын гэрт очоод Эрхэмбаярыг та яагаад байгаа юм, одоо цагдаа дээр очье гэж хэлсэн тэгтэл Эрхэмбаяр өөдөөс ална шүү гээд хутга бариад ирэхээр би Эрхэмбаярын барьж байсан хутгыг нь булааж авсан гэжээ. /хх-26-27/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Б.Алтантуяагийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ хүргэн ах Өлзийбаатар, Цэнгэл, манай нөхөр Эрхэмбаяр гурав барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд би үдээс хойш 15 цагийн үед Эрхэмбаярын утас руу залгаад Эрхэмбаярыг чи яагаад архи уугаад байгаа юм гэхэд би архи уугаагүй гэхэд би чамайг архи уусаныг чинь Өлзийбаатараас мэдсэн, хурдан ир гэхэд Эрхэмбаяр удаагүй Өлзийбаатартай хамт гэртээ өөрийн эзэмшлийн Ланд-100 маркийн машинаар ирэхээр нь би Өлзийбаатарыг хамт архи уулаа гэж хэлээд гэрээсээ хөөгөөд явуулсан. Тэгээд би Эрхэмбаярыг архи уулаа гэж загнаад, бид хоёр хэрэлдээд байж байтал Эрхэмбаяр байшингийн 00 өрөөндөө ороод удаагүй өрөөнд шил хагарах чимээ гарахаар нь би хажуу өрөөнөөс гарч очоод чи яагаад 00 өрөөний толь хагалж байгаа юм гэхэд Эрхэмбаярын баруун гарнаас нь цус гараад зүүн гараараа дарчихсан зогсож байсан. Эрхэмбаяр чиний биед хүрч байсанаас энэ толийг хагалсан дээр гэж хэрэлдээд байж байтал Өлзийбаатарын эхнэр Өлзийсүрэн залгаад манай нөхөр Өлзийбаатар танайд байна уу? гэхэд ирсэн тэгээд танай нөхрийг хөөгөөд явуулсан гэж хэлээд дэлгүүртээ байж байхад Эрхэмбаяр гэрээс гарч явсан. Удаагүй Эрхэмбаярыг гэрт орж ирэхээр би гэрт ороод очиход Эрхэмбаярын гарнаас цус гарчихсан байдалтай гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхаар би дэлгүүрээ хаагаад гэрлүү ороод байж байтал гаднаас Далайжаргал, нэг цагдаатай хамт орж ирсэн. Би тэр хоёрт та хоёрыг хэн дуудсан яах гэж байгаа юм гэхэд Далайжаргал бид нар хүний гомдлын мөрөөр явж байна. Эрхэмбаяртай уулзах гэж ирсэн гэсэн би тэгэхээр нь цаад өрөө рүү ороход Далайжаргал төлөөлөгч Эрхэмбаярыг яагаад айлын цонх хагалаад байгаа юм гэж хэлж байгаа нь сонсогдсон. Нэг нь хутга боль гэхээр би том өрөөнөөс гараад очиход Өлзийбаатар ах нэг жижиг хутга барьчихсан зогсож байхаар би юу хутга болоод байна гэхэд Эрхэмбаяр би хармаанаасаа хутга гаргаж байна гэхэд Далайжаргал төлөөлөгч утсаар залгаад энэ Эрхэмбаяр надруу хутга бариад байна гэж хэлж байсан...Харин тийм байна. Өлзийбаатар гэж мэдүүлсэн байна. Тэр хүнийг Өлзийбат гэдэг юм. Би тухайн үед нэрийг нь андуураад хэлчихсэн байсан. Өлзийбат гэдэг хүн байгаа юм гэжээ. /хх-28-30/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Баярцэнгэлийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд дээр гэртээ байж байхад Эрхэмбаяр хүрч ирээд хамт яваад байшингийн хундаамны чулуу татаад өгөх үү гэсэн би тэгээд Эрхэмбаяртай хамт явж сумын урд байдаг уулнаас чулуу татах гэж Эрхэмбаяр, Өлзийбат бид гурав пургон маркийн машинаар явсан тэгээд чулуу татаж дуусчихаад орой 16 цагийн үед Эрхэмбаяр, Өлзийбат бид гурав нэг шил 0.75 граммын Улаанбаатар архийг хувааж уусан тэгээд би архи ууж чаддаггүй амархан согтдог болохоор цаашаа юу болсоныг мэдэхгүй өглөө нь 09 цагийн үед гэртээ унтаж байсан. Бид гуравыг архи дөнгөж архи задлаад ууж байхад Өлзийбатын эхнэр Өлзийсүрэн хүрч ирээд бид нарыг архи уугаад байна гэж хэлээд явсан. Маргааш нь өглөө нь Өлзийбаттай уулзахад урьд шөнө Эрхэмбаяр манай гэрийн байшингийн цонхыг нь хагалчихсан гэж хэлж байсан гэжээ./хх-31/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч З.Оюунцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны 18 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд эмнэлэг дээр байж байхад Эрхэмбаяр нь баруун гараа зүсүүлсэн цус гарсан байдалтай ирсэн тэгээд Эрхэмбаярт үзлэг хийхэд баруүн гарын 3 дугаар үений орчимд 6 см 0.8 см гүнтэй орчим зүсэгдсэн байсан тэгээд Эрхэмбаярын зүсэгдсэн гаранд 5 ширхэг оёдол тавиад цусыг тогтоогоод үрэвслийн эсрэг эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед Н.Эрхэмбаяр архи уусан согтуу байсан цагдаа нараар хүргүүлж ирсэн байсан. Эрхэмбаяр гараа шилэнд зүсчихсэн гэж өөрөө хэлж байсан гэжээ. /хх-32/,

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.Төрмөнхийн мэдүүлсэн мэдүүлэгт:

            2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд гадуур хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Далайжаргал төлөөлөгч утсаар залгаад дуудлага ирлээ хүрээд ир гэсэн би тэгээд цагдаагийн дэслэгч Л.Далайжаргалтай хамт Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Өлзийсүрэн гэдэг эмэгтэй дөнгөж сая Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад хэл амаар доромжилж байгаад манай байшингийн цонхыг хагалчихаад явсан гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрийн эзэн Өлзийг машиндаа суулгаад Эрхэмбаярын гэрт очсон. Тэгэхэд Эрхэмбаяр гэртээ архи уучихсан, баруун гар нь цус болчихсон байшингийн гал тогооны өрөөндөө сандал дээр сууж байхаар цагдаагийн дэслэгч П.Далайжаргал тэр Эрхэмбаярт юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Эрхэмбаяр халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм. Би явахгүй тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад босч ирээд та хоёрын хэн нэгийг чинь ална, нэгийг нь алчихаад шоронд сууна, хоёр жил явчихаад ирнэ гэж өөдөөс заналхиилэхэд Өлзийбат Эрхэмбаярыг хориод голоор ороод Эрхэмбаяраас хутгыг нь булааж авсан. Бид хоёр Эрхэмбаярыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Эрхэмбаярыг драйгер багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан согтуу байсан гэжээ. /хх-33/

            Мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.Эрхэмбаярын мэдүүлсэн мэдүүлэгт:

            Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байшингийн сууринд тавих чулуунд Өлзийбат, Цэнгэл нартай хамт яваад чулуугаа татаж авчираад барилга барьж байгаа хүмүүст хүнс хийж өгөөд Өлзийбатыг 2 ширхэг пиво аваад ир гэж 5000 төгрөг өгсөн тэгтэл Өлзийбат 0.75 граммын Улаанбаатар архи аваад ирэхээр нь түүнийг нь задлаад Өлзийбат, Цэнгэл бид гурав уугаад сууж байтал Өлзийбатын эхнэр Өлзийсүрэн хүрч ирээд нөхрөө аваад явсан тэгэхээр нь би үлдсэн Улаанбаатар архийг аваад өөрийн эзэмшлийн 44-33 өмө улсын дугаартай ланд-100 маркийн машинаар Цэнгэлийг аваад Өлзийбатын гэрт нь очсон. Тэнд Өлзийбатын гэрт нөгөө хугас Улаанбаатар архийг Өлзийбат, Цэнгэл бид гурав хувааж уугаад Цэнгэл нэлээн согтохоор нь Өлзийбат бид хоёр Цэнгэлийг гэрт нь хүргэж өгөхөөр гарах гэтэл Өлзийбатын эхнэр Өлзийсүрэн уурлаад гэртээ үлдсэн тэгээд би Цэнгэлийг машинаараа гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ очиход эхнэр Алтантуяа учиргүй уурлаад намайг хүнд архи уулгалаа гээд байсан би тэгээд гар нүүрээ угааж байхад манай эхнэр намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь та нар яахаараа ингэж уурлаж байдаг юм гэж хэлээд би толь руугаа нэг удаа цохиод автал миний баруун гарын чигжий хуруу зүсэгдсэн тэгээд би тэр уурандаа гэрээсээ гарч машинаа унаад Өлзийбатын гэрт нь очоод хаалгыг нь тогштол Өлзийсүрэн гараад ирэхээр нь та нар яахаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд Өлзийсүрэн миний цээж рүү нэг удаа түлхтэл би арагшаа газар унасан тэгээд би тэр уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдтол цонх нь /дан цонх / хагарсан тэгэхээр нь буцаад гэртээ ирээд байж байтал манай гэрт төлөөлөгч Далайжаргал, Төрбат цагдаатай ирэхээр нь би гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан тэгээд Далайжаргал төлөөлөгч намайг явъя гэхээр нь би гайгүй байна одоо амарлаа гэхэд дуудлага өгсөн таныг цагдаагийн тасаг руу авч явна гэхээр нь би халаасанд байсан түрийвч, гар утас хоёрыг ширээн дээр тавиад хармаанд байсан хутгыг бариад босч ирсэн чинь Далайжаргал утсаараа “Энэ Эрхэм өөдөөс хутга гаргаад байна шүү гэхээр нь би Далайжаргалыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлээд гэрээс гараад цагдаагийн машинд суугаад сумын цагдаагийн тасаг дээр ирсэн гэжээ /хх-43-46/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,

Хэргийн газрын схем зураг /хх-6-10/,

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-16/,

Хураан авах тогтоол /хх-17/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-18/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/,

Хохирогчоор тогтоох тогтоол /хх-21, 23/,

Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-34/,

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-35/,

Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол /хх-36/,

Шинжээчийн дүгнэлт /хх-37/,

Тодорхойлолт /хх-38/,

Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-39/,

Хувийн батлан даалт /хх-40/,

Сэжигтнээр тооцох тогтоол /хх-41/,

Яллагдагчаар татах тогтоол /хх-44/,

Банкуудын тодорхойлолт /хх48-57/,

Н.Эрхэмбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх-58/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Т-120 тоот тодорхойлолт /хх-60/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 42/1824 тоот албан бичиг /хх-62/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарны 12-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-63/,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-66/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарны 03-ны өдрийн 61 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-67-68/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-73/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаагийн 1-20 тоот хашаанд оршин суух Ш.Өлзийсүрэнгийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж хохирогч Ш.Өлзийсүрэнд 21.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эрхэмбаярын “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө байшингийн хундаам цутгах гээд Өлзийбат, Цэнгэл нартай хамт 3 удаа чулуу зөөж ирээд, Өлзийбатыг 2 пиво аваад ир гэсэн чинь 0.75 граммын архи аваад ирсэн. Архиа хувааж уух зуур хүнс хийж байхад Өлзийбатын эхнэр нь ирээд архи уулаа гэж загнаад Өлзийбатыг аваад явсан...Тэгээд Цэнгэлийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд манай эхнэр учиргүй уурлаад загнаад байхаар нь Өлзийбатыг явуулсан...Тэгээд Өлзийбатынд очоод та нар яахлаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд намайг түлхэж унагаасан...Тэгээд уурандаа хаалгыг нь өшиглөөд цонх руу нь тохойлдчихоод явсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Өлзийсүрэнгийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын соёлын төвд ажиллаж байгаад ажпаасаа тараад Шугшаагийн 1-20 тоот гэртээ очиход манай нөхөр Өлзийбат согтуу архи уучихсан байхаар нь чи архи уулаа гэж загнаад байж байтал Эрхэмбаяр ганцаараа өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинаар хүрч ирээд байшингийн гадаах хаалга нүдэхээр нь очоод хаалгаа онгойлгоод өгөхөд Эрхэмбаяр гар нь цус болчихсон гадаа зогсож байсан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэхэд чи гэр бүлийн хооронд хэрүүл маргаан үүсгэж асуудал үүсгэлээ гээд намайг заамдаад миний баруун гар луу нэг удаа цохиод авахаар нь би Эрхэмбаярыг цааш нь түлхтэл Эрхэмбаяр газар унасан тэгэхээр нь би байшингийн хаалгаа түгжсэн. Тэгтэл Эрхэмбаяр манай байшингийн урд талын хаалганы зүүн талын цонхыг нь гараараа цохиж хагалчихаад яваад өгөхөөр нь би Эрхэмбаярын эхнэр Алтантуяад утсаар залгаад танай нөхөр Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн 85550102 гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн...манай башингийн цонхнууд бүгд бүтэн хагараагүй байсан. Намайг гэрээсээ түлхээд гаргалаа гэж уурандаа манай байшингийн цонхны давхар шилний дан шилийг нь хагалсан. Байшингийн хагарсан цонхыг бид нар өөрсдөө шиллэсэн, одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-22/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Далайжаргалын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Шугшаагийн 1-20 тоот хашаанд Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг Өлзийсүрэн гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Төрмөнхийг утсаар дуудаад албаны машинаар явж Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Өлзийсүрэн уйлчихсан Эрхэмбаяр согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсаар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар Эрхэмбаярын гэрт очиход Эрхэмбаяр нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Өлзийбатын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Гурвантэс сумын төвд байдаг Шугшаагийн 1-20 тоот гэрээсээ үдээс хойш 14 цагийн үед гараад Эрхэмбаярынд очоод бид хоёр пургон авто машинаар барилгын хундаамны чулуу зөөсөн тэгээд Эрхэмбаяр бид хоёр машин дотор 0.75 граммын Ерөөл архийг хувааж уучихаад Эрхэмбаярын гэрт нь очоод барилгын ажилчдын хүнс гаргасан. Тэгээд би гэрлүүгээ хариад гэртээ амрах гэж байтал Эрхэмбаяр өөрийн эзэмшлийн 100 маркийн машинаар манайд ганцаараа хүрч ирээд байшингийн урд талын хаалгыг нүдэж байгаад манай эхнэртэй хэрэлдэж байгаад манай байшингийн нүүрэн талын нэг цонхыг хагалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.Төрмөнхийн “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд гадуур хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Далайжаргал төлөөлөгч утсаар залгаад дуудлага ирлээ хүрээд ир гэсэн би тэгээд цагдаагийн дэслэгч Л.Далайжаргалтай хамт Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Өлзийсүрэн гэдэг эмэгтэй дөнгөж сая Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад хэл амаар доромжилж байгаад манай байшингийн цонхыг хагалчихаад явсан гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрийн эзэн Өлзийг машиндаа суулгаад Эрхэмбаярын гэрт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-33/, мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.Эрхэмбаярын “...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн үед...би Цэнгэлийг машинаараа гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ очиход эхнэр Алтантуяа учиргүй уурлаад намайг хүнд архи уулгалаа гээд байсан. Би тэгээд гар нүүрээ угааж байхад манай эхнэр намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь та нар яахаараа ингэж уурлаж байдаг юм гэж хэлээд би толь руугаа нэг удаа цохиод автал миний баруун гарын чигжий хуруу зүсэгдсэн тэгээд би тэр уурандаа гэрээсээ гарч машинаа унаад Өлзийбатын гэрт нь очоод хаалгыг нь тогштол Өлзийсүрэн гараад ирэхээр нь та нар яахаараа ингэж худлаа хов зөөж эхнэр бид хоёрыг хооронд нь хэрэлдүүлж байдаг юм болиоч гэхэд Өлзийсүрэн миний цээж рүү нэг удаа түлхтэл би арагшаа газар унасан тэгээд би тэр уурандаа хаалгыг нь өшиглөөд цонхруу нь тохойлдтол цонх нь /дан цонх/ хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-43/, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, хэргийн газрын схем зураг /хх-6-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/, Ашид билгүүн ХХК-ийн “ дан вакум цонхны шил 21.000 төгрөг “ гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Мөн шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэх дуудлагын дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Далайжаргалын төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлж төрийн албан хаагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эрхэмбаярын “...Гэртээ ирээд байж байтал төлөөлөгч Далайжаргал, Төрбат цагдаатай ирээд явъя гэсэн. Би яах юм бэ ингээд амарчихна явахгүй гэсэн чинь заавал авч явна гэсэн. Би халаасанд байсан түрийвч, гар утсаа ширээн дээр тавиад хутгаа тэнийлгээд босоход Далайжаргал утсаараа “хутга гаргаад байна ш дээ” гэхээр нь би Далайжаргалыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлсэн. Тэгсэн чинь Өлзийбат хүрч ирээд хутга авсан. Тэгээд гэрээс гараад цагдаагийн тасаг дээр ирээд, эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Өлзийсүрэнгийн “...би Эрхэмбаярын эхнэр Алтантуяад утсаар залгаад танай нөхөр Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад байшингийн цонх хагалчихлаа, цагдаа дуудаж өглөө шүү гэж хэлсэн тэгээд би цагдаагийн 85550102 гэсэн дугаарлуу залгаж...дуудлага өгсөн тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс ирээд юу болсон талаар асуугаад зураг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Далайжаргалын “...2016 оны 10 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Шугшаагийн 1-20 тоот хашаанд Эрхэмбаяр согтуу хүрч ирээд агсам тавиад манай байшингийн цонхыг хагалчихлаа гэсэн дуудлагыг Өлзийсүрэн гэдэг хүн надад утсаар өгсөн би тэгээд Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Төрмөнхийг утсаар дуудаад албаны машинаар явж Шугшаагийн 1-20 тоотод хашааны гадаа ирээд байшинд ороход Өлзийсүрэн уйлчихсан Эрхэмбаяр согтуу машинтайгаа ганцаараа хүрч ирээд намайг архи уусан гэж эхнэрт хэлсэн байна гэж надад агсам тавиад хэл амаар доромжилж байгаад, манай байшингийн цонхыг хагалаад машинтайгаа явсан гэж хэлсэн. Би тэнд хагарсан цонх болон байшингийн зургийг өөрийнхөө утсаар аваад олон нийтийн цагдаагийн ажилтны хамтаар Эрхэмбаярын гэрт очиход Эрхэмбаяр нь гал тогооныхоо өрөөнд баруун гарнаас нь цус гарсан байдалтай байсан тэгээд Эрхэмбаярт юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Эрхэмбаяр би явахгүй өөрийнхөө юмыг хагалсан гээд халааснаасаа хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй эвхдэг хутгаа дэлгэж барьж босч ирээд “би шийдсэн хүн шүү та хоёрын нэгийг шаачих уу” гэж над руу хутгатай гараараа далайж заналхийлэхэд Өлзийбат гуай миний хажуугаар орж Эрхэмбаярын гартаа барьсан байсан эвхдэг хутгыг нь булааж авсан...олон нийтийн цагдаагийн ажилтан Төрмөнхийн хамтаар Өлзийбат, Эрхэмбаяр нарыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Тэгэхэд Эрхэмбаярын гарнаас цус гарч байсан ба тасгийн дарга Н.Төрбатыг хэл амаар доромжилж заамдаж авсан. Тэгэхэд нь би Эрхэмбаярын гарыг тавиулж салгасан...Би дуудлагын дагуу явж Эрхэмбаяртай уулзаад таны талаар гомдол мэдээлэл ирсэн байна тийм учраас та надтай одоо явж цагдаагийн тасаг дээр очиж уулзах шаардлагатай байна гэж хууль ёсны шаардалга тавьсан. Миний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас миний өөдөөс хутга барьж өөдөөс далайсан...Өлзийсүрэн гэх хүний эзэмшлийн сэндвичин байшингийн цонхыг хагалсан байсан. Эрхэмбаярыг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-25/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Д.Өлзийбатын “...Эхнэр цагдаа дуудсан, гэртээ амрах гэж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад Эрхэмбаярын гэрт ороход Эрхэмбаяр жижиг гал тогооны өрөөндөө сандал дээрээ суучихсан 00 өрөөний шилэн хаалгаа хагалаад Эрхэмбаярын баруун талын гарнаас цус гарчихсан нэг гараараа атгаад сууж байхаар нь цагдаа нар та яагаад байгаа юм, боль гэхэд Эрхэмбаяр өөдөөс ална шүү гээд хэл амаар доромжилоод Далайжаргалыг чамайг шаачих уу гээд хүрэн иштэй эвхдэг хутгыг бариад босоод ирэхээр нь би хүрч очоод Эрхэмбаярын баруун гартаа барьсан хутгыг нь булааж авсан...Би тухайн үед архи уусан согтуу байсан гэхдээ Эрхэмбаяр манай гэрт хүрч ирээд манай эхнэртэй маргалдаад тэгээд байшингийн урд талын нэг цонхны онгойдог порчигны дан цонхыг нь хагалчихсан...Эрхэмбаяр шил цонхыг гараараа цохиж хагалснаас болж гараа зүссэн, Эрхэмбаярыг цохиж зодсон хүн байхгүй өөрөө харин агсам тавиад цагдаа нар луу ална шүү гээд дайраад байсан...Л.Далайжарал Эрхэмбаярын гэрт очоод Эрхэмбаярыг та яагаад байгаа юм, одоо цагдаа дээр очье гэж хэлсэн тэгтэл Эрхэмбаяр өөдөөс ална шүү гээд хутга бариад ирэхээр би Эрхэмбаярын барьж байсан хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Б.Алтантуяагийн “...Далайжаргал бид нар хүний гомдлын мөрөөр явж байна. Эрхэмбаяртай уулзах гэж ирсэн гэсэн би тэгэхээр нь цаад өрөө рүү ороход Далайжаргал төлөөлөгч Эрхэмбаярыг яагаад айлын цонх хагалаад байгаа юм гэж хэлж байгаа нь сонсогдсон. Нэг нь хутга боль гэхээр би том өрөөнөөс гараад очиход Өлзийбат ах нэг жижиг хутга барьчихсан зогсож байхаар би юун хутга болоод байна гэхэд Эрхэмбаяр би хармаанаасаа хутга гаргаж байна гэхэд Далайжаргал төлөөлөгч утсаар залгаад энэ Эрхэмбаяр над руу хутга бариад байна гэж хэлж байсан... Тэр хүнийг Өлзийбат гэдэг юм. Би тухайн үед нэрийг нь андуураад хэлчихсэн байсан. Өлзийбат гэдэг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Оюунцэцэгийн “...Намайг 2016 оны 10 дугаар сарын 03-ны 18 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд эмнэлэг дээр байж байхад Эрхэмбаяр нь баруун гараа зүсүүлсэн цус гарсан байдалтай ирсэн тэгээд Эрхэмбаярт үзлэг хийхэд баруүн гарын 3 дугаар үений орчимд 6 см 0.8 см гүнтэй орчим зүсэгдсэн байсан тэгээд Эрхэмбаярын зүсэгдсэн гаранд 5 ширхэг оёдол тавиад цусыг тогтоогоод үрэвслийн эсрэг эм бичиж өгөөд явуулсан. Тухайн үед Н.Эрхэмбаяр архи уусан согтуу байсан цагдаа нараар хүргүүлж ирсэн байсан. Эрхэмбаяр гараа шилэнд зүсчихсэн гэж өөрөө хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-32/, мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Г.Төрмөнхийн “...Тэгэхэд Эрхэмбаяр гэртээ архи уучихсан, баруун гар нь цус болчихсон байшингийн гал тогооны өрөөндөө сандал дээр сууж байхаар цагдаагийн дэслэгч П.Далайжаргал тэр Эрхэмбаярт юу болоод байна та яагаад айлын цонх хагалсан юм бэ? Одоо бид нартай явж асуудлыг шийдэх хэрэгтэй гэхэд Эрхэмбаяр халааснаасаа нэг ширхэг хутга, түрийвчээ гаргаж ирж ширээн дээр тавиад би яахлаараа та нартай явах ёстой юм. Би явахгүй тэр хөрөнгө миний эд хөрөнгө байсан юм гэж хэлээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг гартаа бариад босч ирээд та хоёрын хэн нэгийг чинь ална, нэгийг нь алчихаад шоронд сууна, хоёр жил явчихаад ирнэ гэж өөдөөс заналхиилэхэд Өлзийбат Эрхэмбаярыг хориод голоор ороод Эрхэмбаяраас хутгыг нь булааж авсан. Бид хоёр Эрхэмбаярыг цагдаагийн тасаг дээр авчирсан. Эрхэмбаярыг драйгер багажаар шалгахад 1.20 хувьтай гарсан согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/, мөрдөн байцаалтын шатанд шатанд сэжигтэн, яллагдагч Н.Эрхэмбаярын “...гэртээ ирээд байж байтал манай гэрт төлөөлөгч Далайжаргал, Төрбат цагдаатай ирэхээр нь би гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан тэгээд Далайжаргал төлөөлөгч намайг явъя гэхээр нь би гайгүй байна одоо амарлаа гэхэд дуудлага өгсөн таныг цагдаагийн тасаг руу авч явна гэхээр нь би халаасанд байсан түрийвч, гар утас хоёрыг ширээн дээр тавиад хармаанд байсан хутгыг бариад босч ирсэн чинь Далайжаргал утсаараа “Энэ Эрхэм өөдөөс хутга гаргаад байна шүү гэхээр нь би Далайжаргалыг чи юу яриад байна би чамайг яасан юм юун хутга гаргах гэж хэлээд гэрээс гараад цагдаагийн машинд суугаад сумын цагдаагийн тасаг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-16/, улаан хүрэн өнгийн иштэй жижиг эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-20/, эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /хх-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

 Аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Н.Эрхэмбаярын үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Эрхэмбаярыг гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй ба гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчдэд хохирол учирснаар төгсдөг.

Гэмтээх гэдэг нь гэмт үйлдлээс шалтгаалан өмч хөрөнгийн ашигтай байдал нь алдагдаж түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг хэлдэг.

Хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл нь айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгодог ба төрийн албан хаагчийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан айлган сүрдүүлэх зорилгоор шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь ажил үүргийнхээ дагуу очсон тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Далайжаргалын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь эсэргүүцэн хутга барьж, хүч хэрэглэхээр заналхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь ял шийтгэлийн хувьд  урьд 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Тэрээр шүүгдэгч Н.Эрхэмбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэл бий болсон хэдий ч өмнө нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, энэ төрлийн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдэж удаа дараа ял шийтгүүлснийг харгалзан үзэхэд засарч хүмүүжсэн байдал тогтоогдохгүй, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлджээ.

   Шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, согтуурал шалгасан тэмдэглэл болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрхэмбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт: Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино...гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгийн нотлох баримтууд болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан эвхдэг тонгорог хутга, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйл ял оногдуулах нийтлэг зарчмыг удирдлага болгон мөн шүүгдэгч Н.Эрхэмбаярыг хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор  хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 46 дугаар зүйлд ялын төрлийг хөнгөн ялаас хүнд ял руу нь дараалуулан бичсэн ба торгох ял нь хамгийн хөнгөн төрлийн, баривчлах ял нь хүнд төрлийн ял байхаар хуульчилжээ.

 Шүүгдэгч Н.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, шүүгдэгч Н.Эрхэмбаярын биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоног баривчлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй эвхдэг жижиг тонгорог хутга нь шүүгдэгч Н.Эрхэмбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Эрхэмбаяр нь бусдад төлөх төлбөргүй болох нь  мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Өлзийсүрэнгийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.