Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/238

 

 

 2023         03          07                                       2023/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төгс-Оюун,

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч .................... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....................д холбогдох эрүүгийн 2209033240127 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч .................... нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр“... н.Ходий гэж хүний эхнэр нь байна, хурган төлөгний мөнгө авъя, би хотод эмнэлэгт хэвтэж байна, мөнгөний хэрэг гараад байна. Нэг төлөг 55,000 төгрөг” гэж хохирогч М.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Голомт банкны М.С дансаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 550,000 төгрөг,

Мөн аргаар дахин нэмж "12 тооны төлөг худалдана” гэж өөрийн Голомт банкны М.С дансаар 2022 оны 01 дүгээр сард 660,000 төгрөг нийт 1,210,000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч .................... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Сонинбаяр гэдэг хүнээс төлөгний мөнгө авсан нь үнэн. Би Өвөрхангай аймгаас төлгийг нь авч ирж өгөхөөр болсон. Мөнгийг хоёр хувааж төлж хохирлыг барагдуулсан” гэв.

Эрүүгийн 2209033240127 дугаартай хэргээс:

Хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Би "Архангай аймгийн фейсбүүк зар" групп дээр "Хурган төлөгний мөнгө тарааж байна" гэсэн зар байршуулсан юм. Тэгсэн чинь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр .........................буюу .................... гэдэг хүн миний гар утас руу залгаад "Ходий гэж хүний эхнэр нь байна, хурган төлөгний мөнгө авъя, би хотод эмнэлэгт хэвтэж байна, мөнгөний хэрэг гараад байна” гэж ярьсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10 төлөгний мөнгө буюу 550,000 төгрөг М.С дугаартай данс руу шилжүүлсэн... 2022 оны 01 дүгээр сард дахиад 12 төлөгний мөнгө гээд 660,000 төгрөг мөн данс руу хийлгэсэн. Тэгээд би Архангай аймаг руу 2022 оны 06 дугаар сарын 23-нд 22 тооны төлгөө авах гээд унаа хөлслөөд очсон. Тэгсэн чинь "Ходий" гэдэг хүний эхнэр Ж.О гэдэг хүн “Манайх төлөгний мөнгө аваагүй" гээд байхаар нь .........................гэдэг утасны дугаарыг нь асуусан чинь "Манай дүү ....................гийн утасны дугаар байна" гэсэн. Тэгэхээр нь би эгч Ж.Оаар нь .................... руу залгуулсан чинь "Би төлөгний мөнгө авсан юмаа, хохирлыг нь барагдуулна” гэж эгчдээ хэлсэн. Тэгээд би .................... руу яриад “Мөнгөө буцааж авмаар байна" гэсэн чинь "Удахгүй буцааж өгнө” гэж хэлээд одоог болтол худлаа яриад гар утсаа авахгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. .................... гэдэг хүний гар утасны дугаар нь 89019048, мөнгө шилжүүлж авсан дансны дугаар нь М.С. Архангай аймгийн хүн. Б.Ходий, Ж.О 2 бол эхнэр нөхөр. Архангай аймагт хөдөө малчин хүмүүс. Холбогдох утасны дугаарууд нь 98882296, 89019048. Би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ”Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл 650,000 төгрөг хохиролд шилжүүлсэн. Одоо надад 560,000 төгрөг өгнө. Тухайн үед машин хөлслөөд 100,000 төгрөгөөр бензин хийгээд очсон. Надад одоо баримт байхгүй байна. "Төлөг зарна” гэсэн хүн нь очсон айлын эхнэрийнх нь дүү байсан юм. Гэхдээ .................... гэх хүний мал байхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.......................гийн нэр дээр ямар ч мал байхгүй. Манай мал дотор ....................гын эзэмшлийн мал байхгүй. .................... Сонгинохайрхан дүүргийн “Тахилт” гэх газар гэр хороололд 99490464 гэсэн дугаар дээр байгаа. Яг хашааны хаалганы дугаарыг мэдэхгүй... Миний хувьд дээрх Голомт банкны 1735107960 дугаартай дансыг мэдэхгүй. “Юнител” ХХК-ийн .........................дугаар бол ....................гийн дугаар байна. Дээрх дугаараас .................... надтай болон манай нөхөр Б.Стай ярьдаг. Миний 5139017987 дугаарын данс руу “Төлөг, хурганы мөнгө” гэж ороогүй. М.С дугаартай дансыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нутгийн иргэд намайг Б.С гэх нэрээс гадна голдуу "Ходий" гэж дууддаг. Манай мал дотор ....................гийн эзэмшлийн мал байхгүй... Миний .........................дугаарын данс руу "Төлөг, хурганы мөнгө" гэж ороогүй... М.С гэх хүнийг би хараагүй. Танихгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

....................гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өгий нуурын зарын групп дээр "Төлөг авна" гэсэн зар байсны дагуу утасны дугаараар нь холбогдож 22 тооны төлөг ширхгийг нь 55.000 төгрөгөөр бодож нийтдээ 1.210.000 төгрөг М.С гэх хүнээс өөрийн Голомт банкны М.С дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хохирогч М.Сын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 35 дугаар хуудас,

Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн засаг дарга Б.Мөнх- Эрдэнийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаартай "Тус багт иргэн Ж.Г дээрхи хүний нэр дээр мал тоолуулаагүй нь үнэн болно" гэх албан бичиг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч ....................гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч .................... нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр“... н.Ходий гэж хүний эхнэр нь байна, хурган төлөгний мөнгө авъя, би хотод эмнэлэгт хэвтэж байна, мөнгөний хэрэг гараад байна. Нэг төлөг 55,000 төгрөг” гэж хохирогч М.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Голомт банкны М.С дансаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 550,000 төгрөг, Мөн аргаар дахин нэмж "12 тооны төлөг худалдана” гэж өөрийн Голомт банкны М.С дансаар 2022 оны 01 дүгээр сард 660,000 төгрөг нийт 1,210,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч ....................д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Эрүүгийн 2209033240127 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .................... нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр“... н.Ходий гэж хүний эхнэр нь байна, хурган төлөгний мөнгө авъя, би хотод эмнэлэгт хэвтэж байна, мөнгөний хэрэг гараад байна. Нэг төлөг 55,000 төгрөг” гэж хохирогч М.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Голомт банкны М.С дансаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 550,000 төгрөг, Мөн аргаар дахин нэмж "12 тооны төлөг худалдана” гэж өөрийн Голомт банкны М.С дансаар 2022 оны 01 дүгээр сард 660,000 төгрөг нийт 1,210,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ....................гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.С, гэрч Ж.О, Б.С нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог.

 Шүүгдэгч ....................гийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.   

Шүүгдэгч .................... нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч .................... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч М.Ст гэмт хэргийн улмаас 1.210.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч .................... нь 1.150.000 төгрөгийг нөхөн төлсөн тул 60.000 төгрөгийг шүүгдэгч ....................гаас гаргуулан хохирогч М.Ст олгож, хохирогч М.Сын бензиний зардал 100.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас шүүгдэгч ....................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч ....................г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ....................д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч ....................д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....................г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч .................... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....................д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....................г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....................г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....................д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .................... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....................гаас 60.000 төгрөг гаргуулж, хохирогч М.С/РД:......................./-т олгосугай.

6. Шүүгдэгч .................... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч М.Сын бензиний зардал 100.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....................д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Б.ОТГОНЦЭЦЭГ