Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч А.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 2305000000155 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* гийн 1******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: **************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын тоот өрөөнөөс хохирогч З.ын Хаан банкны 5025615*******88 тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картыг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Нийгмийн даатгалын хэлтсийн урд талд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3,200,000 төгрөг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцаас 75,000 төгрөгийн бензин хийж, нийт 3,275,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...Архи хэтрүүлэн хэрэглээд буудлаа буцаад олоогүй, тэгээд цааш уугаад явсан. Тухайн мөнгийг хүнд архи авч өгөөд дуусгасан байсан. Хохирогчид учруулсан хохирлоо ажил хийж төлнө. Би охин, хадам аав хоёртойгоо амьдардаг, эхнэр маань нас барсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 дүгээр хуудас/,

Хохирогч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед *******, Нараа нартай Цамбагаравт байрлалтай Титэм плаза дотор уулзаад хоол унд идээд би Хаан банкны картаа зөөгчид өгч тооцоо хийсэн. Тэгээд тэндээсээ гараад модны 2-т байрлалтай Миллемум нэртэй пабд сууцгааж байгаад орой 20 цагийн үед хорооллын нэртэй зочид буудлын тоот өрөөг хоногоор авч орсон. Тэгээд тоот өрөөнд ороод 8 ширхэг 0,5 литрийн лаазтай пиво ууцгааж байгаад унтсан. Тэгээд өглөө 10 цагийн үед сэрэхэд миний утсанд мессеж ирчихсэн байхаар нь нээгээд үзэхэд миний Хаан банкны 5025615*******88 тоот данснаас 800,000 төгрөгөөр ******* удаагийн зарлагын гүйлгээ, 75,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байсан. Тэгээд би Хаан банк руу залгаад миний картаас зөвшөөрөлгүй мөнгө гарсан байна, хамгийн сүүлийнх нь хаана гарсан байна гэтэл Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороолол Нийгмийн даатгалын урд талын Хаан банкны АТМ-ээс 06 цагийн үед ******* удаагийн зарлага гараад дараа нь 07 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Шунхлай колонк дээр 75,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд би картаа хаалгаад цагдаад хандсан бөгөөд тухайн үед манай найз ******* буудлын өрөөнд байхгүй байсан. Пабд сууж байхад би тооцоо хийхдээ зөөгчид картаа өгөөд нууц дугаараа хэлж өгсөн. Тэр үед л ******* миний картын нууц кодыг мэдсэн байх гэж бодож байна. Би Золоо гэх хүнийг сайн танихгүй, Золоо гэх хүн 1,300,000 төгрөг болон миний Хаан банкны виза картыг өгсөн. Үлдэгдэл 1,975,000 төгрөгөө авчих юм бол надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-6-8 дугаар хуудас/,

Гэрч Б.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн гэртээ унтаж байтал хаалга нүдсэн, тэгээд би хаалгаа нээсэн ******* гартаа баахан мөнгө барьсан орж ирээд би чамайг таксинд хөлсөлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хүн амьтан алчихсан юм биш биз дээ, хэрэг тарьчихсан юм биш биз дээ гэж хэлсэн. Тэгсэн ******* хужаа дээрэмдээд гэж хэлснээ, тоглосон юм аа хүнээс мөнгө авах байсан тэрийгээ авсан юм. Төв аймгийн Өнжүүл сум явья гэж хэлсэн, тэгэхээр нь би газар нутаг мэдэхгүй, Өнжүүл бол орж чадахгүй, миний машин жижиг болохоор явж чадахгүй, харин Төв аймаг хүргээд егье цаашаа явж чадахгүй чи банк дүүргээд өг, очоод 100,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгсэн ******* явья гэж хэлээд би машинаа гаргаад бид хоёр манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ноён сансар 1 тоотоос гараад Монос эмийн сангийн уулзвараар эргээд Шунхлай шатахуун түгээх станцаас миний машины банкыг 75,000 төгрөгөөр дүүргээд өгсөн. Тэгээд тооцоо хийх болсон чинь ******* мөнгөө олохгүй байснаа би картаа уншуулчихья гэж хэлээд тэгээд картаа өгөөд уншуулсан, хөдлөөд явж байсан чинь Маашка чамд нэг юм хэлчихье үнэнээ хэлэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэтэл ******* би харин Ууганаагийн картыг хулгайлаад авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь буу пизда минь, яаж байгаа пизда вэ, одоо цагдаа нар над дээр ирнэ шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл ******* надад хөдөө явахаа больё, чи намайг Баянхошуунд ахынд хүргээд өгчих гээд гуйгаад байхаар нь би Баянхошууны хөтөлд ахынд нь хүргэж өгсөн. ******* машинаас буугаад ахынхаа гэрт орсон. Тэгэхээр нь би араас нь ороод ахад нь наадах чинь хаяагаа ходорсон яваа шүү, мөнгө төгрөгт нь оролцож болохгүй шүү гэж хэлээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-10 дугаар хуудас/,

Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 22 билүү 23-нд гэртээ байж байхад ******* манай гэрт орж ирээд би хужаа дээрэмдчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд дээрэмдүүлдэг хужаа гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. ******* би Ууганаагийн картыг хулгайлчихсан гэж хэлээд 1,300,000 төгрөг байсан байх, бас Хаан банкны шар өнгөтэй карт өгчихөөд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би Ууганаагийн 8810665******* гэсэн дугаар луу залгаад чиний мөнгө төгрөгийг ******* авчихсан байна гэж хэлсэн. Тэгэхэд харин тиймээ миний картаас мөнгө авчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ирээд мөнгө төгрөгөө авах уу гэж хэлсэн чинь Ууганаа би наад хэдтэй чинь уулзахгүй ээ, цагдаа дээр байна та коог явуулчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би когийн 881969*******6 дугаар луу залгаад ******* Ууганаагийн картыг авчихсан байна, чи ирээд авчих гэж хэлсэн. ко удалгүй 20-30 минутын дараа манай гадаа ирэхээр нь би коод 1,300,000 төгрөг, Хаан банкны шар виза карт өгөөд Ууганаад аваачаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би гэрийн урд талын ажлынхаа хашаанд мах буулгаад үлдсэн, өөр зүйл мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-12-13 дугаар хуудас/,

Хохирогч З.ын эзэмшлийн Хаан банкны 5025615*******88 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-*******3 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... найз эмэгтэй Нараагаа дуудсан, тэгээд тэндээ ууж байгаад бид 3 хорооллын Москва рестораны наад талд байдаг нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг пабд би нэг шил архи, тэр хоёр пиво уугаад ярьж сууж байгаад нэг хэсэг тасраад ухаангүй болсон, нэг ухаан орсон чинь буудалд байсан. Тэгсэн Ууганаа найз эмэгтэйтэйгээ унтаж байсан, хажууд нь утас нь байсан, би утасных нь араас картыг нь аваад тухайн буудлаас гараад дэлгүүр орж нэг шил архи аваад тэрнийхээ дээрээс ууж байгаад дахиад тасраад тэгээд сэргэсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын хэлтсийн гадна явж байсан, тэгээд тэнд Хаан банкны АТМ байхаар нь 800,000 төгрөгийг 2 удаа уншуулж авсан. Тэгээд найз Маашкаагийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ноён сансар ХХК-ийн байранд очиж Маашкааг дуудсан. Тэгээд би Маашкаад намайг Төв аймгийн Баян-Өнжүүл хүргээд өг, мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Тэгсэн Маашка юун мөнгөтэй болцон явж байгаа юм гэхээр нь би хэлэхгүй байж байгаад гэрээс нь аваад Моносын уулзвараар урагшаа эргээд Сонсголонгийн гүүр явж байх замд байдаг Шунхлай шатахуун түгээх станц дээрээс Маашкаагийн машины банкыг дүүргэж өгөөд хөдлөх гэж байсан Маашка чи юун карт уншуулаад байгаа юм гэхээр нь би Ууганаагийн картыг хулгайлаад аваад гараад ирсэн юм гэж хэлсэн. Маашка боль таньж мэддэг хүнийхээ юмыг авлаа гээд загнаад байхаар нь би Маашкаад тэгвэл ахын гэрт аваачаад өгөөч гэж гуйгаад тэгээд ахын гэр лүү явсан. Тэгээд ахын гэрт ороод би хүн дээрэмдчихлээ гэж хэлсэн. Тэгсэн Маашка араас орж ирээд наадах чинь Ууганаагийн картыг авчиж гээд ахад хэлсэн. ах намайг загнаад миний куртикний халаасанд байсан карт, мөнгийг авсан. Би мөнгөө өмд болон куртикний халаасандаа хоёр хувааж хийсэн байсан ба өмдний халаасанд үлдсэн мөнгөөрөө архи уусан. Би ахад хэдэн төгрөг өгснөө болон мөнгөө хоёр хувааж халаасандаа хийхдээ хэд хэдээр нь хийснээ мэдэхгүй байна. Би найз ын хохирлыг ажил хийж барагдуулна, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-30-32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-*******0 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-*******1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-*******2 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын тоот өрөөнөөс хохирогч З.ын Хаан банкны 5025615*******88 тоот дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картыг нь ашиглан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Нийгмийн даатгалын хэлтсийн урд талд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3,200,000 төгрөг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцаас 75,000 төгрөгийн бензин авч, нийт 3,275,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч З., гэрч Ч., Б.-э нарын мэдүүлэг, хохирогч З.ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч А.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь З., Ж. нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тэднийг унтсан хойгуур хохирогч З.ын эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, улмаар уг картыг ашиглан зарлагын гүйлгээ хийж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 3,275,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.*******ы үйлдэл хулгайлах гэмт хэргийн ердийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч А.******* өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүсэж үйлдсэн, улмаар хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгосон А.*******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.т 3,275,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...1,300,000 төгрөг болон Хаан банкны картаа авсан” /хх-8 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, мөн 75,000 төгрөг хүлээн авсан талаарх баримт /хх-*******7 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байна.

Хохирогч З. шүүхэд хандаж “...1,900,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 1,900,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч шүүгдэгч А.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн болон хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт *******0 /дөч/ хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 320 цагийг хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, *******, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ы цагдан хоригдсон *******0 /дөч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, ял эдэлсэнд тооцсугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ын /Регистрийн дугаар: *******86080318/-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА17