Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2082

 
     

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/02082

Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........тоот хаягт оршин суух Д овогт Б.Э, /РД: ........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . УТЗН холбогдох,

 

Утз Дархан татах хэсгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 000 тоотБ.Э сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, тус тушаалын улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, УТЗДархан татах хэсгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 000 дугаар Б.Э сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй болсоныг тогтоолгон хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан татах хэсгийн даргын 105 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл авагдсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ............илчит тэргийг ..... засварын өмнөх халуун үзлэгийг хийх үед хүлээн авагч нарт технологийн дарааллыг мөрдүүлж, ажлын байранд хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан. Энэ үед Б.Э 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл өвчний улмаас акттай байсан. Өвчтэй байсан хүнийг хяналт тавьсангүй гэж буруутгаж сахилгын арга хэмжээ авсан байна. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр .................. илчит тэрэг Дархан депод ........... засварт орж 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06:30 цагт засвараас гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан татах хэсгийн дарга дээр хийсэн .................... илчит тэрэгний гэмтлийн шуурхай хурал дээр ................ТО-3 засварт авахдаа явах ангийн үзлэгийг хийгээгүй, гэмтлийг илрүүлэх боломжтой байсан, хяналт тавиагүй гэж сахилгын арга хэмжээ авах саналыг зүтгүүрийн аж ахуйн албанд гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр УТЗУГ Зүтгүүрийн албаны даргын удирдан хийсэн шуурхай хурлаар хэвээр баталсан. ........... илчит тэрэг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд ............засварт зогсоод гарахад Б.Э хяналт тавих ямар ч боломжгүй Улаанбаатар хотод албан томилолтоор 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл .........КМ илчит тэрэгний сургалтанд сууж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр .......... буюу батламж авсан. Албан томилолттой байсан хүнийг хяналт тавиагүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэж сахилгын арга хэмжээ авсны улмаас 2019 оны 01 дүгээр сарын үр дүнгийн шагналыг 100 хувь буюу 641,400 төгрөгийг хассан. Авагдсан сахилгын арга хэмжээг хүчингүй болгуулж, цалин хөлснөөс суутгагдсан 641,400 төгрөг гаргуулах, УТЗДархан татах хэсгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар Б.Э сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй болсоныг тогтоолгон хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Э-ын нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох иргэний хэргийг тус шүүх хянан шийдвэрлэж байгаа. Энэхүү хэрэгт миний бие Б.Э нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд зохигчийн эдлэх бүх эрх олгогдсон. Талууд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар тохиролцоонд хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч УТЗМ холбогдуулан ..........замын Дархан татах хэсгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 тоотБ.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, тус тушаалын улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, ..........Дархан татах хэсгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар Б.Э сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй болсоныг тогтоолгон хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн ...Нэхэмжлэгч Б.Э нь УТЗДархан татах хэсгийн Дархан депод засварын ахлах хүлээн авагчаар ажиллаж байсан.Б.Э нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ...................илчит тэрэгний А секцийн 4 дүгээр КП туслах талдаа буксны 2 наличник эрүүвчний арын 1 наличник, 6 дугаар КП машинч талдаа эрүүвчний 1 наличник, буксны 1 наличник унасан байсныг илрүүлж ажиллаагүй, засварчин, хүлээн авагч нарт тавих хяналтыг сулруулсан зөрчил гаргасан тул түүнийг Дархан татах хэсгийн даргын 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 658 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа /нэг жил/ өнгөрөөгүй байна. Дархан татах хэсгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, УТЗдаргын 2015 оны ..........дугаар тушаал, Дархан татах хэсгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр удирдан хийсэн шуурхай зөвлөгөөний шийдвэр, зэргийг үндэслэн түүнд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ............. илчит тэрэгний ТР-1 засварын өмнөх халуун үзлэгийг хийх үед хүлээн авагч нарт технологийн дарааллыг мөрдүүлж, ажлын байранд нь хяналт тавьж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн сарын 25-ны өдрийг хүртэл өвчтэй байсан. Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа орсон бөгөөд илчит тэрэгний засварын ажлын чанар, технологийг сайжруулах, технологи мөрдөлтийг зөрчихөд хүргэж байгаа нөхцөл байдлыг удирдлагадаа мэдэгдэж, хэвийн ажиллагааг хангаж ажиллаагүй, бичиг баримтыг тайланд бүртгээгүй, ажлын байрны тодорхойлолтын 3-5, 7-9 дэх хэсэг заасан чиг үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан тул ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй юм. Дархан депогийн засварын ахлах хүлээн авагчБ.Э нь илчит тэрэгний засварын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих, хүлээн авагч нарын ажлыг удирдан зохион байгуулах, засварын ажлын чанар технологийг сайжруулах санал гаргах, технологийг зөрчихөд хүргэж буй нөхцөл байдал, шалтгааныг татах хэсгийн удирдлагад мэдэгдэж, хэвийн ажиллагааг хангаж ажиллах, мөн галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангасан илчит тэргийг бэлэнд хүлээлгэн өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн ахлах хүлээн авагч нь илчит тэргийг засвараас гарахад үзэж, шалгаж, эцсийн хөдөлгөөнд оролцох эрхийг өгдөг. УТЗДархан татах хэсэг нь Монгол улсын хойд хэсэглэлд явж буй суудлын болон ачааны галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаг гол хөдөлгөөний байгууллага, хагас цэргийн зохион байгуулалттай хэсэг мөн.

Иймээс хагас цэргийн зохион байгуулалттай газарт илүү цагаар ажилласан тохиолдолд табелийг үндэслэн илүү цагийн хөлсийг олгодог байхад Улаанбаатар депогоос 18 цагт автомашинаар ирсэн роторыг Олон улсын зорчигчийн 6 дугаар тэрэгний ............ илчит тэргэнд тавигдах гэж байхад шалгаж илчит тэргийг бэлэнд өгөлгүйгээр ээлжийн ажилтнууд хэмжилт угсралтын ажил хийгээд илчит тэргэнд тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Энэ нь түүний өөрийн бурууг хүлээн зөвшөөрч буй илрэл мөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 5.3.9-д Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй бол үүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцжээ. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын зорчигчийн 6 дугаар галт тэрэгний турбокомпрессор эвдэрч Рашааант давааны хоорондын замын 368 дугаар км, 9 дүгээр зуутаас тусламж авсан онцгой тооцоот гологдол гарсан. Энэ гологдол гарахад Б.Э хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэлтэй холбоотой юм. ИйнхүүБ.Э нь Хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.3, 4.4-т заасан ...хариуцсан ажпаа чанартай хийж гүйцэтгэх, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтны сахилгын тусгай журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журам, удирдлагын хууль ёсны тушаал шийдвэр, дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зааварчилгааг нарийн мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллах..., ...Ажлын байрны тодорхойлолтын 3,4,5,7,8,9-д заасан илчит тэрэгний засварын ажил дүрэм дүрэм, журамд заасны дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавих, засварын ажилтай холбогдолтой бичиг баримтын хөтлөлтийг шалгаж, гарын үсэг зурж, түүний бүрдүүлэлтэд хяналт тавих, хүлээн авагч нарын ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавьж ажиллах, засварын ажлын явцад гарч буй зөрчил дутагдлыг арилгуулах, хэвийн ажиллагааг хангаж ажиллах, техник үзлэг, үйлчилгээ, урсгал засвартай холбогдох бичиг баримтын бүрдэлт, хөтлөлтөд хяналт тавих, засварын дүрэмд заасан эд ангиудын зай, завсар, хэмжээ, хэмжилтэд онцгой анхаарч шалгаж, хэвийн байдлыг хангуулсан байх гэсэн үүргээ биелүүлээгүй байна   Б.Э УТЗ Дархан татах хэсгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 000 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар 30.2.4 дэх заалт, УТЗЗүтгүүрийн аж ахуйн албаны дарга Гук Г.А-ийн удирдан хийсэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөний шийдвэр зэргийг үндэслэн УТЗдаргын 2018 оны А-268 дугаар тушаалаар батлагдсан Илчит тэрэгний хүлээн авагчийн ажиллах журам-ын 2.1.1, 2.1.3, 2.1.6, 2 2.10 дахь заалтуудыг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, анхан шатны бичиг баримтын бүрдэлт, илчит тэргэнд тавих хяналт шалгалтыг хийгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөр тасалбар болгон ажлаас халж, тус татах хэсгийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Уг тушаалд ажилтны ажил хүлээлгэн өгөх хугацааг 4 дүгээр сарын 9-ны өдрийн дотор байхаар тогтоосон. Б.Э-ыг тус татах хэсгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дугаар болон 5 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаар тушаалаар Дархан депод туслах машинчаар мөн өдрөөс эхлэн, тус депогийн ашиглалтын 2 дугаар цуваанд илчит тэрэгний туслах машинчаар 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж маргасан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэн, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч  УТЗМ нийгэмлэгт холбогдох УТЗ Дархан татах хэсгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 тоот Б.Э сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, тус тушаалын улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, УТЗ Дархан татах хэсгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар Б.Э сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй болсоныг тогтоолгон хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХТӨР