Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн **************05031**************073 дугаартай хэргийг *******0*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: ЧН 8*******9 0319/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.******* нь *******0************** оны 08 дугаар сарын *******5-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” нэртэй буудалд хохирогч Д.ын итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны картаас 1,800,000 төгрөгийг өөртөө авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Архи ууж байгаад ийм зүйл болсон. Тухайн үед картанд хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна, АТМ ороод 180,000 төгрөг авах гэж байгаад согтуу байсан болохоор андуураад 1,800,000 төгрөг авсан байсан. Хохирогч картаас нь мөнгө авахыг надад зөвшөөрөөгүй. Зөвшөөрөлгүй мөнгө авсан нь миний буруу. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******0************** оны 08 дугаар сарын *******4-ний өдөр 10 цагийн үед хамт ажилладаг *******, Жамбаа нарын хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” нэртэй дэн буудлын *******03 тоот өрөөг авч *******, Жамбаа нарын хамт орсон, орох үедээ гаднаас бид гурав 0,75 литрийн Хараа нэртэй ******* шил архи авч орсон. Архи дуусахаар нь *******д өөрийн Хаан банкны 50*******84147*******1 тоот дансны картаа өгөөд пин кодоо хэлээд гаднаас 0,75 литрийн Хараа нэртэй архи, тамхи зэрэг зүйлс авахуулаад *******ийг орж ирэх үед нь картаа буцаагаад авсан. *******ийн гаднаас авч ирсэн архийг ууж байгаад дахиж *******д картаа өгч гаргаад хуушуур, ундаа зэрэг зүйлс авахуулахаар гаргасан. Тэгээд бид нар хуушуур болон архиа ууж байтал орой болсон, тэгэхээр нь дэлгүүр хаахаас өмнө нэмж архи авахуулахаар болоод *******д картаа өгөөд дахиж дэлгүүр гаргаад 0,75 литрийн Хараа нэртэй архи авахуулсан. Тухайн архиа ууж байгаад тасраад унаад өгсөн. Өглөө сэрэх үед миний дэргэд *******, Жамбаа хоёр унтаж байхаар нь сэрээгээд миний гар утас, карт хаана байгаа талаар асуухад Жамбаа би аваад хамсан гэхээр нь *******д миний картыг өгчих гээд *******д пин кодоо хэлээд гаднаас архи болон идэх зүйл авахуулах гээд гаргасан. Тухайн үед миний утас унтарсан байсан тул Жамбаа миний утсыг буудлын ресепшнд өгөөд цэнэглүүлсэн. Би хэсэг хэвтэж байгаад ресепшнээс утсаа аваад асаатал миний данснаас 06 цаг *******0 минутын үед 1,800,000 төгрөгийн гүйлгээ гарсан байна гэсэн зурвас ирсэн байсан. Тэгээд *******ийг мөнгө авсан байна гэж бодсон. Жамбаагийн хамт буудлын эргэн тойронд хайгаад олоогүй, буцаад буудалдаа орж ирэх үед ширээн дээр архи, талх, хиам тавьсан байсан. *******ийн миний данснаас авсан мөнгийг буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-17-19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Жамбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******0************** оны 08 дугаар сарын *******4-ний өдөр а, ******* нарын хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” нэртэй дэн буудлын *******03 тоот өрөө авсан. Бид нар буудал орох үедээ гаднаас ******* шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авч орсон. Тэгээд авч орсон архиа ууж дуусгах үед а *******д өөрийн картаа өгөөд гаднаас архи болон идэх зүйл авахуулсан. Бид нар авсан архиа ууж байгаад тасраад унасан. Шөнө сэрээд харах үед ын гар утас, карт ширээн дээр байхаар нь би авч хамсан. Өглөө намайг сэрэх үед а, ******* нар сэрсэн тамхи татаж байсан. Тэгсэн а намайг *******д карт өгчих гээд *******ийг гаднаас архи болон идэх зүйл аваад ир гээд гаргасан. ын утас унтарсан байсан учир би ресепшнд өгөөд гар утсыг нь цэнэглүүлсэн. Удалгүй а утас цэнэг орсон байх, очоод гар утсаа ресепшнээс авад ирье гээд гарсан. Өрөөнд орж ирэх үедээ миний данснаас мөнгө гарсан байна, ******* авчихлаа, гарч *******ийг хайя гээд бид хоёр буудлын өрөөнөөс гарч буудлын эргэн тойронд хайгаад олоогүй, буцаж буудлын өрөөндөө орж иртэл ширээн дээр архи болон талх, хиам, ундаа үлдээгээд явсан байсан. Тухайн үед утас, картыг а өөрөө аваагүй, би авч хамсан. Өглөө 06 цаг болж байхад сэрэх үед *******, а нар сэрсэн байсан. Намайг *******д карт өгчих гээд өөрөө *******д картын пин кодыг хэлээд архи авахуулах гээд гаргатал ******* данснаас нь мөнгийг нь авчихсан” гэсэн мэдүүлэг /хх-*******5-*******6 дугаар хуудас/,

Хохирогч Д.ын Хаан банкны 50*******84147*******1 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-56-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...*******0************** оны 08 дугаар сарын *******4-ний өдөр а, Жамбаа бид нар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буудалд архи уусан. Архи ууж тасарч хоносон ба маргааш өглөө нь а, Жамбаа нар нь намайг дуудаад архи, идэж уух юм аваад ир гээд а надад Хаан банкны картаа өгөөд нууц үгээ хэлж явуулсан. Тэгээд би захисан юмыг нь аваад эргүүлж оруулж өгсөн ба дараа нь дахиад намайг архи аваад ир гэж хэлсэн. Тэгээд би дахиж архинд явахдаа картаас нь 1,800,000 төгрөгийг АТМ-с бэлнээр гаргаж авсан. Тэр үедээ би эргэж очиж архи уугаад тасраад согтсон хойгуур нь гараад явчихсан. Би ын картаас авсан мөнгөөрөө архи уугаад дуусгасан, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-39-******* дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь *******0************** оны 08 дугаар сарын *******5-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” нэртэй дэн буудлын *******03 тоотод хохирогч Д.ын архи, хоол унд худалдаж авахаар зөвшөөрч, итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны 50*******84147*******1 тоот дансны картаас түүний зөвшөөрөлгүйгээр 1,800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, өөртөө авч завшсан үйл баримт хохирогч Д.а, гэрч Д.Жамбаа нарын мэдүүлэг, хохирогч Д.ын эзэмшлийн Хаан банкны 50*******84147*******1 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

“Хөрөнгө завших” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигч өөрөө хүсэж эд зүйлс, хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэн байдаг бөгөөд уг гэмт хэргийн обьектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг ба энэхүү үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж, завшсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байдаг.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт буюу хохирогч Д.ын архи, хоол унд худалдаж авахуулахаар итгэж түр шилжүүлсэн Хаан банкны картаас түүний зөвшөөрөлгүйгээр 1,800,000 төгрөг авч өөрийн хэрэгцээндээ зарцуулсан шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Б.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.ад 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...данснаас авсан мөнгийг буцааж авмаар байна” /хх-19 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирол төлбөр нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 1,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.ад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Б.******* бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор *******80 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.******* дугаар зүйлийн 1, *******, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, *******, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг *******80 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч а /Регистрийн дугаар: *******59*******/-д олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА