| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0016/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Д.Ч,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т, түүний өмгөөлөгч М.Энхбаяр,
шүүгдэгч Р.О , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Р-ийн О-д холбогдох эрүүгийн 2239003070435 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Р.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.31% промиль/ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Улзын 3-3 тоот хашаанд 6 улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлүүлэхдээ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчим Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ...тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, эмнэлэгт хүргүүлэх газартаа буцаж ирэх, ...3.7 а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар газар хэвтэж байсан Ц.Х-ийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Р.О :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Мэдүүлэг өгөхгүй... гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т:
...Би аавыгаа нас барсан гэдгийг 07 сарын 30-ны 1, 2 цагийн орчимд мэдсэн. ...манай хамаатан надад аав нь өнгөрчихжээ гэж хэлсэн. Тухайн үед яагаад өнгөрснийг мэдээгүй. Миний бие их өвддөг онош нь тодорхойгүй өвдөөд 5 жил болж байна. ...Тухайн үедээ сонсоод маш их балмагдаад өөрөө өвдөөд түргэн тусламж дуудаад бөөн асуудал болсон. Дараа нь Улаанбаатар хотоос сум руу очихдоо мэдсэн. Хүний гарт амь үрэгдсэн юм байна, машинтай дээгүүр нь ухраад гарчихсан Дадалын лам хүн гэж сураг сонссон. Өөр сайн юм мэдэхгүй байна. Гомдол, санал байгаа. Маш их гомдолтой байна. ...Манай аавыг айлын хашааны мухарт аваачиж хаяхдаа уусан архиныхаа хундагыг орхиод явсан байсан. Энэ доромжлол уу, дом юм уу ойлгосонгүй. Ямар ч байсан тийм юм хаясан байсан гэсэн, тэрийг нь би хараагүй л дээ. Тэгээд сая өөрөө ярилаа нэг сая хоёр зуу, гурван зууг өгсөн гэж, би тэр мөнгийг аваагүй. ...Царайг нь хараагүй, одоо л харж байна. Мөнгө өгсөн авсныг мэдээгүй. Миний гар дээр одоогоор нэг ч төгрөг өгөөгүй. Би 31717303 төгрөг нэхэмжилсэн ба оршуулгын зардал дээр ...6 сая орчим, чулуу цохисон, хүмүүсийн гар цайлгасан болон ...өмгөөлөгчийн хөлс, нааш, цааш явсан замын зардлын хөлс зэрэг багтсан... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239003070435 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Р.О-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.31% промиль/ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Улзын 3-3 тоот хашаанд 6 улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлүүлэхдээ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчим Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ...тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, эмнэлэгт хүргүүлэх газартаа буцаж ирэх, ...3.7 а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар газар хэвтэж байсан Ц.Х-ийг дайрч амь насыг хохироосон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-29 дүгээр хуудас/,
осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 30 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
яллагдагч Р.О-н согтуурлыг “драгер” багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 178 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 61 дугаартай “...Талийгаач Ц.Х ийн цогцост баруун, зүүн эгэм, өвчүү, хоёр талын олон хавирганы хоёрлосон хугарал, орчны эд дэх цус хуралт, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун уушгины доод дэлбэнгийн урагдал, зүүн бөөрний урагдал няцрал, зүүн хөлийн шаант ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, баруун тохойд шарх, баруун чамархай, зулай, дагз, баруун хацрын төвгөр, цээж, баруун мөр, дал, ууц баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл зам тээврийн ослын улмаас талийгаач хэвтээ байрлалд байх үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...талийгаач Ц.Х нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-99 дүгээр хуудас/,
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/02 дугаартай “... зам тээврийн осол нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлэх тул уг хэрэг учрал нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна. 6 улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р-ийн О нь Монгол Улсын улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ...тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, эмнэлэгт хүргүүлэх уг газартаа буцаж ирэх, ...3.7 а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Ц.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 6 улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р-ийн О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, гэсэн заалтыг зөрчсөн нь ослын шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 131-132 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ты ...Харин 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баяржаргал ах над руу залгаад аав нь нас барчихсан байна. ...сүүлд хүмүүсээс сонсоход Дадал суманд байдаг лам О гэх хүн манай аав Х-ийг цагаан өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр дайраад Норовлин сумын Дэнж дээр айлын хашааны урд аваачиж хаясан гэж хэлж байсан... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
гэрч Д.Зоригтын ...Намайг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр надтай Дадал суманд амьдардаг О , Баавай гэх 2 залуу тааралдаад өдөр нь Мөнхболд гэх хүний хашаанд цагаан өнгийн “приус-30” маркийн машинаа тавиад надтай гудамжинд 1 шил архи уусан. Тэгээд би гэртээ хариад унтаж байсан чинь цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна гэхдээ шөнө 00 цаг өнгөрчихсөн байсан. Харин дараа нь О гэрт согтуу орж ирээд би машинаараа хүн дайрчихлаа машиныхаа кабинд хийгээд аваад явж байна гэхээр нь би битгий солиороод худлаа яриад байгаарай чи гээд хөөгөөд гаргасан. О архи уусан байсан. ...шөнө ирээд хүн дайраад машиндаа аваад явж байна гээд О хэлэхээр нь итгээгүй шууд загнасан чинь гараад явчихсан... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
гэрч Г.Очирпүрэвийн ...2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн орчимд...гудмаар явж байсан чинь замд Х ах архи уугаад тасарчихсан бололтой дээшээ хараад хэвтэж байхаар нь дөхөөд очсон чинь нэг эвгүй байрлалтай дээшээ харчихсан хэвтэж байсан...тэгээд эмч нар очиж үзээд нас барчихсан байна гэсэн... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
гэрч О.Баяржаргалын ...Тэгээд Ц.Х орой ирж хононо гэртээ гээд явсан боловч орой нь гэртээ ирж хоноогүй. Харин маргааш өдөр 12 цагийн орчимд Ц.Х-ийг нас барсан байсан. ...Цэнхэр дээлтэй, доогуураа түрийтэй хар гуталтай, улбар шар өнгийн бүстэй, саравч хар бараан өнгийн малгайтай явж байсан... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
гэрч Ч.Оюунцацралмаагийн ...Харин маргааш өглөө нь нас барсан талаар багийн засаг даргаас мэдсэн...Цэнхэр дээлтэй, доогуураа түрийтэй хар гуталтай, улбар шар өнгийн бүстэй, саравч хар бараан өнгийн малгайтай явж байсан... /хх-ийн 53-55 дугаар хуудас/,
гэрч М.Төрбатын ...Ингээд хуурай ахынд очиж үргэлжлүүлэн архи уугаад байж байгаад О лам намайг дуудаж гаргаад гэрийн гадаа надад хандан “ах нь сэтгэл санаа тавгүй байна, би хүн дайраад алчих шиг боллоо, тэр хүн үхсэн” гэж хэлсэн. Би өчигдөр орой 2 цаг гаран машиндаа авч явсан, бие нь хөшчихсөн байсан, тэгээд хаясан гэж хэлээд уйлсан...тэгтэл үнэн шүү ах нь хүн алчихсан, толиндоо харалгүй дайрчихсан, түр тар хийгээд явчихсан юм...тэгээд байж байтал Очироо гүйж ирээд ах нараа дэнж дээр Х ах нас барчихсан байна, бие нь хөшчихсөн байна гэж хэлсэн. Ингэж л О ламын яриад байгааг үнэн гэж мэдсэн... /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
гэрч Д.Одсүрэнгийн ...О лам өөрийн цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслээ асаагаад хөдлөөд явахдаа юм дайрчих шиг болсон. О лам бууж хараад өө хүн дайрчихсан байна яана аа гэж хэлсэн. Тэгээд О лам талийгаач Х ахыг машинд миний хажуугаар суулгасан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ, чи наад хүнээ эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд би буугаад явсан. Өглөө болоход Зоригоо ахынд намайг унтаж байхад шөнө О лам ирээд би хүн дайрчихлаа, гэмт хэрэг хийчихлээ гэж хэлээд гараад явсан байсныг өглөө Зоригоо ах надад хэлсэн...архи уугаад сууж байгаад б тамхилахаар гарахад О гадаа байж байгаад надад хандан “би балраад байна” гэж хэлсэн...талийгаач тухайн үед хашаан дотор тасраад унтаж байсан байх. Тэгээд О анзааралгүй хөдлөөд дээгүүр нь гарчих шиг болсон...Норовлин суманд ирээд өөрийнхөө цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн... /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
гэрч Б.Батбилэгийн ...Тэгээд унтаж байгаад нэлээн орой цаг яг хэд болж байсныг мэдэхгүй 21-с 22 цагийн хооронд л байсан байх Р.О хүн дайрчихлаа шүү дээ гээд хашхирсан. Тэгэхээр нь би сэрээд очсон чинь манай хашаан дотор О өөрийнхөө приус-30 маркийн цагаан өнгийн 6 улсын дугаартай машинаасаа буугаад ирчихсэн би хүн дайрчихлаа ш дээ гэж байсан. Харин машиных нь ард талд Х ах дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд Х ах ёолоод байхаар нь би зүгээр үү ахаа гэж асуусан чинь Х ах зүгээрээ хавирга л жоохон эвгүй болчихлоо гэж байсан. Тэгээд О гэр лүү нь хүргэж өгье гээд машиндаа суулгаад аваад яваад эргэж ирээгүй... /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
гэрч Х.Баянбатын ...Тэгээд би Б.Батбилэгт хандан: за явлаа гэж хэлсэн чинь Б.Батбилэг надад хандан: Р.О машинтайгаа хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн зүгээр үү хаана байгаа юм бэ гэж асуухад Б.Батбилэг нь хүн нь амьтай байсан, би тэр хүнийг Р.О-н машинд өргөж суулгаж өгөөд Р.О эмнэлэг аваад явсан гэж хэлсэн... /хх-ийн 79-81 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...шүүгдэгч Р.О-н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...бусдад төлөх төлбөртэй болохыг дурдах дүгнэлтийг гаргаж байна... ...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учирсан байна. ...Автотээврийн хэрэгсэл жолоодох, жолооны ард жолооч суугаад хөдөлгөөн эхэлснээрээ энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна. Зам гэдэг нь тийм хөвөө, хязгаар гэж байдаг. Шороо, шороо гэх хэсэг, хөвөө зэрэг давхар орно. Айлын хашаанд хэдийгээр энэ асуудал болсон ч гэсэн шороон хэсэгт болсон. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журмыг гэмт хэргээрээ зөрчсөнөөрөө тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэх бол өөр асуудал тул хэргийн болсон үйл баримт нийцэхгүй гэж үзэж байна. ...Иймд Р.О д холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн саналаа дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т:
...Хохирогч миний хувьд мөнгө ямар нэгэн эд зүйл энэ хүнээс аваагүй, цаашдаа нэхэмжилсэн мөнгөө авах хүсэлтэй байна. ...Миний аав таны гарт үрэгдээгүй байсан бол өдийд амьд байж байх байсан цаашлаад 5 жил амьдрах байсан байх гэж бодож байна. Надад маш нөмөр нөөлөгтэй байсан. Аав охин хоёр байнга холбоотой, надад ирж олсон мөнгө төгрөгөө зарцуулдаг байсан. ...Миний бие их өвддөг учраас надад их тус дэм болдог байсан. Аавыгаа алдсандаа маш их харамсаж байна. Сэтгэл санааны хохирлоо барагдуулаасай гэж хүсэж байна. ...хохирол гомдолтой, хохирлоо барагдуулаасай гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхбаяр:
...Улсын яллагчийн хэлсэн зүйлчлэлийн саналтай санал нэг байна. ...Хохирол, төлбөртэй холбоотой асуудал дээр хохирол, төлбөр төлөгдөөгүй. Хохирлын баримтад бол баримтгүй зардал жагсааж бичсэнээр 3.500.000, НӨАТ-ийн баримттай зардал 8.117.303, шууд утгаараа өмгөөлөгчийн зардал ...5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би талуудад нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. ...Сэтгэл санааны хохирлын тухайд маш их яригдаж байна. Хэдийгээр Монгол улсад шүүхийн жишиг хэрэглэдэггүй ч гэлээ Улсын дээд шүүхээс 2 ч удаа хүний амь насны сэтгэл санааны 50.000.000 төгрөг гаргуулж байсан жишээ байна. ...Энэ асуудлын хүрээнд эрхэм шүүгч минь хүн ёсны үүднээс бодитойгоор учирсан хор уршгийг шийдвэрлэх байх гэж найдаж байна... ...Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж заасан байна. 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан чухал заалт байдаг... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:
...О гэдэг хүн бол улсын яллагчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцдог. Би Нарангэрэл гэдэг хүн хуульч, өмгөөлөгчийнхөө хувьд өөр байр суурьтай оролцож байна. 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнээс нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн бол гэж хуульчилсан байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг нэг бүрчлэн уншаад үзэхээр энэ хууль маань зам дээр осол гарсан байхыг шаарддаг. Зам гэдгийг юу гэж тодорхойлсон бэ гэхээр зам, зурвас гээд хууль дээр тодорхой заасан байдаг. Тэгэхээр О-н хэрэг гарсан газар нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан түүнээс нийцүүлэн гаргасан дүрэм журамд заасан яг осол гарсан зам нь зам гэдэг хуулийн гарцгүй ойлголтод орох уу гэдэг асуудал яригддаг. Миний хуульчийн нүднээс харахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан буюу хүний амь насыг болгоомжгүй хохироох гэсэн ийм зүйлчлэлийн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа үндэслэл бүхий нөхцөл байдал харагдаж байна. Бид зүйлчлэлийг үнэн бодитой зөв тогтоож шийдвэрлэх ёстой. Хуулийн зүйл хэсгийг харахаар ...зам, зам дээр болсон осол гэсэн ийм тодорхой заасан байдаг. ...Би өмгөөлөгчийн хувьд манай зүгээр арван амтай байсан ч хэлэх зүйл байхгүй. О-н буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон. ...Маш их харамсдаг. Энэ нөхцөл байдлын хувьд 31.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. ...Боломжтой байсан гаргаад өгчих сэтгэл байсан... ...Хохиролтой холбоотой асуудал гэх юм бол мөрдөгч тухайн бичгийн баримтад тулгуурлаад үзлэг хийхдээ 6.000.000 төгрөгийн бичгийн баримт цугларсан байна гэдгийг хэлсэн. ...НӨАТ-ийн баримтыг аваад үзвэл 1.695.689 төгрөг. Энэ төгрөгийг яаж тооцох вэ гэхээр зарим нэг огт харагдахгүй байсныг хасаж тооцоод, доод талын мөнгөн дүн гарсан хэсгийг байгааг нэмж тооцсон. Зарлагын баримт дээр ихэвчлэн гарын үсэг байхгүй хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх гарын үсэг байхгүй_ тамга тэмдэг байхгүй байсан. Иймд тамга тэмдэгтэй баримтыг тооцож үзвэл 3.082.000 зарлагын баримт байна. Иймд нийт хууль ёсны шаардлага хангасан баримтаар 4.777.689 баримт байна гэж өмгөөлөгчийн хувьд харсан. Өмгөөлөгчийн хөлстэй холбоотой 10.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг бэлэн авсан, 5.000.000 төгрөгийг аваагүй байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэл дээр бичсэн байсан. ...Өмгөөлөгчийн зардлыг шүүхээс гаргуулах боломжгүй гэдгийг өмгөөлөгч ойлгож байгаа. Тийм болохоор 10.000.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна гэж үзэж байна. ...Иргэний хэргийн процесс дээр оршуулгатай холбоотой зардлыг гаргуулна гэж хуульчилсан байдаг учраас сэтгэл санааны хохиролтой холбоотой 10.000.000 төгрөгийг манай зүгээс зардлыг гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн оршуулгын зардалд хуулийн шаардлага хангасан баримтаар 4.777.689 төгрөгийг гаргуулах юм байна гэж үзэж байна. 85.000 төгрөгийг гаргах нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Р.О :
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгч Р.О г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж маргадаг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик, тээврийн сургуулийн тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/02 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйчлэл дээр маргаж байгаа асуудлыг тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж заасан байдаг.
Харин тус хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэж заажээ.
Талуудын мэтгэлцээний үндсэн асуудал нь айлын хашаанд амь хохирогчийг дайрсан гэмт үйлдэл нь зам дээр хийсэн үйлдэл биш гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс маргадаг.
Гэвч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна, 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг; 3.1.1-т "тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; 3.1.6-т "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирохыг... мөн түүнчлэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж тус тус нэр томьёог дээрх утгаар хуульчилсан байна.
Үүнээс үзвэл шүүгдэгч Р.О 6 УБД улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлүүлэхдээ амь хохирогч Ц.Х-ийг дайрч түүнд баруун, зүүн эгэм, өвчүү, хоёр талын олон хавирганы хоёрлосон хугарал, орчны эд дэх цус хуралт, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун уушгины доод дэлбэнгийн урагдал, зүүн бөөрний урагдал няцрал, зүүн хөлийн шаант ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, баруун тохойд шарх, баруун чамархай, зулай, дагз, баруун хацрын төвгөр, цээж, баруун мөр, дал, ууц баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг учруулж, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог ба үүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг.
Иймд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу зам тээврийн ослыг зам дээр буюу замын зэргэлдээх нутаг дэвсгэр дээр жолооч замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг хөдөлгөж, ингэж хөдөлгөхдөө Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж Ц.Х ийн амь насыг хохироосон байгаа нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Р.О-н холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долоо дугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Учир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ...тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, эмнэлэгт хүргүүлэх уг газартаа буцаж ирэх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шинжийг хангасан байна гэж үзлээ.
Тэрээр шүүгдэгч Р.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3., 3.5., 3.7., 10.1-т заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн хэдий ч тухайн гэмт үйлдлээ нуун дарагдуулах, мөн хохирогчид эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй гэдгээ мэдсээр байж түүнийг үхэлд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Р.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч О.О-н гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Х ийн биед цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл учруулж амь насыг хохироосон байна.
Шүүх хуралдааны явцад талууд тохиролцсоны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т түүний өмгөөлөгч М.Энхбаяр нар нь 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг хохирол, хор уршигт нэхэмжилснийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч, үүнээс шүүгдэгч Р.О 6.500.000 /зургаан сая таван зуу/ төгрөгийг бэлнээр төлсөн, харин үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иймд шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тд 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Р.О-н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Р.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх өмнөх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас Ц.Х ийн амь нас хохироосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 31.717.303 төгрөг нэхэмжилсэн. Эд мөрийн баримтаар Р.О-н тээврийн хэрэгсэл жолоодох №1092970 дугаартай эрхийн үнэмлэх хураагдсан. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргуулах зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах саналтай, хэрэгт авагдсан эд баримт, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдуулах саналтай байна.....гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхбаяр:
...тодорхой хэмжээнд хохирлоо төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдвэрлэж өгөх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т:
...эвлэрсэн учраас ялыг хөнгөвчилж өгөөч, ...хохирол, гомдлыг барагдуулъя гэсэн мөн хугацаандаа барагдуулж дуусах байх гэж найдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөөлөгч С.Нарангэрэл:
...Р.О маш их харамсдаг. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байна, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тодорхой хэмжээнд төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн 1.2-т заасан нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ингээд өөрийнхөө боломж бололцооны өнөөдрийн байдлаар хохирлын мөнгө бүрдүүлж ирсэн байна, үлдэгдэл оршуулгын зардалтай холбоотой хохирол асуудлыг 1 жил 6 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн. Үүнийг бичгийн хэлбэрээр буулгаад тогтоолд тусгуулъя гэдэг байр суурьтай оролцож байна. ...2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна... гэсэн дүгэлтийг,
Шүүгдэгч Р.О :
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Р.О д ...тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 5 жилээр хасах, 8 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Р.О болон түүний өмгөөлөгч нарын ...хөнгөрүүлж өгнө үү... гэж маргаж байгаа дүгнэлтүүдийг тус тус шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Тухайлбал шүүх шүүгдэгч Р.О д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэснийг үндэслэн хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг, мөн түүнчлэн түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ.
Иймд шүүгдэгч Р.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг хуульд зааснаар мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2239003070435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг төлснийг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Р.О-н тээврийн хэрэгсэл жолоодох №1092970 дугаартай эрхийн үнэмлэхийг зохих газар хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Р-ийн О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Р-ийн О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р-ийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х овгийн Р-ийн О гээс 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х ийн Т-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р-ийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн 2239003070435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Р-ийн О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х ийн Т-д 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлснийг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х овгийн Р-ийн О-н жолоочийн 0 дугаартай үнэмлэхийг зохих газар хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р-ийн О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р-ийн О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН