| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0047/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Ч ,
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Т-ын Т-д холбогдох 2339000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Т.Т-г ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Булганы **** тоотод байх монгол гэрт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн орчим тодорхой шалтгаангүйгээр Н.Э-ийн нүүр лүү 2-3 удаа алгадах, баруун гуя хэсэг рүү өшиглөх зэргээр зодсон, мөн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг булганы **** тоот хашааны гадна хэсэгт болон тус сумын багийн нутаг дэвсгэр “Хогийн толгой” гэх газар ***ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор бусадтай хардаж Н.Э-ийн нүүр, чих хэсэг рүү олон удаагийн давтамжтай гараараа цохиж, үснээс нь зулгааж, зодсон, улмаар мөн өдрийн 15 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг булганы **** тоотод байх Н.Э-ийн монгол гэрт, түүнийг багалзуурдах, орны төмөр 1 удаа мөргүүлж зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хүзүүний хэсгийн зулгаралт, зүүн нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун бугалга, зүүн хацар, доод уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2339000000047 дугаартай хэргээс:
-Шүүгдэгч Т.Т-г ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой өөрийн найз охин болох Э ийг хардаж, уурласны улмаас биед нь халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
- Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ний орой 20 цагийн орчим өөрийн гэр болох 6 дугаар баг Булганы **** тоотод гэртээ байж байхад найз залуу болох Т нь орон дээр хэвтэж байхад багалзуур шахаж боогоод тэгээд 2 хацар луу алгадаж байгаад чирээд орноос буулгаад намайг баруун талын гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд нүүр хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз залуу болох Т-г Очир овогтой Отгонжил нь утасдаад би найз охиноо хайя 2-лаа уулзъя гээд дуудсан тэгээд гараад явсан. Тэгээд эргээд 14 цагийн орчимд гарт ирээд намайг гарья Отгонжил, Заяа 4-лээ жаахан юм ярьж сууя гээд дуудахаар нь гэрээсээ доогуураа таавчигтай, пудболктайгаа гэрээс гараад машинд нь суусан тэгсэн чинь гэнэт л Заяа чинь айлд очиж хонодог биз дээ тэрийг нь хэлээч нөхрийнх нь дэргэд энэ тэр гээд орилж байгаад миний зүүн хацар луу болон чих хэсэг рүү гараа зангидаж байгаад 10 гаран удаа цохисон би тэгээд гараараа хамгаалсан чинь гар татаж байгаад нүүр лүү хамар луу цохиод байсан. Тэгээд эргээд "хогийн толгойн" тэнд очоод ахиад нүүр нүдгүй цохиж байгаад миний үүдэн 1 шүдийг хугартал цохисон. Мөн бас хажуудах үүдэн шүд хөдөлгөөн ортол цохисон ба баруун чих рүү 1 удаа хүчтэй цохисон мөн үснээс 2 гараараа зулгааж дугтарсан миний ус зулгарч унасан... Тэгээд гэрт ирээд хэсэг байж байгаад намайг ахиад цохисон багалзуурдаж унагаасан. Тэгээд дээрээс дараад хоолой боож байгаад орноос чирч буулгаад орны төмөр мөргүүлсэн тэгэхэд нь би хэсэгхэн зуур ухаан алдсан юм шиг байгаа юм гэрийн үүдэнд хэвтэж байсан чинь намайг орон дээр хэвтүүлээд эргээд багалзуурдаж дээрээс дарсан. Тэгээд ерөнхийдөө бол манай гэрийн хаалгыг түгжиж байгаад энэ үйл явдал болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Ариунзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд байж байхад манай нөхөр Отгонжил болон Т 2 гаднаас гэрт орж ирсэн. Тэгээд Э ийнд очихоор болоод гэрийнх нь гадаа ирээд Т Э рүү залгаад гаргаж ирээд машиндаа суулгаад машин дотор Т нь Э ээс чи Хурхад хэнтэй уулзсан юм гээд асуусан чинь надтай явсан гэж худлаа хэлээд Алимаа гээд манай найзыг бас хамт байсан гэж худлаа хэлсэн. Тэгээд Т худлаа яриад бай гээд Э ийг хэлэхэд тиймээ би ганцаараа байсан гээд хэлсэн чинь Т нь яахын зуургүй нүүр лүү нь цохиод авсан. ...манай нөхөр болох Отгонжил нь уусан манай нөхөр бол тасралтын байдалтай согтсон байсан байсан болохоор юу болсныг бол сайн мэдэхгүй байгаа. Тэгээд машин дотор эргээд Т нь Э ээс асуулт асуугаад хариулахад нь нүүр лүү нь цохиод байсан тэгэхэд нь чи болио гээд Т-г ийн араас татахад дийлдэхгүй байсан. Манай нөхөр бол согтуу болохоор чадваргүй боль гэж хэлэхээс өөр чадамжгүй байсан. Машин дотор Э-ийн үүдэн 1 шүдийг цохиж унагаасан. ...Тэгээд би гэрт нь байж байхад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд Т нь эргээд Э ийг зодохоор нь би салгаад байж байхад Э нь Заяа тавьчихаа гээд тэгэхээр нь би зуурч байгаад Насааг тавьсан. ...би Насаад чи арай хэтэрч байгаа юм биш үү эмэгтэй хүнийг ингэтэл нь зодож байдаг гээд хэлэхэд юу ч дуугараагүй. ...Тэгээд Насаа ээж рүүгээ залгаад би Э ийг зодоод шүдийг нь хугалаад нүд ам нь хөхөрчихлөө гээд хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
-Гэрч Б.Отгонжилийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө утсаар Т-тай холбогдож пабжи тоглож байгаад уулзахаар болоод Т манайд ирээд хамт байж байгаад би машинд нэг том пиво уугаад тэгээд би эхнэр Ариунзаяаг аваад Э-ийн гэрийн гадаа ирээд Э гарч ирээд машинд нь суусан тэгээд том пиво ганцаараа усан болохоор согтсон байсан ба ямар ч байсан машин дотор бол хэрүүл маргаан болж Т нь Э ийг цохихыг бол санаад байна би ямар ч байсан боль гээд хорьж байснаа мэдээд байна. Тэгээд ахиад нэмээд 2, 3-н аягыг уугаад тасарсан байсан. Өглөө нь эхнэрээс болсон юмыг сонссон..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын
26-ны өдрийн 83 дугаартай "...Н. Э-ийн биед тархи доргилт, дээд үүдэн
1 шүдний хугарал, хүзүүний хэсгийн зулгаралт, зуун нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун бугалга, зуун хацар, доод уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээд үүдэн 1 шүдний хугарал бүхий гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт, Хохирогч Н.Э-ийн биед үзлэг хийсэн талаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, лабораторийн шинжилгээний хуудсууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 39-61 дүгээр хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Шүүгдэгч Т.Т-г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой өөрийн найз охин болох Э ийг хардаж, уурласны улмаас биед нь халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
- Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ний орой 20 цагийн орчим өөрийн гэр болох 6 дугаар баг Булганы **** тоотод гэртээ байж байхад найз залуу болох Т нь орон дээр хэвтэж байхад багалзуур шахаж боогоод тэгээд 2 хацар луу алгадаж байгаад чирээд орноос буулгаад намайг баруун талын гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд нүүр хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз залуу болох Т-г Очир овогтой Отгонжил нь утасдаад би найз охиноо хайя 2-лаа уулзъя гээд дуудсан тэгээд гараад явсан. Тэгээд эргээд 14 цагийн орчимд гарт ирээд намайг гарья Отгонжил, Заяа 4-лээ жаахан юм ярьж сууя гээд дуудахаар нь гэрээсээ доогуураа таавчигтай, пудболктайгаа гэрээс гараад машинд нь суусан тэгсэн чинь гэнэт л Заяа чинь айлд очиж хонодог биз дээ тэрийг нь хэлээч нөхрийнх нь дэргэд энэ тэр гээд орилж байгаад миний зүүн хацар луу болон чих хэсэг рүү гараа зангидаж байгаад 10 гаран удаа цохисон би тэгээд гараараа хамгаалсан чинь гар татаж байгаад нүүр лүү хамар луу цохиод байсан. Тэгээд эргээд "хогийн толгойн" тэнд очоод ахиад нүүр нүдгүй цохиж байгаад миний үүдэн 1 шүдийг хугартал цохисон. Мөн бас хажуудах үүдэн шүд хөдөлгөөн ортол цохисон ба баруун чих рүү 1 удаа хүчтэй цохисон мөн үснээс 2 гараараа зулгааж дугтарсан миний ус зулгарч унасан... Тэгээд гэрт ирээд хэсэг байж байгаад намайг ахиад цохисон багалзуурдаж унагаасан. Тэгээд дээрээс дараад хоолой боож байгаад орноос чирч буулгаад орны төмөр мөргүүлсэн тэгэхэд нь би хэсэгхэн зуур ухаан алдсан юм шиг байгаа юм гэрийн үүдэнд хэвтэж байсан чинь намайг орон дээр хэвтүүлээд эргээд багалзуурдаж дээрээс дарсан. Тэгээд ерөнхийдөө бол манай гэрийн хаалгыг түгжиж байгаад энэ үйл явдал болсон..." гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Ариунзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2023 оны 01 дүгээр
сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд байж байхад манай нөхөр Отгонжил болон Т 2 гаднаас гэрт орж ирсэн. Тэгээд Э ийнд очихоор болоод гэрийнх нь гадаа ирээд Т Э рүү залгаад гаргаж ирээд машиндаа суулгаад машин дотор Т нь Э ээс чи Хурхад хэнтэй уулзсан юм гээд асуусан чинь надтай явсан гэж худлаа хэлээд Алимаа гээд манай найзыг бас хамт байсан гэж худлаа хэлсэн. Тэгээд Т худлаа яриад бай гээд Э ийг хэлэхэд тиймээ би ганцаараа байсан гээд хэлсэн чинь Т нь яахын зуургүй нүүр лүү нь цохиод авсан. ...манай нөхөр болох Отгонжил нь уусан манай нөхөр бол тасралтын байдалтай согтсон байсан байсан болохоор юу болсныг бол сайн мэдэхгүй байгаа. Тэгээд машин дотор эргээд Т нь Э ээс асуулт асуугаад хариулахад нь нүүр лүү нь цохиод байсан тэгэхэд нь чи болио гээд Т-г ийн араас татахад дийлдэхгүй байсан. Манай нөхөр бол согтуу болохоор чадваргүй боль гэж хэлэхээс өөр чадамжгүй байсан. Машин дотор Э-ийн үүдэн 1 шүдийг цохиж унагаасан. ...Тэгээд би гэрт нь байж байхад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд Т нь эргээд Э ийг зодохоор нь би салгаад байж байхад Э нь Заяа тавьчихаа гээд тэгэхээр нь би зуурч байгаад Насааг тавьсан. ...би Насаад чи арай хэтэрч байгаа юм биш үү эмэгтэй хүнийг ингэтэл нь зодож байдаг гээд хэлэхэд юу ч дуугараагүй. ...Тэгээд Насаа ээж рүүгээ залгаад би Э ийг зодоод шүдийг нь хугалаад нүд ам нь хөхөрчихлөө гээд хэлсэн...." гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Отгонжилийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө утсаар Т-тай холбогдож пабжи тоглож байгаад уулзахаар болоод Т манайд ирээд хамт байж байгаад би машинд нэг том пиво уугаад тэгээд би эхнэр Ариунзаяаг аваад Э-ийн гэрийн гадаа ирээд Э гарч ирээд машинд нь суусан тэгээд том пиво ганцаараа усан болохоор согтсон байсан ба ямар ч байсан машин дотор бол хэрүүл маргаан болж Т нь Э ийг цохихыг бол санаад байна би ямар ч байсан боль гээд хорьж байснаа мэдээд байна. Тэгээд ахиад нэмээд 2, 3-н аягыг уугаад тасарсан байсан. Өглөө нь эхнэрээс болсон юмыг сонссон..." гэх мэдүүлэг,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч, эмч цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаартай: "...Н.Э-ийн биед тархи доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хүзүүний хэсгийн зулгаралт, зуун нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун бугалга, зуун хацар, доод уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээд үүдэн 1 шүдний хугарал бүхий гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт, хохирогч Н.Э-ийн биед үзлэг хийсэн талаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, лабораторийн шинжилгээний хуудсууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Т.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Т.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Булганы **** тоотод байх монгол гэрт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн орчим тодорхой шалтгаангүйгээр Н.Э-ийн нүүр лүү 2-3 удаа алгадах, баруун гуя хэсэг рүү өшиглөх зэргээр зодсон, мөн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг булганы **** тоот хашааны гадна хэсэгт болон тус сумын багийн нутаг дэвсгэр “Хогийн толгой” гэх газар ***ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор бусадтай хардаж Н.Э-ийн нүүр, чих хэсэг рүү олон удаагийн давтамжтай гараараа цохиж, үснээс нь зулгааж, зодсон, улмаар мөн өдрийн 15 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг булганы **** тоотод байх Н.Э-ийн монгол гэрт, түүнийг багалзуурдах, орны төмөр 1 удаа мөргүүлж зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хүзүүний хэсгийн зулгаралт, зүүн нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун бугалга, зүүн хацар, доод уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Т.Т-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Т.Т-г ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд тархи доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хүзүүний хэсгийн зулгаралт, зүүн нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун бугалга, зүүн хацар, доод уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч Т.Т энэ хэргийн хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд тархи доргилт, дээд үүдэн 1 шүдний хугарал, хүзүүний хэсгийн зулгаралт, зүүн нүдний зовхи, дух, баруун шанаа, баруун бугалга, зүүн хацар, доод уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 95 дугаар хуудаст хохирогч Н.Э-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Т.Т миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас миний бие ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан баримт авагджээ.
2.3.Шүүгдэгч Т.Т нь хохирогч Н.Э-ийн эмчилгээний зардалд нийт 5,180,000 (Таван сая нэг зуун наян мянга) төгрөг төлсөн нь хавтаст хэргийн 101-102 дугаар хуудаст авагдсан гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Т-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч Т.Т-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Т.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Ч “...шүүгдэгч Т.Т-г 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч Т.Түмэннасан: “Өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Т-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (Нэг мянга) нэгж буюу 1,000,000 (Нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Т.Т-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (Нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (Нэг сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 1,000,000 (Нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Т нь 1,000,000 (Нэг сая) төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Т.Т-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР