Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0048/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч З.Н,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н-ын  М-д холбогдох 2239004280043 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

Шүүгдэгч Н.М ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг, хийдийн 02 дугаар гудамжны ** тоот ** тоот   хашаа хоёрын голд сууж байсан хохирогч С.И-тай “Холдоорой, хашаа руу орох гэсэн юм” гэх шалтгааны улмаас маргалдаж, баруун гараараа хацар хэсэгт нь цохиж, баруун хөлөөрөө нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөж, улмаар хохирогчийн биед баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Эрүүгийн 2239004280043 дугаартай хэргээс:

 

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

  -Хохирогч С.И ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багт байх Хэрлэн хороололд хүргэн ах Бямбын хамт түүний гэрт нь нь 0,5 граммын савлагаатай нэг шил архи хувааж уучхаад 11 цагийн үед гэрээс нь гарсан юм. ...Тэгээд би аавыг явуулчхаад Хэрлэн сумын 1 дүгээр багт байх Зол жигүүр хүнсний дэлгүүрийн ойролцоо танил болох Гангаа гэх эмэгтэйтэй таарч Зол жигүүр хүнсний дэлгүүрээс 0.75 граммын савлагаатай нэг шил архи аваад түүний гэрт нь буюу Зол жигүүр хүнсний дэлгүүрийн замын зүүн талд байх Хийдийн 6 дугаар гудамжинд очсон юм. Тэгээд Гангаа болон түүний нөхөр Болдоо нарын хамт дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад би нэлээн согтсон юм. Тухайн үед би маш их согтсон байсан учир юу болсныг огт санахгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн оёдол тавиулж байсан. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ амарч байгаад сэртэл өчигдөр хүнд зодуулаад баруун талын хөмсөг чинь задарч 3 ширхэг оёдол эмнэлэг дээр тавиулсан гэж манай ээж Мягмар, хүргэн дүү болох Баяржаргал нар надад хэлсэн. Тэгтэл дараа нь удалгүй надтай хамт ажил хийж байсан Азаа гэх эмэгтэй манай ээжийн утас руу залгахаар нь би аваад ярьтал таны бие чинь гайгүй юу, таныг өчигдөр манай гэрийн хойд талд нэг дээлтэй эрэгтэй хүн гудамжинд нүүр рүү чинь өшиглөсөн ш дээ тэр үед эмнэлэг, цагдаа нар ирээд таныг аваад явсан гэж байсан юм. Одоо миний дотор муухайрч, толгой өвдөж, баруун талын хавирга хэсгээр хөндүүрлэж, өвдөх зовуурьтай байна. Би 2008 онд архинаас гаргах эмчилгээ хийлгүүлж, түүнээс хойш жоохон архи уухаараа л амархан согтож, мэдрэлгүй болж, маргааш нь болсон зүйлээ санахаа байчхаад байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 31-32 дугаар хуудас/,

 

              -Гэрч Н.Батсайханы зөрчлийн хэрэгт өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Хэрлэн сумын 1 дүгээр багт эмч Мөнхзулын хамт дуудлагад явж байхад тус багийн хийдийн 02 дугаар гудамжаар зүүн тийшээ ажил руугаа явж байтал 02 дугаар гудамжны ** тоот ** тоот   хашаа хоёрын голд нэг хүрэн дээлтэй эрэгтэй хүн хашаа налаад газар сууж байсан эрэгтэй хүний нүүр хэсэг нь рүү нь 3-4 удаа өшиглөхөөр нь би машинаа зогсоогоод хүрэн дээлтэй, эрэгтэй хүнд хандаж, цагдаа дуудлаа шүү, чи наад согтуу хүнээ битгий зодоод бай гэж хэлээд цагдаа руу дуудлага өгөхөд нөгөө дээлтэй эрэгтэй хүн юу солиороод байгаа юм бэ гэж хэлчхээд тус гудамжаар баруун тийшээ алхаад явчихсан юм. Тэгээд нөгөө хүн зодсон хүрэн дээлтэй эрэгтэйг эргэж ирэхээр нь би цагдаа дуудсан байгаа, чи байж бай гэтэл буцаад яваад өгсөн юм. Тухайн зодуулсан гэх согтуу хүний ам болон толгой хэсгээс нь цус гараад байсан тул манай эмч болох Мөнхзул боолт хийж өгөөд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн юм. Тухайн үед зодсон, зодуулсан 2 хүн 2-уулаа согтуу байсан хэдий ч зодуулсан нь бүр биеэ удирдан авч явах чадваргүй маш их согтолттой байсан бөгөөд зодсон дээлтэй эрэгтэй хүн нь болохоор согтолт гайгүй байх шиг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

- Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч И.Сүхбатын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэлд: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 19-04 тоотод суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сосор овогтой И  /са75081518/ нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын 1 дүгээр баг Хийдийн 02-10 тоот хашааны гадна талд бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэлд сэжиглэж буй Ням-Очир овогтой М /СЭ74011671/-г гэрч Н.Батсайханд харуулахад 2022.11.02-ны өдөр И  гэх хүнийг Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 02-10 тоот хашааны гадна талд зодсон хүн мөн гэснийг тэмдэглэл болгон үйлдэв”, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

              -Гэрч А.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хадам ээж Мягмарын хамт Батноров сум явж байх хооронд хадам ээж рүү эмнэлгээс танай хүү И  зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн тул яаралтай ир гэхээр нь хадам ээж бид 2 эмнэлэг дээр очиход И  ах нэлээн согтуу байдалтай баруун хөмсөгний дээд хэсэг нь нэлээн том ярагдсан цус гарч хавдсан байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад танихгүй хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд И  ахын баруун хөмсөгний дээд талаас 3-аас 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

              -Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 740 дугаартай “...С.И ы биед баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

              -Яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

1.1.Хохирогч С.И ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багт байх Хэрлэн хороололд хүргэн ах Бямбын хамт түүний гэрт нь нь 0,5 граммын савлагаатай нэг шил архи хувааж уучхаад 11 цагийн үед гэрээс нь гарсан юм. ...Тэгээд би аавыг явуулчхаад Хэрлэн сумын 1 дүгээр багт байх Зол жигүүр хүнсний дэлгүүрийн ойролцоо танил болох Гангаа гэх эмэгтэйтэй таарч Зол жигүүр хүнсний дэлгүүрээс 0.75 граммын савлагаатай нэг шил архи аваад түүний гэрт нь буюу Зол жигүүр хүнсний дэлгүүрийн замын зүүн талд байх Хийдийн 6 дугаар гудамжинд очсон юм. Тэгээд Гангаа болон түүний нөхөр Болдоо нарын хамт дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад би нэлээн согтсон юм. Тухайн үед би маш их согтсон байсан учир юу болсныг огт санахгүй байна нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн оёдол тавиулж байсан. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ амарч байгаад сэртэл өчигдөр хүнд зодуулаад баруун талын хөмсөг чинь задарч 3 ширхэг оёдол эмнэлэг дээр тавиулсан гэж манай ээж Мягмар, хүргэн дүү болох Баяржаргал нар надад хэлсэн. Тэгтэл дараа нь удалгүй надтай хамт ажил хийж байсан Азаа гэх эмэгтэй манай ээжийн утас руу залгахаар нь би аваад ярьтал таны бие чинь гайгүй юу, таныг өчигдөр манай гэрийн хойд талд нэг дээлтэй эрэгтэй хүн гудамжинд нүүр рүү чинь өшиглөсөн ш дээ тэр үед эмнэлэг, цагдаа нар ирээд таныг аваад явсан гэж байсан юм. Одоо миний дотор муухайрч, толгой өвдөж, баруун талын хавирга хэсгээр хөндүүрлэж, өвдөх зовуурьтай байна. Би 2008 онд архинаас гаргах эмчилгээ хийлгүүлж, түүнээс хойш жоохон архи уухаараа л амархан согтож, мэдрэлгүй болж, маргааш нь болсон зүйлээ санахаа байчхаад байгаа юм” гэх

 

              -Гэрч Н.Батсайханы зөрчлийн хэрэгт өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Хэрлэн сумын 1 дүгээр багт эмч Мөнхзулын хамт дуудлагад явж байхад тус багийн хийдийн 02 дугаар гудамжаар зүүн тийшээ ажил руугаа явж байтал 02 дугаар гудамжны ** тоот ** тоот   хашаа хоёрын голд нэг хүрэн дээлтэй эрэгтэй хүн хашаа налаад газар сууж байсан эрэгтэй хүний нүүр хэсэг нь рүү нь 3-4 удаа өшиглөхөөр нь би машинаа зогсоогоод хүрэн дээлтэй, эрэгтэй хүнд хандаж, цагдаа дуудлаа шүү, чи наад согтуу хүнээ битгий зодоод бай гэж хэлээд цагдаа руу дуудлага өгөхөд нөгөө дээлтэй эрэгтэй хүн юу солиороод байгаа юм бэ гэж хэлчхээд тус гудамжаар баруун тийшээ алхаад явчихсан юм. Тэгээд нөгөө хүн зодсон хүрэн дээлтэй эрэгтэйг эргэж ирэхээр нь би цагдаа дуудсан байгаа, чи байж бай гэтэл буцаад яваад өгсөн юм. Тухайн зодуулсан гэх согтуу хүний ам болон толгой хэсгээс нь цус гараад байсан тул манай эмч болох Мөнхзул боолт хийж өгөөд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн юм. Тухайн үед зодсон, зодуулсан 2 хүн 2-уулаа согтуу байсан хэдий ч зодуулсан нь бүр биеэ удирдан авч явах чадваргүй маш их согтолттой байсан бөгөөд зодсон дээлтэй эрэгтэй хүн нь болохоор согтолт гайгүй байх шиг байсан юм” гэх,

 

- Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч И.Сүхбатын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэлд: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 19-04 тоотод суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сосор овогтой И  /са75081518/ нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын 1 дүгээр баг Хийдийн 02-10 тоот хашааны гадна талд бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэлд сэжиглэж буй Ням-Очир овогтой М /СЭ74011671/-г гэрч Н.Батсайханд харуулахад 2022.11.02-ны өдөр И  гэх хүнийг Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 02-10 тоот хашааны гадна талд зодсон хүн мөн гэснийг тэмдэглэл болгон үйлдэв”, гэрэл зургийн үзүүлэлт,

 

              -Гэрч А.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хадам ээж Мягмарын хамт Батноров сум явж байх хооронд хадам ээж рүү эмнэлгээс танай хүү И  зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн тул яаралтай ир гэхээр нь хадам ээж бид 2 эмнэлэг дээр очиход И  ах нэлээн согтуу байдалтай баруун хөмсөгний дээд хэсэг нь нэлээн том ярагдсан цус гарч хавдсан байдалтай байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад танихгүй хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд И  ахын баруун хөмсөгний дээд талаас 3-аас 4 оёдол тавьсан...” гэх,

 

              - Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 740 дугаартай: “...С.И ы биед баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй байна.

 

1.2.Шүүгдэгч Н.М ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг, хийдийн 02 дугаар гудамжны ** тоот ** тоот   хашаа хоёрын голд сууж байсан хохирогч С.И-тай “Холдоорой, хашаа руу орох гэсэн юм” гэх шалтгааны улмаас маргалдаж, баруун гараараа хацар хэсэгт нь цохиж, баруун хөлөөрөө нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөж, улмаар хохирогчийн биед баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.М ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Н.М ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.И ы эрүүл мэндэд баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

           

2.1.Энэ хэргийн хохирогч С.И ы эрүүл мэндэд баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

2.2.Шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс ирүүлсэн хохирогч С.И ы  2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “...Сосор овогтой И  би хохирол гомдолгүй. Ням-Очир овогтой М-д гомдол байхгүй. Бид 2 хоорондоо эвлэрсэн” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан бичгийг харгалзан үзэж энэ тогтоолоор шүүгдэгч Н.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

           

            3.2.Шүүгдэгч Н.М-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж заасан  хөнгөрүүлэх байдалд тооцсон бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

 

3.3.Шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Н “...шүүгдэгч Н.М-д 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх саналтай байна...”,

 

Шүүгдэгч Н.М “...Хэлэх санал байхгүй...” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэлгүй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.М-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (Таван зуун тавь) нэгж буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н-ын  М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (Таван зуун тавь) нэгж буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.М-д оногдуулсан 550 (Таван зуун тавь) нэгж буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.М-д оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

 5.Шүүгдэгч Н.М-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХБААТАР