| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0049/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч А-ын Г-т холбогдох 2239004620033 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
А.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Барх 2 дугаар баг “Нөмөрхөн” гэх газарт “гэрт ирж томорлоо” гэх шалтгааны улмаас хохирогч Э.З-тай маргалдаж, улмаар толгой тус газарт ташуураар зодон цохиж түүний эрүүл мэндэд толгойн хуйхны дагз хэсэг болон баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 2239004620033 дугаартай хэргээс:
-Шүүгдэгч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Э.З-тай хэрүүл, маргаан үүсгэж түүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Тухайн үед барьж байсан суран ташуураараа Э.З ыг 2-3 удаа ороолгосон юм л даа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
-Хохирогч Э.З ын мөрдөн байцаалтад өгсөн: “...чи юу яриад байгаа юм сүүлд худалдаж авсан 1 тооны шүдлэн үхэр маань яасан юм бэ гэхэд Г барьж явсан 50 см урттай морины ташуураар миний толгойн баруун хэсэгт 10 удаа миний араас морьтой ташуурдахад би баруун гараараа толгойн хэсгээ хамгаалаад Г-ыг морин дээрээс нь баруун гараараа татаад нэг удаа шанааны хэсэгт нь Г-ыг цохиход Г мориноосоо буусан би мөн мориноосоо буугаад уулзах гэхэд Г буцаж мориндоо мордоод буу авчирч чамайг буудаж алнаа гээд яваад өгсөн тухайн үед манай хадам аав Энхсайхан хараад байж байсан тэгээд би сумын төв үзүүлэхээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
-Гэрч И.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: "...Г гэнэт манай хүү З ыг толгойн тус газарт нь барьж явсан ташуураар 10 удаа морьтой хөөгөөд ташуурдсан тэгэхээр нь манай хүү гараараа толгойгоо хамгаалаад Г-ыг мориноос нь гараараа татаж унагаагаад З мориноосоо буухад Г буцаж мориндоо мордоод чамайг буу авчирч буудна гээд гэр лүүгээ яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 755 дугаартай "...Э.З ын биед толгойн хуйхны дагз хэсэг болон баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, шинжилгээний бичиг, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 46-52, 54-55 дугаар хуудас/
-Шүүгдэгч А.Г-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хэнтий аймгийн прокурорын газарт хандан гаргасан “А.Г миний бие гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа тул хэргийг маань хялбаршуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Шүүгдэгч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Э.З-тай хэрүүл, маргаан үүсгэж түүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Тухайн үед барьж байсан суран ташуураараа Э.З ыг 2-3 удаа ороолгосон юм л даа...” гэх мэдүүлэг,
- Хохирогч Э.З ын мөрдөн байцаалтад өгсөн: “...чи юу яриад байгаа юм сүүлд худалдаж авсан 1 тооны шүдлэн үхэр маань яасан юм бэ гэхэд Г барьж явсан 50 см урттай морины ташуураар миний толгойн баруун хэсэгт 10 удаа миний араас морьтой ташуурдахад би баруун гараараа толгойн хэсгээ хамгаалаад Г-ыг морин дээрээс нь баруун гараараа татаад нэг удаа шанааны хэсэгт нь Г-ыг цохиход Г мориноосоо буусан би мөн мориноосоо буугаад уулзах гэхэд Г буцаж мориндоо мордоод буу авчирч чамайг буудаж алнаа гээд яваад өгсөн тухайн үед манай хадам аав Энхсайхан хараад байж байсан тэгээд би сумын төв үзүүлэхээр явсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч И.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: "...Г гэнэт манай хүү З ыг толгойн тус газарт нь барьж явсан ташуураар 10 удаа морьтой хөөгөөд ташуурдсан тэгэхээр нь манай хүү гараараа толгойгоо хамгаалаад Г-ыг мориноос нь гараараа татаж унагаагаад З мориноосоо буухад Г буцаж мориндоо мордоод чамайг буу авчирч буудна гээд гэр лүүгээ яваад өгсөн..." гэх мэдүүлэг,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 755 дугаартай "...Э.З ын биед толгойн хуйхны дагз хэсэг болон баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, шинжилгээний бичиг, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл
-Шүүгдэгч А.Г-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хэнтий аймгийн прокурорын газарт хандан гаргасан “А.Г миний бие гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа тул хэргийг маань хялбаршуулж өгнө үү” гэх хүсэлт,
-Хэнтий аймгийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч А.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч А.Г-ын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Барх 2 дугаар баг “Нөмөрхөн” гэх газарт “гэрт ирж томорлоо” гэх шалтгааны улмаас хохирогч Э.З-тай маргалдаж, улмаар толгой тус газарт ташуураар зодон цохиж түүний эрүүл мэндэд толгойн хуйхны дагз хэсэг болон баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч А.Г-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч А.Г-ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.З ын эрүүл мэндэд толгойн хуйхны дагз хэсэг болон баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч А.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч А.Г энэ хэргийн хохирогч Э.З ын эрүүл мэндэд толгойн хуйхны дагз хэсэг болон баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 95 дугаар хуудаст хохирогч Э.З ын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...А.Г-т өргөдөл гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул хүсэлтийг хүлээн авна уу...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан баримт авагджээ.
2.3.Мөн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Э.З нь хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй, хэрэгт баримт бүрдүүлэн ирүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч А.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч А.Г-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Н “...шүүгдэгч А.Г-ыг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч А.Г “...өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Г-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Нэг мянга) нэгж буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч А.Г-т шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-т оногдуулсан 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-т оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /Арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч А.Г-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч А.Г-т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэл тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР