Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

  

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2100202108 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* дүгээр байрны ******* тоотод байнга оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ******* хороо, Алтай хотхоны ******* байрны тоотод оршин сууж байгаа гэх, урьд 2019 оны 01 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ийн ******* гудамжны тоотод оршин суух ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний төрсөн ах д тохиолдсон хэрэг учралыг ашиглан гэгч зүс таних нэгнээр шүүгч, прокурор, мөрдөгчид нөлөөлж буй мэтээр утсаар яриулж н эзэмшлийн Хаан банкны 0629731 тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 17009701 тоот данс руу мөнгө шилжүүлэн авч .670.000 төгрөгийн хохирол учруулсан,

 -2020 оны 7 дугаар сарын 24-нд 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “H” төвийн 1003 тоотод маникюрын салонд зүс таних ээс “гар утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “MI Xiaomi 9T” загварын гар утсыг авч 809.700 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” нэртэй ресторанд д “утсаар чинь  яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “IPhone 11 pro” загварын гар утсыг авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их-Уулс” зочид буудалд хамт байсан хохирогч ээс хоол, хүнсний зүйл авхуулахаар өгсөн 0334648 дугаартай Хаан банкны картаас Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр мөнгийг гарган авч, 2.100.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. оогоор нөхөн төлсөн хохирол байхгүй. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. Би прокурорын шатанд жирэмсэн байсан ч зулбаж эмнэлэгт хэвтэж байгаад ял авна гэж айгаад Өмнөговь аймагт очсон.” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Б.-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

Нэг. Б.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ийн ******* гудамжны тоотод оршин суух ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний төрсөн ах д тохиолдсон хэрэг учралыг ашиглан гэгч зүс таних нэгнээр шүүгч, прокурор, мөрдөгчид нөлөөлж буй мэтээр утсаар яриулж н эзэмшлийн Хаан банкны 0629731 тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 17009701 тоот данс руу мөнгө шилжүүлэн авч залилан .670.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал)

1.2 Б.-н 17009701 тоот Хаан банкны данснаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны ******* сарын 30-ны өдрийг хүртэлх  депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 79-8 дахь тал)

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Манай төрсөн ах 2019 оны 12 дугаар сард хүчиндэх төрлийн гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байсан юм. Тэр үед буюу 2019 онд зугаалгаар явж байхдаа тухайн *******ийн ******* гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд тухайн үед манай найзтай үерхдэг байсан юм. Тэр үед би *******д учир байдлаа хэлтэл найз нь таньдаг хүнээс асууж сураглая гэж хэлсэн бөгөөд т гэх хүнтэй утсаар танилцуулж өгсөн юм. Тэгээд тухайн т болон -н эзэмшлийн дансаар цувуулаад 6.000.000 төгрөгийг авсан. Тэгээд хэрэг байдал бишдэж манай ахын асуудлыг шийдэж болохооргүй юм байна гэж хэлсэн бөгөөд тэгвэл мөнгөө буцаагаад авъя гэтэл тэр чигтээ алга болсон. Надтай миний утсаар холбогдож худлаа хэлж  байгаад сүүлдээ холбоо барихгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай ах дандаа -н данс руу шилжүүлдэг байсан. Би болон манай ах гэрт байхдаа мөнгөө интернэт банк ашиглаж шилжүүлдэг байсан. Манай ах цувуулаад 6.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би залилуулсан мөнгөө буцааж авмаар байна. Гомдол саналтай байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 89 дэх тал)

1.4  Мөрдөн шалгах ажиллагааны явцад н гэрчээр өгсөн: “Би 2019 оны дугаар сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн асуудалд холбогдож шалгагдаж эхэлсэн бөгөөд тухайн үед манай төрсөн дүү надад хандаж ахаа надад нэр нөлөө бүхий хүн байна таны цагдаад шалгагдаж байгаа асуудлыг зохицуулж өгч чадах юм шиг байна гэж надад ярьж байсан юм. Тэгээд над руу нэг дугаараас залгаад сайн байна уу, -н найз гэдэг хүн байна. Би өөрөө авлигатай тэмцэх газар ажилладаг таны хэрэг чинь хүнд хэрэг биш хөнгөн хэрэг байна хэдэн төгрөг өгөөд шийдэгдчих юм шиг байна. Надад Сонгинохайрхан дүүргийн шүүгч ах байгаа би таныг хэлээд өгөх үү гэхээр нь би тэгье гээд зөвшөөрсөн юм. Тэгээд тэр өдрөөс хойш хоёр өдрийн дараа над руу өөрийгөө гэх хүн холбогдож ах би хэдэн хүнтэй уулзлаа. Надад хэдэн төгрөг хэрэг болоод байна, хоол цайнд орох гээд байна та 00.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би дүүгийн машин авна гээд хадгалсан мөнгөнөөс нь 00.000 төгрөгийг өөрийн данс руу авч байгаад Б.******* гэх эзэмшигчтэй Хаан банкны данс руу шилжүүлсэн. Энэ мэтээр гэх хүн над руу 2-3 удаа холбогдож би танил шүүгчтэйгээ уулзаж байна, шүүгчийг нь солиулах гэж байна. Прокурор солиулах гэж байна, шалгаж байгаа мөрдөгчийг нь солиулах гэж байна, мөрдөн байцаагчид нь хэдэн төгрөг өгөхгүй бол болохгүй юм шиг байна гэх мэтээр над руу яриад тус бүрдээ мөнгө авч байсан. Тэгээд энэ байдлаар миний эзэмшлийн Хаан банкны данснаас -н Хаан банкны данс руу .670.000 төгрөг шилжүүлсэн. Бусад байдлаар надаас уулзаад бэлэн мөнгө бас авч байсан. Тэгээд 2020 оны 03 сарын эхээс би цагдаад шалгагдаж байгаа асуудал нь хүндэрчихлээ шүүхээр ороод ял авах нь тодорхой болчихлоо гээд би ******* болон гэх хүмүүсээс мөнгөө буцааж нэхэж эхэлсэн. Гэвч гэх хүн өөрөө  над руу холбогдож ярьдаг байсан, би тухайн гийн ярьдаг байсан утасны дугаар болон фейсбүүк чат руу холбогдох гэсэн боловч надтай нэг ч удаа харилцаагүй. Тэгээд би 2020 оны 0******* сард шүүхээр ороод 1 жил 3 сарын хорих ял авч биеэр эдлэн 2021 оны дугаар сарын 07-ны өдөр хугацаагаа дуусгаад гарч ирсэн. Би тус *******эс хохирлоо барагдуулж  мөнгөө авмаар байна. Тус хүнд хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 9-96 дахь тал)

1.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.-н сэжигтнээр өгсөн: “Би 2019 онд гэдэг залуутай үерхэж байсан бөгөөд дундаасаа нэг охинтой. Тухайн 2019 оны сүүлээр ын найз гээд охин манай гэрт ирсэн бөгөөд надад ахыгаа цагдаагийн байгууллагад хүчингийн асуудлаар холбогдож шалгагдаж байгаа талаар надад хэлсэн юм. Тэр үед нь би энэ байдлыг ашиглаад мөнгө олж болох юм байна гэх бодол төрж байсан. Тэгээд т хандаж хэрвээ хэрэг болбол надад нэр нөлөө бүхий танил найз байгаа шүү гэж хэлээд салсан юм. Тэр өдрөөс хойш удалгүй надтай фейсбүүкээр надтай холбогдоод чамд нөгөө нэр нөлөө бүхий хүн чинь байгаа юу гэж асуухад би байгаа гэж хэлтэл тухайн хүний утасны дугаарыг өгч холбогдуулж тус болохыг надаас хүссэн. Тэгээд би фейсбүүкээр өөрийн танил хүмүүстэй ярьж байгаад тухайн үед надтай сайнаар харилцдаг байсан гэх залуутай харьцаж байсан бөгөөд мөнгө олох амархан арга байна. Чи надад тусалчих би мөнгө авахаараа чамд мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд би гэдэг найзыгаа утсаар яриулаад ******* данс руу мөнгө шилжүүлж байхаар тохиролцсон бөгөөд цагдаагийн байгууллагад асуудалгүй хэргийг хаах талаар гэх хүнтэй утсаар яриулсан. Тэгээд гоор тэр өдрөөс хойш хэд хэдэн удаа яриулаад сая орчим төгрөг цувуулаад авчихсан. Тэгээд би тухайн гэдэг хүнийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөх талаар огт ямар нэг үйлдэл хийгээгүй. Тухайн мөнгийг өөрөө өөртөө зарцуулаад дуусгачихсан. Уг хүнээс мөнгө залилж авсан нь миний буруу. Би тухайн гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хэргийн 98-99 дахь тал)

1.6  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.-н яллагдагчаар өгсөн: “2019 онд гэдэг залуутай албан ёсоор гэрлэлтээ батлуулаад амьдарч байх хугацаандаа дундаасаа нэг охинтой болсон. Ингээд ын найзынх нь эхнэр 2019 оны 12 сард манай гэрт ирсэн. тухайн үед манай гэрт ирээд өөрийн төрсөн ах нь  цагдаагийн байгууллагад хүчингийн асуудлаар холбогдож шалгагдаж байгаа талаар надад хэлсэн юм. Тэгэхээр нь би энэ асуудлыг нь далимдуулаад мөнгө олж болох юм байна гэж бодоод надад цагдаад таньдаг найз байгаа шүү хэргийг нь аргалж болно гэж хэлсэн. Ингээд дараа нь нөгөө таньдаг цагдаа чинь байна уу аргалаад өгөөж гэж гуйсан. Тэгэхээр нь би тухайн үед хуучин фейсбүүкээр танилцаж байсан гэдэг залууг цагдаагийн ажилтан болоод жүжиглээд өг би хүнээс мөнгө авах хэрэгтэй байна гэж ярилцаж тохирсон. Ингээд ийг той яриулаад тухайн үед ээс цувуулаад .670.000 төгрөгийг өөрийн дансаар авчихсан юм. Ингээд би тэр мөнгийг ганцаараа хувьдаа хэрэглэсэн. бол надад зүгээр л утсаар ярьж тусалсан би д ямар ч мөнгө төгрөг өгөөгүй ийм асуудал болсон.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хоёр. Б.******* нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “H” төвийн 1003 тоотод маникюрын салонд зүс таних ээс “гар утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “MI Xiaomi 9T” загварын гар утсыг залилан авч 809.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Б.- нь 2020 он 7 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 0 минут орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд  байрлах маникюрын салоноос гар утсаа алдсан.”  гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал)

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байж байтал манай эхнэр Хонгорзулын багын найз ******* гэх эмэгтэй манай гэрт ирсэн юм. Тэгээд бид нар хөзөр тоглоод юм ярьж сууж байгаад ******* манай гэрт хонохоор болоод хоносон. Маргааш өглөө нь манай найз ийн эхнэрийн гоо сайхны салон дээр эхнэр болон ******* нарын хамтаар очсон. Тэгээд ******* эхнэр 2 салоноор хумсаа янзлуулаад  байж байтал ******* миний гар утсыг утсаар чинь ярьчхаад өгье гэж хэлээд гар утсыг маань аваад салоноос гараад явсан. Тэгээд ор сураггүй алга болсон. Би *******д “MI-9TI” загварын хар өнгийн гар утсаа алдсан. Би 2019 онд 1.200.000 төгрөгөөр Шангрилагаас худалдаж авч байсан юм. Би өөрийн гар утсаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч Ариунгэрэлээс гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. оо ямар нэгэн хохирол байхгүй. Би нэг удаа уулзсан энгийн хүн шиг санагдсан. Гар утсаа алдсанаас хойш *******тэй холбогдоогүй. Гаргах санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал)

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 9 дүгээр байрны өргөтгөлд байрлах ломбардад ажиллаж байсан. Тухайн өдрийн 19 цаг 40 минут орчимд утас авах уу гэж нэг охин орж ирсэн. Тэгээд надад MI T9 загварын гар утас гэж хар өнгийн утас үзүүлсэн. Тэгээд хажуу талын ломбард мөнгөгүй байна гэнэ гэж хэлж байсан. Би MI T9 загварын гар утсыг сайн мэдэхгүй учраас хажуу талын ломбард руу орж асуутал ломбардын залуу энэ утас гайгүй үзүүлэлт сайн утас байна, 30.000 төгрөг хүрнэ гэж хэлэхээр нь ажил дээрээ буцаж ороод ******* гэдэг охиноос тус утсыг 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн охин нь 7 хоногийн хугацаагаар тавьчихъя гэж хэлээд тавьсан. Манай ломбард ихэвчлэн мөнгийг дансаар шилжүүлдэг юм. Тус ******* гэх охинд 30.000 төгрөгийг дансаар шилжүүлье гэхэд би картгүй явж байна, очоод өөр хүний данс шилжүүлье гэж хэлээд яваад өгсөн. Ойролцоогоор 19 цаг 2 минутад ******* холбогдож таксины жолоочийн данс өгчихье, энэ хүний данс руу шилжүүлчих гээд надад 007093141 дугаарын данс өгсөн. Би тухайн данс руу 30.000 төгрөгийг 3006 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тухайн эмэгтэйн өгсөн данс эзэмшигчийн нэр нь Ц.Банзрагч гэх хүний данс байсан. Үүний дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс -н барьцаанд тавьсан утас нь залилангийн утас гэж холбогдохоор нь түүний анх бүртгүүлсэн дугаар руу залгахад ашиглалтад байхгүй дугаар байсан. Өнөөдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр прокурорын 488 дугаартай зөвшөөрлөөр тус гар утсыг мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Хохирлын мөнгө болох 30.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-106 дахь тал)

2.4 Дамно ХХК-ийн “MI Xiaomi 9T загварын гар утас 1 ширхгийг 809.700 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.-н яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан асуух болон ойлгомжгүй зүйл байхгүй би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. оогоос 2 жилийн өмнө байх 2020 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн багшийн дээдийн автобусны урд байрлах “Юу Би Эйч” төвийн 3 давхарт байрлах маникюрын салонд байсан тус салоныг ажилуулдаг хүмүүсийг би танина. Тэнд байх хугацаанд Хонгорзулын найз залуу гэх - гэх залуу байсан. Тэгээд би тэрнээс барьж байсан гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд авч гараад эргэж орохгүйгээр шууд яваад Баянгол дүүргийн 2-р эмийн сангийн орчим байрлах ломбардад тэр утсыг 300,000 төгрөгөөр тавиад буцаж авахгүйгээр орхиод явсан үүний дараа намайг цагдаад өгсөн байсныг сүүлд мэдсэн. Миний мэдэж байгаагаар хятад улсад үйлдвэрлэсэн утас байсан “МI” загварын утас байсан. Надад мөнгөний хэрэг гарсан учир ийм үйлдэл хийсэн би ганцаараа байсан. Би тэр мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Миний барьцаанд гар утсыг цагдаагийн байгууллагаас хурааж аваад хохирогчид нь буцаан өгсөн байсан одоо тухайн ломбардын хүнд мөнгийг нь өгөх ёстой энэ хохирлыг барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохирлоо нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав. Б.******* нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” нэртэй ресторанд д “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “IPhone 11 pro” загварын гар утсыг залилан 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

3.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал)

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байсан чинь манай 10 жилийн ангийн найз ******* гэх эмэгтэй нь өөрийнхөө фейсбүүк мессенжер хаягаараа над руу өдрийн хоол идэх үү гэж мессеж бичсэн тэгэхээр нь би за за гэж хэлсэн. Тэгээд *******тэй гранд плаза худалдааны төвийн эсрэг талд байрлах Алтангадас нэртэй зоогийн газарт уулзах болсон тэгээд бид тус ресторан руу ажлаасаа гараад явсан тэгсэн тус ресторанд ******* ирсэн намайг хүлээж байсан. Тэгээд бид уулзаж хоолнуудаа захиалсан чинь ******* миний утасны цэнэг дууссан байна, чиний утсаар дүү рүүгээ залгаадахъя дүү маань миний машинаас хүүхдийн сүү авах гэж ирж байгаа гэж хэлэн миний утсыг авч дүү рүүгээ мессенжер хаягаараа холбогдож зурвас бичилцээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа надад хандаж дүү маань гадаа ирчихлээ чиний утсаар гадаа гараад яриадахъя гэж хэлээд миний утсыг авч гарсан. Тэгээд дахиж орж ирээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дахь тал)

3.3  Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 02 дугаар хороо Алтангадас ресторан дотроос уг эмэгтэй 2020 оны 8 дугаар сарын 18-ны 14 цаг 2 минут 10 секундэд гараад гар утсаа зүүн гартаа бариад явж байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дахь тал)

3.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сарын 2-ны орой Теди худалдааны төвийн 2 давхрын лангуунаас IPhone 11 pro маркийн 2 гар утас, IPhone 10  маркийн гар утсан дээр зөрүү 3.00.000 төгрөг өгч худалдан авч, тус 2 IPhone  маркийн гар утсыг эхнэр Оюун-н хамт ашиглаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал)

3. “Ашид Билгүүн” ХХК-ийн “IPhone 11 pro маркийн гар утас 1 ширхгийг 2.300.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 248-20 дахь тал)

3.6  2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аас 3324810099128, 3324810093083 имэй дугаартай хар ногоон өнгийн IPhone 11 pro загварын гар утас 1 ширхэг, Теди худалдааны төвийн баталгааны хуудас 1 ширхгийг тус тус хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 02 дахь тал)

3.7 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн аас гаргаж өгсөн хар ногоон өнгийн IPhone 11 pro загварын гар утсыг хохирогч д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 08 дахь тал)

3.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Надад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн хохирлыг нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал)

3.9 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.-н яллагдагчаар өгсөн: “ ...Би прокурорын тогтоолтой танилцаж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 01 дүгээр сарын үед аав, ээж хоёртойгоо муудалцаад төрсөн гэрээсээ явсан. Тэгээд 2022 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд тусдаа гадуур байсан. Тэр хугацаандаа энэ гэмт хэргийг мөнгө олохын тулд үйлдсэн юм. Энэ нь миний буруу” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн -40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг сайн дурын үндсэн дээр өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэрэгт авагдсан баримтуудаар Б.******* нь т итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр ийн төрсөн ах д тохиолдсон хэрэг учралыг ашиглан гэх этгээдээр шүүгч, прокурор, мөрдөгчид нөлөөлж буй мэтээр утсаар яриулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны ******* сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн 17009701 тоот Хаан банкны дансаар  .670.000 төгрөгийн шилжүүлэн авсан,

Б.******* нь 2020 оны 7 дугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн /H/ төвийн 1003 тоотод үйл ажиллагаа явуулдаг маникюрын салонд зүс таних ээс “утсаар чинь яриад өгье” гэж, мөн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” нэртэй ресторанд багийн найз гээс “утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж, хохирогч ийн эзэмшлийн MI Xiaomi 9T” загварын 809.700 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, гийн эзэмшлийн “IPhone 11 pro” загварын 2.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснуудаас яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээр хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан үйл баримт авагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, ийн төрсөн ахад болсон хэргийг гэх этгээдээр шүүгч, прокурор, мөрдөгчид нөлөөлж буй мэтээр утсаар яриулж .670.000 төгрөгийг шилжүүлсэн авсан, ийн эзэмшлийн MI Xiaomi 9T” загварын 809.700 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар, гийн эзэмшлийн “IPhone 11 pro” загварын 2.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаар тус тус яриад өгье гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 8.779.700 төгрөгийн хохирол учруулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай хэлбэрээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

                                                                Завших гэмт хэргийн тухайд

Нэг. Б.******* нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их-Уулс” зочид буудалд хамт байсан хохирогч ээс хоол, хүнсний зүйл авхуулахаар өгсөн 0334648 дугаартай Хаан банкны картаас Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр мөнгийг гарган авч, бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.100.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “*******э овогтой ээс БГД-н 4-р хороо “Их-Улс” зочид буудалд хамт архи уусан хүн картаас 2 сая төгрөг авсан байна.”  гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 04 дэх тал)

1.2 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Саарал өнгийн CD-г өөрийн компьютерт хийн уншуулахад Ch2_2021-09-2_14-27-30_2021-09-2_14-29-1 гэсэн бичиглэлтэй 1 төрлийн бичиг байх ба тухайн бичлэгийг уншуулахад 01 минут 43 секундийн бичлэг байв. Бичлэгийн цагаар 2021 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дүүхээ худалдааны төвийн урд байрлах Хаан банкны хяналтын камерын бичлэг байх ба тухайн АТМ-ын дотор тал руу харсан хяналтын камер байх бөгөөд дэлгэцийн зүүн баруун талд 2 ширхэг АТМ байх бөгөөд тухайн АТМ-ын голд 2 ширхэг төмөр хогийн сав дүрслэгдсэн байв. Бичлэгийн цагаар 00:04 минутад ар хэсэгтээ шар өнгийн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн хүн дэлгэцийн баруун талд байх АТМ рүү карт хийж байгаа бичлэг дүрслэгдсэн байгааг харуулав. Бичлэгийн цааш үргэлжлүүлэн үзэхэд бичлэгийн цагаар 00:33 минутад ар хэсэгтээ шар өнгийн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн хүн дэлгэцийн баруун талд байх АТМ рүү карт хийн тухайн картын үлдэгдлийг шалгаж байгаа бичлэг дүрслэгдсэн байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд бичлэгийн цагаар 00:2 минутад ар хэсэгтээ шар өнгийн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн хүн дэлгэцийн баруун талд байх АТМ рүү карт хийн тухайн картаас 2.100.000 төгрөг авахаар бэлдэж байгааг бичлэг дүрслэгдсэн байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд бичлэгийн цагаар 01: минутад ар хэсэгтээ шар өнгийн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн хүн дэлгэцийн баруун талд байх АТМ-аас гарч ирсэн мөнгийг авч байгаа бичлэг дүрслэгдсэн байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд бичлэгийн цагаар 01:41 минутад ар хэсэгтээ шар өнгийн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн гутал өмссөн хүн дэлгэцийн баруун талд байх АТМ-ийн урд зогсож байгаад гарч ирсэн мөнгийг аван АТМ-ээс гарч байгаа бичлэг дүрслэгдсэн байгааг харуулав.” (1 дүгээр хавтаст хэргийн 08-11 дэх тал)

1.3 ийн 0334648 тоот Хаан банкны данснаас 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 14 цаг 2 минутад 2.100.000 төгрөгийн зарлага гарсан депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 07 дахь тал)

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай найз Балжинням уулзъя гэж дуудахаар нь очтол нэг махлаг бондгор хүүхэнтэй хамт байсан бид 3 “Ил уулс” нэртэй зочид буудал хамт орж архи уусан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө Балжиннямтай хамт байсан эмэгтэй гадагшаа гарч ууж идэх юм авахаар өөрийн виза картаа өгөөд явуулсан удалгүй миний утсанд 20 минутын дараа зурвас ирэхэд миний данснаас 2.100.000 төгрөг гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал)

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын гэрчээр өгсөн: “2021 оны 09 сарын 2-ны өглөө 0 цаг 30 минутад БГД 4-р хороо “Их уул” нэртэй буудалд , ******* гэх найзтайгаа орсон. Тэгээд 1 шил эдэн нэртэй 0,7мл граммтай архи хувааж уусан. Тэгээд өглөө 09 цаг орчим унтаад 14 цагт сэрсэн тэгээд байж байхад ******* нь ийн виза картыг аваад хоол, архи, идэж уух юм авах гээд гарсан. Удалгүй 14 цаг 26 минутад гэх найзын данснаас 2.100.000 төгрөгийн зарлага гарсан. Тэгээд гайхаад ******* рүү залгахад утас нь холбогдох боломжгүй, фейсбүүк дээр харагдахгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагат хандсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал )

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.-н яллагдагчаар өгсөн: “Эрх үүрэгтэйгээ танилцлаа. Асууж тодруулах” зүйл байхгүй, мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Би тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би он сар өдрийг нь тодорхой санахгүй байна өмнө таньдаг байсан найз Балжинням над руу залгаад уулзъя хаана байгаа юм гэхлээр нь би метромоллын хажууд байна хүрээд ирээ гэсэн. Тэгээд удалгүй Балжинням ирээд бид 2 машинтай гадуур явж байгаад үүрийн 04 цагийн үед Балжинням найзыгаа аваадахъя гээд хорооллын Алтантөгрөг их дэлгүүрийн хажууд очсон. Тэгээд тэндээс найз ийгээ аваад гурвуулаа машинд сууж байтал ууя гээд байхаар нь бид хорооллын өргөө дээр очиж шагийн архи аваад 2-р эмийн сангийн тийшээ явж “Их уулс” нэртэй зочид буудлын 2 давхарт тоотыг нь санахгүй байна нэг өрөөнд орцгоосон. Тэгээд тэндээ хоноод өдөр 12 цаг өнгөрч байхад сэрцгээгээд байж байтал намайг гараад идэх уух хоол унд аваад ирээч гэхээр нь би тэгье гэтэл надад Хаан банкныхаа картынхаа нууц дугаарыг хэлээд картаа өгсөн. Тэгээд би картыг нь авч гараад буудлын хажуу талын Хаан банкны АТМ дээр ийн дансны үлдэгдлийг шалгаад үзтэл 2 сая гаруй төгрөг байхаар нь гараад такси бариад шууд хороолол руу явж хорооллын Дүүхээ төвийн хажуугийн Хаан банкны АТМ-ээс 2.100.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд тэр өдрөө Балжиннямын дугаар, фейсбүүкийг блок хийгээд дахиж холбоо бариагүй. Би тэр өдрөө Балжиннямтай хамт явж байгаад тэй танилцсан. ийн картад 2.100.000 гаруй төгрөг байсан. Би ийн картад тийм мөнгө байгааг нь мэдээгүй. Дэлгүүр орчхоод ир гэхээр нь гараад буудлын хажуугийн АТМ дээр очоод ийн дансны үлдэгдлийг шалгаад үзтэл 2.100.000 төгрөг байхаар нь өөр газраас очиж авъя гэж бодоод гараад шууд такси бариад хороолол руу явсан. Би уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Тухайн үед өөрөө мөнгөгүй байсан тул мөнгөний хэрэг гараад ийн дансанд байсан мөнгийг авсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-3 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.

Эдгээрээс завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж хуульчлан тогтоосон байна.

Энэхүү завших гэмт хэргийн тухайд шүүгдэгч Б.******* нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их-Уулс” зочид буудалд хамт байсан хохирогч ээс хоол, хүнсний зүйл авхуулахаар өгсөн 0334648 тоот Хаан банкны картаас Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-ээс 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 14 цаг 2 минутад 2.100.000 төгрөгийг өөртөө завшсан үйл баримт авагджээ.

нь өөрийн өмч, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж хоол хүнсний зүйл авхуулахаар Хаан банкны виза картыг Б.*******д өгсний улмаас тус картаас 2.100.000 төгрөгийг өөртөө авч, өөрийн өмч адил захиран зарцуулсан үйлдэл нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэгт,

мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргүүдэд  гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч Б.******* нь залилах гэмт хэрэг хохирогч т  .670.000 төгрөг, хохирогч эд 809.700 төгрөг, д 2.300.000 төгрөгийн, нийт 8.779.700 төгрөгийн хохирол учруулсан;

-мөн Завших гэмт хэрэг үйлдэж т 2.100.000 төгрөгийг хохирлыг тус тус учруулжээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо зарим хохирогч нарын эд зүйлийг биет байдлаар буцаан олгогдсон, хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч Б.*******эс хохирогч нарт төлөх хохирлыг дараах байдлаар шийдвэрлэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад (1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал)-д э хохирогчоор: “...Би өөрийн гар утсаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч Ариунгэрэлээс гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. оо ямар нэгэн хохирол байхгүй...”  гэж мэдүүлсэн,  (2 дугаар хавтаст хэргийн 08 дахь тал)-д 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  аас гаргаж өгсөн хар ногоон өнгийн IPhone 11 pro загварын гар утсыг хохирогч д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан хохирогч ийн мэдүүлэг болон, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг үндэслэж шүүгдэгч Б.-г хохирогч э, нарт төлөх төлбөргүйд тооцов.

Харин дээрх залилах гэмт хэргийн хохирогч ийн эзэмшлийн “MI Xiaomi 9T” загварын гар утсыг Б.******* нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсны улмаас энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр прокурорын 488 дугаартай зөвшөөрлөөр тус гар утсыг мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Хохирлын мөнгө болох 30.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-106 дахь тал), гийн эзэмшлийн “IPhone 11 pro” загварын гар утсыг худалдаж авсан ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Надад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн хохирлыг нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлсэн нь (2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал)-д авагдсан байх тул шүүгдэгч Б.-г иргэний нэхэмжлэгч ад  30.000 төгрөг, т 2.200.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж үзлээ.

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 10.320.000 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийн хохирогч т .670.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ад 30.000 төгрөг, т 2.200.000 төгрөг, завших гэмт хэргийн хохирогч т 2.100.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас Б.-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнссэн боловч тэнссэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, мөн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэл авагдаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүлийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7. дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож, дээрх ялуудыг нэмж нэгтгэж 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүлийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Тэнссэн шийдвэрийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 01 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дахь тал)

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.-г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч Б.******* нь хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн /01/ нэг жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.*******д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /01/ нэг жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан /06/ зургаан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт /02/ хоёр жил /06/ зургаан сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч Б.******* үйлдсэн хэргээ шударгаар хүлээж, гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, ******* зүйлийн 4.1 дэх хэсэгт 201 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 201 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийг 7.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байх боловч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн, яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн шаардлагыг хангаж байх учиртай.

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө амаар илэрхийлж байгаа боловч гэмт хэрэг гарснаас хойших хугацаанд тэрээр нөхөн төлөх боломжтой байсан бөгөөд, хохирогч нарт хохирлоо хэдий хугацаанд хэрхэн яаж, ямар эх үүсвэрээр хохирлоо нөхөн төлөх гэж байгаа тодорхой баримтын хүрээнд илэрхийлээгүй учир шүүх шүүгдэгч Б.-эрдэнийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзээгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурьдав.

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.******* нь хэрэг шүүхэд хянагдах явцад шүүхийн дуудсан цагт удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхээс оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан тул шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, түүнийг олж ирүүлэхийг Эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтэст даалгаж, олдсон өдрөөс нь цагдан хорих шийдвэр гаргасан.  Шүүхийн уг шийдвэрийн дагуу эрүүгийн цагдаагийн албанаас  шүүгдэгч Б.-г олж  2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон байна.  Энэ өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцно.

Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, түүний иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. ******* овогт *******ийн -г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт,

мөн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.*******д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан /01/ нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан /06/ зургаан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт /02/ хоёр жил /06/ зургаан сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Б.-н цагдан хоригдсон 26 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Б.*******эс нийт 10.320.000 төгрөгийг гаргуулж, залилах гэмт хэргийн хохирогч т .670.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ад 30.000 төгрөг, т 2.200.000 төгрөг, завших гэмт хэргийн хохирогч т 2.100.000 төгрөг тус тус олгосугай.

9. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ