Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Луус сумын Наран 2-р багт оршин суух, Т  овогт Жа -н Ц  /ЗЗ59090913/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Тү  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие 1959 онд төрсөн. Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оны 6 сарын 1-ний өдрөөс 1991 оны 2 сарыг дуустал хугацаанд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ц-н 1974 оны 6 сарын 1-ний өдрөөс 1991 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар  ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Ц нь  1974 оны 6 сарын 1-ний өдрөөс 1991 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар  ажиллаж байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.

           -Гэрч Б.На-н “...Би 1975 оноос 1991 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд туслах, жолооч, механикчаар ажилласан эхэлсэн. Намайг тус нэгдэлд ажиллахаар очих үед Ж.Ц малчнаар ажиллаж байсан. Ж.Ц Хөдөлмөр нэгдлийг тартал буюу 1992 оны 2 сар хүртэл малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/

          - Дундговь аймгийн  Татварын хэлтсийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 08/881 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

          -Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 02/313 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

          -Нэхэмжлэгч Ж.Ц-ын  1974 оны 6 сар, 1975 оны 5 сар, 1976 оны 5 сар, 1977 оны 10 сар, 1978 оны 9 сар,1979 оны 8 сар, 1980 оны 9 сар, 1989 оны 9 сар, 1982 оны 5 сар, 1983 оны 8 сар, 1984 оны 5 сар, 1985 оны 4 сар, 1986 оны 8 сар, 1987 оны 5 сар, 1988 оны 8 сар, 1989 оны 6 сар, 1990 оны 4 сар, 1991 оны 12 сар, 1992 оны 2 саруудад авч байсан цалингийн тооцооны баримтын хуулбар

          -Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1977 оны 01 сарын 27-нд Ц-т олгосон “Баярын бичиг”  /хэргийн 25-р хуудас/

          -МАХН-ын төв хороо, БНМАУ-н Сайд нарын зөвлөлөөс 1982 оны 7 сарын 1-ний өдөр Ж.Цт олгосон “Хүндэт жуух бичиг” /хэргийн 26-р хуудас/

          -МАХН-ын төв хороо, БНМАУ-н Сайд нарын зөвлөлөөс 1983 оны 7 сарын 1-ний өдөр Ж.Цт олгосон “Хүндэт жуух бичиг” /хэргийн 27-р хуудас/

          -Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 7 сарын 10-ны өдөр Ж.Цт олгосон “Энх мэнд сүрэгтэн” гэрчилгээ /хэргийн 28-р хуудас/

          -Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1986 оны 11 сарын 20-ны өдөр Ж.Цт олгосон “Баярын бичиг” /хэргийн 29-р хуудас/

         

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т  овогт Ж-н Ц-г   Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оны 6 сарын 1-ний өдрөөс 1991 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэл  хугацаанд  малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х