| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00803/И |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 23
|
|
|
|
Зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ха нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Нарлаг, Бага тойруугийн 151-1 тоотод оршин суух М Г /ЗЮ59021465/, До-н Э /ЗЮ59112371/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14.224.800.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч , хариуцагч М.Г, Д.Э, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ха шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Г, Д.Э нарт нь Хас банктай 2016 оны 10 сарын 3-ны өдөр 1190013472 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18 сая төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Банк 2016 оны 10 сарын 4-ний өдөр М.Ггийн Хас банкин дахь 5001898079 тоот дансанд 18 сая төгрөг шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 5419581.58 төгрөг, зээлийн хүүд 6130010.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22032.73 төгрөг төлсөн.
Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 6 сарын 5-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 163 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 14.224.800.42 төгрөгийг М.Г, Д.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Дундговь аймаг дахь Хас банкнаас 2018 оны 11 сарын 16-ны өдөр М.Г, Д.Э нараас зээл, зээлийн хүү болох 14.224.800.42 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар зээлийн төлөлт хийж, 2019 оны 1 сарын 21-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүд 12.876.387.90 төгрөгийг төлөхөөр байна.
2019 оны 1 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ча , хариуцагч М.Г, Д.Э нартай дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:
2019 оны 1 сарын 31-ний өдрийн дотор хугацаа хэтрүүлсэн дүн болох 2.947.744 төгрөгийг төлж барагдуулж, зээлийн гэрээний үлдэгдэл болох 10.005.688.4 төгрөг зээлийн гэрээний хугацааг хэвээр үлдээж, эргэн төлөлтийн дагуу сар бүрийн 5-ны өдөр 599.744.88 төгрөгийг төлж, 2020 оны 10 сарын 5-ны өдөр хүртэл төлснөөр зээлийг бүрэн төлж, барагдуулахаар тохиролцов гэж гарын үсэгнүүдээ зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ха нь хариуцагч М.Г, Д.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 14.22.4800.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2019 оны 1 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ча , хариуцагч М.Г, Д.Э нартай дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:
Хариуцагч М.Г, Д.Э нар нь 2019 оны 1 сарын 31-ний өдрийн дотор хугацаа хэтрүүлсэн дүн болох 2.947.744 төгрөгийг төлж барагдуулж, зээлийн гэрээний үлдэгдэл болох 10.005.688.4 төгрөг зээлийн гэрээний хугацааг хэвээр үлдээж, эргэн төлөлтийн дагуу сар бүрийн 5-ны өдөр 599.744.88 төгрөгийг төлж, 2020 оны 10 сарын 5-ны өдөр хүртэл төлсөнөөр зээлийг бүрэн төлж, барагдуулахаар тохиролцов гэж гарын үсэгнүүдээ зуржээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ча хариуцагч М.Г, Д.Э нарын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ха-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ча , хариуцагч М.Г, Д.Э нарын харилцан тохиролцож байгуулсан /2019 оны 1 сарын 31-ний өдрийн дотор хугацаа хэтрүүлсэн дүн болох 2.947.744 төгрөгийг төлж барагдуулж, зээлийн гэрээний үлдэгдэл болох 10.005.688.4 төгрөг, зээлийн гэрээний хугацааг хэвээр үлдээж, эргэн төлөлтийн дагуу сар бүрийн 5-ны өдөр 599.744.88 төгрөгийг төлж, 2020 оны 10 сарын 5-ны өдөр хүртэл төлснөөр зээлийг бүрэн төлж, барагдуулахаар тохиролцсон/ эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г Д.Э нараас 110486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х