Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

    2023        02           17                                          2023/ШЦТ/108

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Тд холбогдох эрүүгийн 2210025251346 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны** дугаар сарын **-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “” ХХК-д хөргөлтийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ******* хөвд овогт *******гийн Т.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө тоотод иргэн Н.Ттэй согтуугаар маргалдан, түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1.Шүүгдэгч У.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр найз *******, хуурай дүү ******* нарын хамт найз *******ынд очсон. Тухайн өдрөө тэнд хоносон. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед Т над руу залгаад “эхнэр, хүүхэд хөдөө явсан, өнөөдөр жоохон юм ууж сууя” гэж ярихаар нь би “*******ынд хүрээд ир” гэж хэлээд хаягийг нь зааж өгсөн. Т 20 цагийн үед *******ынд орж ирсэн. Ирэхдээ Тайга нэртэй 0,5 литрийн 1 шил архи, Сэнгүр нэртэй 0,5 литрийн лаазтай 4 сав пиво, ундаатай орж ирсэн. Тухайн үед *******, ******* бид гурав байсан Тийн авчирсан Тайга нэртэй архийг Т бид хоёр хувааж уусан. ******* болохоор лаазтай пиво ганцаараа уусан. Орой 21 цагийн үед ******* ирсэн. Т, *******, *******, ******* бид тав Нисэхийн эцэст байдаг нэрийг нь мэдэхгүй караоке орсон. Караоке дотор *******, Т бид гурав Эден нэртэй 0,7 литрийн 1 шил архи хувааж уусан. ******* пиво уугаад байсан. Шөнийн 01 цагийн үед *******ынд бүгд ирсэн *******, ******* нар унтахаар унтлагын өрөө рүү явсан. *******, Т бид гурав юм яриад сууж байсан. Би газар ширээний урд талд дээш хараад хэвтэж байсан. Т, буйдан дээр сууж байсан. ******* миний хажууд хэвтэж байсан. Би гар утсаа оролдоод хэвтэж байсан. Т юм яриад л байсан. Би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Тэгснээ уурлаж босож ирээд намайг “чи ах, ээж хоёрынхоо буянд ингэж явж байгаа биз дээ” гэж орилоод байсан. Тэгсэн Т “түргэн болон цагдаа руу залгаад намайг хүн зодчихлоо, би хүнд дээрэмдүүлчихлээ” гэж яриад байсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгаад “энд хүн агсам согтуу тавиад байна” гэж хэлэхэд “танай дуудлагыг хүлээж авсан” гэж хэлсэн. Би босож болкон дээр тамхи татчихаад буцаж өрөө рүү орж ирэхэд Т юм яриад л агсам согтуу тавиад байсан. Би газар хэвтээд өгсөн. Тэгсэн чинь Т гар утсаа шал руу шидээд, гал тогоо руу яваад, шүүгээнээс хар иштэй хутга аваад баруун гартаа барьчихсан над дээр хүрч ирээд миний хойд талд гараад хутгаараа миний хүзүүнд тулгаад “ална шүү” гэж хэлээр нь би “чадах уу” гэж хэлсэн. Тэгэхэд *******, *******, ******* нар хүрч ирээд Төөс хутгыг нь авах гээд гартай нь ноцолдсон. Нэг мэдсэн баруун талын цавь хэсэг рүү юм хатгах шиг болсон удалгүй нойт оргиод явсан. Тэгэхээр нь би *******д хандаж “наад өмд доошлуулаад хараадахаа, Т намайг хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхэд ******* миний өмдийг доош болгоход баруун талын цавины дээд хэсгээс цус гарч байсан. Түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Ттэй 5 настай байхдаа танилцаж тэрнээс хойш найз нөхөд болсон...

...У.Т нь надад 310,000 төгрөг өгсөн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 11 дэх тал),

3.Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед би хуурай ах болох Тийнд ирсэн. Т ах Тайга нэртэй архи, ундаа, пивотой ирээд Т ах, түүний найз охин Оёка, Т тэр гурав хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед бүгд караоке орж, шөнийн 12 цагийн үед ирсэн. Тэр 3 том өрөөнд юм яриад суусан. Би унтлагын өрөөнд ороод унтах гээд хэвтэж байхад Т ах, Т ах хоёр хоорондоо хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь босоод том өрөө рүү ороход Т буйдан дээр сууж байгаад босоод гал тогооны шургуулганаас хар өнгийн бариултай хутга аваад Т ахын баруун талын ташааны дээд хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь Оёка, ******* бид гурав салгаж Төөс хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

4.Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т гал тогооны шургуулганаас хар өнгийн иштэй хутга баруун гартаа барьчихсан Тийн баруун талд нь очиж газар суугаад хутгаа хүзүүнд нь тулгасан. Тэгэхэд Т дээш босох гэхэд Т түрүүлж боссон. Босох үедээ Тийн баруун талын бүсэлхий хэсэгт нь хутгаараа 1 удаа хатгасан. Т босохдоо Тийн хутганых нь ишнээс барьж хутгыг нь авах гэж ноцолдсон. Тэр үед *******, ******* хоёр унтлагын өрөөнөөс гарч ирж Төөс хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18 дахь тал),

6.Гэрч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т гал тогооны шургуулганаас хар өнгийн хутга аваад баруун гартаа барьчихсан Т лүү явсан. Нэг мэдсэн Т, Т хоёр хоорондоо барьцалдаад авсан. Т *******д хандан “өмд тайлаад хараадах, энэ хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь *******, ******* бид гурав Тийн гарнаас нь хутгыг булааж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

7.Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13620 дугаартай: “Н.Тийн биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 8.Яллагдагч У.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Т, түүний найзууд болох *******, ******* нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Би караоке дотор нилээн муудсан байсан. Нэг мэдсэн *******ын гэрт ирчихсэн байсан ба Ттэй хэрүүл хийгээд байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байх ба нэг мэдсэн миний баруун талын гарт хар өнгийн иштэй хутга байсан. Тэгсэн Т гэдсээ барьчихсан “наадах чинь намайг хутгалчихлаа ш дээ” гэж орилоод байсан...Тийг алах санаа зорилго байгаагүй, өөрийн үйлдлээ хянах чадваргүй согтсон байсан болохоор яагаад Тийг хутгалсныг мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

            эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т нь согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Н.Тийг шалтгаангүйгээр хутгалж, биед нь хэвлийд шарх гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч У.Тийн хохирогч Н.Тийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.Т, гэрч Т.*******, Н.*******, А.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 13620 дугаартай дүгнэлт, шүүгдэгч У.Тийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч У.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “У.Т нь надад 310,000 төгрөг өгсөн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч У.Тийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан зэвсэг буюу хутгаар хүний эрх, эрх чөлөөнд халдсан, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал (урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “” ХХК-д хөргөлтийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Тийг 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч У.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* хөвд овогт *******гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* хөвд овогт *******гийн Тийг 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,300,000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Шүүгдэгч У.Тд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг У.Тд сануулсугай.       

            6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР