Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: *******-Уул, ******* 15-р баг  ******* 10-р хэсэг 1-р гудамж 97 тоотод  оршин суух, М овогт Н  Э  /*******/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчийн мэдүүлэг, архивын баримт зэргийг үндэслэн  Н.Э миний 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1985 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад малын бага эмчээр   ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Эийг  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1985 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь болон архивт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Э 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1985 оны 8 сарын 10-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна. 

  -Гэрч С.Жа-н “...Н.Э нь 1983 онд малын бага эмч мэргэжлээр сургууль төгсөж ирээд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад малын бага эмчээр ажилласан. Тус нэгдэлдээ 1985 оны 8 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад, 1985 оны 8 сарын 10-ны өдрөөс тус нэгдлийнхээ Толь бригадад малын бага эмчээр ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад 1981 оны 9 сараас 1992 хүртэл бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан учраас Н.Эийг малын эмч байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг  /хэргийн 12-р хуудас/

-Гэрч Б.Ба-н “...Н.Э нь  малын бага эмч мэргэжлээр сургууль төгсөж ирээд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад  малын  эмчээр ажилласан. Би 1984 онд цэргээс халагдаж ирээд, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон бригадын худгийн моторчин, үхэр усалдаг ажлыг 1986 он хүртэл хийсэн.Тэр хугацаанд Н.Э Номгон бригадад малын эмчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 11-р хуудас/

-Гэрч Л.Бя-н “...Би 1983 оны 7 сард Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр томилогдож,  1986 оны 8 сар хүртэл ажилласан. Намайг тэнд ажиллаж байхад буюу 1983 оны 8 сарын дундуур Н.Э нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  Шинэ зам нэгдлийн Номгон бригадад малын бага эмчээр томилогдон ажилласан. Тэндээ 1985 оны 8 сар хүртэл ажилласан, 1985 оны 8 сараас Шинэ зам нэгдлийн Толь бригадад малын бага эмчээр ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 10-р хуудас/

          - Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 666 дугаартай тодорхойлолт,

          - Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 8 сарын 10-ны өдрийн  “Н-н Э-г Номгон бригадад малын бага эмчээр 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс томилсон” 60 дугаартай захирамжийн хуулбар,

          - Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 8 сарын 14-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” 56 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтууд болно.

 

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М  овогт Н-н Э-г    Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  Шинэ зам нэгдэлд 1983 оны 8 сарын 10-ны өдрөөс 1985 оны 8 сарын 10-ны өдрийг дуустал  хугацаанд  малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х