Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Хулд сумын 2-р багт оршин суух, Ч  овогт Н-н  Х /ЗМ64091311/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1964 онд төрсөн,  улсад 21 жил ажилласан.   Би 1980 оны 7 сарын 15-наас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. 1982 он ы 6 сараас 1985 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл 3 жил цэргийн алба хаасан.  Энэ үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга зөрчилтэй тул гэрчийн мэдүүлэг, цалингийн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, 1985 оны 7 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар болон туслах ажилчнаар ажиллаж байсныг  тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Х нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Х Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл хоньчин, 1985 оны 7 сарын 20-ны өдрөөс 1985 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл туслах үйлдвэрт ажилчин, 1985 оны 8 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус  ажиллаж  байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.

        -Гэрч  Д.Лх-н “Н.Х 1980 он хавраас Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд бага мал маллаж байсан. Одоо ч мал маллаж байгаа хүн. Би Дундговь аймгийн Хулд суманд эмнэлгийн жолоочоор 1979 оноос 2014 он хүртэл ажилласан. Н.Хийнх манай хадмынхтай айл байсан, нэг нутаг усанд малаа усалдаг байсан учраас малчин байсан гэдгийг нь  мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 43-р хуудас/

-Гэрч Х.Бя-н “...Н.Х 1980-1990 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд бага мал маллаж байсан. Одоо ч мал маллаж байгаа хүн. Би 1981 оны 7 сараас 1992 он хүртэл Хулд сумын Худалдаа бэлтгэлийн ангид галч, манаач, тракторын жолооч хийж байсан. Бид нэг нутагт амьдарч байсан учраас Н.Хийн ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн  42-р хуудас/

-Гэрч М.Ө-н “...Н.Х 1980 оноос эхлээд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн 2-р бригадад бага мал, төл мал маллаж байсан. 1990 он хүртэл тэндээ тасралтгүй ажилласан. Манайх 1965 оноос эхлээд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1993 он хүртэл тэмээ маллаж байсан.  Нэгдэл тарсны дараа ч би тэмээ маллаж байсан. Н.Х бид нар нэг уснаас малаа усалдаг байсан учраас энэ хүнийг талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 41-р хуудас/

           -Дундговь аймгийн  Архивын тасгийн 2019 оны 1 сарын 9-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

           -Дундговь аймгийн  Татварын хэлтсийн 2019 оны 1 сарын 9-ний өдрийн 08/14 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

           -Нэхэмжлэгч Н.Хийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-р хуудас/

           -1981 онд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Н.Хд олгосон 1981, 1982, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 оны цалингийн бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 9-12-р хуудас/

          -Н.Хийн 50305 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 17-18-р хуудас/

          -Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 1 сарын 8-ны өдрийн 3/24 дугаартай тодорхойлолт /хэргийн 20-р хуудас/

          -Н.Хд 1981, 1982, 1986, 1987, 1988, 1989, 1990 онд хөдөлмөрийн хөлс олгож байсан баримтын хуулбар,

          -Талын цэцэг нэгдлээс Н.Хд 1991 оны 1 сараас 1991 оны 12 сард цалин олгосон баримт.

 

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч  овогт Н-н Х-г  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 7 сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл хоньчин, 1985 оны 7 сарын 20-ны өдрөөс 1985 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл туслах үйлдвэрт ажилчин, 1985 оны 8 сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х