Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, Б  овогт А-н А  /*******/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие 1969 онд төрсөн,  улсад 20 жил ажилласан.   Би 1987 оны 4 сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд  малчнаар ажилласан.

 Энэ үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга зөрчилтэй тул гэрчийн мэдүүлэг, цалингийн баримт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг үндэслэн Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд  1987 оны 4 сарын 24-ний  өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл  малчнаар ажиллаж байсныг  тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.А Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд 1987 оны 4 сарын 24-ний  өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл  малчнаар  ажиллаж  байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.

           -Гэрч  Д.Лх-н “...А.А нь Н.х гэдэг хүнтэй 1987 онд гэрлээд,   мал малласан. А.А 1987 оноос 1991 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадад малчин байсан хүн. Эднийх бага мал малладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа өөр газарт шилжиж байгаагүй, өөр ажил хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 43-р хуудас/

-Гэрч Х.Бя-н “...А.А нь 1987 оноос 1991 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчин байсан хүн. Энэ хүний талаар өөр зүйл мэдэхгүй. Би 1981 оны 7 сараас 1992 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид галч, манаач, тракторын жолооч хийж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн  42-р хуудас/

-Гэрч М.Ө-ын “...А.А нь 1987 онд Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд ирээд, Н.х гэдэг хүнтэй гэр бүл болж, тэр жилээсээ бага мал малласан хүн байгаа юм. Одоо болтол мал маллаж байгаа. Тасралтгүй л мал маллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 41-р хуудас/

 

 

           -Нэхэмжлэгч А.А-ийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 3-р хуудас/

           - Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлээс 1987 оны 5 сарын 8-ны өдөр А.Ат олгосон 1987 оны 7 сараас 1990 оны 12 сар дуустал цалингийн бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 5-7-р хуудас/

           -Дундговь аймгийн  Архивын тасгийн 2019 оны 1 сарын 9-ний өдрийн 08 дугаартай тодорхойлолт /хэргийн 17-р хуудас/

          -Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 1 сарын 8-ны өдрийн 3/25 дугаартай тодорхойлолт /хэргийн 23-р хуудас/

          -Талын цэцэг нэгдлээс А.Ат 1991 оны 1 сараас 1991 оны 12 сард цалин олгосон баримт /хэргийн 24-34-р хуудас/

          -А.Ат 1987, 1988, 1989, 1990 онд хөдөлмөрийн хөлс олгож байсан баримтын хуулбар /хэргийн 35-38-р хуудас/

         

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт А-н А-г  Дундговь аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд 1987 оны 4 сарын 24-ний  өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл  малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х