Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00010/И |
Дугаар | 64 |
Огноо | 2019-02-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 64
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот ******* дүүргийн 18-р хороо 4-р хороолол ******* гудамж 47а байр 25 тоотод оршин суух Н овогт Чу Бу /*******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 8-р гудамж 15 тоотод оршин суух, Ха овогт Т-н Д /*******/-д холбогдох 2400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ба , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь Т.Дгийн мөнгө зээлээч гэж хүссэний дагуу амаар гэрээ байгуулан 7000000 төгрөг өгсөн. Мөнгийг Булганхүүгийн дүү Т.Га-д Т.Дд хүлээлгэн өгч баримт үйлдсэн. 2016 оны 10 сарын 15-ны өдөр түүнд шилжүүлэн өгсөн мөнгө баримт үйлдэж гарын үсэг зуруулж авсан. 10 сарын 19-ний өдөр нэмж 1044000 төгрөг авсан. Т.Д хоёр ч удаа өөрийн гараар хариу тайлбар бичиж өгсөн боловч мөнгөө төлөхгүй 1 жил гаруй хугацаа болж байгаа тул Т.Дгээс зээлийн гэрээний үүрэг 2400000 нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Ба-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба хуулийн хугацаанд нотлох баримт гаргаж өгнө гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь Т.Д-гээс 2400000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Т.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
Хариуцагч Т.Д нэхэмжлэгч Ч.Бгээс мөнгө зээлсэн бөгөөд 2400000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон болох нь хэргийн 3-р хуудсанд авагдсан бэлэн мөнгө хүлээн авсан баримт, хэргийн 5-р хуудсанд авагдсан хариуцагчийн бичсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хуулийн хугацаанд нотлох баримт гаргаж өгнө гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд ямар нэг бичгийн баримт ирүүлээгүй байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч Т.Д-гээс 2.400.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Дгээс 2.400.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х