Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00028/И |
Дугаар | 81 |
Огноо | 2019-03-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 81
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Төрийн банкны Дундговь салбар нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын Үйзэн 4-р багт оршин суух Ц- М /*******/, Жа-н До /*******/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4474037 төгрөг гаргуулах, ******* тоот зээлийн гэрээний хавсралт 2-т тусгагдсан малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О , хариуцагч Ц.М, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.М, Ж.Д нар нь ТБаас 2017 оны 5 сарын 31-ний өдөр малчны зээлийн ******* тоот гэрээ байгуулан 10 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч Ц.М, Ж.Д нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 43 хоног хугацаа хэтрээд байна.
Иймд хариуцагч Ц.М, Ж.Д нараас Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4000000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 457467 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 16570 төгрөг, нийт 4474037 төгрөг гаргуулах, төлбөрийн үүргээ биелүүлэгүй нөхцөлд барьцаа хөрөнгө малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дтэй Төрийн банкнаас зээл авсан. Миний бие 2017 оноос хойш Должинсүрэнгээс тусдаа амьдарч байгаа, Должинсүрэнгээс ямар ч мал, эд хөрөнгө авч яваагүй, 2016 оны А дансаар тоологдсон бүх мал Должинсүрэнгийн мэдэлд байгаа.
Иймд До-с мал гаргуулж, зээлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг биелэлтийг малаар хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Мтэй ТБаас 2017 оны 5сарын 31-ний өдөр малчны зээл хийж 10 сая төгрөг 18 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үед Ц.М өөрийн найз Баяраад 2 сая төгрөг хүүтэй зээлүүлсэн. Хүүг нь тооцож үзвэл 3 сая гаруй төгрөг болно. Ц.Мтэй хамт амьдрахаа болиод 2 жил гаруй болж байна. Би одоо 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Уг зээлээс миний бие 8 сая гаруй төгрөг төлсөн. Ц.М биднийг орхиж яваад нэг ч удаа холбоо бариагүй бөгөөд зээлээс нэг ч удаа төлөөгүй. Тухайн зээлийг үр хүүхэд, гэр орондоо зарцуулаагүй тул зээлийн үлдэгдэл 4474037 төгрөгийг Ц.Мээр төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний бие 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байгаа, зээл төлөх боломжгүй тул Ц.Мээр төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбар нь хариуцагч Ц.М, Ж.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 4474037 төгрөг гаргуулах, ******* тоот зээлийн гэрээний хавсралт 2-т тусгагдсан малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Ц.М, Ж.Д нь зээл авсан гэдэгээ хүлээн зөвшөөрсөн боловч төлөх боломжгүй гэж маргажээ.
Зохигч талуудын хооронд 2017 оны 5 сарын 31-ний өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай нэхэмжлэгч тал хариуцагч нарт зээлдүүлсэн болох нь хэргийн 4-6-р хуудсанд авагдсан ******* тоот гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нар гэрээний дагуу зээлийн төлбөрөө хугацаанд төлөөгүй тул зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах, мөнгөн төлбөрийн шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгө малаар үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч шаардаж байгаа нь Иргэний хуулийн 453.1, 158.1 дэх хэсэгт нийцэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардар эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж хуульд заасан байна.
Зохигчийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 сарын 16-ны өдөр дууссан ба зээлдэгч буюу хариуцагч нар 2018 оны 11 сарын 16-ны өдөр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид төлөх байсан үндсэн зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 362.985.90 төгрөг нийт 4.362.958.90 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.
Зохигчийн хооронд байгуулсан ******* тоот барьцаат зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох 713 толгой мал нь хариуцагч Ж.Дгийн өмчлөлд байгаа талаар зохигчийн хэн аль нь маргаагүй болно.
Хариуцагч Ц.М, Ж.Д нар нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4000000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 457467 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 16570 төгрөг, нийт 4474037 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
Хариуцагч нар мөнгөн төлбөрийг сайн дураараа нэхэмжлэгчид төлөөгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгө 713 толгой малнаас төлбөрийг гаргуулах нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М, Ж.Д нараас 86535 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М, Ж.Д нараас 4.474.037 /дөрвөн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гучин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБт олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М, Ж.Д нар нь 4474037 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 713 /адуу 81, үхэр 4, хонь 335, ямаа 293/ толгой малнаас төлбөрийн шаардлагыг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М, Ж.Д нараас 86535 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х