Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00044/И |
Дугаар | 89 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 89
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багт оршин суух Д овогт С-н Ё /ЗП63101111/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ё миний бие 1974.01.07-ны өдрөөс 1981.06.25-ны өдөр хүртэл, 1984.06.26-ны өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад мал маллаж байсан. Мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрчийн мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн 1979 оноос 1981 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ё нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Ёг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979 оноос 1981 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 659 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч С.Ё 1979 оноос эхлэн ажилласан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг 1979 оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн ажилласан гэдэг нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний ажиллаж эхлэсэн хугацааг 1974 оны хөдөлмөрийн хуульд нийцүүлэн 16 нас хүрсэн өдөр буюу 1979 оны 10 сарын 11-ний өдөр гэж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч С.Ё Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 10 сарын 11-ний өдрөөс 1981 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтууд болон нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.
-С.Ёгийн нэр бүхий 1989,1990, 1991, 1992, 1993 оны хөдөлмөрийн хөлсний баримтын хуулбар /хэргийн 4-8-р хуудас/
-Монгол улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 10506 дугаартай лавлагаа /хэргийн 10-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 08/893 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 659 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/
-1990 оны 10 сарын 22-ны өдрийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн бүх гишүүдийн ээлжит 3-р хурлын протоколын хуулбар /хэргийн 13-14-р хуудас/
-1990 оны 11 сарын 19-ний өдрийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 12-р хурлын протоколын хуулбар /хэргийн 15-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 1 сарын 8-ны өдрийн 05 дугаартай архивын лавлагаа /хэргийн 16-р хуудас/
-Гэрч Ө.Ма-н “...С.Ё нь 1974 оны 4 сарааас 1981 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд бага мал, төллөх мал маллаж байсан. Бас 1984 оны 6 сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 сар хүртэл тус нэгдэлдээ ажилласан. 1991 онд Хөгжил нэгдэл компани болж хувьчлагдсан, тэр компаний малыг С.Ё маллаж байсан. гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/
-Гэрч Ц.Г-н “...С.Ё нь 1974 оноос 1981 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад бага мал маллаж байсан. С.Ё нь 1981-1984 онд цэргийн алба хаасан. С.Ё нь цэргээс ирээд 1984 оны 6 сараас эхлээд Хөгжил нэгдэл тартал мал малласан. Нэгдэл зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, хоршоо болоход С.Ё нь хоршооны мал маллаж байсан. 1995 оныг дуустал мал маллаж байсан. Би 1988 оны 8 сард цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад хэсгийн ахлагч, сонин зөөгчөөр ажиллаж байсан юм. гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
-Гэрч С.Х-н “...Би 1984 оны 6 сард илгээлт авч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад хурга, ишиг маллаж байсан. Миний мэдэхээр С.Ё нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад 1984-1992 он дуустал бага мал, төллөх мал малласан. Нэгдэл зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, хоршоо болоход С.Ё нь хоршооны мал маллаж байсан. 1995 оныг дуустал мал маллаж байсан. Одоо ч мал маллаж байгаа хүн...” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/
-С.Ё-гийн нэр бүхий Эрдэнэдалай сумын Цавчир бригадын 1980 оны 10 сарын 28-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 29-р хуудас/
- С.Ё-гийн нэр бүхий Эрдэнэдалай сумын Цавчир бригадын 1985 оны үйлдвэрийн даалгаварын гүйцэтгэлийн хуудас /хэргийн 30-р хуудас/
- С.Ё-ийн нэр бүхий Эрдэнэдалай сумын Цавчир бригадын 1986, 1987, 1988 оны нэгдлийн гишүүдийн малын ногдлын баримт /хэргийн 31-33-р хуудас/ болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.Ёгийнх амьжиргааны түвшнээс доогуурт багтсан өрх болох нь Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 1 сарын 10-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багийн Засаг даргын 2019 оны 1 сарын 10-ны 1/15 дугаартай тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Ёг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х