Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р багт оршин суух, Бо  овогт На-н Нэ  /ЗВ62111810/-н нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н.Н миний бие 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 5 сарыг дуустал Говийн өрнөлт нэгдлийн Морьт бригадад  мал маллаж байсан боловч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрчийн мэдүүлэг, цалингийн тооцооны хуудсыг  үндэслэн 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 сарын 1-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Н Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс  1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. 

 

-Нэхэмжлэгч Н.Н-н иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2-р хуудас/

-Гэрч Н.Э-н “...Н.Н нь 1978 оны 1 сараас 1992 оны 5 сарыг  хүртэл  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдлийн Морьт бригадад хонь маллаж байсан. Би Говь-Угтаал сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн нягтлан, татварын байцаагчаар 1978 оноос 1995 оны 9 сар хүртэл ажилласан юм”... гэх мэдүүлэг /хэргийн 135-р хуудас/

-Гэрч Л.Ба-н “...Н.Н нь 8-р анги төгсөөд мал маллаж эхэлсэн. Н.Н нь 1978 оноос 1992 он хүртэл  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдлийн Морьт бригадад хонь маллаж байсан. Би Дундговь аймагт 1983 оноос хойш МСҮТөвд багшаар ажиллаж байгаа хүн. Гэхдээ тэр үед Говь-Угтаал суманд оршин суудаг байсан, айл саахалт нутагладаг байсан учраас Н.Н нь малчин байсан гэдгийг  би мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 134-р хуудас/

-Гэрч Н.Э-н “...Н.Н нь  1978 оны 1 сараас 1992 оны 5 сар  хүртэл  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдлийн Морьт бригадад бага мал маллаж байсан.  Би  Говь-Угтаал суманд дунд сургуулийг 1986 онд төгссөн. Тэгээд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын  ахуй үйлчилгээний төвд 1986 оноос 1990 хүртэл оёдолчноор ажилласан. Н.Н нь манай ангийн найз Мэргэнбаяр гэх хүний ах, би гэрээр нь орж гардаг байсан учраас энэ хүнийг малчин байсан гэдгийг нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 133-р хуудас/.

 

-Н.Нн 1978 оны 1-12 сарын цалигийн баримтын хуулбар, 1979 оны 1 сар, 1979 оны 2 сар, 1980 оны 1 сар, 1980 оны 2 сар 1980 оны 3 сар, 1980 оны 8 сар, 1981 оны 3 сар, 1981 оны 4 сар,  1981 оны 5 сар, 1981 оны 6 сар, 1981 оны 7 сар, 1981 оны 8 сар 1981 оны 9 сар, 1981 оны 11 сар, 1982 оны 1 сар, 1982 оны 2 сар, 1982 оны 3 сар, 1982 оны 4 сар, 1982 оны 5 сар, 1982 оны 8 сар, 1982 оны 10 сар, 1982 оны 11 сар, 1982 оны 12 сар, 1983 оны 1 сар, 1983 оны 3 сар, 1983 оны 4 сар, 1983 оны 5 сар, 1983 оны 6 сар, 1983 оны 7 сар, 1984 оны 3 сар, 1984 оны 4 сар, 1984 оны 5 сар, 1984 оны 6 сар, 1984 оны 7 сар, 1984 оны 8 сар, 1984 оны 10 сар, 1984 оны 11 сар, 1984 оны 12 сар, 1985 оны 1 сар, 1985 оны 2 сар, 1985 оны 3 сар, 1985 оны 4 сар, 1985 оны 5 сар, 1985 оны 6 сар, 1985 оны 7 сар, 1985 оны 10 сар, 1985 оны 11 сар, 1985 оны 12 сар, 1986 оны 1 сар, 1986 оны 2 сар, 1986 оны 3 сар, 1986 оны 4 сар, 1986 оны 5 сар,  1986 оны 6 сар, 1986 оны 7 сар, 1986 оны 10 сар, 1988 оны 1 сар, 1988 оны 4 сар, 1988 оны 5 сар, 1989 оны 1 сар, 1989 оны 3 сар, 1989 оны 5 сар, 1989 оны 6 сар, 1989 оны 7 сар, 1989 оны 8 сар, 1989 оны 9 сар, 1989 оны 10 сар, 1989 оны 11 сар, 1990 оны 2 сар, 1990 оны 4 сар, 1990 оны 5 сар, 1990 оны 6 сар, 1990 оны 7 сар, 1990 оны 8 сар, 1990 оны 9 сар, 1990 оны 10 сар, 1990 оны 11 сар, 1990 оны 12 сар, 1991 оны 1 сар, 1991 оны 5 сар, 1991 оны 6 сар, 1991 оны 7 сар, 1991 оны 8 сар, 1991 оны 9 саруудад авч байсан цалингийн баримтын хуулбар /хэргийн 12-130, 137-р хуудас/

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бо  овогт Н-н Н-г Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд 1978 оны 1 сарын 1-ний өдрөөс  1992 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл  хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х