| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
2023 03 09 2023/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч Г.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Г.Х холбогдох эрүүгийн 2325000000042 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Х
Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00.00 цагийн орчим хохирогч Г.Өгөөмөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Уртцагааны 14 дүгээр байрны авто зогсоол дээр “Samsung А73” загварын гар утсаа гээгдүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 01.00 цагийн орчим олж авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, улмаар хувьдаа ашиглаж, бусдад зарж борлуулан 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Х “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Г.Ө “...2022 оны 12 дугаар сарын 25-ны оройн 22 цаг өнгөрч байхад найз Анхбаяр над руу утсаар яриад “найз нь архи уучихлаа, машин Уртцагааны урд байгаа ирээд аваач” гэхээр нь очиж найзыгаа аваад 00.00 цаг өнгөрч байхад...утсаар ярих гээд кармандаа утсаа үзэхэд утас байхгүй болохоор нь машинд суухдаа унагасан байх гэж бодоод машин авсан газраа ирээд үзэхэд утас маань байгаагүй, өөрийнхөө утас руу найз Анхбаярын утаснаас залгахад миний утас дуудаад байсан ч дуудлага аваагүй. Бид хоёр тэнд 10-15 минут болоод тэндээсээ найзыгаа хүргэж өгөөд гэрт нь хоносон, тэднийд хонохдоо шөнө 2 цаг 40 минут хүртэл залгахад миний утсыг эрэгтэй хүн аваад “би гэртээ амрах гэж байна, эсвэл ёндоогоо өгөөд ав” гэхээр “за тэгье” гэсэн “за маргааш өглөө бол” гээд утсаа салгасан, маргааш өглөө нь утас руугаа залгахад холбогдоогүй учраас цагдаад хандсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,
“...Миний гар утсыг олсон залуу надад “Samsung А73” загварын гар утсыг дэлгүүрээс худалдаж авч өгөөд хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
гэрч Т.Т-н “...2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө манай найз “утсаа хаясан байна” гээд өглөө ажилдаа ирээд ярихад нь мэдсэн, “миний утсыг хүн аваад ярьсан, тэгээд салгаад таг алга болсон” гэхээр нь “цагдаад хандаарай” гэж хэлж байсан. Өгөөмөр “Samsung А73” загварын гар утас барьдаг байсан, анх худалдаж авахад нь би хамт явж байсан, 1.999.999 төгрөгөөр авч байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Г.Х яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 01.00 цаг болж байх үед би 09-81УБЕ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслээ жолоодон таксинд явж байхдаа, Хүрэнбулаг баг Уртцагааны зүүн талын захын зогсоол дээр хүн буулгачихаад машинаас бууж тамхи татаад зогсож байхдаа газраас “Samsung А73” загварын гар утас асаалттай байхад нь олсон. Олсон утас руу дуудлага ирэхээр нь авч “маргааш өгье” гэж хэлээд тасалсан, гар утас ямар нэгэн кодгүй шууд нээгдэж байсан. Тэгээд маргааш нь өөрийн нэр дээр бүртгэлтэй 99982500 дугаарын сим картыг тус утсанд хийж ашиглаж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сонорхайрхан худалдааны төвийн гадаа танихгүй эрэгтэй хүнд 520.000 төгрөгөөр худалдан борлуулсан. ...Ямар нэгэн зорилго байгаагүй, юм бодолгүй ашиглаж байгаад худалдан борлуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
хохирогч Г.Ө “...2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хүрэнбулаг баг Уртцагааны таксины буудлаас машинд суухдаа өөрийн “Samsung А73” загварын гар утсаа гээгдүүлсэн.” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээж авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1, 2 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтний 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-ОРХ/5330 дугаартай; “...“Samsung А73” загварын гар утас 1.300.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,
Г.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/,
“Мобиком корпораци” ХХК-ийн “...350047510071951 дугаартай IMEI кодтой утсанд ашигласан 99982500 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос мөн Г.Х мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Г.Х-г гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Г.Хнь 2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00.00 цагийн орчим хохирогч Г.Ө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Уртцагааны 14 дүгээр байрны авто зогсоол дээр “Samsung А73” загварын гар утсаа гээгдүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 01.00 цагийн орчим олж авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, улмаар хувьдаа ашиглаж, бусдад зарж борлуулан 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Г.Ө “...2022 оны 12 дугаар сарын 25-ны оройн 22 цаг өнгөрч байхад...кармандаа утсаа үзэхэд утас байхгүй болохоор нь машинд суухдаа унагасан байх гэж бодоод машин авсан газраа ирээд үзэхэд утас маань байгаагүй, ...шөнө 2 цаг 40 минут хүртэл залгахад миний утсыг эрэгтэй хүн аваад “би гэртээ амрах гэж байна, эсвэл ёндоогоо өгөөд ав” гэхээр “за тэгье” гэсэн “за маргааш өглөө бол” гээд утсаа салгасан, маргааш өглөө нь утас руугаа залгахад холбогдоогүй учраас цагдаад хандсан.” гэх,
гэрч Т.Т “...манай найз “утсаа хаясан байна” гээд өглөө ажилдаа ирээд ярихад нь мэдсэн, “миний утсыг хүн аваад ярьсан, тэгээд салгаад таг алга болсон” гэхээр нь “цагдаад хандаарай” гэж хэлж байсан.” гэх,
Г.Х яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө...Уртцагааны зүүн талын захын зогсоол дээр хүн буулгачихаад машинаас бууж тамхи татаад зогсож байхдаа газраас “Samsung А73” загварын гар утас асаалттай байхад нь олсон. ...99982500 дугаарын сим картыг тус утсанд хийж ашиглаж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Сонорхайрхан худалдааны төвийн гадаа танихгүй эрэгтэй хүнд 520.000 төгрөгөөр худалдан борлуулсан.” гэх мэдүүлгүүд,
хохирогч Г.Ө “...2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хүрэнбулаг баг Уртцагааны таксины буудлаас машинд суухдаа өөрийн “Samsung А73” загварын гар утсаа гээгдүүлсэн.” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний мэргэжилтний 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-ОРХ/5330 дугаартай; “...“Samsung А73” загварын гар утас 1.300.000 төгрөг.” гэсэн дүгнэлт, “Мобиком корпораци” ХХК-ийн албан бичиг зэрэг хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Г.Халиунмандах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Монгол хэлний толь бичигт “завших” гэдгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах ... гэж тайлбарлажээ.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч Г.Х бусдын “Samsung А73” загварын гар утсыг олж гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн болгож, хувьдаа ашиглаж завшсаны улмаас хохирогч Г.Ө бага хэмжээнээс дээш буюу 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд ... гээгдэл эд хөрөнгө ... завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Шүүгдэгч Г.Х гээгдэл эд хөрөнгө буюу “Samsung А73” загварын гар утас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Г.Халиунмандахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Х үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгч Г.Х өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.
Шүүх шүүгдэгч Г.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн “гомдол, саналгүй” гэснийг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан хохирогч Г.Ө-н “...Миний гар утсыг олсон залуу надад “Samsung А73” загварын гар утсыг дэлгүүрээс худалдаж авч өгөөд хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ