Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

Улсын яллаг                Н.*******

Шүүгдэгч                       Ч.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******ид холбогдох 1916002940124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, аймгийн сум  дугаар баг  дугаар байр тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:/

Шүүгдэгч Ч.******* нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэр “” гэх газарт бэлчээрт байсан иргэн О.*******гийн 2 тооны адуу, Я.*******гийн 1 тооны адуу буюу нийт 3 тооны адууг ******* улсын дугаартай Киа Бонго маркийн машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч О.*******, Я.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч О.*******, Я.******* нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Хохирогч О.*******, Я.******* нар нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэр “” гэх газарт бэлчээрт байсан 3 тооны адуугаа алдсан болох нь хэрэгт авагдсан О.*******гийн адуугаа алдсан тухай мэдүүлсэн “ ... Би Од тамгатай 7 настай хээр морь , Хос загасан тамгатай 16 настай хүрэн алаг морь буюу хоёр тооны адуугаа 2019 оны 08 дугаар сарын эхээр алдсан.. Би 2019  оны 08 дугаар сарын 15-нд ийн голд хадлан авахад байсан. Тэгээд  2019  оны 08 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед барьж авч унах зорилгоор очтол байхгүй байсан. Тэрнээс хойш олдоогүй “ гэсэн мэдүүлгээр,

Я.*******н “... Би тоон тамгатай 13 настай хүрэн морио алдсан морио 2019 оны 08 дугаар сарын 15-нд очиж үзэхэд байсан. Тэгээд хэд хоногийн дараа буюу 08 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед унаагаа солих гэж очиход байхгүй байсан. “ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.******* нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө - аймгийн суманд ******* улсын дугаартай Киа бонго маркийн ачааны машинаар 4 тооны адуу тээвэрлэж ирсэн болох нь гэрч М.ийн “... Би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед хөдөө байгаа үхэр мал дотроос 1 үхэр алга болсон байсан ба түүнийг хайхаар гэрээс эрт босоод гараад ирсэн. Манай гэрийн баруун талд сумын 4 дүгээр багт байрлах гэдэг хүний гэрийн урд талд дээрээ хашлагатай ******* улсын дугаартай портер машин дээрээ 4 адуутай байсан хэсэг хугацааны дараа уг адуунуудыг машинаас жолооч нь ганцаараа буулгаж адуунуудынхаа хөлийг чөдөрлөж уяж дуусаад намайг хараад адуунуудаа үлдээж, машинаараа яваад манай хөрш ы ахын гэр болох ийн гэрийн хажууд очиж зогссон. Тэгээд би уг адуунууд хаанаас ирсэн адууг нь мэдэхээр очиж хараад яваад өгсөн. Намайг явсны дараа ногоон цэнхэр өнгийн ******* улсын дугаартай машин дахиж адуунуудын хажууд очиж машинаа тавьж зогссон...Би адуунуудын хажууд очиж харсан ба уг адуунууд нь төлтэй хар хээр морь сар тамгатай чиг харагдсан, хүрэн морь /зээрд/ гэсэн тамгатай, хүрэн алаг морь дугуй хэлбэртэй ба дугуйгийн дээд талд гал тамгатай, хээр морь тамгыг сайн харж чадаагүй... Би тухайн адуунуудын зургийг харвал танина...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 123-134 дэх тал/,

гэрч Х.ханы “Манай гэр - аймгийн сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед гэрээс гараад хашаан дотор явж байхад манай гэрийн хажууд ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго маркийн машин 4 адуу буулгаж байсан. 4 адууны нэг нь хүрэн алаг, нэг нь бараан хүрэн гэх үү төлтэй юм шиг харагдсан, нэг нь хар хээр, нэг нь жижгэвтэр улаан хээр морь байсан ба им тамгыг нь очиж хараагүй болно...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 135-138 дахь тал/

гэрч Ө.гийн “Би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн өглөө өөрийнхөө эзэмшлийн хашаандаа байшин барьж байсан юм. Тэр хашааны хажуугаар цэнхэр өнгийн Портер маркийн машин 4 тооны адуу ачсан машин зогсож байхыг харсан... Бараан зүстэй адуунууд байсан ба тухайн үед холоос харж байсан учир им, тамгыг нь сайн анзаарч хараагүй... Тухайн Портерийн жолооч нь ганцаараа байсан... гэх айлын гадаа ******* гэх улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаас өөр машин байсныг хараагүй. Манай хашаа, адуу ачиж явсан тээврийн хэрэгсэл хоёрын хоорондох зай нэлээн хол байсан учир би им, тамгыг сайн харж чадаагүй. Харин 2 хүрэн, 1 хээр морьд байсныг тод санаж байна...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 139-144 дахь тал/  нотлогдсон байна.

Ч.******* ******* Киа дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явсан мөн машинаас 4 адууг буулгасан болох нь гэрч М., Х.хан нар Ч.*******ийг таньсан тухай тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр,

Ч.*******ийн ачиж ирсэн дээрх адуунаас 2 тооны адуу нь О.*******гийн алдсан адуу, 1 адуу нь Я.*******н адуу байсан нь О.*******, Я.******* нар  - аймгаас өөрсдийн 3 тооны адуугаа очиж авсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг, О.*******д 2 тооны морийг, Я.*******д 1 тооны морийг - аймгийн цагдаагийн газрын мөрдөгч К.аас хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 48-50 дахь тал, О.*******, Я.******* нарын хүлээж авсан 3 адууны зургийг тухайн үед Ч.*******ийн ачиж явсан адуу мөн болохыг  гэрч таньсан талаар тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийн “... аар “... ГАҮ улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинаас буулгаж байсан адуунууд нь /хүрэн алаг морь, зөв гуяндаа дугуй дотор 2-ын тоон тамгатай, /улаан хээр морь зөв гуяндаа од тамгатай, сартай хүрэн морь, зөв гуяндаа тоон тамгатай адуунууд мөн эсэхийг зүс тамгаар нь гэрэл зургаар авагдсан 6 адуунаас таньж олуулах ажиллагааг явуулав,...1.3 хүрэн алаг зүсмийн зөв гуяндаа дугуй дотор 2-н тоон тамгатай адуу, улаан хээр зүсмийн зөв гуяндаа од тамгатай адууны хамт, ...1.4...гэж дугаарлаж тэмдэглэв. Гэрч ... хүрэн алаг зүсмийн зөв гуяндаа дугуй дотор 2-н тоон тамгатай адуу, улаан хээр зүсмийн зөв гуяндаа од тамгатай адууны хамт байгаа энэ зураг бас сартай хүрэн зүсмийн зөв гуяндаа тоон тамгатай адуу байгаа эдгээр зурганд байгаа адуунууд миний тухайн өдөр харсан адуунууд мөн байна “ гэсэн хэсгээр, гэрч Х.хан мөн уг адуунуудыг таньсан тухай тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Ч.******* нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 28-ны хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газраас иргэн О.*******гийн 2 тооны адууг, Я.*******н 1 тооны адууг машин механизм ашиглан нууц далд аргаар авсан болох нь  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч , Х.хан, Ө. нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдлийн улмаас хохирогч О.*******д 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн, Я.*******д 800,000 /Найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Х.гийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

“Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид машин механизм ашигласан шинжийг хамааруулахаар мөн 2 бод түүнээс дээш малыг олон тооны малд хамааруулахаар хүндрүүлэн зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “ үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон тооны мал гэдэгт 8 бод түүнээс дээш малыг ойлгохоор, мөн машин механизм ашигласан тохиолдолд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заагаагүй байсан байна.

Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 3 бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “адуу хулгайлаагүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь гэрч М., Х.хан, Ө., хохирогч О.*******, Я.******* нарын эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б. шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь “нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч нар 3 тооны адуугаа зүсээр олж авсан болох нь хэрэгт авагдсан адуу хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон байна.

Хохирогч нар алдсан адуугаа - аймгаас тээвэрлэсэн зардал болон бусад зардлыг нэхэмжилсэн боловч дээрх зардлын баримтуудын бичилт бүдгэрч уншигдахааргүй болсон тул шүүх уг баримтуудыг үнэлж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нарын зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

               2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Шүүгдэгчийг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү..” гэснийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн этгээдэд  хорих ял оногдуулсан тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зохицуулсан ба шүүгдэгчид хорих ял оногдуулаагүй учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ******* улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь 9,000,000 төгрөгийн үнэтэй болох нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагааны үед битүүмжлээгүй ба тэрээр уг тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэж байх тул шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг хохирогч нар зардлаа нотлох баримтаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 9,000,000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.                 

6. Шүүгдэгч Ч.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь адуугаа - аймгаас Завхан аймаг руу тээвэрлэсэн зардал болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний төлөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ