Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн  9-р хороо ******* 34-3 тоотод оршин суух, Б овогт Б-Н  Ц  /*******/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц миний бие  1984 оноос 1992 онд Дундговь  аймгийн Ханы материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажилласан.  Аймгийн архиваас ажилласан талаарх тушаалаа шүүлгэж үзэхэд 1984 оны 7 сарын 13-ны өдөр ажилд орсон тушаал нь гарсан. 1992 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаа учраас хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолт,  үйлдвэрчний эвлэлийн батлах, архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн 1984.07.13-ны өдрөөс 1992.05.25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Цыг Дундговь аймгийн Ханы материалын үйлдвэрт 1984 оны 7 сарын 13-ны өдрөөс 1992 оны 5 сарын 25-ны өдрийг дуустал цахилгаанчнаар ажиллаж байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна. 

          -Б.Цд 1982 оны 9 сарын 17-ны өдөр олгосон 097887 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 3-5-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 2 сарын 15-ны өдрийн 08/84 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 2 сарын 14-ний өдрийн 40 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

-Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн даргын 1984 оны 7 сарын 13-ны өдрийн 242 дугаартай “ажилд томилж буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/

-Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын VI трестийн даргын 1985 оны 12 сарын 16-ны өдрийн 374 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/

 

          -ББМҮ яам Дундговь аймаг дахь ТТБ-ын VI трестийн дэргэдэх ханын материалын үйлдвэрийн даргын 1987 оны 1 сарын 8-ны өдрийн 07 дугаартай “ээлжийн цахилгаанчныг томилон ажиллуулах тухай” тушаалын  хуулбар /хэргийн 12-р хуудас/

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах Ерөнхий газрын харьяа Дундговь аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1990 оны 6 сарын 19-ний өдрийн 79 дугаартай “шагнах тухай” тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас/

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах Ерөнхий газрын харьяа Дундговь аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1992 оны 5 сарын 25-ны өдрийн 27 дугаартай “тэтгэмжийн тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 14-р хуудас/

-1988 оны 11 сарын 28-ны өдөр Б.Цд олгосон 798990 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /хэргийн 16-р хуудас/

-Б.Цын 1984 оны 11 сар, 1984 оны 12 сар, 1985 оны 2 сар, 1985 оны 3 сар, 1985 оны 5 сар, 1985 оны 12 сар, 1986 оны 6 сар, 1986 оны 8 сар, 1986 оны 11 сар, 1990 оны 1 сар, 1990 оны 12 саруудад цалин авч байсан баримтууд / хэргийн 17-28-р хуудас/ зэрэг баримтууд болно.

    

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Б-н Ц-г Дундговь аймгийн Ханы материалын үйлдвэрт 1984 оны 7 сарын 13-ны өдрөөс 1992 оны 5 сарын 25-ны өдрийг дуустал цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х